Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

36 секунд уншина
0
0
242

Муухай юм гэхэд: -Дандаа л тэгж байдаг Тэмүүкэгээ л хэлэхгүй юу гэв. Тэмүүжин Гэрэлмаад дөхөж очсоноо эргээд Шинээгийн гэр лүү нь ороход Гэрэлмаа голдоо ортол гомдох шиг болж нүдэнд нь нулимс

цийлэгнээд хашааны хаалгаар гараад явчихав. Түүнийг харсан Отгоо Тэмүүкээ рүү гүйж очоод хэлэхэд: -Би хувцсаа солиод гараа угаах л гэж орлоо шүү дээ Оогий миний хөгшин битгий явуулаарай. Би тосноосоо

салаадхая. Би одоохон гэлээ. Тогоо гүйж гараад Гэрэлмааг бариад авлаа. -Гээгээ Дөнгөж ирчихээд хаачих гээд байгаа юм бэ? -Тавиадах л даа. Хэрэггүй ирлээ гээд Отгоог түшээд уйлж эхлэв. -Чи чинь ямар ч

эмзэг юм бэ? дээ. цаадах чинь тостой гараа угаах гэж орсон юм байна шүү дээ. сандраад одоо гарч ирж байна гэхэд Тэмүүкэ хэзээний дэргэд нь ирчихсэн -Тостой пад хар гараараа яах гэж хүн тэврээд байгаа юм

гэж Отгоог түлхэн холдуулаад: -Тээр цав цагаан цамцыг бөөн тос болгочихож ингэж тос болчих вий гэж гараа угааж хувцсаа сольж байхад гээд үглэхэд нөгөө уйлж байсан Гэрэлмаа, Отгоо хоёр Тэмүүкэг

шоолон инээлээ. Дөнгөж сая л хав халтар байсан Тэмка нь хувцсаа сольж гар нүүрээ угаасан байхыг харсан Гэрэлмаа их л уярч түүнд наалдлаа. Буцаж ороод бөөн инээдэм болоход Отгоо: -Гээгээ Тэмүүкэ хоёр ч энэ жилийн сүпер онигоонд орлоо доо гэхэд -Дэмийрээд байлгүй тэр цамц янзлаж өгөөрэй гэж Тэмүүжин хэлээд бас л бөөн инээдэм боллоо. Тэд хоол идэн хөгжилдөцгөөгөөд зассан машинаа асааж шалгаж үзээд гарах гэж байтал хашааны хаалга онгойн нэг эмэгтэй орж ирж Тэмкатай уулзахыг харсан Гээгээ энэ одоо хэн юм бол гэж бодоод очих гэхэд нь Шинээ: –

Тайван бай Гээгээ наадах чинь Тэмүүжингийн эгч Тогоо гэхэд Гэрэлмаа бас л эд нарт шоолуулах нь гэж бодоод бушуухан орлоо. Орой явах болж Тэмүүкэ Гээгээг хүргэж өгөхөөр уруупдаж яваад зам дээрээс нэг хүүхэнг гар өргөөгүй байхад нь суулгаад хөдлөв. Хэсэг чимээгүй явсны дараа Тэмүүкэ: -Чи хэр удах юм бэ? -Нэг их удахгүй байхаа чи оройтох юм уу? -Энэ мотор хэр явах нь вэ? мэдэхгүй байна. Энд тэнд аваачаад зогсчигүй бол хэсэг явнаа. -Би ээжтэй хамт харинаа. Тэмүүлэн чам руу ярьсан уу? бие нь ямар байгаа бол? Өнөөдөр өдөр ч бас их халлаа шүү гайгүй байгаа? -Өдөр ярьсаан. Бие нь гайгүй гэсэн. Би завандаа ороод гарнаа. За чи энд буугаад гүйчих. Би энэ хүнийг хүргэж өгчихөөд шууд явлаа. Гээд зогслоо. Буухдаа тэр: -Битгий их оройтоорой -За за гээд хөдлөөд явахдаа Гээгээ рүү -Танай энэ хадам шулмас ядаргаатай шүү гэхэд

Гээгээ -Тогоо эгч чинь байсан юм уу? өдөр их өөр харагдсан шүү дээ. чи суулгахаасаа өмнө хэлэхгүй яасан юм бэ? -Яахнав. Танихгүй юм шиг л байсан нь дээр -Яагаад чи ингээд байдаг юм бэ? гэж гомдонгүй хэлэхэд Тэмүүкэ: -Өө ядаргаа ядаргаа. Манай энэ гэж хүний хэл ам сугалчих гэсэн хэцүү хүн -Мэдсэн бол танилцаж аваад чамайг ховлодог байж. -Хөөх одоо бүр алах нь. Тэгж ч гэнэдэхгүй шүү гээд өрөөсөн гараараа Гэрэлмааг тэврэн үнсээд: -Хичнээн их санав аа гэхэд -Худлаа хэл тийм л юм бол хүрээд ирэхгүй, ядаж утсаа чавахгүй л байсан даг гэж гомрохлоо. Тэр хоёр бие биедээ улам л дотносон хайрлаж байсан ч Тэмүүкэ нэг их шамдахгүй Гээгээ ч нэг их шаардахаа больжээ. Нэг удаа Гэрэлмааг хүргэж өгөөд эргэтэл зам дээр нас тогтсон эрэгтэй эмэгтэй хоёр гар өргөжээ. Тэр хоёрыг суулгаад хөдлөтөл эмэгтэйн утас дуугарч ярьж дуусаад: -Гэрэлмаа дөнгөж сая ирлээ хамт явах байсан юм хүлээж байхгүй л гээд байна. –

За яахав ээ гэртээ л байж байг. Овоо эрт ирж дээ. -Харин тийм ээ. Ойрд үргэлж л эрт ирж, хичээл нотоо ч хийгээд сүрхий байгаа. Тэр ангийнхан нь гээд хэдэн юмнууд бүтэлгүй л улс шиг санагдах юм. Овоо тэд нараасаа хөндийрөөд гайгүй хүнтэй нийлсэн юм шиг байна лээ. -Чи тэрийг нь дахиж сайн хараа юу. Ямархуу хүн юм бол -Өөрөөс нь хоёр ах юм гэсэн. Чи бид хоёр нэг л хальт хараад өнгөрсөн биз дэ. Тэрнээс хойш хараагүй ээ. Нүдэнд дулаахан л хүү байна лээ. -Одоо төгсүүт нь нэг дороо орж ажил төрөлд ор гэх юмсан. -Мөд тусдаа гарахгүй юм гэсээн -Яасан юм -Олон дүү нараа авч явдаг хэцүүхэн л юм шиг байна лээ. Өөрийн гэсэн юмтай болж байж сууна гэсэн юм гэнэ лээ. -Одооны хүүхдүүдэд овоо бодолтой юм байдаг л юм байна. Хоорондоо л болж байвал яахав дээ. хоосон байж байгаад л хоолтой залгана биз. Гэж ярихад нь Тэмүүкэ айх баярлах зэрэгцэн нүд нь эрээлжлэх шиг болжээ.

Гэрэлмаагийн эцгийнх нь үгэнд баярлавч эхийнх нь олон дүү нараа авч явдаг хэцүүхэн гэдэг үг үнэхээр юмаар цохиод авах шиг л болжээ. Гэрэлмаагийн аав ээжийг хүргэж өгчихөөдГэрэлмаа руу залгалаа -Байна уу? -Байнаа Тэмка байна -Яасан миний хайраахоёулаа хамт явах уу? -Хэрэггүй ээ сая чамайг буулгаад аав ээжийг чинь Амгаланд хүргэ өгчихөөд зогсож байна. -Өө тийм үү чамайг таньж байна уу? -Үгүй ээ чиний тухай ярихаар нь танай аав ээжийг гэж мэдлээ. -Юу гэж ярьж байна? -Юу гэхэв дээ миний охины үерэхдэг залуу нь олон дүү нартай өрөвдтөөр хэцүү амьдралтай л гэж ярьж байна лээ. -Юу яриад байгаа юм бэ?

юу гэж тэд нар тэгж ярьдаг юм -За за би шууд харилаа. -Өнөөдөр явахгүй байсан юм уу? ийм эрт буух гэж байгаа юм уу? -Эртхэн харьж унтлаа дийд дийд. Гэрэлмаа эргээд Тэмүүжин рүү залгатал утсаа унтраачихсан байв. ээж рүүгээ залгаад асуух гэснээ ирхээр нь болоё гэж бодоод болилоо. Дахин дахин Тэмка руугаа залгасан ч утас нь салгаатай л байгаад байлаа. Аав ээж хоёр нь ч ирлээ. Тэр ээжтэйгээ өрөөндөө ороод: –

Та хоёр эндээс явахадаа ямар машинд суусан бэ? -Хэн мэдхэв ямар ч юм байлаа. Яасан? -Та хоёр Тэмүүжингээр хүргүүлсэн байна лээ. -Өө ямар ч залуу байсныг нь анзаарсангүй. Сайн харж авдаг байж л дээ. -Та хоёр юу ярьсан юм бэ? -За яачихав, юу л ярив гэж -Та олон дүү нартай ядарсан ядуу гэсэн юм бишүү. -За хэн мэддэг юм. Тэрийг чинь байна гэж яаж мэддэг юм. Тэгээд уурлаад байна уу? үнэн байж үхсэнд нь уурладаг юм. -Та зүгээр… ямар сонин юм бэ? юугаа ч мэдэхгүй байж. Тэмка маань тиймэрхүү юманд ямар эмзэг гэж бодноо гээд л уйлагнаад орон дээрээ унаад өглөө. Тэр үед Тэмка нь найзуудтайгаа пиво ууж суулаа. Үргэлжлэл бий …

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *