Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 11-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 11-Р ХЭСЭГ

9 секунд уншина
0
0
399

Довчинг төлөөлөгчийн өрөөнөөс гараад арван таван минут болж байхад даргын туслах хүүхэн нэгэн албан бичиг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаад гарахад Намтайван албан бичгийг уншив. “Хорих

ангийн төлөөлөгч Намтайван танаа.. Танай хүсэлт гаргасан ялтан Довчингийн төрсөн охин Эрдэнэчимэг нь Монгол улсын Их сургуулийн Нийгмийн ухааны ангиын 4-р дамжаанд суралцаж буйг

мэдэгдье. Довчингийн Эрдэнэчимэг нь манай Хүүхэд хөгжлийн төвд асрамжлуулж байгаад 1992 онд Америкийн нэгдсэн улсын иргэн хатагтай Катерина Эльвист үрчлэгдсэн билээ. Хүүхэд хөгжлийн төв

асралмжийн газрын захирал Д.Дориг.” гэсэн байлаа. – За ашгүй. Нүгэл нүдээрээ гарна гэж үг байдаг даа. Энэ бичиг яг цагаа олж ирлээ гээч. Охин нь олддог нь аштай юу даа. Намтаййван уг бичгийг

канондуулаад дахин ялтан Довчинг дуудуулав. Хэдэн хормын дараа цонхоор харвал Довчин мөн таахалзан алхсаар ирж байв. “Үгүй ер. Нэг л их таахалзсан хүн. Аштай юу даа охин нь олдчихдог” Намтайван

баярлан бодоод шанаанаасаа эхлэн бууралтаж яваа тэр эрийг өрөвдөн харав. – Төлөөлөгчийн дуудсанаар ялтан Довчин ирлээ. – За Довчин минь сонин юутай байна даа хө. – Тайван даа төлөөлөгчөө. Надаар юу байхав дээ. – Ингэхэд хэзээ гарах гэж байна. Довчин төлөөлөгч залууг гайхан хараад – Долоон хоног үлдэж байна. – Аан нээрэн тийм л дээ. За Довчин минь таньд баяртай мэдээ дуулгая. Ер нь нэг хувийг нь өгчихье. Охин Эрдэнэчимэгийн чинь сураг гарлаа. – Ээ ашгүй. Төрийн минь сүлд өршөөлөө. Эвий дээ. Миний бор хин тэгээд хаана байна гэсээр Довчин сөхрөн суугаад хоёр гараа дээш өргөн том биеэ ганхуулан эхэр татан мэгшив. – Сайн байхаар барах уу? Америкийн өргөж авч өсгөсөн юм байна. – Уухай. Овоо доо хөөрхий. – Одоо Монгол улсын их сургуулийн Түүх, нийгмийн ухааны 4-р дамжаанд суралцаж байгаа юм байна. –

Паа базарваань. – За баяр хүргэе Довчин гуай. Та бид хоёрт өөрч баяртай мэдээ дуулдаж магадгүй юм. Өрөөндөө очоод тайван байж бай. – За баярлалаа төлөөлөгч минь. Охин олдлоо. Энэнээс өөр баяртай мэдээ юу байх билээ дээ. – Итгэлтэй бай. Амьд яваа хүн алтан аяганаас ус ууна гэж нэг сайхан үг байдаг даа. – За тийм дээ. Баярлалаа. Сэтгэл нь ихэд догдолж нүүр нь улайсан Довчин гуйвалзан гарч явахад Намтайван Өсөрбекийг хувийн хэрэгт нь нэр гарсан хэдэн туслахынх нь хамт шалган дээр дуудуулж авчраад гарыг нь гавлан сахилгын байранд хийж орхиод яваад өгөв. Маргааш өглөө нь ирээд хамгийн түрүүнд Өсөрбекийг дуудан ирж байцаав. – Өсөрбек үнэнээ хэлж үзээрэй дээ. – Эй дарга минь Аллах харж байгаа. Би хийсэн хэрэгтээ биеэрээ ял эдэлж байна. Бас юу болоо вэе – 1985 оны 07-р сарын 2-оос 8-ны өдрүүдэд та хаана байсан бэ? – Эй дарга минь кэн мэдчаалай. Олон жилийн өмнө юм байж таарах нь. – Та сайн санах ёстой. Та энэ өдрүүдэд

Хандгайтын хилийн харуулынхантай буудалцаж хүнд шархдсан байх юм. – Эй дарга минь. Яачихсан сүнсгүй худал яриа гараад ирэв ээ гэсэн Өсөрбекийн нүүрний үрчлээ нэгээр нэмэгдэх шиг болон царай нь цонхийгоод явчихав. – Сайн бодор хэрэгтэй шүү. Увс аймгийн Тэс сумын их эмч Дээшинг танайхан хулгайлж аваачин таныг эмчлүүлээд үхлийн аюул өнгөрмөгц амийг нь хөнөөсөн байна. Энэ хэрэг гэрчүүдийн мэдүүлэг болон танай бүлгийн хүмүүсийн гэрчлэн мэдүүлмэнээр шалгагдаж эхлээд байна. Хэрэг хуучирдаггүй гэж энэ дээ хэмээн тулгасан Намтайван өвгөнийг дальдартал ширтэв. – Ай муухай золигнууд. Мурат тэгж байна уу. Ай аллах минь би түүнд итгэдэггүй байсан юм. Муу новш. Гэнэт Өсөрбек нэгийгээ зүхэж гарав. – За Өсөрбек. Хийсэн хэргээ сайн бод. Олон жил нууж дарагдуулсан энэ хэргийг одоо худал мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаа саатуулбал их хэцүү байх нь тодорхой. Танай бүлгийн хийсэн өөр аллага байна уу. – Ай дарга минь. Аллах бүгдийг харсан. Дахиад хүн алаагүй. Би үнэнийг өчье. Мураь өөрөө бас буруутай. Тэр анх эмч хүүхнийг хулгайлж ирсэн. Өсөрбек үнэнд гүйцэгдэн хэлээд гавлуулан гарав. Намтайван яльан Муратыг дуудуулав. –

За Мурат чи Өсөрбекийн бүлгийн нэг удирдагч нь байсан байхаа. – За. Тиймээ. – 1985-07-02-ны шөнө 23 цагийн орчим манай бүлэг “Хандгайт”-ын чиглэлээр хил давах оролдлого хийж байтал хилийн харуулынхан буудаж эхэлсэн. Толгойлогч Өсөрбек гэдсээрээ буудуулж хүнд шархадсан. Би Өсөрбекийг газар унасныг шүүрч зугатан Тэс сумын нэг голын бургасанд орж нуугдсан. Манайхаас хоёр хүн алагдсан. – Өсөрбекийн бие тэр үед ямар байсан бэ? – Их муу ухаангүй хонож, цус их алдсан. – Тэгээд Өсөрбек үхээгүй. Үхлээс яаж аврагдсан бэ? – Би нутгийн малчдаас асууж байгаад сумын эмч залуухан эмэгтэйтэй уулзаж тусламж гуйсан. Эмч гайхаж байсан ч эмнэлгийн жижиг хайрагтай юмаа аваад намайг даган ирж Өсөрбекийг эмчилж түүний гэдсэнд орсон сумыг жижиг хагалгаа хийж аваад эмчилсэн. Бүтэн тав хоног эмчилсэн. Зургаа дахь өдрөө Өсөрбек хөл дээрээ босоод эмчийг өөрөө хүргэж өгнө гээд хоёр хүний хамт явсан. Тэр шөнөдөө бид Ховдын Булган чиглэлд хөдөлсөн. – Өсөрбек таныг энэ хэрэгт буруутгаж байгаа. – Би үнэнийг хэлнэ. Би эмчийг аваачиж Өсөрбек өөрөө буцааж хүргэж өгөхөөр явсанаас өөрийг мэдэхгүй. – Та нар эмчид муу юм хийсэн үү. – Бид түүнд хүндэтгэлтэй хандаж байсан. – Мурат чамайг үнэн хэлсэн гэж итгэж байна. Та нар өөр хүний амь хөнөөсөн үү. –

Үгүй ээ. – Гэхдээ л чи энэ хэрэгт хамчигчаар оролцосн байна. – Новш би уг нь гарах гэж байсан юм. – Явж бай. Би чамайг сахилгаас гаргалаа. Муратын дараа дахин Өсөрбекийг авчруулав. – За Өсөрбек. Чи өөрөө эмчийн амь насыг хөнөөсөн байна шүү дээ. Чамтай хамт явсан хоёр туслах чиньүнэнийг хэлсэн. – Баас. Үхсэн нохойн бааснууд. Би тэр хоёрыг алах л болно. Тэгсэн би алсан юм. Одоо намайг алаад өг. Буудаад аль Өсөрбек галзуу юм шиг орилон хашгичиж байлаа. – Ойлгомжтой. Төлөөлөгч Намтайван сахилгын өрөөнд Өсөрбекийг ганцаарчилан хориулаад хариуцсан прокурорт хүсэлт бичээд яаран гарч машинаа асаан давхив. … – Прокуророо таньтай дугаар ангийн төлөөлөгч Намтайван уулзах хүсэлт өгөөд дор хүлээж байна. Туслах танилцуулан хэлээд юу хэлэхийг нь хүлээн зогсоход Дорж – Намтайван гэнээ. Тэр төлөөлөгч ямар асуудлаар надтай уулзах гэсэн юм бол. Оруулчихдаа гээд зөөлөн суудлаа налан хойш гэдийв. – Сайн байна уу. Төлөөлөгч залуу үүдэнд зогсоод мэндлэн ихэд догдолсон байдал нүүрэнд нь тодорно. “Залуу байхад ажлын хойноос ингэж гүйдэг байсан даа” Дорж залуу насаа дурсан үл мэдэг инээмсэглэв. – Суугаач хө.

Суугаад ярь. Ингэхэд хорих анги хариуцсан төлөөлөгч чинь байхад чи яагаад надтай уулздаг билээ. – Намайг уучлаарай прокуророо. Манай хорих ангид ял эдэлж буй дээрмийн бүлгийн толгойлогч Өсөрбек гэгч өөрийн үйлдсэн “Хүн амины” гэмт хэргийг мэдүүлсэн. – Өсөрбек гэнээ. Энэ чинь юу билээ. Хил зөрчигч дээрмийн бүлэглэлийн толгойлогч билүү. – Яг тийм. Эрхэм прокуророо. – Энэ олон жилийн дараа үнэнээ хэлдэг нь ямар учиртай юм бол. – 1985-07-02-08-ны хооронд “Хандгайт” чиглэлээр хил давах гэж явахдаа хилийн цэргүүдийн суманд өртөж гэдсэндээ шарх авч хүнд шархдаад Увс аймгийн “Тэс” сумын хүний их эмч Дээшинг аваачиж эмчлүүлээд гэрчгүй болгохын тулд амь насыг нь хороосон гэдгээ Өсөрбек хүлээн зөвшөөрсөн. – Энэ хэргийн талаар би сонссон юм байна. Дээрмийн бүлэг хамааралгүй нөхөр нь хөнөөсөн юм бишүү. – Тиймээ. Нөхөр Довчин нь хорин жилийн ял авч манай хорих ангиас одоо ялын хугацааг тоолон гарах гэж байна. Тэр хэзээ ч эхнэрээ алаагүй гэж ярьдаг. – Өсөрбек эхнэрийг нь хороосныг Довчин мэдэж байгаа юу. – Үгүй. – Сайн байна. Өсөрбекийг эмчийг хөнөөснийг гэрчлэх гэрч байна уу. – Эмчийг түүний туслах Мурат гэгч адгуулж өвчтөн дээр аваачин эмчлүүлсэн. Эмчилгээ явагдах хугацаанд эмчид хүч хэрэглээгүй.

Бие нь гайгүй болмогц зургаа дахь өдрийн өглөө Өсөрбек өөрөө эмчийг хүргэж өгнө гээд дагуулан явсаныг Мурат гэрчилж байгаа. – Мурат Өсөрбектэй хамт байгаа юу. – Үгүй. Тэр ялтны байранд байгаа. – Эмчийг хүргэж өгөхөд хамт явсан нөгөө хоёр нөхөр байгаа юу. – Тэднийг тусгаарлан сахилгад хийсэн. – Сайн байна. Тэднийг цагдан хорих төвд хүргэе. Хэргийн мөрдөн байцаалт дуустал Довчинд энэ талаар дуулгаад хэрэггүй. – Ойлголоо. Прокуророо. Довчин ирэх долоо хоногт суллагдана. – Довчин бас тэр Муратаас миний дэргэд байцаалт явуул. – Мэдлээ. – Би тэдэнд дуудлага өгнө. – Ойлголоо. – Энэ хэрэг дээр би өөрөө хяналт тавьж ажиллана. – Мэдлээ. – Та явж болно. Хорих ангийн төлөөлөгчийг явсаны дараа Дорж бодлогшрон суув. “Өсөрбек гэж хэн бэ? Арай Гульсарагийн хууль ёсны нөхөр биш байгаа. Гульсара ийм хүний гарт орчихоод усанд хаясан чулуу шиг алга болчихсон юм биш байгаа даа. Ер нь Мурат гэгчтэй уулзаж ярилцсан нь зөв” гэж бодсон Дорж нэг мэдэхэд гадуур хувцсаа өмсч байлаа. Хорих ангийн шалган нэвтрүүлэх байрны өмнө прозурорыг ангийн дарга хурандаа өөрөө угтан авчээ. Цагдаагийн машин ирчихсэн гавтай гурван хүнийг ачиж байгаа нь нөгөө Өсөрбек бололтой. Гараа гавлуулсан тэр өвгөн таяггүй явж чадахгүй тул цагдаа түшиж явах аж. – Орхиё.

Цагдаа нар гайхан харснаа дүүргийн зөвлөх прокурор зогсч буйг харж гүйцэтгэх ажиллагааг тасалдуулан дороо зогсоцгоов. Доржийг тийш алхахад хорих ангийн удирдлагууд даган алхацгаав. – Та хэн билээ. – Эй даргаа намайг Өсөрбек гэдэг. Миний бие их муу байна. – Та хэдэн настай вэ? – Би жаран таван настай. – Таньд гэр бүл байна уу? – Би гурван эхнэрийн арван нэгэн хүүхэдтэй. – Гурван эхнэрийн гэнээ. Таны эхнэрүүдийг хэн, хэн гэдэг вэ? – Санат, Зымак, их эхнэр маань нас барсан даа. – Таньд өөр эхнэр байсан уу? Та хаанахын үндсэн харьяат вэ? – Эй даргаа би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын үндсэн харьяат. Надад өөр эхнэр байхгүй ээ. – Өсөрбек гуай таньд өөр эхнэр бий дээ.та тэр эхнэртэйгээ 1984 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний гэр бүлд батлуулсан шүү дээ. Санаж байгаа биз дээ. – Миний бие их муу байна. – Үнэхээр муу байгаа бол эмч үзээд эмнэлэгт хэвтүүлнэ. Та хамгийн сүүлчийн залуу эхнэрийнхээ нэрийг хэл дээ. Та хувь хүний өмнө биш хуулийн өмнө ярьж байна гэдгээ ойлгоорой. – Ойлгож байнаа. Би уг нь тэр эхнэртэй маш их хайртай байсан юм. – Тийм үү? Нэр нь хэн билээ. – Гульсара гэдэг байсан юм. – Гульсара гэнээ. Та түүнийг хороосон уу? Гэж асуухдаа Доржийн зүрх уулгалан түг түгхийн ихэд чимээтэй цохилж эхлэв. – Үгүй ээ би түүнийг алаагүй.

Түүнийг Мурат хулгайлсан байж магадгүй. – Аваад яв наадахиа. Хоёр цагдаа Өсөрбекийг өргөх шахам машин уруу оруулаад хаалга тасхийн хаагдав. Машин уурласан мэт урагш ухасхийн хурдлахад Доржийн зүрх салгачин чичирч элэв. “Хөөрхий Гульсара минь энэ танхай балмад дээрэмчний дарамтанд байсан нь тодорхой болов.” Аймшигтай их харамсал цээжийг нь базалж эхлэв. Дорж төлөөлөгч Намтайваны өрөөнд Муратыг дуудуулав. Муратын ярихыг тэр зүрхээ даран сонсч байлаа. – Гульсара гэгч эмэгтэйтэй Өсөрбек яаж гэрлэсэн юм бэ? – Өмнө нь эцэг эхэд нь алтан бөгж өгч охиныг нь гуйсан юм гэсэн. Дараа нь Гульсараг жирэмсэлснийг мэдмэгц бүлгийнхнээ дагуулан очиж Өнөрхааныг ташуурдан алсан. Өнөрхаан гэдэг нь Гульсарагийн аав. Гульсара, Өсөрбекд гомдол гаргасан ч сэргийлэхийн дарга нарыг Өсөрбек хахуульдаж чадсан. Дараа нь Гульсараг ажлаас халуулж, хуурамчаар гэр бүлээ батлуулаад дүү охиныг нь бага эхнэрээ болгоно гэж айлгаж байгаад түүнийг авч суусан. Гульсаратай хамт Дарханд таван жил амьдрахдаа түүнийг гадагш гаргадаггүй.

Гаднаас нь цоожлоод явдаг байсан. Гульсара маш их зодуулдаг байсан учир би түүнийг охин дүүгийнх нь хамт зугтаалгаж Казакстан хүргэж өгсөн. Дүү Марияг нь Казакстаны Хөдөө аж ахуйн дээд сургуульд оруулж өгсөн. Харин Гульсара Алтана хотын Дуурийн театрт дуучнаар ажилд орсон. Би эргэж ирж Өсөрбектэй нэгдсэн. Үүнээс цаашихыг би мэдэхгүй. – Гульсарад тэр үед жаахан охин байсан уу? – Тэр маш хөөрхөн охинтой байсан. Тэр охин ээжтэй нь хамт амьдарч байсан. Ээж нь нас барсны дараа Казакстан явахын өмнөхөн дүү Мариятай нь хамт явж байгаад авто машины ослоор нас барсан гэсэн. – Мурат та одоо байрандаа ор доо. Нэг хүнийг ч гэсэн аймшигт хүчирхийлэл, үхлийн аюулаас аварсанд баярлалаа гэсэн Дорж нүүр өөд нь халуун ойж, хоёр чих нь шуугин зүрхээр нь байж тэсэхийн аргагүй хатгуулахад өмнөх хүйтэн уснаас хийж залгилав. “Хөөрхий миний охин байхгүй болсон байна шүү дээ. Хайран үр минь. Чинийхээ өмнө муу аав нь хэдэн зуу мянга дахин буруутай” харууслын хар нулимс асгарах гэж зовооно. Гульсараг оргуулж амьдралд хүргэсэн ачлалт хүн ялтан Мурат харгалзагчид туугдан толгой гудайлган алхахыг харах бас өрөвдөлтэй санагдана. Муратын хувьд хорвоогийн үнэний дэнслэлт хараахан дуусаагүй байлаа. Дараа нь ялтан Довчин орж ирээд үүдэнд зогсов. – Довчин та ялын хугацаа дуусч суллагдах гэж байгаа юм байна. Хэргийнхээ талаар хэлэх зүйл байна уу? –

Прокуророо та биш ч гэсэн хорин жилийн өмнө хэн нэгэн хүн ингэж асуусан бол их юм хэлэх байсан даа би. Харамсалтай нь надаас хэн ч ингэж асуугаагүй юм. Зөвхөн тэр хар өдөр миний заяа бас харласан юм шүү. Миний заяаг зориуд харлуулсан юм. Би эхнэрээ хөнөөгөөгүй. Гэхдээ хорин жил намайг тортой хашаанд хорьсон юм. Одоо харин энэ ял дуусч байна. Тийм болохоор би юу хэлэх билээ дээ. Довчин хэмээх тэр хүдэр эр ихэд шазруун хэлээд эргэхэд Доржид үнэндээ хэлэх үг олдсонгүй. – Довчин таныг ойлгож байна. Таны хэрэг чухам яаж шийдэгдсэнийг би үнэндээ мэдэхгүй юм. Гэхдээ 1985 оны 7 дугаар санрд Увс аймгийн Тэс суманд гарсан хүн амины хэргийг дахин шалгах болсныг зориуд таньд хэлэх байна. Тийм болохоор та гэрчийн, хохирогчийн мэдүүлэг өгөх болов уу. Хорин жил таны байдлыг ийм болгосон тухай ч би дээд газарт санал оруулна. Энэ миний нэрийн хуудас.

Та над уруу заавал залгаарай гэсэн Дорж Довчинд нэрийн хуудас өгөв. Довчингийн нүүр час улайснаа төлөөлөгч үрүү харж инээмсэглэх аядаад гарч одов. Хөөрхий тэр эрийг Дорж өрөвдөнгүй харж байлаа. – Харамсалтай байна ахмадаа. Хүний хувь тавиланг ингэж уландаа гишгэж боломгүй мэт. Гэхдээ л гишгэчихсэн байна даа. Муратын ярианаас үзэхэд Өсөрбекэд дахиад нэг “Хүн амины” үйлдэл нэмэгдэх нь дээ. Та маш сайн ажиллаж байна. Таньд баяр хүргэе гэсэн Дорж ахмад Намтайваны гарыг чанга атгав. – Монгол улсын төлөө зүтгэе! Ахмад Намтайваны дуу тасхийхэд Дорж ихэд сайшаан толгой дохиод гарч одов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *