Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ ТӨГСГӨЛИЙН 13-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ ТӨГСГӨЛИЙН 13-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
404

Мөн хатагтай Эльвис Казакстан улсын гавьяат жүжигчин нэрт дуучин Гульсараг ихэд дотночлон өөрөө нисч иржээ. Хоёр эмэгтэй биесээ тэврэн уулзацгаав. – Хонгор минь чамд баярлалаа. Миний хайрт охин

Алтанаг төрүүлсний өлөө. Катерина гүн цэнхэр нүдэндээ нулимс мэлтрүүлэн байхыг харж ихэд догдолсон Гульсара түүнийг тэврэн авч – Катерина маш их баярлалаа. Миний охинд амьдрал бэлэглэсэнд.

Үзэсгэлэнт хоёр бүсгүй, хоёр сайхан ээж хорвоогийн наран дор дахин тэврэлдэв. – Ээжээ… Бүсгүй хүний энхрий ялдам дуун цуурайлахад хоёр ээж эргэн харав. Алтаннуур Зоригоо хоёр Эрдэнэчимэгийг түшин

ирж явлаа. Үртэй хүний жаргалын наран хоёр ээжийн царайд гэрэлтэн байлаа… … Дорж хоёр охиныхоо хуримыг зэрэг хийхээр төлөвлөжээ.түүнийг ээлжийн амралтаа авахаар зэхэн суутал дотуур

утаснуудын нэг дуугарав. – Дорж сонсч байна. – Прокуророо таньтай уулзахаар Дориг гээч хүн ирээд байна. – Яах гэсэн юм бол. Гол нь ямар хэргээр… – Хувийн хэргээр гэнээ. – Надад тэр хүнтэй уулзах шаардлага

байхгүй.. – Ойлголоо. Утас тасарч Дорж хэсэг зуур бодолд автав. “Хмм. Хүүхэд хамгаалах төв гэнэ шүү. Амьд хүүхдийг галзуугийн эмнэлэгт үхдэл мэт хаяж, бичиг баримтыг нь өөр хүүхдэд хүчээр өгч, хооронд нь сольдог. Харгис бурангуй энэ хүмүүстэй уулзах хэрэг байна уу? Хууль тэднийг яахыг заагаад өгнө биз.” Дорж ихэд зэвүүцэн бодож суулаа. Намрын шаргал наран газар дэлхийг ивээнгүй илбэн таалсан билэгт сайн өдөр Алтаннуур, Анхмаа хоёрын хурим болж байлаа. Хуримд олон зочид хүрэлцэн ирсэний дотор хилийн цэргийн хурандаа Зэвгэ, Олон улсын хүмүүнлэгийн илч хатагтай Катерина Эльвис нар хүндэт суудалд заларсан харагдана. “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хоёр машин нэгэн зэрэг хөдлөн ихэд яаруу давхив. Машинууд дотор амьд цэцгийн баглаа барьсан хүмүүсийн баясгалант царай гэрэлтэнэ.

Машины нэгэнд эмчилгээ амжилттай хийгдэж эрүүл болсон Эрдэнэчимэг, аав Довчингийнхоо хамт ихэд яаран өндөлзсөөр явна. Нөгөө машинд алс холын Австри улсаас ирсэн Гэрэл бүсгүй, дүү Золбоогийнхоо хамт догдолсон царайтай өндөлзөнө. Холын зочдыг ирсэний дараа хуримын ажиллагаа эхэлжээ. Хоёр хүргэн цав цагаан костюм, цагаан цамц өмсч, цасан цагаан платье өмссөн сүйт бүсгүйчүүддээ сугадуулан гарч ирэхэд “Гэрлэх ёслолын” ордны өмнө хүлээн зогссон олон алга

нижигнүүлэн ташсаар баяр хүргэн угтав. Хуримлагч хос залуусын аавууд ээлжлэн баяр хүргэж үг хэлсний дараа баяр хүргэн хундага өргөцгөөв. – Монголын үрс маш олон болтугай хэмээн Дорж хүүхдүүддээ ерөөлийн хундага өргөв. Харин охидын ээж Гульсара догдлох сэтгэлээ арайхийн дарж хундага өргөхдөө ийнхүү дуулжээ. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ үгээр хэлэхийн аргагүй…

Гульсарагийн хоолой дуулах тусам улам яруусан цээлшин байлаа. Бурхан хүний хорвоод муугаасаа сайн хүмүүсийг хэд дахин олноор илгээдэг ажээ. Хуримд оройтосхийн хоёр зочин ирсэн нь шоронгоос дөнгөж суллагдсан Мурат, хорин ангийн төлөөлөгч Намтайван хоёр байлаа. Тэд хуримлагч хосуудад сэтгэлийн бэлэг баглаа цэцэг барьсан харагдана.

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ. Хуримлагч хосууд тэр олон сайхан хүмүүсийн дунд эргэлдэн бүжиж байлаа. Сайхан хүмүүсээр дүүрэн хорвоо юмсанж. Олон сайхан хүмүүсийг хөрсөн дээрээ бүжүүлсэн дэндүү сайхан дэлхий ажээ. Олон сайн хүмүүсийг гэрэлтүүлж наран үй түмэн цацрагаа илгээнэ. Мөнх хөх тэнгэр мэлтийн байж инээмсэглэнэ. Сайн үйлстэнд тэнгэр хүртэл инээн талархдаг ертөнц ажээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *