Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

21 секунд уншина
0
0
268

Түүнийг машинаа эзэнд нь өгчихөөд халамцуу явж байгааг нь дүү нь сонсоод очиж авах гэсэн боловч хүүхдийг нь харах хүн байсангүй. Ээжийгээ ирэхээр нь хүүхдээ орхиод Шинээгийнд очтол тэднийхээс

гараад явсан байлаа. Божоо эгчийндээ ирж: -Тэмка ирэв үү гэхэд эгч Тогоо нь -Үгүй яасан өнөөдөр яваагүй юм уу? -Уг нь явлаа гэж гарсан чинь яваагүй л байна. Сая Шинээгийнд орж ирээд гарсан гэнэ. Хүн

амьтантай маргаад зодолдох гээд байна гэж сонсоод хайж явна. -Согтуу юм уу? -Тийм гэнэ -Хоёулаа хамт явъя. Отгоогийнд байгаа болов уу? ойрд яагаад уугаад байгаа юм бол гэж ярьсаар хамт гарч

Отгоогийнд иртэл тэнд сууж байлаа. Тэр нэг л уравгар уйлчихсан сууж байснаа эгчийгээ хараад барьж суусан пивоо араараа нуун: -Өө та хоёр юу хийж яваа юм, би одоо харих гээд л сууж байна гэхэд нь Тогоо: -Хүн

санаа зовоод ядаж байхад юугаа хийгээд энд яваа юм бэ? Харья. Архи уучихсан юм уу? -За за та хоёр харьж бай. Би одоохон араас чинь очьё. За юу -Үгүй ээ үгүй хамт явъя -Харьж бай гээд байхад даа… би яаж

уучихсан байж гэрт орох юм бэ? -Аав ээж хоёр ирээгүй байгаа. Ирэхээс нь өмнө ороод мэдэгдэхгүй унтчих гээд дагуулаад гарлаа. Тэр харих замдаа -Эгчээ амьд явах сайхан ч амьдрах гэдэг хэцүү юмаа тийм ээ гээд хоолой нь зангирхад: -Юугаа балайраад байгаа юм бэ? Тийм их согтчихсон юм уу? юугаа хийж архи уугаад байгаа юм бэ? Алив аятайхан яв л даа. Хүн хараад байна шүү дээ. гэхэд -Жоохон л уусан юмаа эгчээ Энэний тагийг онгойлгоод л очоод наалдчихвал дороо нам болоод нэг бодлын яаж амьдрах вэ? яахав ийхэв гэж санаа зовох юмгүй амархан үхэх байх даа гээд тогны том трансформатор луу заахад: -Үгүй чи чинь юугаа яриад байгаа юм бэ? хачин хачин юм яриад хүн айлгаад байх гэж уйлагнаснаа: –

За миний дүү тайван бай. Ороод шууд унтчих гэж Божоо Тогоо хоёр аргадсаар гэртээ ирээд унтуулхаар ор засахад миний хөөрхөн дүү нар нааш ир гээд л эгч дүүгийнхээ хүүхдүүдийг тэврэн эрхлүүлж үнсэж үнсэж буруу харан уйлж байгаад унтаад өгөв. Тогоо Божоо хоёр ээж Тамиртайгаа түүнийг унтсны дараа “Энэ маань яагаад л сүүлийн үед уугаад уйлаад л байдаг болоов дээ? олон юмны төлөө санаа нь зовж олигтой идсэн хоол, өмсөх хувцас, унах унаагүй дээ л гутардаг юм шиг байна даа гэж ярилцан өрөвдөн уйлахаас өөр яах ч билээ. Маргааш өглөө нь аав ээжийгээ байсан болохоор Тэмүүжин босож чадахгүй унтсан дүр эсгэн хэвтэж байгаад явсных нь дараа ухасхийн босоод цай уусан болоод гарлаа.

Шинээгийнд утсаа орхисон байснаа аваад гэртээ ирээд байж байтал Отгоо машинтайгаа ирээд дуудлаа. Гараад очтол хойд суудал дээр Гэрэлмаа сууж байв. гэрээсээ холдож дэлгүүрийн үүдэнд очтолоо хэн ч дуугарсангүй. Дэлгүүр лүү түрүүлж орсон Тэмүүкэ Отгоог шууд заамдан сэгсэрч гарав. -Үхснээ хийж энийг дагуулж манайд очиж байгаа юм бэ? чи -Өөрөө л хамт очье гэж гуйгаад байхаар нь яаж ч чадсангүй. Чи тавь л даа. Юундаа надад уурлаад байгаа юм бэ? гэхэд уур нь хүрсэн Тэмүүкэ Отгоог шууд л цохиод авахад цохиулсандаа болсон Отгоо нь бас уурлан юунд нь ч өөрт нь ч уурлаад байгааг нь ойлголгүй гомдоод барьцалдан авсаар буцаж гарахад нь Гэрэлмаа гэнэт тэр хоёрыг зодолдоход гайхаад учраа олохгүй зогсож байлаа. Отгоо

Гэрэлмаа руу харснаа хамраасаа гарсан цусыг арчингаа: -Чамаас болж байгаа юм утсаар яриад өөрөө оч гээд байхад гэснээ машиндаа суугаад яваад өгөв. Гэнэт л найзыгаа гомдоож явуулсандаа бантсан Тэмка дэлгүүрээс пиво аваад залгиж гарав. Түүнийг хаашаа л явна Гэрэлмаа дув дуугүй дагаад яваад л байлаа. Тэмүүжин “энэ нэг юм салахгүй нь ээ” гэсэн шиг эргэн харснаа утсаар нэг найзыгаа хүрээд ир гэж дуудлаа. Нөгөө найз нь ч удалгүй ирлээ. Тэр түрүүлээд машинд суугаад Гэрэлмаа руу харж: -Суухгүй юм уу? гэлээ. Тэр найзтайгаа ярингаа замдаа пиво уусаар л явлаа. Найз Батаа нь -Тэмүүкэ хаа хүрэх юм бэ -Арван гурав орноо,гэзгээг хүргэж өгье гэхэд Гэрэлмаа -Би харихгүй шүү –

Чи хаачих гээд байгаа юм -Чи хаашаа л явна би тийшээ л явна -Битгий балайраад бай гэртээ харь -Үгүй гэж байна, Чи яагаад байгаа нь юм бэ хоёулаа хамт явъя л даа гээд Гэрэлмаа уйлж эхлэхэд Тэмка -Батаа ингэсгээдзогсчих би буулаа, Чи энийг хаана ч хамаагүй буулгачих гээд зогсохоос нь өмнө үсрээд буухдаа унах шахаад өвдгөөрөө тулав, Гэрэлмаа ч хоцорсонгүй, машин зогсонгуут буучихав. Батаа бүр гайхан бууж ирээд -тэмүүк суучих найз нь хүргээд өгье. Яав хөлөө эвгүйдүүлчихэв үү Гэтэл Тэмүүжин -Өө энэ нэг юм ямар ядаргаатай юм бэ

Чи хаачих гээд хүн дагаад байгаа юм бэ гэж Гэрэлмаа руу харлаа, Гэрэлмаа ч дуугарсангүй, Тэр хоёрыг машинд суухад дагаад л суулаа. -Одоо хайчихав гэхэд гэж Батааг асуухад Тэмка -Мэдэхгүй ээ өөрөө л мэд энэ үед Батаагийн утсанд мессеж ирлээ. Тэр утсаа гарган үзвэл -Батаа би Тэмкатай хоёулхнаа яримаар байна. Чи туслаач . Бид хоёрыг нэг газар хүргээд өгчих. Битгий хэлээрэй Гээгээ” гэсэн байв. Батаа дув дуугүй машинаа асаагаад давхилаа. Хотын захруу дэлгүүрээс жаахан идэх юм авлаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *