
Эд ч чиний л найз нар болохоос минийх биш юм байна даа Намайг санаа зовоод танайхруу явах гээд байхаар л хэлсэн юмаа. – Манай руу явж аав ээжид нөгөө юмаа хэлэх гээ юу? – Үгүй дээ чамайг л яаж ирсэн
юм бол гээд… – Чи орой явах юмуу – Үгүй ээ – Яагаад – Уусан юм үнэртээд байна гэнээ.Төмөрөө ах загнаад тэргээ өгөхгүй байна. – Одоо хайчих гэж байгаа юм ? – Чамайг хаашаа би тийшээ -Хүн шоолоод л …
гээд тэр хоёр инээлдэв. Ингээд л тэр хоёр эвлэрэв. Найзууд бас тэр хоёрыг шоолж -Энэ нэг хоёр юмыг муудалцхаар тэнгэр бүрхэж цахилгаан цахиж ширүүн бороо ороод л, эвлэрэхээр нь нар гарч
шараад л… ямарч хүчтэй үелздэг үеэр бууваа гээд л хөгжилдөцгөөв. Гэтэл Отгоо: Энэ нэг хоёр юмыг муудалцхаар нь би л муудалцуулсан юм шиг байж суух чадахгүй юм гэжээ. Тэр өдөр найз нар нь тэр хоёрыг
эвлэрлийг тэмдэглэж бяцхан найх хийжээ. Тэмүүжин Дөлгөөнөө дүүгээ дуудан гэрлүүгээ гүйлгэн гитараа авч ирүүлэн дуулахыг ч ёстой үзүүлж өглөө. Хөгжимөнд л явж байгаа дууг дагаж дуулахыг нь
сонссоноос ингэж дуулахыг нь үзээгүй Гэрэлмаа хайрт залуугаа улам ихээр хайрлан биширч суулаа. Харзны ус шиг мэлтэлзсэн Намуун зөөлөн аашаараа Хараацай жигүүр шиг тахиралдсан Нарийн сайхан хөмсгөөрөө Миний хайрыг татах учиртай төрөө юу Монгол бүсгүй нь үзэсгэлэн улам ч хөөрхөн болгоо юу? Гээд л Тэмүүжин Гэрэлмаа руу харан харц салгалгүй ийнхүү дуулахад түүний нүүр халуу шатан, гэхдээ л жаргалтай суулаа. Тэр хоёр урьдын адил баяр жаргалаар дүүрэн сайхан байлаа. Тэр хоёулхнаа байгаа үедээ хүүхэд насандаа тохиосон хөгжилтэй явдлаа ярьцгаана. Тэмка Гээгээд инээдээ барьж ядан хөхрөн хөхрөн:

Манай Тогоо бид хоёр жаахан байхдаа дандаа зодолдоноаймаар шартай шүү манай тэр галзуу шулмас Бид хоёрыг зодолдож байхад. Тэмүүлэн ах орж ирээд л аминдаа эмэгтэй юм болохоор нь тогоог өмөөрөөд намайг цохиод авахаар нөгөө галзуу чинь надтай зодолдож байсан мөртлөө эргэж намайг өмөөрөөд л ахтай зодолдож өгнө. Мангар байгаа биз. Миний эгч гэхдээ цайлган амьтан л даа. Божоо болохоор яагаад ч тэгж бодсон юм бүү мэд “ Би том болоод хөргөгч зардаг хүн болно” гээд л пүл пал хийсэн сонин хүүхэд байсан юм. Тоглож байснаа Тогоо бид хоёрыг мөргөлдүүлчихнэ. Мангар чадалтай буоиа хог. Үжин бол ёстой хэрэггүй уйланхай дээр нь ааштай Миний дүү гэхдээ одоо зураач болно. Дарухан хөөрхөн сайхан хүүхэн болсоон. Дөлгөөнөө болохоор хэлээ хазаж ярьсан их эрх цэцэрлэгээс ганц чихэр авч ирээд л наймуулаа хувааж иднэ гээд л бодчих. Тэгээд нөгөөхөө Вуваахуу гэдэг байсан юм. Бас л царайлаг сайхан залуу болноо. Тэмүүлэн бол лаг сурлагатай, ангийн дарга гээд л жагсаалын урд явдаг хүүхэд байсан.
Тогоо бид хоёрыг их л дэглэдэг хүүхэд байсан юм хичээл хичээлээ их цэвэрхэн гоё хийнэ. Тогоо бид хоёр бол байхгүй шүү.эгчтэйгээ бид хоёр хонь хариулна Нэг удаа Үжин Дөлгөөнөө хоёртой явж байсан чинь аймар мөндөр ороод тэгсэн чинь том том мөндөр үжингийн трикотой хөлрүү оносон чинь нөгөөдөх чинь уйлах шахаад доошоо суучихсан. Манайхан өвөөгөө буурал аав эмээгээ буурал ээж гэдэг юм. Тэгсэн чинь хэдэн хурга ишигээ засах гээд буурал аав ирлээ. Хойд хоёр хөлийг нь Тогоогоор урд хоёр хөлийг нь Тэмүүлэнгээр намайг хажууд аа юу ч билээ барьж зогсоогоод их сүртэй юм боллоо. Тэгээд Дөлгөөнөөгийн хайртай “халзаадй” гэдэг хургыг засах болоод хэдэн талд нь зогсож байтал Тэмүүлэн барьж байсан хөлийг нь алдчихсан чинь яг буурал аавын духан дээр так гээд л явчихсан. Буурал аав уурлаад л олигтой барь гэж үглээд л би бүр айчихсан чичрээд зогсож байхад.
Тогоо Тэмүүлэн хоёр тэнэг чинь доошоо харж инээгээд буурал ээж хол зогсчихоод л инээгээд сүүлд нь Тогоо тэр явдалыг яриад савж унталаа инээдэгсэн.. Дараа ни Дөлгөөнөөгийн “халзаадй”-г төхөөрлөө. Толгой шийрийг нь хуйхлах гээд тавихаар алга болчихно.Ээж толгой шийр нь хаачив гээд хайхаар нөгөө Дөлгөөн чинь аваад нуучихсан байдагсан.Дөлгөөнөөч махнаас идэхгүй гээд хоол ч идээгүй хэд хоносон шүү. Тогоо бид хоёр хонинд явж байхдаа тамхи татах гээд л нус нулимстайгаа холилдоно.Тогоо их зальтай. Божоо Үжин Дөлгөөн гуравыг аав ээжид хэлчихнэ гээд тамхинаасаа соруулна. Нөгөөдүүл нь сорохгүй гэхээр заавал татуулах гээд л зодно. Аймаар шулмас шүү. Нэг удаа Болороо Эмүүжингийн ангийн хүүхэд авга эгчийх нь отгон хүү Тогоо бид гурав хүргэн ахынд очих гээд алхаж явлаа. Би хоолой өвдөөд халуунтай байсан юм.
Гэтэл манай “кранта” гэдэг сэгсэр хав нохой гэнэт сэгсэгнээд гараад ирэхэд нь би цочоод цочсондоо бантаад чулуу аваад шидчихсэн чинь миний өмсөж явсан дээлний нударганд тээглэсэн чулуу зэрэгцэж явсан Тогоогийн духан дээр буугаад нөгөөх чинь уурлаад бөөн юм болох байх гэж айсан чинь харин тэр хоёр савж унатлаа инээнгээд тэгснээ миний толгойг барьж үзээд май энийг давхарлаад өмс гээд куртикаа өмсгөсөн юм. Тэрийг би ерөөсөө мартаж чаддаггүй юм.Тогоогийн хүү их жижигхэн хөөрхөн болхоор аав ‘өөдөс’ гээд нэрлэчихсэн. Тэгсэн чинь ээж тэр хоёр намайг хайгаад яагаав эртээр нэг жаахан уучихсан байхад…. тэгээд ээж дэлгүүрт ороод гэр лүү намайг ирсэн үгүйг асуур гээд залгатал ээжийн цүнхэнд утас дуугарч п дээ Ээж Өөдсөө миний хүү утас авчих гээд л хэлсэн гэсэн авангуут нь л шууд Ээж нь Тэмүүжинг хайгаад явж байна.Цаалах чинь ирэв үү? Гэсэн чинь:
Харин буурал ээж бид хоёр бас хайгаад явж байна гэж л дээ тэгсэнэ чинь ээж: Чи хэн бэ? Гээд Өөдөс байна гээд өөдөөс нь хараад утсаар ярьж байсан гэсэн.Тэгсэн ээж сим картаа сольж хийснийг мэдэхгүй л өөр лүүгээ залгаж бөөн инээдэм болсноо ‘хайран зуун төгрөг’ гэсэн гээд л дэлгүүрийн худалдагч шоолоод савж унатлаа инээсэн гээд л тэр үеийн явдалууд нь нүдэнд харгдаж байгаа юм шиг инээдээ барьж ядаад л ярина. Аав ээжийгээ ч ярина. Эмээ өвөө ах дүү хамаатан садангаа ч ярина.Их ярина нэг яривал салахгүй яриад л байна. Тэгснээ л ах эгч дүүгийнхээ хүүхдүүдийг ярина. Гээгээ Тогоогийн охин Зулаа хүртэл намайг “Амаа аав ” гэдэг болсон байна лээ. Божоогийн хоёрыг дуурайж байхгүй юу. Тэдний том хүү Өөдөс намайг цэрэгт байхад ээжтэйгээ дандаа ирдэг байсан юм. Тэгээд намайг ‘цэргийн ахаа’ гэдэг байсан юм.
Одоо сургуульд ороод бас ч гэж том болжээ.Гэхдээ л бас хэлээ хазан эрхлэдэг амьтан хэл нь сайжрахгүй юм шоолхоор их ичдэг юм.Божоогийн Энхээ Эрка хоёр өглөө босж аяганд шээчихээд л : Амаа ааваа хайлтай шүү гээд л уулгах гээд байна шүү дээ.Аав ээж хоёр ч тоохгүй хайлтай шүү гээд л уучихна гэж ирээд л их хөгжилтэй ярьдаг байлаа Шинэ жилийн үдэш Гэрэлмаагийн найз FM радиод ажилдаг болохоор тэдний гэр бүлийхэнд ая дууны мэндчилгээ явуулжээ. Түүнийг нь кассет дээр бичиж аваад залгуулаад өөрөө дуу дуулаад хураачихсан байв. Түүний дууг сонссон хүн дуучин дуулсан хэлэхээр л болсон байлаа.
Нэгэн удаа Гэрэлмааг гэртээ ирхэд нь аав ээж нь нэг хүнтэй ярилцаж суунаа: Миний охин наашаа суу. Энэ ахтайгаа танилц аавых нь багын найз гэж танилцуулаад миний охин маргааш энэ ахынхаа хүүг дагуулаад хот танилцуулж өгөөрэй. Хотод ирж байгаагүй гэнэ.”нэгдэлчин” буудалд буусан гэнэ. Энд манайд бай! гэж хэллээ гээд л ярьжээ.

Өдөр нь Тэмүүжинг утсаар ярихад нь Гэрэлмаа: Хөдөөнөөс хүн ирсэн. Тэр хоёрыг дагуулаад хот үзүүлэх гэж байна. Энэ улс таксигаар явах болвол чамайг дуудъя гэжээ.Гэтэл аавых нь найз хамт явхаа болиод хүүг нь дагуулж Гэрэлмаа явах болжээ. Хаа хүрэхийг нь мэдэхгүй Гэрэлмаа Бор гэгч залууг хамт захаар дагуулж яваад харих болоход нөгөөх нь үзвэр үзье гэжээ.”соёлын төв” өргөөнд хошин урлагын тоглолт үзээд гарж иртэл Тэмка залгав
Үргэлжлэл бий..