Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 3-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 3-Р ХЭСЭГ

3 секунд уншина
0
2
729

Өнөрхааных зуныг өнгөрөөхөөр “Цагаан сайрын” доод биед буужхүн малын нуруу тэнүүн тавлаг сайхан хэдэн өдрийг өнгөрүүлж байтал нэгэн орой хотны ноход боргуулсан хэдэн морьтон тэднийд давхин

иржээ. Жамал нохой хорихоор гартал буун дуу тасхийж нэвёгэр хар хүрэм өмсч толгойдоо тоорцог тавьсан залуу эрсийн нэг хоточ нохойг нь буудан унагах нь тэр. “Ай Аллах минь яадаг билээ. Энэ ширүүн

дориун улс хэн бэ?” Жамал Аллахад залбираад айж үүлгэртсэн нүдээр ирсэн улсыг харав. – Өнөрхаан хаана байна вэ? Нэг л таньдаг дуу шиг санагдахад ахиулан харвал өвлийн тэр нэг шөнийн зочин Өсөрбек

морины нуруун дээрээ ганхан сууж байлаа. – Сайн байна уу? Өсөбек гэрт орооч. – Би чамаас Өнөрхаан хаана байна гэж асууж байна. Өсөрбек ташуураа гозолзуулан Жамалын үдийг ухчих шахан уурсан

зандчихад Жамалаас дутахгүй айж балмагдсан Өнөрхаан гэрээс гарч ирэв. Өсөрбек жижиг гар буу гарган Өнөрхаан уруу чиглүүлэхэд Жамал гараа алдлан нөхрөө хаан зогсоод – Болиоч гэж хашгирав. –

Холдооч муу шулам минь хоёуланг чинь буудаад алчихана шүү. Өсөрбекийн дуунд маш их занал хорсол буцалж байсан тул Өнөрхаан эхнэрээ татаж гэр үрүүгээ түлхээд өөрөө хаалгаа даран зогсов. – Эй Өнөрхаан миний эхнэр хаана байна. Өсөрбек ихэд дээрэнгүй асуугаад нүдээ бүлтийлгэн түүнийг ширтэв. – Гульсара аймгийн төвд байгаа. – Ха. Ха. Ха. Амйгийн төвд байгаа гэнээ. Тиймээ тэр өлөгчин аймгийн төвд байгаа нь үнэн. Гэхдээ тэр миний итгэлийг даасангүй. Өөр хүний зулбадасга тээсэн. Тийм болохоор чи бас миний итгэл даасангүй. Ихэд дээрэнгүй авирлах Өсөрбек тэднийг басамжлан доромжилж буйг Өнөрхаан харж охиноо түүнд өгнө гэсэндээ ихэд харамсан гэр үрүүгээ харайн орж өвлийн тэр нэгэн шөнө Өсөрбекийн саймшран өгсөн хоёр алтан бөгж, сувдан зүүлтийг шүүрэн авч буцан гарч ирээд Өсөрбекийн гар дээр тавив. –

Урьдны юм ул болжээ. Охид өөрсдийгөө мэдэх болсон байна. Гульсара өөрийн амьдралаа өөрөө мэджээ. – Ингээд л болоо юу Өнөрхаан. За яах вэ? Гульсара өлөгчин өөр хүний хүүхэд төрүүлжээ. Гэхдээ тэр насан туршдаа надаас салж чадахгүй. Өнөрхаан чамд бас нэг сайхан охин бий. Түүнийгээ надад өг. – Өсөрбек би чамд амлаж чадахгүй. Мария охин минь өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэг. – Цохь. Хэд хэдэн ташуур зэрэг зэрэг гялсхийн Өнөрхааны толгойд буухад тэрбээр гэрийнхээ үүдэнд үхэтхийн унав. Танхай этгээдүүдийн морин төвөргөөн холдон одож цэцгийн үнэр анхилмал Сайрын талд ер юу ч болоогүй аятай цэнгэг зуны орой үргэлжилж байлаа. Жамалын айж харуусан орилох дууг хэнч сонссонгүй. Толгойгоо хэд хэдэн удаа хага цохиулсан Өнөрхаан дахин өндийх тэнхээ нэгэнт алдсан ахарамсалтай явдал болов. Гэсэн ч амьд улс аргатай хойно Жамал, Өнөрхаан хоёрын ахан дүүс цугларан ирж маргааш нь хөөрхий эцгийг нуталуулан эцсийн замд нь үджээ. Бүх ахан дүүс нь энэ буруутай гэх шиг Гульсараг таагүй харцгаана. Харин эхээсээ болсон явдлыг дуулж мэдсэн Гульсара Өсөрбекэд гомдол гарган цагдан сэргийлэхэд өгчээ. Усан бороо үргэлжлэн шаагисан зуны нэгэн өдөр Гульсара өвдөж Жамал сандран Сагсай сумын эмнэлэг бараадав… … Шөнө нойрон дунд нь хаалга тогших шиг болохуйяа заставын дарга Зэвгэ сэрж цаг харвал дөнгөж шөнийн 20 цаг болж байлаа. – Хэн бэ? Зэвгэ гайхан чанга дуугаар хашгираад нойрондоо харамсан дэ үрүүгээ харав. – Би байнаа. Ядарсан эх хүн байна. – Юу… Хэн бэ? – Жамал байна. – Юу Жамалаа.

Зэвгэ ихэд гайхан шөнийн гийчнийг цочтол хашгичсаар өөрийн амьдардаг жижиг өрөөнийхөө хаалгыг нээвэл тохойн чинээхэн өлгийтэй хүүхэд тэвэрсэн хижээл насны толгой дээгүүрээ цагаан алчуур нөмөрсөн эхнэр орж ирэхэд айх шиг болсон Зэвгэ хойш ухарч – Та юун хүн бэ? гэж асуув. – Би Жамал байнаа. – Жамал гуай та надаар яах гэсэн юм бэ? – Яах ву байх вэ? Өнөрхаан минь нас барсан. Гульсара минь их ядарч төрлөө. Аллах биднийг харж байгаа ч бидэнд чиний хоёр ихэр охиныг тэжээх хүч чадал алга. – Юу… Юун Гульсара хоёр ихэр охин бэ? Та хүн андуураад байна Жамал гуай. – Аан тийм байхаа чи. Зальтай золиг. Чи Гульсара бид хоёроос нуугдлаа ч хувь тавилангаасаа нуугдаж чадахгүй. Май энэ хүүхдээ ав. Дорж гуай Жамал зандчин хэлээд Зэвгийн нүцгэн биеийг ширвэн харж өлгийтэй хүүхдийг гар дээр нь тавив. – Эгч минь би Дорж биш шүү дээ. – Надад хамаагүй. Хаалга тасхийн хаагдахад нялх хүүхэд цочин аг даггүй чарлахад Зэвгэ улам сандарч – Бүүвэй… бүүвэй гэж эв дүйгүй бүүвэйлэнөрөөн дотуураа нааш цааш холхихдоо “Дорж… Дорж за мөн хэргийн эзэн юмаа чи. Одоо энэ хүүхдийг чинь би яанаа. Хэлсэн ш дээ би чамд” гэж үглэснээ хүүхдийн нүүрийг харж инээмсэглээд – Одоо ах нь чамайг яана даа. Аавыгаа иртэл мөнчиг хөглөх байх даа чи бид хоёр. Амьд улс аргатай. Амьдрана даа хоёулаа гээд орон дээр зөөлөн тавихад хүүхэд уйлсангүй. Зэвгэ яарч сандчин хувцсаа өмсөөд цэргийн албаны дүрмээ зөрчин түргэн авах дохио өгөн хонх дарж орхив. Арван минутын дараа заставын нийт бие бүрэлдэхүүн эгнэн жагссан байв.

Цэргүүдийн нуруундаа үүрсэн бууны ам, малгай дээрхи таван хошуу гэрэлт сарны туяанд гялалзан ихэд сүрлэг харагдана. – Номхон. Зэрэгц. Өмнө нь хөл тавин ёслон ирэх бага дэслэгчийн дууг адлан дурамжхан харсан Зэвгэ чих тавин чагнаж “Хүүхэд сэрээчихвий дээ. Энэ золигийн дууны чангыг” гэж анх удаа дургүйцэн бодов. – Нөхөр дэслэгчид. Застав бэлэн жагссаныг илтгэе. Заставт болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын торгон хил дээр гарсан зөрчилгүй тайван байгааг илтгэе. Бага дэслэгчийн цовоо цолгин байдал Зэвгэд таалагдсан ч түүнийг дахин яриулахыг дэслэгч хүссэнгүй. – Болно. – Болно сул зогс. Зэвгэ эгнэн зогссон хилчдийн өмнүүр алхаж бодлогоширсон нүдээр цэрэг нэг бүрийг харж – За тэгэхээр нөхөд минь. Эмнэлэгийн мэргэжилтэй болон нялх хүүхэдтэй? Нялх хүүхэд асарч байсан байлдагч байвал жагсаалаас урагш гарч алхаад марш гэж командлав. Хоёр цэрэг жагсаалаас урагш гарч гурав алхаад номхон зогсов. – Байлдагч… Зэвгэ хоёр цэргийн өмнө очоод асуув. – Би байлдагч Бор. – Байлдагч Бор. – Би байлдагч Бор. – Байлдагч Бор илтгэ. Та хүүхэдтэй юу? Эмнэлэгийн мэргэжилтэн үү? – Мэдлээ. Байлдагч Бор би эмнэлэгийн мэргэжилтэй. Дорноговь аймгийн Анагаах ухааны дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. – Их сайн байна. Байлдагч Бор нярай хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлж чадах уу? – Нөхөр дэслэгч. Яг тийм. – Жагсаалдаа ор. – Би байлдагч Басанжав. Нялх хүүхэд арчилж чадна. – Байлдагч Басанжав та хүүхэдтэй юу? – Үгүй ээ. Гэхдээ би айлын том хүүхэд. Ээж минь бие муутай. Дөрвөн бага дүүгээ би өсгөж хүн хийсэн. – Нөхөр байлдагч дүү чинь хэд хоногтой чиний асаргаанд орсон бэ? – Миний бага дүү долоо хоногтой байсан. – Долоо хоногтой гэнээ. Долоон хоног болж байнаа. Байлдагч Басанжав манай гэр үрүү гүйгээд. Тэнд хийх ажил чинь байгаа. –

Мэдлээ. Байлдагч Басанжав тоидсон бакал гутлаа чирэн пир пархийн гүйсээр дэслэгч Зэвгийнх үрүү оров. – Болно. Тарцгаа. Зэвгэ хэрэг нь бүтсэн хүний ёсоор тушаал өгөөд гэр үрүүгээ орж ирэхэд үүрийн 04 цаг болж байх агаад байлдагч Басанжав өлгийтэй хүүхэд үрүү харсан чигтэй гөлрөн зогсч байлаа. – Нөхөр дэслэгчээ. Энэ хүүхэд хэний хүүхэд юм бэ? – Олон юм мэдвэл амархан хөгширнө байлдагчаа. Хүүхдийг хуурайлж өлгийдөж чадах уу нөхөр байлдагчаа.чадна л даа. Нөхөр дэслэгчээ хүүхдэд солих даавуу байгаа юмуу? – Нөхөр байлдагч битгий олон юм нэхэж намайг зовоогоорой. Байгаа материалаа ашиглаж наад хүүхдээ өсгөөд орхи. – Нөхөр дэслэгчээ солих даавуугүй хүүхэд өсгөж болохгүй шүү дээ. Тэгээд бас живх хэрэгтэй. Бас хүүхдийг юугаар угжиж ямар сүүгээр хооллох юм бэ? – Байлдагч Басанжав чи ямар ядаргаатай юм бэ? Байгаа юмаа ашигла гээд байхад чинь элдвийн юм нэхээд байх юм гэсэн Зэвгэ дэслэгч байлдагчийг арга тасарсан харцаар харав. – Нөхөр дэслэгч хүүхдийн гэдэс амархан өвддөг. Тиймээс нэг үхрийн сүүгээр угжсан нь дээр байдаг. – Аан. Тиймүү. Тэгвэл хэдэн үхрийнхээ нэгний сүүг охинд дагнан өгье. – Болноо. Би тэр үхрийг саагаад хүүхдийг угжаад байя. – Тэгж үз Басанжав минь. – Даргаа таны ор хөнжлийн даавууг жижиглэж хуваагаад хүүхдэд даавуу хийчихье. – Үгүй чи чинь солиоровуу. Даргыгаа даавуугүй хорин хэдэн онд аваачих нь уу. – Хүүхэд даавуугүй шээсэндээ норж байснаас та даавуугүй байсан нь дээр биз дээ. Ядаж төв үрүү захиад авч болно. – За тийм бол тэгэхээс биш дээ. – Даргаа хүүхэд угжих угж хэрэгтэй байна. – Би хаанаас олноо. – Олохгүй бол хүүхэд харангадна. –

Номхон. Байлдагч Басанжав чи яасан муу амтай, муухай үгтэй хүн бэ? Ихэд уур нь хүрсэн дэслэгч Зэвгэ хангинан команд өгөхөд байлдаг Басанжав номхон зогсч хүүхэд цочин уйлав. Зэвгэ ихэд айсан нүдээр хүүхдийг харснаа – Тайвшир. Тайвшир унтаарай гэхэд нялх хүүхэд байдгаараа улайн чарлаж гарав. – Байлдагч Басанжав. – Би байлдагч Басанжав. – Басанжав минь чи наад хүүхдээ тэврээд чимээгүй болгоод намайг амраагаад өгөөч дээ. – Нөхөр дэслэгч илтгэхийг зөвшөөрнө үү. – Илтгээч дээ тэгээд… гэсэн Зэвгэ хүүхдийг харж хамаг биенийх нь хөлс цутгачихав. – Дэслэгчээ би номхон командтай байна шүү дээ. – Орхиё. Нөхөр байлдагч хүүхэд ав. Ёо ёо одоо яанаа… Басанжав хүүхдийг авч тэврэхэд хүүхэд чимээгүй болж хөхөө эрэн уруулаа өмөлзүүлнэ. – Даргаа хүүхэд өлссөн байна. Ээж нь хол байгаа юмуу? – Ёстой бүү мэд Басанжаваа. – Тэгээд та хаанаас энэ хүүхдийг авсан юм бэ? – Юу хаанаас авсан юм бэ? гэж. Солиоров уу чи өөрөө ирсэн юм. – Хүүхэд үү дээ. – Өөр хэн байх юм бэ? гайхсан байлдагчийн нүд томорч нялх хүүхдийг тэврэн холхисоор үүр цайлгав. Дэслэгч Зэвгэ орон дээрээ хэвтээд толгой дээрээ том дэр тавиад нүдээ анин хэвтэж “Дорж минь хурдан эргэж ирээрэй. Найз эь охиныг нь том болгоод хүлээж байнаа” гэж өөртөө давтан хэлсээр байлаа. – Нөхөр дэслэгчээ. Охины овог нэрийг хэл дээ.

Сумын эмч турьхан биетэй жижиг цагаан хүүхэн хэлээд Зэвгийг гайхан харав. Энэ асуулт Зэвгийг мөн сандралд оруулж хэсэг эг маг хийснээ – Доржийн Анхмаа гэж хэлчихээд “Яадаг юм бэ? Анхмаа гэхэд. Манай заставын анхны охин юм чинь” гэж бодов. Эмч бүсгүй түүний хэлснийг хүүхдэд нээх картан дээр бичээд – Эхийн нэр хэн билээ гэв. – Ёстой бүү мэд. – Энэ чинь юу гэсэн үг вэ? Та яагаад хүүхдийнхээ эхийн нэрийг мэддэггүй билээ. Эмэгтэй хүн таны тоглоом биш биз дээ. Эмч ихэд эгдүүрхэн хэлээд дэслэгчийг таагүй харав. – За уучлаарай эмчээ. Би энэ талаар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр дуучин хүүхэн мөн байх. – Ямар дуучин хүүхэн гэж. Эмч ихэд гайхан түүнийг харсаар байв. – Яагаав дээ. Их сайхан хүүхэн. Аймгийн театрын дуучин гэсэн шүү дээ. Ингэж дуулдаг – Талдаа ургасан жавар салхи нь… гээд дуулдаг – Тэгж дуулдаг дуучид зөндөө байдаг шүү дээ. – Харин тийм л дээ. Гэхдээ та мэднэ дээ. Мэднэ. Аан тийм Гульсара гэдэг. – Аан тийм. Дуучин Гульсара тэгээд энд ямар хамаатай юм бэ? – Мэдэхгүй юмаа. – За та яв даа. Охиноо сайн асраарай. Эрчүүд та нарын энэ тэнэг занг би ер ойлгохгүй юм. Эмч бүсгүй ингэж хэлээд санаа алдаж, Зэвгэ охин хоёрыг ээлжлэн харжээ. Анхмаа охиныг ийнхүү хилийн заставт өсч хаа сайгүй мөлхөх үес Цэргийн прокурорын газрын тусгай төлөөлөгч хошууч Дорж давхин очжээ. Кэвгэ, Дорж хоёр тэврэлдэн уулзах нь мэдээж. – Нөхөр хошууч таныг ийм том хүн хүлээж байна даа. Овог Дорж, нэр Анхмаа. Нэрийг нь би өгөхөөс өөр аргагүй болсныг та ойлгох биз. Дэслэгч Зэвгэ тас хар даахитай, цав цагаан царайтай, том алаг нүдтэй хөөрхөн охиныг тэврэн ирж гар дээр нь тавихад Доржийн зүрхэнд нэгэн их халуун огшиэ дээшилж охиныг тэврэн авав. – Иш миний охин.

Миний үр. Дорж хоолой чичрүүлэн хэлээд охиныг үнсэхэд бяцхан охин юунд ч юм бэ? ханхийтэл санаа алдаад ханхар цээжинд нь нүүрээ наан удтал шуухитнан байв. – Баярлалаа найз минь. Чамдаа та нартаа маш их баярлалаа. Миний охиныг ийм хөөрхөн болтол бөөцийлж өсгөсөнд. Дорж ихэд догдлон хэлээд нэг гараараа Зэвгийг тэврэхэд Зэвгэ инээх аядаад – Охиныг минь сайн арчилж сайхан өсгөөрэй. Би их санах байх даа гэж гунихран хэлээд санаа алдав. – Зэвгээ ингэхэд Гульсара хаана байнаа. Тэр минь зүгээр байгаа даа. – Намайг уучлаарай. Доржоо. Найзынх нь чиний төлөө хийж чадсан юм ердөө энэ. Чиний хоёр ихэр охиныг Гульсара төрүүлсэн. Ээж нь нэг шөнө Анхмааг хүргэж ирсэн. Гульсарагийн байдал тйим сайн биш байх гэж би бодож байна. – За баярлалаа. Найз минь. Сайн сууж байгаарай. Утсаар ярьж захиа бичиж байнаа. Дорж найздаа талархан хэлээд албаны Газ-469 машины хаалга татан орж суув. Охин эцгээ таньж буй бололтой аан уун гэж шулганан хүзүүгээр нь тэвэрч эцгифн нүүрийг шүлсдэнэ. Дорж хамгийн түрүүнд Өнөрхааны нутаглаж байсан газар очиж нутгийн айлуудаар орж сураглавал Өнөрхаан нас бараад эхнэр нь Улаанбаатар хот уруу нүүсэн гэсэн сураг сонсчээ. Баян-Өлгий аймгийн төв орж шууд Хөгжимт драмын театр орж сураглавал Гульсара ажлаасаа халагдсан байлаа. Гульсарагийн амьдарч байсан байшинд очиж хаалгыг нь тогшвол огт танихгүй бүдүүн шар хүүхэн гарч ирээд – Энд тийм хүн байхгүй гэснээр Доржийн бүх эрэл мухардав. Дорж Улаанбаатар хотод ирж шинэ шинэ ажилдаа ормогц албан тушаалаа

ашиглан Улсын бүртгэлийн газраас Өнөрхааны Гульсара Баян-Өлгий аймаг Сагсай сум хэмээн хайсаар сургыг нь гаргав. Өнөрхааны Гульсара хорин гурван настай казак, дээд боловсролтой. Мэргэжлийн дуулаач. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн. Баян-Өлгий аймгийн хөгжимт дарамын театрт дуучин.нөхөр Бадилханы Өсөрбек. 1984 оны иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэгдсэн байлаа. “Энэ чинь одоо юу билээ. Тэгэхэд өөрөө надад нөхөргүй гэж байсан. Гэтэл надтай уулзахаас өмнө нөхөрт гарсан байх юм. Гульсара худлаа ярих хүн биш. Эртний казакын зэрлэг гэмээр тэнэг ёс заншил түүнийг минь хүчээр нөхөрт гаргасан юм биш байгаа. Гэхдээ Гульсара хэн билээ. Эрх чөлөөт эмэгтэй. Бүр Москвад Театр урлагийн дээд сургууль төгссөн мэргэжлийн дуулаач. Бодит байдал дээр би түүний ариун биеийг хөндсөн эр хүн.” Дорж маш олон янзаар бодож үзсэн ч ямарч шийдэлд хүрч чадсангүй. Нялх үрээ өсгөж, хамаг хайр халамжаа ээжийгээ өвчсөн мэт дуурайн төрсөн бяцхан охиндоо зориулж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *