Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

16 секунд уншина
0
0
254

Мах мярай ихтэй хүү тариулахад хэцүү болохоор эмч нар цээжинд нь тариа хийдэг гуурс тавьжээ. Тиймдээ ч хүү олон удаа тариулж хатгуулж зовсонгүй. Тасагт шилжин сар гахам болоод эмнэлэгээс

гарахад Тэмүүкэ бөөн баяр болсоор ирж гаргаж авчээ. Гэртээ ирж хүүгийн уух дуртай нарийхан шахадаг таргийг нь хувааж ууж эрхлүүлж байснаа цамцны нь цаана юм гялалзахыг хараад: -Божоо

энэ юу вэ? гэхэд Божоо сандран: -Яанаа тариа хийлгэдэг гуурсыг нь авахуулахаа мартчихаж гээд л дахиад эмнэлэг рүү давхижээ. Хүү ч өсөж торнин хөөрхөн болжээ. Ганц нэг үг ч хэлдэг болж. Ялангуяа

Амаа аав гээд уух дуртай гонзгой тарагаа ч нэхдэг болжээ. Тэр гэртээ ирэх болгондоо дүү нартаа юм авч ирнэ. Нөгөөдүүл нь ч түүнийг ирүүт л гар дагуулан харна. Тэгээд л тараг гаргаад ирвэл нэг нэгийг

очиж аваад л энд тэнд суугаад л сорж гардаг байлаа. * * * Зарим үед тэр эхнэр авч амьдрал зохино гэхээс дурггүй нь хүрдэг байлаа. Өөрийн гэсэн унаа тэрэг ч үгүй идэх хоолоо л арай ядан дөнгөж өнөө

маргаашаа болгож байж авгай авч хүүхэдтэй болоод бас л энэ маягаар байхаар энэ хэдийгээ л тойглоод явъя гэж бодно. Гэвч Гэрэлмаатай уулзаад явж байх үед тэр бодол нь хаашаа ч юм хийсэн арилна. Тэр ямар ч байсан хүнтэй суухдаа өөрийн гэсэн оронтой унах унаа идэх хоолтой байж л сууна гэж боддог зарим үед найзуудтайгаа нэг хоёр зуу татсан үедээ толгойдоо бодолтой тогоондоо хоолтой унах унаатай байвал л амьдрана даа гэж хэлэх дуртай. Найзууд нь одоохондоо эхнэр хүүхэд авч тусгаарласан нь үгүй боловч бүгд найз бүсгүйтэй болцгоожээ. Нэг удаа унаагүй явсан болохоороо ганц нэг лааз пиво уун найзуудтайгаа сууж байтал Гэрэлмаа залгажээ.

Тэр хоёр уулзаад ярилцаж байхдаа жаахан маргаан дэгдээгээд авав. -Тэмка хоёулаа хэзээ тусдаа гарах юм бэ? -Болоогүй ээ -Чи яагаад яарахгүй байгаа юм бэ? эсвэл надад хайргүй… гээд хэлэх гэтэл Тэмүүжин: -Балайраад бай юу юу ч үгүй байж яаж тусдаа гарах гээд байгаа юм бэ? уусан пивондоо халамцсан тэр ийнхүү бухимдуу хэлэхэд нь -Чи ер нь яачихаад байгаа юм бэ? чамайг хүлээсээр байгаад хөгширч үхэх юм байна л даа. Танай найзууд манай Тэмүүкэ гуч хүртлээ хүнтэй суухгүй гээд байсан нь үнэн л юм байна л даа гээд Гэрэлмааг босон харайхад: -Тэр болтол хүлээвэл хүлээнэ л биз чадахгүй бол тэр л биз гээд хойноос нь гаралгүй суугаад үлджээ. Тэр дотроо өнөөдөр ч хамаагүй түүнтэй хамт амьдрах хүсэл их байвч хүний үрийг хоёрын хооронд амьдралаар зовоож яахав гэж бодоод тэсээд өнгөрчээ.

Түүнээс хойш тэр Гэрэлмаа руу залгасан ч үгүй Гэрэлмаагаас түүний утсанд дуудлага, мессеж ирсэн ч тэр залгасан чүгүй хариу ч явуулсангүй. Тэр зарим өдөр, өдөр нь унтаад шөнө нь таксинд явна, тийм болохоор ч Гэрэлмаатай уулзах зав гардаггүй байлаа. Зарим үед найзуудтайгаа энд тэндхийн рестарон баарны цахилгааны болон гэрлэн чимэглэлийн халтуур хийнэ. Өдөр хоногоо л аргацаан өнгөрөөх амьдрал утгагүй санагдах үе чулам л нэмэгдэх болжээ. Гэрэлмаа Тэмүүжингийн найз Шинээгийн суух гэж буй Цэнгэлээс түүний тухай сураглаж асуувал. -Зарим үед халтууртаа яваад заримдаа явахгүй л байгаа юм шиг байна лээ. Сүүлийн үед уугаад байдаг болсон байна лээ. Чамтай муудалцаад л тэр юм болов уу. тэгээд ч цаадах чинь уусан үедээ гэртээ үнэртүүлж орох биш,

Шинээгийнд ороод л унтчихдаг юм байна лээ. Ойрд Шинээгийнхэн байхгүй тэднийхийг эзгүйчлээд тэнд л цуглацгааж байдаг болсон байна лээ. -Тэднтйхэн хаачаав? -Хөдөө явсан юм байх аа. Өнөө орой намайг ирээрэй гээд байсан чи хамт очих уу? -Харин ээ цаадах чинь байх болов уу? -Байнаа байна машин нь мотор цохисон янзлана гэж байсан. Одоо ч байж магадгүй. Тэгээд яах юм бэ? хамт явах юм уу? -Тэгмээр л байна. Намайг очвол уурлах болов уу -Уурласан ч яадаг юм. За би очих болохоороо чам руу залгая за юу -За за. Түр баяртай “Жаахан юман дээр маргалдсан байж өдий болтол ярих ч үгүй гүрийгээд өөдгүй амьтан бэ? одоо тэрнээс хойш бараг сар болох гэж байхад бараа сураг ч үгүй. Тэгээд архи уугаад байгаа юм байх даа. Өнөөдөр л уулзаж учраа олъё. Хүн санаад үхэх гээд байхад” гэж Гэрэлмаа бодоод

Цэнгэлийн ярихыг хүлээж суулаа. Оройхон хэрд Цэнгэлийг залгангуут тэр шуудхан явж очлоо. Тэр хоёр явсаар Шинээгийн гадаа очиход Тэмүүжмин Шинээ хоёр найзуудтайгаа тэдний хашаан дотор машинаа задлачихаад их л хөгжилтэй юм ярин хөхрөлдөж суув. Тэр хоёрын ирэхийг ч мэдсэнгүй. Гэтэл Шинээ: -Тэмүүкэ уржигдар чамд ямар бацаан таарсан гэлээ. Чи тэгээд тааруулсан уу? ха ха ха гэхэд -Харин тиймээ. Манай Дөлгөөнөөгийн үеийн банди ах аа шууд хүргүүлье гэж суучихаад гэрийнхээ үүдэнд очсон хойноо: -Ах аа дүүд нь мөнгө алга.

Та таван зуун төгрөгөндөө тааруулаад зодчих гэж хуцдаг юм. Харахаар л инээд хүрээд болдоггүй -За уур хүрэхээс өмнө хурдан алга бол гэсэн чинь баярлалаа ах аа гээд байгаа юм даа. Хөдлөөд холдсон хойно хүртэл инээд хүрээд ганцаараа зогсож байгаад элэг ээ хөшөөчих шахсан гэхэд найзууд нь пижигнэтэл инээлдэн дөрөв таван эрчүүдийн инээд тэр хавийг бараг доргиох шахав. Цэнгэл Гэрэлмаа хоёр ч элэгээ даран инээн зогсохыг харсан Шинээ: -Хүүе Гээгээ ямар сонин хүн бэ? гээд Тэмүүкэг нудрав. –

За сайн байцгаана уу? гэхэд бүгд л -Сайн сайн ямар сонин хүн хүн хаанаас гараад ирэв гэхэд Тэмүүжин л ганцаараа дуургараагүй ч их баярласан шинжтэй хийж байсан юмаа орхиод босов. Гэтэл найз Отгоо нь Цэнгэлийг Шинээ рүү хяламхийхийг хараад: -Шинээ чи өөрийнхөө шуламсыг алгасаж давж харж байж маажуулах вий дээ гэхэд бүгд хөхрөлдөн Шинээ хошуу цорвойлгон Цэнгэл рүү дөхөн: -Би шумкагаа ирэхийг мэдэж байсан юм чинь тиймээ гээд үнсэхэд Цэнгэл түүнийг инээд алдан түлхээд: -Та зүгээр шумка мумкагаа болимоор юмаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *