Нүүр Лайфстайл Домогт Брюс Лигийн эзэмшдэг итгэмээргүй дээд амжилтууд

Домогт Брюс Лигийн эзэмшдэг итгэмээргүй дээд амжилтууд

10 секунд уншина
0
0
241

Тулааны урлагийн мастераас гадна Холливудын од, философич, кино найруулагч, зохиолч Брюс Ли (Bruce Lee) -г амьд ахуйд нь яригддаг байсан үлгэр домог мэт ярианууд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор

байгаа. Үнэхээр ч тэрээр бие бялдрын хувьд үгүйсгэхийн аргагүй гайхамшигт чадвартай нэгэн байсан учир алдарт Times сэтгүүл XX

зууны хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэгээр шалгаруулсан нь гарцаагүй. Гэвч түүний талаарх зарим нэг түүхүүд нь бодит үнэнээс хол, дэндүү хэтрүүлэгтэй гэдэгтэй санал нийлдэг хүн олон бий. Тэгвэл Брюс Лигийн домгуудаас чухам аль нь үнэн юм бол?

Тэрээр нунчакаар шүдэнз асаадаг, эсвэл түүнийг цохиур болгон ашиглаж ширээний теннис тоглодог байсан зэрэг ам дамжсан яриануудыг дурдаж болно.

Ямартаа ч түүнийг үнэхээр нунчакиар теннис тоглодог байсан гэдгийг батлах дүрс бичлэг бий.

Гэхдээ Брюс Лигийн талаар эдгээр ярианууд нь Финландын гар утас үйлдвэрлэгч Nokia компанитай холбоотой.

Тус компани 2008 онд буюу домогт тулаанч Брюсыг нас барсны 35 жилийг тохиолдуулан түүний дурсгалыг хүндэтгэх үүднээс Nokia N96 Bruce Lee Limited Edition гар утсыг гаргахаар болсон байна.

Харин уг бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчлах үүднээс Nokia Брюсын тухай төрөл бүрийн “баримтууд”-ыг цахим орчинд байршуулсан байдаг. Мэдээж хэрэг тэдний ихэнх нь зохиомол байсан боловч хүмүүс тэдгээрийг үнэн гэж итгэсэн учраас өнөөг хүртэл хүмүүсийн ам дамжин “давслагдаж” үргэлжилдэг хэвээр гэнэ.

Тиймээс бид Брюс Лигийн жинхэнээсээ тогтоосон дэлхийн 6 дээд амжилтыг танилцуулж байна.

  • Брюс Ли 45 кг жинтэй боксын мишокийг зад өшиглөж чадна.
  • Брюс хоёр хуруугаараа 5 удаа суниаж чаддаг. Үүнийг хийхийн тулд тэрээр нэг гарын эрхий, долоовор хуруугаараа шалан дээр тулдаг. (2019 онд Оросын тамирчин энэ амжилтыг нь эвдсэн)
  • Брюс Ли нэг секундын дотор 9 дараалан цохиж чаддаг байсан. Тэрээр мөн нэг инчийн цохилтоор 75 кг жинтэй өрсөлдөгчөө 5-6 метр шидэж чаддаг байв.
  • Лигийн цохилт 150 кг-ийн хүчтэй байсан. Боксын аварга, домогт тамирчин Мухаммед Али ижил хэмжээний цохилтын хүчтэй байжээ. Гэхдээ Брюс Ли ердөө 59 кг жинтэй бөгөөд Али үүнээс хоёр дахин их буюу 117 кг жинтэй.
  • Брюс Ли нэг дор 1500 орчим удаа суниадаг байсан.
  • Брюс Ли 135 кг жин хүрэх элстэй шуудайг 5 метр орчим өндөрт шидсэн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

Магадгүй танд дээр дурдсан дурдсан баримтууд бас л хэтрүүлсэн мэт санагдаж байж болох юм. Гэхдээ хамгийн гол нь Брюс энэ бүхнийг баримтжуулан үлдээж чаджээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *