Нүүр Өгүүллэг САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 2-Р ХЭСЭГ

САЙХАН ХҮМҮҮС /ТУУЖ/ 2-Р ХЭСЭГ

6 секунд уншина
0
0
348

Өнөрхаан, Жамал хоёроо та хоёр их буянтай сайхан аав, ээж хоёр юмаа. Надад бүх юм бий. Миний хэн болохыг Өнөрхаан чи эрх биш мэдэх байлгүй дээ. Миний танайхыг зорин ирсэн гол учир нь бол би

танай охин Гульсараг өөрийн бага эхнэр болгохоор гуйж яваа билээ. Хавар цас ханзарч газар тавирахаар арван сайн адуу өгнө. Мөн алт, мөнгө зэрэг хатуу эдлэл харамгүй өгнө. Өнөөдөр бол танилцах төдий

ирсэн болохоор та хоёртоо нэг, нэг алтан бөгж зүүж өгье. Энэ сувдан зүүлтийг Гульсарад авчирсан юм. Би хаврын адаг сард ирж эхнэрээ авна. Одоо харин сайхан наргиж архи ууцгаая хэмээн хэлсэн Өсөрбек

мах идэж, архи ууж байлаа. Хацар нь улаа бутарч нүд нь жаргалтай инээд алдсан Гульсараг гаднаас орж ирэхэд ээж нь гэмшингүй аав нь ихэд баяртай инээд алдан угтав. Орой унтах болоход ээж нь

Гульсарагийн урдуур холын зочиндоо ор засан тухлуулжээ. Тэр шөнө Гульсара унтаж чадсангүй. Амаараа гатал мах идэж, архи уусан Өсөрбек өмхий хийгээр утаж хамраа сэтэртэл хурхирсаар арайхийн

өглөөтэй золгов. Шөнө нойргүй хоносон Гульсара өглөө зан муутай босч хилийн застав дээр ажилтай гэж аав, ээждээ хэлээд Доржийн явуулах машиныг хүлээлгүй тэмээгээ унан застав уруу явжээ. …- Талдаа унасан жавар салхи нь Ташуур алдам хүйтэн жавраа ай хө хө Танхил өссөн намайгаа болбол Аашилж загнаад юугаа хий вэ ай хө хө… өмссөн нимгэн торгон дээл нь гоолиг биеийг нь тасам барьж улам ч үзэсгэлэнтэй болсон Гульсараг үл мэдэг гунхалзан дуулахад цэргүүд дуу алдан өндөлзөжалга ташилт нижигнэн Доржийн сэтгэл ихэд хөдлөн огдолж өөрийн эрхгүй хоёр нүд нь чийгтэн байлаа. Дорж тэр орой Гульсарагийн нарийн гоолиг бэлхүүсээр тэврэн бие биедээ уусах мэт эргэлдэн бүжсээр байлаа. Сартай саруулхан сайхан шөнө байлаа. Хүйтний эрч харьж хаврын урь орж буй ч өндөрлөг энэ нутагт хүйтэн салхи хормой хот хийсгэж хөлийн дор хөлдү цас шар шархийн гишгэгдэнэ. Тэртээ дээр яралзах үй түмэн одод ихэд гэрэлтэй харагдаж хос хоёр заставын бяцхан сууринг хэдэнтээ тойрон алхав. – Даарч байна уу гэсэн

Дорж хүүхний гарыг халуун төөнүүлэн атгахад Гульсара түүнийг налж гараа улам атгуулсаар байв. Дорж түүнд ихэд түшигтэй халуун дотно санагдана. – Гайгүй ээ. Гэхдээ хүйтэн байна шүү. – Хоёулаа гэртээ оръё. Би нэг хоолыг их сайн хийдэг. Түүнийгээ чамд хийж өгье. – Яах юм бэ? Сая хоёулаа Зэвгийнд бууз идсэн биз дээ. Өглөө хийж өгөөрэй за юу. Гульсара аргадангуй хэлээд үнсүүлэх гэж Доржийн нүүр өөд өсгийгөө өргөн тэмүүлэхэд Дорж түүнийг ихэд энхрийлэн үнсээд – Чи минь ямар сайхан дуулдаг юм бэ? гэв. – Хоёулаа эртхэн амрах уу. Дорж ихэд нялхран хэлээд хайрт бүсгүйгийнхээ мөрөөр тэврэн өөрийн амьдардаг жижиг байшин уруугаа алхав. Тэргэл сартай тэр шөнийг тэр хоёр хэзээ ч мартахааргүй жаргаж өнгөрөөжээ. – Гульсара миний гргий болооч. Би чамдаа хайртай. – Зөвшөөрч байна. Би ч гэсэн чамд хайртай. – Бидний хайрыг тэр шөнийн тэргэл сар гэрчилнэ хайрт минь. Дорж Гульсарагхүргэж өгөөд ийн хэлжээ. Мргааш нь Гульсарагийн унаж очсон тэмээг нэг цэрэг хүргэж очсоноос хойш дахин Дорж тэднийхээр эргэж очсонгүй… … Доржийг Улаанбатар хотод ирмэгц Хилийн Цэргийн удирдах газраас Батлан хамгаалах яамны Зэвсэгт Хүчний Жанжин Штаб дээр дуудсаныг мэдэгдэв. Цэргийн хүн тушаалаар байдаг хойно Дорж Хилийн цэргийн удирдах газрын жижүүр ахмадад ёслоод гарч Батлан хамгаалах яам оров. Түүнийг бүр

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга дэслэгч генерал Ч.Пүрэвдорж өөрөө дуудуулсан тул баахан сүрдэн айсаар Жанжин штабын даргын өрөөнд оров. Том алаг нүдтэй, тэвхэлзсэн алхаатай тэр генерал өтгөн хөмсгөө нумруулан байж ёслон зогссон дэслэгчийг ихэд нухацтай харна. – Нөхөр дэслэгч – Би дэслэгч Дорж. Нөхөр генерал таны дуудсанаар ирлээ. – Суу хүүхээ. Генералын ширүүн харц зөөлрөхөд Дорж заасан суудалд цомцойн суув. – За Дорж аль нутгийнх билээ. – Би Увс аймгийн Тэс сумынх. – Аан за. Даргын нутгийн хүн юмаа. Тагнын нурууны өвөр хормойд төржээ дээ чи. – Яг тйим. Нөхөр генерал. – Аав ээж нь нутагтай бий юу. – Яг тийм нөхөр генерал. – Тэгэхээр нөхөр дэслэгч. Сур сур бас дахин сур гэж хэн хэллээ. – Дэлхийн хөдөлмөрчдийн их багш пролетарийн их удирдагч Владимир Ильич Ленин хэлсэн. – Яг зөв. Дэслэгч та ажлаа хүлээлгэж өгөөд ЗХУ-д ахлах офицерийн бэлтгэл курст нэг жил сурах нь дээ. – Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөө зүтгэе. – Таньд нэг сарын хугацаа өгье. Очиж ажлаа хүлээлгэж өгөөд ир. Удирдамжийг хурандаа Бямбажавт өгсөн. – Мэдлээ. Нөхөр генерал явахыг зөвшөөрнө үү. – Явж болно. – Тэдлээ. Гүйцэтгэе. Дорж генералын өмнө ёслоод гарч ирээд духныхаа хөлсийг арчив. Сургуульд сурах сайхан ч саяхан учирсан Гульсарагаа орхиод явна гэхээс гуниг төрнө.

Гэсэн ч тушаал бол тушаал хойно яалтай билээ. Ямарч гэсэн хотод ирсэнийх Янжмаагийнхаар орохоор шийдэж оюутны нэг жилийг хамтдаа өнгөрөөсөн Дөчин мянгатын дөч дүгээр байрны нэгдүгээр орцоор орж танил болсон хаалгаа тогшив. Хаалга торхийн тэр дорхиноо онгойж гэрийн нимгэн өмсгөлтэй Янжмаа хаалган дээр зогсч байв. – Сайн байна уу Янжмаа. – Сайн. Сайн байна уу Доржоо. Ямар сонин хүн бэ? орооч. Дорж дотогш ороод хувцсаа өлгөхөд Янжмаа тийм ч таатай биш харсаар табчик дөхүүлж тавиад том өрөө үрүү ороход араас нь Дорж даган оров. – Суугаач. Ажлаар ирээ юу. – Ажлаа өгч байх шив дээ. – Өө тийм үү. Армиас халагдаа юу. – Бараг л… Гэхдээ энэ удаа ахлах офицерын курст явахаар болсон. – Өө тийм үү. Болж л байна ш дээ. Би ажлаас дөнгөж сая орж ирээд байж байна. Найз нь хоол хийгээд орхиё. Янжмаа гэнэт саймшран хэлээд Доржийн уруул дээр үнсээд гал тогооны өрөө үрүү явахыг залуу таагүй харснаа – Хэрэггүй ээ Янжмаа би хоол идчихсэн гэь. – Ядаж цай уу даа ха. – Зүгээрээ. – Чи тэгээд хэзээ ирэх юм бэ? бүр ирсэн юм уу. – Очиж ажлаа хүлээлгэж өгнө. Тэгээд гэрлэчихээд явна даа. – Гэрлэхээ – Тиймээ гэрлэнэ. Чи зөв сонслоо. – Өө за за. Чи энийгээ хэлэх гэж манайхаар ирээ юу миний янзыг үзэж гайхуулж байгаа юм биз дээ. – Гайхуулах гэсэн юм бишээ. Үнэнээ хэлэх гэсэн юм. Чи үнэнийг мэдэх хэрэгтэй биз дээ. – Хөдөөний хүүхэнтэй суугаа юу. – Тиймээ. Надад тохирох юм шиг байна. – Тийм байх л даа. За баяртай би амьдрах хэрэгтэй байна. Янжмаа арайхийн хэлж Доржийг гаргахын мөн болоод Доржийг гармагц орон дээрээ тэгнэж унаад мэгшин уйлав. Харин Янжмаатай ханилан сууж чадахгүй гэдгээ шууд хэлсэн Дорж сэтгэл амсхийж Хилийн цэргийн удирдах газар очвол түүний тушаал гарсан байх агаад

Баян-Өлгийн хилийн цэргийн анги уруу хангалтын машин явах гэж байсан тул ихэд баярлан түүнд орж суув. Цэрэг жолоочийг гуйж байж их дэлгүүрээр орж Гульсарад хүүхнүүдийн нүдний гэм болсон өндөр өсгийт оймсон түрийтэй гутал авч хээрийн замд гарчээ. Хоёр мянга гаруй килотетрийг туулах гэж бараг хагас сар гаруй явсаар Доржийн ажиллаж байсан хилийн заставт хамгийн сүүлд очиж зогсчээ. Заставын орлогч бага дэслэгч Зэвгэ дэслэгч цол авч заставын дарга болж Доржоос ажил хүлээн авав. – За Дорж минь баяр хүргэе. Миний найз ч байнга хошуулж үргэлж удирдагч байх ёстой хүн юм даа. Нэгэнт ажлаа өгснийх хэд хоног амраад явах юм байгаа биз дээ гэж Зэвгэ ихэд найр тавин хэлэхэд Дорж инээж – Генерал надад ганц сарын хугацаа өгсөн. Ирэх замдаа талыг нь дуусгалаа. Одоо зүрх сэтгэлийн ачааллаа зохицуулах хэрэгтэй байна. Чи надад машинаа өгөөч хө гэж Дорж үнэнээ хэлэв. – Хөөш золиг минь чи арай нөгөө гоё казак хүүхэнтэйгээ суух гээд байгаа юм биш биз. – Өөр хэн байх вэ? дээ хө. – За мэдэхгүй дээ хө. Энэ нутгийн казакууд Монгол хүнтэй охиноо суулгах их дургүй байдаг юм гэсэн. Бүтэх боловуу даа. Янжмаатайгаа л суучихаач дээ хө. Зэвгэ анд нөхрөө ятгаад дийлсэнгүй. – Ямарч байсан би Гульсаратай уулзах ёстой. Дорж өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй тул Зэвгэ заставын ганц чөдрийн унаа болсон Газ-66 машиныхаа түлхүүрийг сарвайхад Дорж шүүрч аваад гарч машиныг асаагаад давхин одов. Доржийг тэмдэгт газраа очин сигналаа хэдэнтэй дуугаргахад тэр дорхиноо хөнгөн хөлийн чимээ гарч Гульсара гүйж ирэв. Түүний сайхан нүдэнд гуниг хуралдаж царай даран бүрсийсэн харагдана. Дорж түүний дорой байдлыг харж үг дуугүй тэврэн авч цээжиндээ тэврээд энхрийлэн үнсэхэд хүүхний нүүр дорхиноо шал нойтон болж мэгшээд – Чи яагаад алга болчихов. Би чамайг дахиж ирэхгүй байх гэж бодсон яг бусад эрчүүд шиг гээд улам эхэр татав. – Яалаа гэж дээ.

Би чамдаа хайртай шүү дээ Гульсара минь. Цэргийн хүний амьдрал ийм хэцүү байдаг юм даа гэж дуу алдман Дорж болсон явдлыг тайлбарлан ярив. Гульсара бүр гунигт автах нь тэр. – Чамайг яваад өгөхөөр би яана даа. Чи бид хоёр эргэж уулзаж чадах боловуу. – Ганцхан жил ш дээ хө. Намайг хүлээж бай тэгэх үү. – Хүлээхгүй гээд яах вэ? дээ. Би жирэмсэн чиний хүүхдийг тээж байгаа. Дорж үг дуугарч чадсангүй. Ихэд уярч түүнийг тэврэн зөөлөн мэгшив. – Гульсара чамдаа баярлалаа. Би чамд маш их хайртай. Тэр хоёр шөнөжин ярилцаад маргааш өглөө нь Гульсара Доржтой хамт буцаж Баян-Өлгий явах болов. Түүний ажилдаа орох цаг болсон байлаа. Баян-Өлгийд тэд хамтдаа долоо хоногийг ихэд жаргалтай өнгөрүүлэв. Монгол ардын дууг Гульсара маш гоё дуулдагийг Дорж тэгэхэд л мэдэрчээ. Малчдын баяр өнгөрч казак түмний “Науризын” баяр болох гэж байгааг угтсан концерт найруулагдан тавигдах байсан тул гоцлол дуучин Гульсара бэлтгэлгүй шууд концертонд оролцжээ. Тэр тоглолтыг үзэхээр шийдсэн Дорж хот уруу нисэх онгоцны билетээ хойшлуулан байж хайртынхаа концертыг үзэв. Халх үндэстний гоёмсог дээл өмссөн Гульсараг тайзнаа гарч ирэхэд үндэсний дагшаа найрал хөгжим эгшиглэв. Наян найман уньтай гэрийг чинь Цэцэгийн талдаа барьж байнаа Найман алдын хулсан уурга чинь Гэрийнхээ бүслүүрт намиатан байнаа Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд Найз нь чамайгаа хүлээж суунаа… Гульсара энэ дууг бүр зүрх сэтгэлийнхээ гүнээс дуулж байлаа.

Тэр өөрийгөө цэрэг эрийн гэргий гэж бодож байв. Гульсарагийн ийн дуулсныг Дорж зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн авч байлаа. Тэр хоёр дахин нэгэн шөнийг хамт өнгөрөөгөөд тоот хоногийн хугацаа болсон тул маргааш нь Дорж хот уруу буцахаас өөр арга байсангүй. Ийнхүү салж салж ядан хоёр тийш зүглэсэн тэр өглөө нар цацран гийсэн дэндүү сайхан өдөр болж байв. Онгоц өндрөө аван дээш хөөрөхөд нүд дүүрэн нулимстай Гульсара гар өргөн далласаар удтал зогсов. Тэнгэрийн хөвөн цагаан үүлсийн дундуур цуучин одох тэр онгоц түүний зүрх сэтгэлийн талыг аваад явчих шиг сэтгэлд гуниг хургах ажээ. Гульсара хамгийн хайртай хүнээ хаврын нэгэн өдөр ийн үдэв. Жирэмсний хордлого өдрөөс өдөрт ихэсч хоол идэж чадахаа больсон Гульсара ихэд ядарч бараг ажлаа хийж чадахгүй шахам болж байлаа. Ийн байтал нэг өдөр Гульсараг даргын өрөөнд дуудав. Гульсара биеийн байдлаас шалтгаалж хөдөө сумдад тоглох хээрийн бригадаас үлдсэн нь ийнхүү даргын уурыг хүргэжээ. Гульсара өдрөөс өдөрт хүндэрч буй биеэ хянан амьсгаагаа дарсаар даргын өрөөний үүдэнд ирж хаалгыг нь зориг муутай тогшив. – За. Урьд өмнө олон удаа эзэмдэхийг хүсч байсан ширүүн харц түүний нүүрийг дараа нь томорч буй гэдсийг нь тэмтчин харахад тэрбээр ихэд эвгүйцэн хойш ухрав. – Гульсара чи чинь ийм амархан хүний эхнэр болж хүүхдийг нь тээсэн хэрэг үү. Санаснаас дарга огт өөр юм асууж муухан инээвхийлэх аядсан нүднийх нь харцанд зэвүүцэл гялалзаад өнгөрөхийг бүсгүй харж амжив. –

Тэгээд чиний нөхөр хэн юм бэ? – Миний нөхөр Дорж. Москвад ахлах офицерын курст суралцахаар явсан. – Мөөн. Тэр эр чинь хүүхдийн чинь эцэг үү? – Тийм. – За за олйгомжтой. Дарга махлаг хуруунуудаа нужигнатал нь хооронд нь дуугарган атгалаад – Тэгэхээр Гульсара чи гэр бүлийн талаар тогтворгүй хүн юм. Би чамайг арай ч ийм ялзарсан үзэл бодолтой завхай эм гэж бодсонгүй. ЗХУ-д суралцаж мэргэжлийн урлагийн дээд боловсрол зэзтшсэн авьяаслаг уран бүтээлч, дуучин бас дээр нь үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэж одож байлаа. Гэтэл эр нөхрөө эзгүйчилж өөр эртэй нөхцөж жирэмсэн болжээ. Ийм ёс зүйгүй хүнийг би цаашид ажиллуулж чадахгүй. Нэгэнт улсын хуулинд заасан эрх чинь байгаа болохоор яая гэх вэ? чиний зол. Төрөхийн өмнөх болон дараах тэтгэлэгээ аваад манай байгууллагаас зайлна биз. Дарга дууныхаа өнгийг өөрчлөлгүй ширүүн хэлээд өөр яриа байхгүйг ойлгуулж гараа өргөн үүд үрүү зангав. – Даргаа би таны хэлснийг ойлгосонгүй. Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн хүн. Ямар шашин шүтэх, ямар хүнтэй гэрлэх, хэдэн хүүхэд төрүүлэх нь миний эрх баймаар юм. Гульсара ихэд хэгжүүрхэн хэлээд үүд үрүү явав. – Гульсара чи надад наад үгээ хэлээд яах вэ? Манай казак түмэн эр нөхөртөө үнэнч байх ариун тангарагтай байдаг. Чи хэдийгээр сайхан хүүхэн ч гэсэн эртний ёс заншлаа хөлийнхөө уланд гишгэж болохгүй биз дээ.

Дарга тавлах мэт хэлээд ёжтой хөхрөөд – Гульсара чи энийг эхлээд харчих гэснээ БНМАУ-н иргэний гэр бүлийн баталгаа гэх нимгэн цэнхэр хавтастай зүйл өмнө нь шидэв. Гульсара гайхан авч үзвэл Гульсара, Өсөрбек хоёрын гэр бүл болсон албан ёсны бичиг баримт байлаа. “Ай Аллах минь.” Гульсарагийн толгой уруу хүнд лантуугаар цохиод авах шиг болж тэрбээр чухамдаа яаж тэндээс гарсанаа мэдсэнгүй. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн мэлрэн уйлж суулаа. “Ийм юм гэж бас байдагаа. Хүн хүнийг гүтгэж болдог. Үнэн бас олддог. Гэхдээ бүхэл бүтэн төрийн албан бичгийг яаж үгүйсгэх билээ. БНМАУ-н иргэний гэр бүлийн бүртгэлд Гульсара Өсөрбекийн эхнэр гэж бүртгэгдсэн байгаа. Дорж үүнийг юу гэж ойлгох бол. Тэр үнэмшинэ гэж үү.” Гульсара бодолдоо шаналан цонхны өмнө сууж өдрийг өнгөрүүлдэг болов. Сэтгэлийн гуниг өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Наадамд унадаг борлог морьд чинь Унаган ижилдээ онгон явнаа Намайгаа гэсээр цэргээс ирнээ гээд Найз нь чамайгаа хүлээж суунаа… Гульсара өөрийгөө цэргийн гэргий гэж бодон ийнхүү дуулдаг байлаа. Энэ дуу түүнд эрч хүч өгдөг ч сэтгэлийн гуниг зузаарсаар байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *