Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

48 секунд уншина
0
0
298

Гэтэл утсаа цэнэглэж байгаад гэртээ орхисноо санаад эргээд л давхилаа. Гэртээ ирээд машинаас ч буулгүй сигнаалдвал дүү Божоо нь утсыг нь бариад гараад ирлээ. -За ашгүй над руу хүн ярив уу? -Нэг

эмэгтэй ярьсан -Хэзээ? -Саяхаан -Дахиж ярина гэсэн үү? -Мэдэхгүй ээ. Би утсаа орхиод явчихаж л гэсэн -Дахиад залга гэхгүй яасан юм -Би яаж мэддэг юм, орж хоол идээд яваач -Үгүй ээ үгүй. Тэр хөдлөөд

явахдаа “Дахиж залгах болов уу?” гэж бодсоор л явлаа. Гэтэл нэг найз нь утасдаж дуудаад жаахан ярьж суутал дуудлага ирлээ. -Байна уу? гэвэл -Байна. Тэмүүжин гэдэг хүнтэй ярих гэсэн юм -Би байнаа хэн бэ?

Гэрэлмаа юу? -Тиймээ -Хаана байна? -Гэртээ -Сонин юу байна -Юмгүй дээ. хэн хэнд нь ярих юм олдохгүй. Хэсэг дуугүй байцгааснаа Тэмүүжин: -Чамд зав байна уу? -Хичээлээ л хийж байна. Яасан? -Чи

гараад ирж чадах уу? манай найзууд нийлж байгаа юм л даа. -Тэгье ээ хаана очих вэ? -Би очиж авъя гэртээ байна гэсэн биз дээ -Тиймээ -За би арван минутын дараа… тэр шууд босоод гарах гэхэд нь найзууд нь:

-Хүүе чи хаачих нь вэ? юу ч хэлэхгүй гарч явах гээд, хэнтэй яриад энэ ийм сонин болчихвоо гээд л шуугилдахад: -Би хүн дагуулаад ирье. Хамаагүй элдэв янзын юм яриад байваа. Амаа мэдэцгээгээрээ. Би удахгүй одоохон гээд гарлаа. Замын түгжрээнд орж уур нь хүрсээр арай гэж яарч сандран иртэл Гэрэлмаа үүдэн дээрээ зогсож байлаа. -За сайн уу? -Сайн -За суучих. Өнөөдөр манай найзын төрсөн өдөр болоод бид нар нийлж байгаа юм. -Түрүүн залгахад утсаа орхисон гэж байсан. Эмэгтэй хүн авч байна лээ эхнэр чинь юм уу? -Үгүй ээ манай дүү. Би чинь ааь ээж дүү нартайгаа хамт байдаг юм гэхэд Гэрэлмаа биеэ бариад байснаа больж их л хөгжилтэйгөөр –

Найз нар чинь хаана байгаа юм бэ? яаж хоосон очих вэ дээ дэлгүүр орж жаахан юм авъя -Хэрэггүй ээ. Өдөр чамайг залгахад би унтэж байсан юм. Тэгээд таньсангүй -Харин тийм, би ч гэсэн нойрмог байна гэж мэдсэн л дээ. миний утасны дугаарыг мартчихсан юм уу? -Хаана хийснээ олдоггүй ээ. -Тийм байхаа гэж ярьсаар найзууд дээрээ ирлээ. Охид хүүхнүүдийш сонирхоод байдаггүй Тэмүүжинг цэвэр цэмцгэр царайлаг Гэрэлмааг дагуулаад ирэхэд нь найзууд нь ёстой л нэг мэл гайхаж цэл хөхөрчээ. Машин барьж явсан болохоор Тэмүүжин юм амссангүй Гэрэлмааг найзууд нь шахсаар байгаад хоёр ч лааз пиво уулгаж орхив. найз нартай нь танилцаж ярьж хөөрсөөр нилээд суугаад орой болсон хойно

Гэрэлмаа гэртээ хүргүүлээд буужээ. Түүнээс хойш тэр хоёр үргэлж уулзалдан хамтдаа шөнө орой болтол ч хамаагүй халтуур хийдэг болжээ. Тэмүүжин Гэрэлмаагийн ярианаас гайгүй боломжийн амьдралтай гэдгийг нь олж мэдээд түүнийг гэртээ дагуулаж очиж танилцуулахаас ичдэг байжээ. Гэрэлмааг тэдний гэр бүлийнхний талаар асуухад нь дөлсхийгээд өнгөрөөдөг ч улам дотносоод ирэх үедээ бага зэрэг цухуйлгадаг болжээ. Тэр дотроо яаж ч байсан над шиг хүнтэй эцэг эх нь зөвшөөрөхгүй биз дээ гэж боддог байлаа. Тэр дүүгээ л нөхрийг нь явуулчихсан хоёр хүүхэдтэй гэдгийг нь нуулгүй хэлж үргэлж л хүүхдүүдийнх нь тухай ярьдаг байлаа. Ялангуяа бага хүүгийнх нь тухай ярихад Гэрэлмаа энэ маань хүүхдэд үнэхээр хайртай юмаа. Сайн аав болно доо гэж боддог байлаа. Нэгэн удаа тэр хоёр хамтдаа явж байлаа. Сүүлийн үед хэн хэн нь үргэлж цуг баймаар санагдан оройн цагаар хамтдаа л явж байдаг болжээ. Гэрэлмаагийн аав ээж ч охиноо хүнтэй үерхэж байгааг мэдээд: -Даруу төлөв гайгүй хүү харагдана билээ. Тэр хүүтэй үерэхснээс хойш ангийнхаа элдэв янзын юмнуудтай нийлэх нь гайгүй болсон гээд дуртай байлаа. -Тэмка хоёулаа хүүхэдтэй болохоосоо өмнө дандаа зугаалгаар явж байна шүү. Хүүхэдтэй болчихвол тийм зав зай гарах ч үгүй за юу? -Тэгнээ харин эхлээд хаашаа явж ирэх вэ?

эхлээд миний дандаа очих юмсан гэж бодоод л байдаг Амарбаясгалант хийд рүү явж үзье. Дараа нь чиний яриад байгаа Хөвсгөл далай оръё. -Чи дандаа л тийшээ явна гэж ярих юмаа. -Харин тийм. Аав ээжийгээ ч бас дагуулж явах юмсан. Гэхдээ эхлээд чамтай хамт явж үзээд тэнд нэг бурхан байрлуулж тахичихаад ирнээ. Тэгээд л аав ээжийгээ дагуулж явна даа. -Юун бурхан бэ? -Эрүүл энх элэг бүтэн явуулж эд мөнгө тогтоогч бурхан. Би нэг их баяжихыг хүсдэггүй ч хүнээс гуйхгүй хоёр идэхгүй ч хоосон хонохгүй л байж байвал боллоо гэж боддог. Энэ жилдээ ч арай л амжихгүй байх. -Харин тиймээ. Зун цагт дулааны үед л явбал гоё тиймээ гэснээ Утас чинь дуугараад байгаа юм биш үү? -Өө тийм байна энэ орой болсон хойно эгч залгаж байх юм яасан юм бол гэснээ Байна уу? яасан бэ? -Чи хаана байна мөд ирэх нь үү? -Яасан бэ? жаахан явж байгаад гөнө л очих байх -Одоо ирвэл сайн л байна. -Яаснаа хэл л дээ -Эрхмээ татаж айлгаад байнаа. Түргэн дуудчихаад байж байна. -Тэгээд хурдхан хэлэхгүй би одоо очлоо. Тэмка нь ийнхүү яриад: -Гээгээ Эрхмээ маань өвдөөд түргэн дуудсан гэнэ. Хөгшин чинь харилгүй болохгүй нь -Өө яанаа, яасан юм бол? -Харин ээ хө тархины даралттай төрсөн гээд байсан. За чиодоо шууд харьчих за гээд түүнийг үүдэнд нь буулгаад явах гэхэд Гэрэлмаа: –

Тэмка болгоомжтой яваарай Битгий сүлжиж давхиад байгаарай. Очоод яаснаа мэдэгдэж яриарай -За за би сайн жолооч шүү дээ. яринаа гээд тэр их хаазтай хөдлөөд давхичихав. Тэр явах замдаа гэр лүүгээ залгатал дүү нь хүүгээ аваад эмнэлэг рүү явж байгааг дуулаад шууд эмнэлэг дээр очлоо. Түргэний машинаас дүү нь хүүгээ аваад бууж байгаа таарав. Гүйж очоод: -Яасан бэ? гээд хүүг нь тэдрээд: -Агаагийн пэндгэр хүүхэд яасан бэ? гэхэд хүү их л шаналгаатай түүн рүү харан уйлганахад дүү нь: -Тархины даралт нь их байна гэнэ. Нөгөө хэд чинь хойноос ирнэ гэсэн. Автобусны мөнгөгүй байгаа чи очиж авчрах юмуу? яахав гэж хүн сонсчих вий гэсэн шиг шивнэх шахуу хэлэхэд -За яахав ээ ямар ч байсан үзүүлж байж болъё гээд дотогшоо орлоо. Хүүг үзсэн эмч нар тархины даралт нь их биеийн байдал хүнд байна нугасны ус авна гээд Тэмүүжинг дүү Божоотой нь хамт үүдэнд үлдээгээд хүүг авч

“Сэхээн амьдруулах тасаг” гэсэн хаалга руу ороод гарч ирэхдээ эмний резивт өгөөд: -Шуурхай эмчилгээнд орлоо. Энэ эм тариаг аваад ир. Яг одоо манай эмнэлэгт байхгүй эм тариа гэхэд Божоо уйлан, Тэмүүжин дүүгээ хөтлөөд гарах гэж байхад гэрийнхэн нь бөөнөөрөө орж ирлээ. Тэд Тэмүүкэгийн найз Шинээгийн машинаар ирцгээжээ. Тэмүүжин: -За би эм тарианд яваад ирье та хэд байж бай гээд гарахад баахан сандарсан хүмүүс яахаа мэдэхгүй үлдлээ. “яг ийм үед муу дүү минь олигтой хань ижилгүй” гэж бодоод дотно байдаг нэг ах руугаа ярьж эм тарианы мөнгө аваад буцаж ирлээ. Эгч нь таньдаг хүнээ гуйж хүүгийн хэвтэж байгаа өрөөнд ороод гарч ирж байв. тэр сувилагчийг гуйж хүүг харчихаад л удахгүй гараад ирье гэж шалсаар зөвшөөрүүлээд ортол хайртай дүүгийнх нь хамар луу шургуулаастай өлгийдөөд орон дээр хэвтүүлсэн байлаа. Дүү нь Тэмүүжинг харан уйлах гэж үрчийснээ болиод хараад л байлаа. Тэр бяцхан хүү үхэл амьдралтай л тэмцэлдэн өлгийгөө пөмбөлзтөл амьсгаадан ахыгаа хараад уйлах л юм бол болохгүй гэж бодож буй аятай үнэхээр өрөвдтөөр харцаар ахыгаа ширтээд хэрэв ярьж чаддаг байсан бол

“миний хайртай ах аминь ээАмаа ааваа хүүдээ санаа зоволтгүй, энэ бүх өвчнийг би даваад л гарна” гэсэн янзтай харахыг нь харсан Тэмүүкэ ч гарч ирээд тэссэнгүй мэлмэрүүллээ. Гарч ирээд: -Та нар энд бөөн бөөнөөрөө байж яах вэ? одоо харьцгаа би байж байя гэхэд эгч Тогоо нь: -Чи эд нарыг хүргэж өгөөд ир би үлдье. Божоогийн сүү чгарахгүй байна. Орж хөхүүлэх болвол би хөхүүлээд ядаж л таньдаг хүний ар өврөөр орж гараад байж байя гээд үлдлээ. Тэр байн байн утсаар ярьж боломж гарвал эмнэлэг дээр ирж хүүг үнсчихээд буцдаг байлаа. Хэд хоногт хүүгийн бие дээрдэн овоо болжээ. Хэдэн өдөр нойр дутуу явсан Тэмүүкэ өдөр нь гэртээ унтчихаад орой нь эмнэлэг дээр иртэл эгч дүү хоёр нь алга байлаа. Хүү дээр орж үнсэхэд хүү дагах аястай уйлагнаад овоо дээрдсэн нь мэдэгдэж байлаа. Сувилагчаас гарч ирсэн хойноо: -Эрхэмбилэгийн сахиур хаана байгаа бол? Гэхэд -Хоёр ээжтэй юу? -Үгүй ээ энэ сэхээний өрөөний наад талын орон дээр байгаа хүүхдийн… гэтэл -Аан хоёр ээжтэй хүү юу? Доод давхрын сахиурын өрөөнд байгаа байхаа гэлээ. Тогоо Божоо хоёр дээр ирээд саяын явдлыг хэлэхэд Тогоо: –

Харин тиймээ бид хоёрыг зарим эмч сувилагчид адилхан гээд заримдаа ялгадаггүй юм. Заримдаа та хоёрын аль нь төрсөн ээж нь юм бэ? гэдэг юм гэж ээ. Тэмүүжинг гаргаж өгөхөөр Тогоо гарч иржмашинд нь суухад Тэмүүжин: -Эрка минь овоо болж шүү. Ёстой зүрх амаар гаргачих шахам айлгалаа шүү. -Харин тиймээ эхний хоёр гурван өдөр ер нь унтаж ч чадахгүй байсан чинь одоо бүр нүд анилдаад их ядарч байна. Сандархаараа хүн ядарснаа мэддэггүй юм шиг байнаа. Одоо л тайвшираад ядарч байгаагаа мэдэж байх шиг байна. Маргаашнаас Божоо бид хоёр ээлжилж харж хоноё доо -Тэг тэг би ч айж л байлаа. Яг ийм үед ч бид хэдийн бие биеэ гэж гүйдэг зан ч хэрэг болж байна шүү. Хаа очих бид хэдийн ийм сайхан чанар л муу пэндгэрийг минь босголоо. Зарим үед энэ муу маань муу ч гэсэн төрсөн эцэг нь хажууд нь байвал гэж бодсон ч байснаас байгаагүй нь дээр юм шиг гэвэл Тогоо: –

Тэр байгаад нэмэр болох биш. Далдганаад ганц эмний ч мөнгө нэмэрлэхгүй хоёрын хорронд хүүхдийн сэтгэл хоёрдуулахын нэмэр биз. -Тэгж ярих юм бол чамаас л болж байгаа юм. -За за дандаа л тэгж байх юм. Би мэдэж байна даг. Тйимдээ ч би Эрка Энхээ хоёрыгоо би авч явна за. -За за одоо ор. Би эртхэн явъя шуламсаа -Чи буухдаа орж ирээд Божоог аваад яваарай. Энэ нэг юм ядарч үхэх нь шиг байна гээд буухад Тэмүүкэ хөдлөөд явлаа. Тогоо “Эвий дээ миний муу дүү бид хэдийг л гэж явах юм. Сайн л хань таараасай билээ энэ нэг юм ичимхий бүрэг юм.

Мөд хүнтэй суудаг л байгаа даа.муу Божоо минь ийм ахтай юм чинь хоёр хүүхдээ бөндийлгөөд алзахгүй л дээ. тэр муу нөхөр шуу юмыг нь би таньдаггүй байсан бол юу гэж энэ хоёр танилцаж суух вэ? дээ” гэгчилэн элдвийг бодсоор дотогшоо орлоо. Мах мярай ихтэй хүү тариулахад хэцүү болохоор эмч нар цээжинд нь тариа хийдэг гуурс тавьжээ. Тиймдээ ч хүү олон удаа тариулж хатгуулж зовсонгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *