
Тэр яаснаа ч мэдсэнгүй “ Ёооё бүр нүд анилдаад болохгүй юм. Гэнэт юу болов оо? За тавхан минут дуг хийгээдхэе. Хунгарлуу шаачих шиг боллоо. Үгүй ээ энэ хар зам дээр юуныхан хунгар байх вэ? дээ. За
ямарч байсан гэхэд агаар хөөрч байгаа юм шиг. Аав ээж ах эгч дүү бяцхан хөөрхөн дүү нар нь нүдэнд нь харагдлаа.гэтэл дандаа л танихгүй хүмүүс харагдах шиг. бүр жаахан хоёр гуравдугаар ангид
байхдаа хичээл тараад явж байхад нь урд нь ус аваад хальтирч унах шахам явж байсан эмээ гараа даллаад инээж байх юм. Гэтэл цаана нь хүнсний захаас юмаа дааж ядан явж байсан өвөө эмээ хоёрыг мөнгө
байхгүй гэхэд нь зүгээрээ гээд хүргэж өгөхөд баярлаад л үнсээд хоёр буурал хөгшин, өөрийнхөн буурал аав ээж ээж гээд дандаа л өөрийнхөн тус болж байсан хүмүүс тэгснээ муу аав ээж нь ч харагдаж
дахиад л бүдгэрснээ дээшээ хөөрөөд ч байгаа юм шиг… тэр зүүдлээд л байна гэж бодож байв. Буян гуйдаг вм гэсэн. Маргааш ээжид ёрөөл айлдуул гэж хэлье дээ гэнэт тэр учраа олохоо болилоо. Бүх юм яг
нүдний өмнө өөрөө дээрээс нь харж байгаа юм шиг харагдаж эхлэв. Дөнгөж үүр хаяарч байхад түүний унаж явж байсан машин том ЗИЛ-130 машин доогууршургаад орчихсон, Отгоо нь давхиж ирээд удалгүй бүх л уна тэрэгтээ явж байсан найз нөхөд нь цугларч Тэмүүжинг машинаас гарган эмнэлэг рүү авч байх юм. Удалгүй тэдний гэрийнхэнг бүгдийг нь дагууланэмнэлэг рүү орж ирэхэд… тэр орон дээр яг унтаж байгаа юм шиг хэвтчихсэн ээж нь түүний хацрыг нь илбээд орны өмнө сөхрөөд суучихсан аав нь Тэмүүжинг түшин уйлж ах дүү нар болон найзууд нь гуйваж дайвахыг хараад “ би одоо яачихсан юм болоо осолд орж дээ. Тэгээд надад яагаад ийм тод харагдаад байгаа юм бол оо.

Гэрэлмаа алга байна. Үгүй ээ яаж ирэх вэ ? дээ. Би түүнийг ээжид нь бариад өгчихсөн шүү дээ” гэж бодоод дахиад л нүд анилдан унтмаар болоод явчихав. Нэг хэсэг юу ч мэдрэхгүй байснаа нэг их гоё газар тулаад дунд нь их л хүчтэй ширүүн урсгалтай гол таарлаа. Түүний цаана нөгөө л танихгүй улс эмээ өвөө нь харагдана. Тэд нар нэг л юм хэлээд байх шиг. даллаад ч байгаа юм уу цаашаа гээд ч бйгаа юмуу гараа л зангаад байгаа юм шиг байв. Юу ч сонсогдохгүй. Голоор гарах гэхээр гарах арга олддоггүй яаж гатлахаа мэдэхгүй эрэг дагаж баахан дээшээ доошоо гүйлээ. Гэнэт их ядран бас их өлсснөө мэдлээ. Гэнэт тэр гэртээ ирчихсэн байв. Гэрээр дүүрэн хүн баахан хоол унд зөндөө л юм болж байв.
Гэрийнхэн бүгд уйлалдан нэг лам ирчихсэн ном уншиж байх юм. Тэгснээ талийгаачийг хооллож байна гээд ээжид утаа май болсон юм өгч гаргахад тэр дагаж гарснаа л гэнэт гэдэс нь сайхан цадаж унтмаар санагдаад буцаж ороод зогтуслаа. Түний зурагны өмнө зул өргөжээ. Тэр алмайран зогсоод л байлаа. Гэтэл ном уншиж байсан лам гэрийхэнд нь хандан: Одоо битгий уйлцгаа явах замд нь саад хийх нулимс чинь замыг нь үер болгон хадаг юм. Одоо лүйжин тавинаа гээд хонх дамар хангинуулж эхлэхэд тэр гэнэт “ Би үхчихсэн юм байна шүү дээ” гэж ойлголоо. Уй гашууд автан уйлж унжин суугаа гэр бүлээ хараад байж тэвчсэнгүй нулимсаа арчаад гэрээсээ гараад нүдээ аниад хөөрөөд буух шиг болоход нөгөө гол их дамдуу зөөлөн болсон байхыг хараад сэлээд л гарчихлаа.
Тэр ийнхүү хорин тавхан насандаа хорвоогоос явжээ. Түүний инээмсэглэсэн царай тус чанар, дуу бүхнийг одоо ч аав ээж найз нөхөд нь дурссааар л сонссоор л….. гэнэт л инээгээд ороод ирэх юм шиг санагдах тэр ойр дотныхондоо дурсагдан үгүйлэгдсээр л явна. Хүний ховор сайхан бүхнийг хорвоо дэндүү эрт авдаг хөрстийн амьдрал гэдэг өөрийнхөн хэлснээр ёстой л хатуухан тоглоом юм даа. Даанч эрт жаргах энгүй их сэтгэлийн илч гэрэл бурхны дэргэд ч дутам буяны алтанхан нар байж дээ.
Тэмүүжин маань Хомсын зовлонг халуун бүлдээ эдлүүлэхгүй хагацлын сүүдрийг хайртынхаа сэтгэлд тусгахгүй гэхдээ өөрт оноогдсон өвчүүхэн тавиландаа үдийн нар шиг цацарсаар инээсээрцагаасаа эрт буцсан хүмүүний сор байжээ. Цус нэгтэй ахан дүүс зүс нэгтээ анд нөхөд халуун сэтгэлийн гэгээ болсон хайрт бүсгүй болон хайртай бүх хүнийх нь зүрхний бичээс ийн болой. Хөвч дэлхий уужим л юсан Хүний сайн нь богино насалдагтаа давчуу юм Хүмүүний тавилан өгөөмөр л юмсан Хатуурхаж нүүр буруулахдаа харгис юм Жаргал гуниг сүлэлдэх алаг хорвоогоос ангижирч Журамт нөхдийн сэтгэлд инээсэн хэвээр мөнхрөөд Дүүрэн цалгисан нөхөрлөлд хоосон зайгаа үлдээгээд Дэндүү эрт биднээсээ цахилчихлаа даа дүү минь
Огторгуйн дунд чиний минь түшиг дутсан болохоор Оддын зайнд гэрэлтэнэ гэж сэтгэлдээ би тайтгарлаа Бурханы хажууд чиний минь өмөг дутсан болохоор Биднийгээ тэндээс харна гэж зүрхэндээ уужирлаа Ирэж буцахын хорвоод түрхэн ирээд явахдаа Илчээр гэрэлтсэн нар шиг байсаан анд минь чи Идэр залуухан насандаа хайртай бүхнээ орхиод Илчээ хумин өдрөөр жаргалаа даа чи минь Амгалан нутгийнхаа хөрсөнд бүүвэйлэгдэн нойрсоод Аглаг талынхаа уудамд цэцэгс болон ургаарай Анд нөхдийнхөө сэтгэлд үүрд хоногшин үлдэж Ахиад биднийхээ дунд эргэж заавал төрөөрэй Ум сайн амгалан болтугай Алтангэрэл гэртээ байж байтал Тогоо ярилаа. Аавынд хүрээд ирээё гэхэд нь очвол инээмсэглэл тодруулан нэгэн залуугийн зурагны өмнө зул өргөөд идээ будааны дээж засаад арц хүж уйгуулжээ. Алтангэрэлийг гайхаж байгааг мэдсэн Тогоо:
Нөгөө дучин хүн чинь энэ дүү маань байгаа юм. Миний дүү Тэмүүжин, одоо байвал гучин тав хүрч байх байлаа. Муу дүүгээ амьдад нь баярлуулж чадаагүй гомдоож, бүтэлгүй улстай нийллээ гэхэд нь марган муудалацаж би одоо харамж л явах юм. Гэхдээ миний дүүгийн санаж бодож байснаар үлдсэн бид хэд нь сайн сайхан яваа болохоор муу дүү минь санааамар байгаа байхаа. Амьдралд үзэх сайхан бүхнээ үзэж чадаагүй явсан дүү маань эргэж бидэндээ төрсөөн. Манай Божоогийн гуравдах хүү Тэмүүжинбилэг тэр чигээрээ л миний дүү байж байгаа байдал ярьж байгаа яриа тэр ч байтугай хонгон дээрх мэнгэ нь хүртэл миний л дүү тэгээд л бид түүнд амь байдаг байхгүй юу гэхэд сая л учрыг нт ойлдгосон Алтангэрэл залуугийн зургийг ширтэн “
Их л ухаалаг залуу байсан байхдаа” гэж бодлоо. -өнөөдөр миний дүүгийн төрсөн өдөр нь байгаа юм гээд энийг сонсох уу гэж нэгэн кассет гарган хөгжимөндөө хийвэл: Хайрт найз Тэмүүжингийн аав Өсөхбаяр ээж Тамир ах Тэмүүлэн эгч Тогоо дүү Божоо Үжин Дөлгөөн болон бяцхан олон дүү нарт нь энэ сайхан өдрийн мэндийг хүргээд холын холд явсан найздаа зориулан “Үүлэнд хэлсэн үлгэр “ дуугаараа мэндчилгээ дэвшүүлэн Гэрэлмаагаас ая дууны мэнд хүргэж байна гээд Оддын цэнхэр зайгаар бодлоо тээх үерхлээ Одоо л муу найз нь үгүйлнэдээ Тогоруу буцаагүй намрын дэлгэр зунаар Тоглож чадаагүй дээ аргаддая даа Гэгээтэй өглөөгүүр нь хө Яагаад наран жаргав даа Ээ хөөрхий еэ Гэсэн уянгалаг сайхан дууны дараа гитар даран дуулах Тэмүүжингийн дуулсан дуу эгшиглэлээ. Алтангэрэл Тогоо руу харан: • Гэрэлмаа гэж хэн бэ гэхэд –
Миний дүүгийн үерхдэг байсан бүсгүй л дээ их л хайртай байсан юм билээ. Саяхан л дүүтэй минь адилхан дуулдаг юм гэж одоо нэрд гараад байгаа дуучинтай сууж хөөрхөн хүүхэдтэй болсон юм. Бид дүүгээ хүнтэй үерхэж байсныг нь ер мэдээгүй байсан байж билээ. Энэ дуулсан дуунуудыг хэзээ хурааж авсан юм Ер нь л завтай гэртээ байх үедээ үргэлж дуулж хурааж байдаг байсан юм. Бид бүгд хувилж аваад сонсож явдаг юм даа. Өнгөрөхөө мэдэж байсан юм шиг л амьд явах сайхан ч амьдрах гэдэг хэцүү юмаа гэдэг байж билээ. Дэндүү эрт биднийгээ орхисон дүүгээ эгч нь санаж мөрөөдөж явснаар нь сайхан амьдарч зүүдэндээ л дүүтэйгээ уулзах юм даа.

Маргааш би аав ээжийгээ аваад “Амарбаясгалант” хийд рүү явна. Чи эндэх ажлаа зохицуулаарай гээд бодолд автлаа. Тэрэр он цагын булгиа урсгалд үл тэсэхийн жамаар орон зайгаа биднийхээ дунд хоослон үлдээгээд мөнхийн нар мөрөөдөл тэмүүлэлийнхээ зүгт даяанчилахаар одслн “ Зүүдний бурхан дүүгээ эгч нь зохиолдоо мөнхлөх болноо” гэж бодож явлаа. Тэнгэрийн дор юмс бүхэн амгалан хийгээд үнэ цэнэтэй орших аваас хожмын маргааш юугаар ч сольшгүй дурсамж болой???
ТӨГСӨВ