Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

16 секунд уншина
0
0
263

Тэмка урд суудал дээр унтсан эсэхийг мэдэхгүй, нүдээ аниад л яваад байлаа. Гэрэлмаа л Батаа руу мессеж бичин дэлгүүрээс юм авахуулжээ. Тэр гурав Гачууртыг чиглэн явж байх хооронд Тэмка гэнэт

өндийж хараад -Хаачих нь вэ -Чи л өөрөө хаашаа нь ч хамаагүй гээ биздээ гэснээ уурлачихаж магадгүй гэж бодон -Манай нэг найз энд нэг газар байна гэнээ. Очоод аваадахая гэхэд Гэрэлмаа их л дуртай

инээмсэглэж явав, Нэг амралтын газар очоод гэрт орох зуур батаа Гэрэлмаа руу дохичихоод гарлаа. Тэмүүка орон дээр хэвтээд л юм бодоод л байлаа.Цаг хэртээ болоод – Гээгээ наадах чинь яачихваа гэхэд

-Хоёулаа гадаа жаахан алхая тэгэх үү -Толгой өвдөөд байнаа -Май энэ хүйтэн юм уучих гээд орны хажууд ирж суугаад юу ч хэлэхээ мэдэхгүй суухад нь уснаас уучихаад түүнийг тэврээд уйлаад эхлэв. Гээгээ ч

түүнийг хэсэг уйлж суугаад -Уучлаарай Тэмка чиний талаар асуугаад байхаар нь ээжид хэлсэн юм. Буруу ойлгосон юм шиг байна лээ -Зүгээрээ үнэн л юм чинь. Батаа хайчихсан юм бол -Явчихсаан

маргааш ирж авна. Би чамтай хоёулхнаа байх гээд.. -Би гэрлүүгээ хэлэхгүй бол нөгөө хэд маань санаа нь зовчихно гээд утсаа гаргаснаа – Өө энд сүлжээ алга гэхэд Гэрэлмаа -Хоёулаа гаръя. Гадаа гарвал сүлжээ орох байх гээд түүнийг сугадан гарлаа. Тэмка нь тайвширсан бололтой утсаа гарган дугаараа хийгээд -Би байнаа наагуур чинь хэн байна – Хаана байгаа нь юм бэ бүгдээрээ л байна. Чи хэзээ ирэх юм бэ -маргааш очьё оо би бүр Гачууртад ирсэн байна, -Юу хийж яваа юм бэ Сая чамайг хайж баахан явж байгаад ирлээ, Эрка чамайг нэхэж уйлаад байна шүү дээ. -За за би маргааш очно. Санаа зоволтгүй. -Битгий юм уугаарай

Санаа зовоод байна шүү -Зүгээр гээд байхад чинь, одоо агаа нь дахиж уухгүй -За за Эркатай ярих уу -За -Бааба Амаа ааваа ба ба гээд л дүүгийнх нь хүү ярилаа, -За за маргааш гоё тараг аваад эрт очноо за гээд Тэмка утсаа далд хийлээ, -Юу гэж байна гэж Гэрэлмааг асуухад -Надад санаа зовоод байж сууж чадахгүй л байж байх шиг байна, Хөөрхий минь дээ манайхан гэж бие биенээ гэхээр л амиа тавьдаг улс. Намайг хайж хайж сая орж ирээд байж байна гэнэ – Тэгэлгүй яахав дээ. чи одоо тэд нарыгаа зовоох хэрэггүй ээ. Яагаад архи уугаад байгаа юм бэ Надаас болоод байгаа юм уу -Үгүй ээ зүгээр л уумаар санагдаад… Миний энд гээд цээжрүү гээ

заагаад нэг л юм хатгаад ч байгаа юм шиг эсвэл бүр цаанаа дотор талдаа загтнаад ч байгаа юм шиг өвдөөд л нулимс гоожоод л санаа алдаад байдаг болчихлоо. -Эмчид үзүүлье л дээ Үгүй ээ энэ биеийн өвчин биш сэтгэлийн л өвчин байх сүүлийн үед сэтгэлд нийцэх юм олдохоо болилоо. Чи нээрээ сүүлийн үед сонин болчихсон Отгоо чамд их гомдсон байхдаа. Уур хүрэхээрээ яаснаа мэдэхээ байчих юм, яг л архи уугаад тасарчихсан хүн шиг… Чи минь элдвийн юм бодож өөрийгөө зовоогоод байгаа юм уу битгий элдвин юм бод л доо Би ч юу бодохов дээ. Гэхдээ л сонин санагдах юм. Би ямар зовлоо гээд зохицуулж чадах биш гээд л санаа алдан бодлогошрон суугаад байлаа. Гэрэлмаа За хоёулаа ороё. Найз нь чамд хоол хийж өгье гээд түүнийг сугадан гэр лүү орлоо. Түүнийг хоол унд хийж байх хооронд хана руу харж хэвтчихээд л Тэмүүка элдвийг бодож хэвтлээ. “Муу аав минь өчнөөн жил жолоо барьчихаад одоо ажил үгүй машин ч үгүй насаараа идэх хөрөнгөтэй болье гэж хүнтэй адил хоосон хонуулах шахаад л толгой цувдайгаар

хооллож байсан бол юу гэж насны эцэст ийм байх вэ дээ. Тэр муу ажиллаж байсан бааз нь баячууддаа хувьчлах нэрээр хэдэн ямбий машин хувааж өгчихөөд олон хүүхэдтэй хүний өөдөөс олигтой хэдэн үг хэлчихдэггүй. Муу аав шиг минь хүнийг хов хоосон тэр байтугай цомхотгол нэрээр ажил ч үгүй үлдээж байгаа юм даа. Бидний багад аль амттайг идүүлж өнгөтэйг өмсүүлж аав ээж минь одоо энэ балай зах зээлд нь бараг л гуйлгачин болоод явж байгаа нь харамсмаар байгаа биздээ. Ээж маань олон жил хүүхдийн шуугианд толгой тархи нь эргэж уначих шахаад л цалингаас цалингийн хооронд өр тавин авсан цалингаа бүгдийг нь өрөнд өгчихөөд л зарим үед автобус унааны ч мөнгөгүй явж байх нь өрөвдмөөрч юм даа. Ах минь ч ялгаагүй өөрийн гэсэн орон гэр унаа машин ч үгүй. Аав ээжийнхээ барьж өгсөн оронг зарж үрж юм хийдэг хүн болоод л юу ч үгүй шатаж орхиод одоо хадмын хаяа бараадаж бас л авгай хүүхэд хоногийн хоолоояахав дээ,

хүргэн ахын буянд орон гэр идэх хоолтой ч ажил төрөлд ч орохгүй гэрээ л сахиж суух юм. Уг нь юм олж хийвэл авхаалжтай л хүнсэн Гэхдээ л сэтгэлд хүрэхгүй юм. Тэр найз нөхөд нь гэж нийлж байгаа улсыг нь харахаар л уур хүрэх юм. Божоо минь хар нялхаараа болж бүтэхгүй юмтай нийлж хүүхдэд дарагдаад нөхөр ч үгүй хоёр хүүхэдтэй. Гэрээс гарахгүй гэрийн ажил хийгээд л хүн хүнийг царайчилсан зарц аятай л байх юмдаа гэхдээ л муу Энхбилэг Эрхэмбилэг хоёр маань өёөж томроод ээжийгээ өргөөд л явна даа. Үжингээ л нэг аятайхан явуулчих юмсан. Тогоо Божоо хоёр шиг болчихвол яана даа. Ямар ч байсан сургуулиа төгсөөд л авбал. Миний дүү зураач болно.Тэр үед миний дүү зураач гээд л ямар сайхан бэ.Ядаж байхад Тогоо гэж юм хүнээс мөнгө зээлээд Үжинтэй жолооны курст орчих юм.

Яаж өрөө төлнө гэж бодож байгаа юм бүү мэд. Дөлгөөнөөгөө цэрэгт яваад ирэхэд нь нэг жолооны үнэмлэхтэй болгочихвол ч … Эр хүн цэрэгт явж юм үзсэн нь дээрээ. Уг нь сургууль соёлд ороод мэргэжил мэдлэгтэй болчихвол өөрт нь л хэрэгтэй.Миний муу Дөлгөөнөө ч царайлаг шүү. Ширээний ард суулгаад костюмөмсүүлчихвэл ч дарга байрын шинжтэй шүү, бүр байг гэхэд муу дүүгээ сайн жолоочиж болгоод авбал өөрийн гэсэн унаатай л байлгах юмсан. Над шиг хүний машин царайчилсан олсоноо хүнд өгчихөөд явдаг амьтан болвол хэцүү л байна. Муу аав минь насаараа машин тэрэгтэй ноцолдож одоо хүн хүний машин руу нүд унаган аятайхан тэрэг явахыг харвал” Энэ мөн сайхан тэрэг ээ” гэж уулга алдах нь өрөвдмөөр хэцүү юм даа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр одоо дээр нь Гээгээгээ би яана даа. Ингэж байгаад жирэмсэн болчихвол хэн хэндээ л хэцүү ёстой л амьд явах сайхан ч амьдрах гэдэг даанч хэцүү еэ. Амьдрал ч хатуу тоглоом юмаа.

Тогоондоо хоолтой толгойдоо бодолтой, уужим ухаантай, унах унаатай л байвал амьдрана даа.Чадах чадахаараа л амьдрах шиг сайхан юм алга. Миний хувьд унах унаатай л байвал болно доо, дороо л босоод ирнэ. Хэрэв шидтэн ирж гурван хүсэл асуувал бүгдэд нь аав,ах өөртөө дүүдээ,яая гэсэн унаа ахдаа Божоодоо орон гэр хамгийн сүүлд нь аав ээждээ мөнхийн амь гуйнаа. Тэгвэл мөн сайхнаа.Тогоо Үжин хоёр жолооч болоод таксинд явах бол худлаа шүү дээ. Үлгэр л байхгүй юу их л амархан юм бодббд байх шиг байгаа юм.

Тэр хоёрын халтууранд явбал ямар хүн гар өргөж суух юм бэ? Эмэгтэй хүн хайнга болохоор хүмүүс айгаад нэг их суухгүй. Хэлэхээр дургүйцэн уурлахыг нь яана за яахав. Санаж явбал бүтнэ гэдэг.Хэдэн жилийн дараа эгч дүү хоёр минь салхи татуулан давхиж явах ч юм билүү, өөр хүнтэй суучих болов уу? Яамаар ч амьдрал вэ дээ” гэж бодоод хэвтэж байтал… Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *