Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 11-Р ХЭСЭГ

1 секунд уншина
0
0
355

Байна уу? Тэмка хаана явна Багшын дээдийн урд байна чи хаана байна? Соёлын төв өргөөнөөс гарч байна. Чи нөгөө газараа байна уу? Би одоо яваад очьё. За Гэрэлмаа Бороог дагуулан Тэмкагын машинд

ирж суугаад: Тэмка энэ Бороо аавын найзын хүүхэд танилц гэлээ. Тэмүүжин инээмсгэлэн: Тэмүүжин гэж гар бариад за,хот ямар санагдав? Зүгээр сайхан байна.угаасаа би одоо хотын хүн болноо гэж

ярисаар тэдний гадаа ирээд Гэрэлмаа: Бороо чи орж бай ,би юманд явчихаад ирье гэхэд Бор: Хамт орж эцэг эхдээ хэлээд яваач гэснээ түүнийг угз татан буулгахад гайхсан Гэрэлмээ: Тэмка чи байж

байхуу? Би орчихоод ирье гэхэд тэр толгой дохиод үлдлээ Гэрэлмаа гэртээ ороод: Ээжээ би Тэмкатай юманд яваад ирье гээд эргэхэд аав нь: Гээгээ хаачих нь вэ? Гэж цаад өрөөнөөс хашгирхад: Ааваа би

хурдан юманд яваад ирье гээд шууд л гараад явчихав. Аав нь шатан дээр гарж ирээд л үглээд үлдлээ. Машинд суухад Тэмка: Энэ чинь хөдөөний царайлчихаад хачин нөхөр вэ? Харин тийн аавтайгаа

буудалд байрлаж байхад нь аав гэж нэг юм дахгуулаад ирсэн юм. Миний хайртыг хөдөлгөхгүй яанзтай байхнээ . Яг ш дээ. Энэ мууд яг захируулж харагдаа ч хоёулаа’’гуляш’’ д орж хоол идэхүү. Тэгье гэж ярисаар шөнө орой болсон хойно дандаа орж хоололдог “гүляш” кафе руу явцаагаалаа. Тэмүүжин: Хоёуулаа цагаан сар өнгөрөөгөөд “амарбаясгалант” хийдрүү явнаа. Энэ тэрэг шинийн нэгэн хоёронд түрээс нь дуусна. Тэгээд өөрийн болгочихвол Төмөрөө ах надад өгнө гэсэн. Тэрнээс өмнө түрээсээ хийж өгчихөөд будганд ороод л шинийн гурванд гараад туучихна даа гэтэл Гээгээ: Цагаан сар хэдэнд юм бэ?өнөөдөр хэдэн юм бэ? Ер нь би энэ шинийн тоолол гэхээр толгой эргээд байдаг юм.

Өнөөдөр нэг сарын хорин долоон,маргааш хориннайман цагаан сар хоёрдугаар сарын гурванд шинийн нэгэн хоёуулаа хоёр сарын тавны үед л явъя Гоё гоё гэж ярьж суутал Гэрэлмааруу аав гь залгав. Байна уу? Хурдхан одоо хүрээд ир Яасн бэ ааваа? Хурдал гэж байна гээд л шууд тасалчихав Гэрэлмаа: Энэ аав яаачихаа вэ хурдан ир гээд тасалчих юм гэхэд Тэмка: Чухал ажил гарсан юм байгаа биз дээ заза буцая хүргэж өгчихөөд явахдаа: Хэрэг болвол залгаарай гээд инээмсэглээд хөдөлхөд нь Гэрэлмаа ‘үргэлж л инээж явдаг миний хайрт яг хүүхэд шиг хөөрхөн гэдэг нь’ гэж бодоод үлдлээ. Гэртээ ортол аав нь жоохон халамцуу:

Үхсэнээ хийж харанхуй шөнө гараад алга болчихдог юм бэ чи гадны хүн байхад ичиж зовдоггүй юмуу? Гээд л загнахахад нь уур нь хүрч байсан ч юм хэлсэнгүй өрөөндөө ортол нөгөө орон дээр нь Бор унтаж байжээ. Буцйж гал зухны өрөө рүү аав ээж хоёртоо: Миний өрөөнд тэрийг унтуулаад байхдаа яадаг юм бэ? гэхэд Битгий маяглаад бай чи Чиний тэгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хар юмнаас чинь хавьгүй дээр. Дотно харилцаад цаашдын амьдралаа бодсон дээр байх шүү. Тэрийг чинь мөнгөтэй болж чамайг авахыг хүлээж байснаасюмтай айлд өгчихөөд санаа зовох юмгүй байя гэхэд Гэрэлмаа их л гомдон: Хүний эцэг эх сургууль соёлоо төгстлөө хүнтэй битгий суу гэдэг юм байна лээ. Гэтэл та хоёр намайг юундаа ад үзээд байгаа юм бэ? Энэ хөдөөний тэнэгтээ суулгах гэж элдвийн юм бодоод байгаа юм биздээ. Гээд өрөөндөө орж хувцсаа шүүрч аваад гараад гүйлээ.Нэгж нь дууссан байсан болохоор

ТҮЦ-ны утаснаас Тэмүүжинрүү залгавал тэрч удсангүй дороо давхиад ирлээ. Яасан бэ Гээгээ ягаад уйлчихаа вэ? Намайг тэр тэнэг Бороотой суу гэнэ. Юу? Харин тиймээ миний өрөөнд ор засаад унтуулчихсан байгаа юм даа. Утас чинь дугараад л байна Хн гэрээс залгаж байна гээд Гэрэлмаа утсаа унтраачихав. Тэгээд чи муудалцаад гараад ирээ юу? Тиймээ ээж юу ч хэлэхгүй аав л солиороод байна лээ. Өөдгүй юм даа Юу гэнээ Юу ч гээгүй ээ одоо яахав Яахавдээ би лав харихгүй Бөөн юм болох юм бишүү Яав л гэж би тэгээд тэр тэнэгтэй нь суултай биш дээ. Яршиг л байна даг…Тэмка бодол болсоор явлаа. Даарч байна уу Гээгээ Үгүй ээ Чи минь ядарна даа. Би Шинээгийнд хүргээд өгөх үү? Яах юм бэ би чамтай хамт байхаар даарах ч үгүй өлсөх ч үгүй гэлээ. Нэг харвал Гэрэлмаа унтаж байлаа.

Тэмүүжин элдвийг бодлоо. “ Энэ маань сайн хүнтэй сууж сайн сайхан амьдравал би ч адилхан жаргаснаас яалгөө алга шүү дээ. Эцэг эхийнх нь ч зөв. Үр хүүхдээ сайн сайхан явахыг эцэг эхийн зөн совин мэддэг юм гэнэ лээ. Одоо ч яахав ингэж тэгж байлаа ч үр хүүхэдтэй болоод ирвэл хэцүү л болно. Тэгээд ч эрх танхи өссөн энийгээ би зовоогоод ч яахав Бор бүдүүн хадуун хэнэггүй сайхан эр харагдана лээ.Надаас илүү ч явуулах нь лав биз. Би тэгээд яах билээ? За яав л гэж… Урдах амьдралаа цэгцлээд л Энхбилэг Эрхэмбилэг хоёртойгоо Божоогоо ээж аавыгаа бөндийлгөөд явахад болж л таараа. Ер нь Гээгээгээ тэр хүнтэй нь суулгая даа. Тэр нь ч дээр байх” гэж бодсоор тэдний байрны гадаа ирлээ. Тэгээд гэрийнхэн утасруу залгав. Ээж нь авлаа. Байна уу Байна байна эгчээ та орцныхоо үүдэнд гараад ирэхгүй юу? Юу гэнээ чи хэн бэ? Би Гэрэлиаагийн найз Тэмүүжин байнаа Яасан бэ миний охин зүгээр үү?

Зүгээрээ та гарч ирээд Гээгээг аваач цаадах чинь орохгүй гээд байна. Хаашаа юм бэ? согтуу байгаамуу? Үгүй ээ унтаж байна. Заза гарлаа гээд утсаа тасдав.Тэр машиндаа ч сууж чадсангүй. Үүдэнд нь зогсож байтал Гэрэлмаагийн ээж гараад ирлээ. Уучлаарай эгчээ би хол байж байя. Та дагуулаад ор -Та хоёр муудалцаа юу? – Үгүй ээ гэхдээ эгчээ… Гээгээг өөр хүнтэй суулгасан нь дээр байхаагээд Тэмүүжин нөгөө орц руу гүйгээд орчихов. Гэнэт сэрүү татан хаалга онгойгоод хүн татахад нь Гэрэлмаа сэржээ. Ээжийгээ зогсож байгааг хараад гайхсан тэр: Та юу гэснээ гэрийнхээ үүдэнд байгааг хараад Тэмка гэж орилоод ээждээ чирэгдэн орлоо.

Тэр хоёрыг орсныг хараад нилээд байж байгаад Тэмка гарч ирэн хурцхан шиг машинаа асаагаад хөдөллөө. Гэрэлмаагийн Тэмка: гэж дуудах нь чихэнд нь сонсогдоод хоёр нүднийхэн нулимс асгарч явахад хэцүү байлаа. “ Ерөөсөө л хария очиж сайхан унтъя маргааш л сайн явж цагаан сарын бэлтгэлээ базааж авая, Манайх чмнь түлээ түлш байгаа байгаа” гэж аль болохоор өөр юм бодож явахыг хичээж байлаа. Замаараа “Гуляш” кафе руу орвол найзууд нь ч харагдсангүй. Манай хэд бүгд буучихсан юм байхдаагээд цагаа харвал зургаан цаг болох гэж байлаа. Тэднээс хөдлөөд л давхиад байлаа. Хоёр нүдний нь нулимс асгарсаар л….. гарынхаа араар шудран арчаад л аль болохоор өөр юм бодохыг хичээв,Чадсангүй “ Миний Гээгээ надаас өөр хүнтэй сууж жаргах ёстой.

Тиймээ би аав ээж ах эгч дүү нарынхаа болон хөөрхөн дүү нартаа Амаа аав гэж дуудуулаад л тэд нараа бөөцийлөн явах ёстой. Манай хэд надгүй бол хэцүүдэнэ шүү дээ. Муу Божоо минь хоёр хүүхэдтэйгээ миний л гарыг харж яваа. Аав ээж хоёртоо би л нэмэр болж Үжин Дөлгөөн хоёрыгоо сайн сайхан амьдруулахын төлөө зүтгэе. Тэмүүлэн Тогоо хоёр тус тусдаа амьдралтай улс. Ямар тэр хоёрыг зулгаалтай нь биш. Нөгөө Тогоо харьсан байгаа. Өдөр нөгөө хэдэн баоай найзууд нь ирж байгаа харагдсан.

Тэд нар нь дагуулаад алга болчихсон байхав дээ. Ядажбайхад өдөр бид хоёр ам зөрөөд амжчихсан. Ер нь л энэ хэдийгээ л гэж явъя. Миний муу Гээгээ надаар дутахгүй ээ. За байж дэлгүүр орж нөгөө хэддээ таргийн аяая” гэгчлэн аль болохоор Гэрэлмаагийн талаар бодохгүйг хичээн явж байтал тас хийгээд л явчихлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *