
Өрөөний утас тачигнан дуугарахад ахмад Намтайван давхийн цочсоноо харилцуурыг шүүрэн авч – Ахмад Намтайван сонсч байна гэв. – Төлөөлөгчөө ялтан Мураттай уулзана гээд нэг гадаадын иргэн
гуйгаад байна. – Юу. Гадаадын иргэн гэсэн үү. – Тиймээ. Гадаадын иргэн. Хамаатан садан нь бололтой. – Наашаа миний өрөө үрүү явуулчих. – Ойлголоо. Төд удалгүй эмэгтэй хүний хатуу өсгийтэй
гутлын тог, тог хийх чимээ гарч нүд дүүрэн гунигтай ч сайхан инээмсэглэсэн царайлаг сайхан эмэгтэй орж ирээд мэндлэв. – Сайн байна уу. Намайг Гульсара гэдэг. Би Казакстан улсын иргэн. Би
Муратыг эргэх гэсэн юм. – Та Муратын юу нь билээ. – Би Муратын найз нь. Мурат миний амьдралд маш их тус хүргэсэн юм л даа. – Та суугаач. Би таньд одоохон хариу өгөх болно гэсэн Намтайван утсаа шүүрч яарч
сандчин нэг дугаар уруу залгав. Утасны дуудлага хэдэнтэй дараалан дуудахад – Дорж сонсч байна гэх баргил дуун сонсдов. – Амрыг эрье прокуророо. Ахмад Намтайван илтгэж байна. – Амрыг эрье. Ажил нь
сайн уу ахмадаа. – Ажил хэвийн явагдаж байна. Ялтан Мураттай уулзах гээд гадаадын нэг иргэн ирчихээд уулзах зөвшөөрөл хүсч байна. – Мураттай уулзах гээд гадаадын иргэн ирсэн гэсэн үү. – Тиймээ. – Тэгээд хэн гэгч ирсэн байх юм бэ? – Гульсара гэдэг хүн байна. Ахмадын энэ үг Доржын зүрх үрүү бөөн галаар тургичих шиг болоход – Ахмадаа гэж амь тавих гэж амьтаны голын дуугаар орилсоноо Дорж өөрөө ч мэдсэнгүй. – Би ахмад Намтайван. – Ахмад Намтайван наад эмэгтэйгээ яг одоо өөрийнхөө машинд суулгаад миний ажлын өрөөнд аваад ир. –
Мэдлээ. – Хурдалж үзээрэй. Ахмадаа. – Ойлголоо. Дорж утсаа ширээн дээр шидэх шахам тавиад зүрхээ даран тонгойв. “Би энэ уулзалтанд тэсч чадах болов уу” гэх шиг зүрх нь учиргүй оволзон цохилох аж. Дорж зүрхний эм авахаар туслахаа яаран гүйлгээд утсаа авч – Яг хаана явна ахмадаа гэж мессеж бичив. – Ангийн үүднээс хөдөлж байна. Утсанд торхийн хариу ирэхэд шүүрэн авч хараад “Өө яасан хөдөлж явсан удаан золиг вэ?” хэмээн өөртөө ихэд бухимдав. – Ахмадаа наад эмэгтэйнхээ зургийг сэмхэн дараад нааш нь явуул. Дахин мессеж бичээд хэлээ гарган инээмсэглэв. Дахин торхийж утсанд нь мессеж ирэв. Утасных нь дэлгэцэнд нүд дүүрэн сайхан бүсгүйн инээмсэглэсэн зураг харагдахад Дорж салсхийн хамаг бие нь доргин чичирч – Мөн байна. Мөн байна хэмээн шивнэв. Салгалж чичирхийлсэн гараараа зэвгийн дугаарт хийн залгав. – Амрыг эрье! Нөхөр прокуророо Зэвгийн дуун ихэд албархуу сонсдох аж. – Зэвгээ. Гульсара ирж байна. – Айн. Хэн ирж байна гэж. – Гульсара гээд байхад чинь. – Ямар Гульсара. – Муу тэнэг. Болихгүй юу чи. Дорж ганц найздаа ихэд уурсан хэлээд утсаа таслав. Коридорт хатууөсгийтэй хүний гутлын тог тогхийх чимээ гарахад Дорж зүрхээ даран өндийн босов. “Тайван л байдаг юм шүү. Тайван байдаг юм шүү” хэмээн өөртөө дахин дахин хэлж байлаа. Хаалга зөөлөн тогших сонсдоно. –
За. Хаалга зөөлөн онгойж Доржийн зүрхэнд олон жил хоногшин тогтсон хэзээ ч мартахааргүй сайхан царай харагдах нь тэр. Хүүхэн орж ирээд тогонд цохиулсан аятай овсхийн цочсоноо үзэмжит уруул өмөлзөн дороо хөдөлгөөнгүй зогсов. – Ахмад та доор хүлээж байна уу. – Ойлголоо. Хаалга хаагдав уу үгүй юу Дорж хүүхний дэргэд гүйн очсон байлаа. – Гульсара, Гульсара минь. Алив ингэж нэг уулздаг байжээ. Одоо дахиад хэзээ ч алдахгүй гэсэн аятай Дорж хүүхнийг энгэртээ тэвэрсэн байлаа. – Дорж минь. Дорж минь. Гульсара зүрхэн дэх усаа бүгдийг нь юүлэх мэт мэгшин уйлж байлаа. Дорж зүрхний цохилтоо арайхийн дараад хүүхний тайвшрахыг хүлээн мяндаслаг хүрэн үстэй тэргүүнийг сэтгэлээ онгойтол үнэрлэсээр байлаа. Гульсара тайвширч инээмсэглэв. – Ингэж уулзана гэж бодоогүй шүү. Монгол явах гэж маш их яарч ирсэн минь ийм учиртай байжээ. – Хувь тавилан бидэнд алгаа дэлгэсэн байна. Амьдралын гайхалтай сайхныг би одоо мэдэрч байна. Гульсара минь дээ. Одоо чи хэнтэй уулзана гэж бодож байна даа гэх Доржийн нүүр өөд Гульсара гайхан харж – Танай эхнэр хүүхэдтэй юу гэж гомдонгуй шивнэв. – Би эхнэр аваагүй ээ гэсэн Доржийн дуунд бардам хүний байдал тодорно. “Өдий болтол эхнэр аваагүй байсан гэж үү”. – Би бас ганцаараа амьдарч байна. Гульсара яагаад ингэж хэлснээ ч ойлгосонгүй. –

Хоёулаа одоо охинтойгоо уулзана. Анхмаа охин чинь жирэмсэн. Хүргэн маань хөгжмийн зохиолч. Гульсарагийн хоёр чих шуугин ганхахад Дорж түшин авав. – Доржоо чи сая юу гэсэн бэ? миний охин гэсэн үү? Гульсарагийн том алаг нүд бороошин дүүрч мэлтэгнэн хариугүй зад татан доошоо урсах аж. Түүний сэтгэлийн зовлонг бүрнээ мэдэрсэн Дорж нулимс мэлтэгнэсэн нойтон нүдэн дээр нь энхрийлэн үнсэв. – Тиймээ. Гульсара минь бидний охин. Чи бид хоёрын охин. – Ээ тэнгэр минь. Чамдаа баярлалаа. Гульсара дахин Доржийг тэврэн авав. – Байна уу? Ааваа. – Охин минь чи хаана байна. – Бид хоёр Энхбаярын хөгжмийн студи дээр байна. – Охин минь чиний надаас олон удаа нэхдэг байсан ээжийг чинь аваад аав нь очиж байна. – Юу… Үнэн үү ааваа. Та ээжийг минь аваад ирж байгаа юм уу? Анхмаа хашгирах шахам хэлээд мэгшин уйлсаар утсаа тасалжээ. Дорж очих замын туршид Гульсарагийн гарыг атгасаар явлаа. Анхмаа Энхбаяр хоёр нэгэн зоогийн газрын оройн үйлчилгээг тэр чигт нь авсан байлаа. Зоогийн газрын шилэн хаалга цэлийтэл нээгдэхэд Анхмаа үүд рүү харайлгав.
Өмнөөс нь өөрийнх нь залуу нас цахилан ирэх шиг болохуйяа Гульсара яаж ч чадахгүй зогтусч дэмий л хоёр гараа сарвайлган эхэр татав. Тэр их аз жаргал түүний элгэнд ирж наалдаад бүлээн нүүрээ наахад хоёр хөх нь чимчигнэн шархирч байлаа. – Ээжээ… ээж минь. Та минь хүрээд ирдэг. Ямар сайхан юм бэ? миний ээж ямар гоё ээж вэ? анхмаа зөөлөн шивнэн наалдаж байлаа. “Хөөрхөн охин минь. Яасан адилхан юм бэ? Хөөрхий Алтаннуур охин минь” гэх харуусал Гульсарагийн толгойд дахин эргэлдэнэ. Дараа нь Гульсара хүргэнээ халуун дотноор тэвэрч үнсэв. Бүгд хоолны ширээ тойрон сууж хооллоцгооно. Гульсара энэ өдөр чин сэтгэлээсээ баясан хөхөрч ойр ойрхон Доржийн аманд хоол сэрээдэн өгч байаа. Дөнгөж өчигдөр салаад уулзаж буй залуу хос аятай хөнгөн хөдөлж халуун оргиулан наалдана. Аз жаргалын наран дэргэд нь мандсан дэндүү сайхан энэ орой Дорж цагаас өмнө алдсан царайг нь хараагүй охиноо дурсан өрөвдөж суулаа. – Өө ээж би таныг одоо л саналаа. Улан-Үд хотод болсон Алтарган наадам дээр та Монгол дууг гайхалтай сайхан дуулсан Казакстан улсын гавьяат жүжигчин Гульсара байна шүү дээ. Бидний хамт авахуулсан зураг бий. Тэгэхэд та бид хоёр оройн зоог хамт барьсан даа хэмээн Энхбаяр хэлээд хадам ээжийнхээ гарыг дахин барив. – Нээрэн тийм байна шүү дээ. Хүүтэйгээ тэнд уулзаж байсан шүү дээ. Гульсара ихэд билэгшээн хэлээд инээмсэглэв. – Та тэр дуугаа гайхамшигтай дуулсан шүү. –
Ээж нь энэ олон жил тэр дуугаараа хань хийж явсан юм даа. Аавд чинь зориулж дуулдаг байлаа. – Ээжээ. Та аавд минь зориулж дуулдаг байсан дуугаа дуул даа. – Тэгээч хө. Нээрэн. Дорж Гульсараг хайрлан харсаар хэлэв. Наян найман уньтай гэрийг чинь Цэцэгийн талдаа барьж байнаа Найман алдын хулсан уурга чинь Гэрийнхээ бүслүүрт намиатан байнаа. Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд Найз нь чамайгаа хүлээн байнаа… Гульсараг дуулахад Энхбаяр хөгжмөө шүүрэн хөгжимдөж эхлэв. Гульсара, Дорж хоёр хорин хэдэн жилийн өмнөх учралаа санагдуулам тэр шөнийг жарган өнгөрөөв. Шөнийн аальгүй саран цонхоор шагалзан байв. Өглөө эрт Доржийн утас тачигнан дуугарахад Гульсараг сэрээхээс болгоомжилсон Дорж утсаа аван босч өөр өрөөнд оров. – Байна уу? – Дорж прокурор уу? – Тийм байна. – Би ялтан Довчин байна. – За сайн байна уу? Суллагдсан гэж сонссон. Амьдралд нь амжилт хүсье Довчоон. – Баярлалаа. Эхнэр минь хөнөөгдөж би шоронд ороод нялх үр минь нааш харсан хүний гар дээр үлдсэн юм. Үнэнийг хэлэхэд энэ олон жил би охиноо бодож гол зогоож явлаа. Гэтэл миний охин нас барж түүний бичиг баримтыг өөр хүүхдэд өгсөн байх юм.
Миний нэрээр овоглож охины минь нэрээр нэрлэсэн тэр охинтой өчигдөр уулзлаа. Энэ төр миний амьдралаар тэр чигт нь тоглочихлоо. Довчин ихэд гомдолтой ярих аж. – Довчоон би цагийн дараа ажил дээрээ очлоо. Чи хүрээд ирээч. Уулзъя гэж хэлээд Дорж утсаа таслав. Зөөлөн амьсгаа сонсдож Гульсара түүнийг зөөлөн хүзүүдэн тэврээд нүүрээ нүүрэнд нь наав. – Хоол хийж идээд хамт манай ажил дээр очих уу? Чи ч гэсэн Муратыг эргэж түүнтэй уулзах хэрэгтэй биз дээ. – Тиймээ. Мурат дүү бид хоёрт маш их тус хүргэсэн гэсэн Гульсара “Мария дүү минь яагаад надаас Анхмааг минь нуусан юм бол. Нас барсан гээд байсан. Арай Алтаннуур минь амьд байгаа юм биш биз дээ” гэж бодоод сүүрс алдав. Түүний сүүрс алдалтыг Дорж Мураттай холбон бодоод гараас нь зөөлөн атгав. Гульсара зөөлөн инээвхийлж – Би Алтаннуур охиноо амьд байгаа юм шиг бодоод гэснээ нүдээр нь нулимс гүйлгэнэв. Доржийн нүдэнд нэгэн оч гийх шиг болж – Чи охиноо нас барсныг өөрөө хараагүй юмуу гэв. – Үгүй. Надад Мария тэгж хэлсэн. Тэр Мариятай хамт байсан юм. Би Өсөрбекээс зугатаж явсан болохоор охиноо өөр дээрээ авч чадаагүй юм гэсэн Гульсара гашуунаар мэгшив. – Одоо тайвшир хө. Би эцсийн гордьлого тээн охиноо хайх хэрэгтэй болох нь. Чи бас нэг гомдлын өргөдөл бич дээ хө. Өсөрбек аавыг чинь хөнөөсөн хэргийг сэргээнэ. – Тэгээч. Муухай амьтан.
Тэр гайтай амьтнаас болж хайртай аавыгаа, хайран сайхан охиноо би алдсан. Доржид хэлэх үг олдсонгүй тул түүнийг халуун дотноор тэвэрч энхрийлэн үнсэв. Өрөөний утас нь дуугарахад Дорж дотуур утсаа авав. – Дорж сонсч байна. – Довчин гэдэг хүн хоёр хүний хамт тань уруу орох гээд байна. – Оруулчих. – Ойлголоо. Дорж утсаа тавиад Гульсара уруу харж – Энэ хүнтэй уулзаад хорих анги уруу хамт очъё доо хө гэхэд Гульсара толгой дохив. Довчин эрэгтэй, эмэгтэй хоёр залу дагуулан орж ирэхэд Дорж, Гульсара хоёр зэрэг ухасхийн босоод үүд үрүү гөлрөн зогсоцгоов. – Сайн байна уу? Энэ охиныг надаар овоглоод миний охины нэрээр нэрлэчихэж. Одоо миний охин хаана байгааг олоод өгөөч. Үгүй ядахнаа үхсэн амьдыг нь сонсмоор байна. Довчин ярьж чадахгүй нулимсандаа хахаж цацан байх тул Дорж тэр эрийг ихэд өрөвдөн харж – Довчоон доор очоод түр хүлээж бай. Би цагийн дараа чамд хариу өгнө гээд Довчинг гаргав. Тэгээд аргадаж гуйсан өнгөөр үүдэнд зогсох залуу бүсгүй үрүү харав. Тэнд Анхмаатай усны дусал шиг адилхан сайхан охин зогсч байлаа. – Ээ бурхан тэнгэр минь. Энэ чинь… энэ чинь…
Миний охин. Охин минь. Алтаннуур минь байна. Гульсарагийн дуу цахиртан чангарснаа чимээгүй болж ямарч хүчгүй болсон мэт сөхрөн унав. – Тийм байна. Тийм байна. Миний охин. Алтаннуур алив нааш ир шивнэн хэлээд дэргэд нь очиход царай нь цонхийн цайсан Алтаннуур хойш ухрахад Зоригоо түүнийг тэврэн авав. – Хайраа тайвшир. Энэ хүмүүс бас андуурч байх шиг байна. Бүсгүйн хамаг бие чичирхийлж газарт сөхрөн унасан Гульсара уруу харж хэдэн хором саатсанаа гэнэт ухасхийж – Ээжээ хэмээн часхийн орилов. – Миний охин. Миний хөөрхөн охин. Ээ эвий минь. Гульсара мөддөө тайвширч чадахагүй Алтаннуураас зуурсаар байлаа. – Миний охины аав шүү дээ. Гульсараг энэ үгийг хэлтэл жигтэйхэн шаналж байсан Дорж охиноо тэвэрч авав. – Ээжээ, ааваа та хоёр чинь өдий болтол хаана байсан юм бэ? Алтаннуур ихэд гоморхон мэгшиж байлаа. – За хайраа одоо тайвшир. Ээж аавтайгаа уулзлаа шүү дээ гэх сүрлэг дуунаар тэд цочин харцгааж Дорж Гульсара хоёр хүргэнээ хоёр талаас нь тэвэрч авав. Аз жаргалын наран дахин мандаж тэд магнай тэнийн баярлав. Алтаннуур охин нь бас бие давхар байгаа нь эхийн гярхай харцанд хамгийн түрүүн өртжээ. – Ээжээ намайг Мария эгч төөрүүлж хаячихаад яваад өгсөн. – Миний охин ээжийгээ уучлаарай. Тэр чамайг минь машины ослоор нас барсан гэж надад итгүүлсэн. – Мария эгчид сайн сайхныг хүсье.
Тэр өдөртөө охиноо олсон баяраа тэмдэглэж Гульсара маргааш нь Муратыг очиж эргэжээ. Мурат түүнийг гэр бүлээ олсонд чин сэтгэлээсээ баярлаж байгаа нь түүнд сайхан санагдав. Доржийн уйгагүй ажиллагааны үр дүнд Довчин охиноо сэтгэцийн эмнэлэгээс олж авав. Олон хүний амь хороож, олон айлын амьдрал харлуулсан Өсөрбек зүрх нь хагарч нас барсан байв. Нүгэл нүдээрээ гарна гэж энэ дээ гэж хорих ангийн төлөөлөгч Намтайван хэлж байлаа. Сэтгэцийн эмнэлэг үрүү Довчинтой хамт Алтаннуур, Зоригоо хоёр очжээ. Эрдэнэчимэг тэдний хэнийг нь ч танихгүй байлаа. Довчин охиныхоо өмнө сөхөрч суугаад гарнаас нь барихад тэр тачигнатал хөхөрч – Чи хэн бэ? гээд хойш ухрав. – Иш хөөрхий дөө. Миний муу охин энэ зэрэгтэй байгаа нь их юм даа. Довчин хоолой зангируулан хэлээд нулимс бөмбөрүүлэв. Охин нь түүнийг огтхон ч тоохгүй байлаа. – Эрдэнэчимэгээ бид хоёр чиний найзууд байна. Алтаннуур хоолой зангируулан хэлээд түүний гараас барихад Эрдэнэчимэг гайхан харав. – Тиймээ бид хоёр чиний найзууд. Аав чинь ирсэн. Чи аавыгаа ирэхээр энэ дууг дуулж өгнө гэдэг байснаа санаж байна уу? Зоригоог аргадаж хэлэхэд тэрээр том алаг нүдээ эргэлдүүлэн харав. Амин хайртай миний ааваа Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан Бага наснаас чихэнд хоногшсон Баргил хоолойтой дуучин хүн байсан. Алтаннуур Зоригоо хоёр намуухнаар хэдэнтэй дуулахад Эрдэнэчимэгийн нүднээс нулимс бөмбөрч эхлэв. –

Миний охион аав нь ирчихээд байна. Довчинг хоолой зангируулан хэлэхэд Эрдэнэчимэг цочих шиг болсноо эцгийгээ харж хэсэг гөлрөн суув. Амин хайртай миний ааваа Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсаан… Алтаннуур, Зоригоо хоёр дахин аялахад Эрдэнэчимэгийн нүд сэргэж Бага наснаас сэтгэлд хоногшсон Баргил хоолойтой дуучин хүн байсан хэмээн сулавтар хоолойгоор дуулаад эцгийгээ харан босон харайв. – Эрдэнэчимэгээ чиний аав шүү дээ. – Миний охион… Гээгдсэн ухаанд нэгэн гэрэлт цацраг харван хүч өгөх шиг эцгээ таньсан охины мэгшилт тэнд байгсдын зүрхэнд дүүрэн мэлтэлзэх үес Довчин амин ганц үрээ тэвэрсээр эмнэлэгийн гадаа гарч ирэв. Нарны үй түмэн цацраг аав охин хоёрын толгой дээр гэрэлтэн шаргалтана. Эрдэнэчимэгийг Гульсара өөрийн үйл ажиллагааны чиглэлээр эмчлүүлэх болжээ. Хатагтай Катерина Эльвис тархины судасны архаг нарийсалт, саажилт болсон залуу бүсгүйг Герман улсын нэгэн эмнэлэгт эмчлүүлэх болсон тухайгаа тодорхой бичиж илгээсэн байлаа.