Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

52 секунд уншина
0
0
315

Тасагт шилжин сар гахам болоод эмнэлэгээс гарахад Тэмүүкэ бөөн баяр болсоор ирж гаргаж авчээ. Гэртээ ирж хүүгийн уух дуртай нарийхан шахадаг таргийг нь хувааж ууж эрхлүүлж байснаа цамцны

нь цаана юм гялалзахыг хараад: -Божоо энэ юу вэ? гэхэд Божоо сандран: -Яанаа тариа хийлгэдэг гуурсыг нь авахуулахаа мартчихаж гээд л дахиад эмнэлэг рүү давхижээ. Хүү ч өсөж торнин хөөрхөн

болжээ. Ганц нэг үг ч хэлдэг болж. Ялангуяа Амаа аав гээд уух дуртай гонзгой тарагаа ч нэхдэг болжээ. Тэр гэртээ ирэх болгондоо дүү нартаа юм авч ирнэ. Нөгөөдүүл нь ч түүнийг ирүүт л гар дагуулан харна.

Тэгээд л тараг гаргаад ирвэл нэг нэгийг очиж аваад л энд тэнд суугаад л сорж гардаг байлаа. * * * Зарим үед тэр эхнэр авч амьдрал зохино гэхээс дурггүй нь хүрдэг байлаа. Өөрийн гэсэн унаа тэрэг ч үгүй идэх

хоолоо л арай ядан дөнгөж өнөө маргаашаа болгож байж авгай авч хүүхэдтэй болоод бас л энэ маягаар байхаар энэ хэдийгээ л тойглоод явъя гэж бодно. Гэвч Гэрэлмаатай уулзаад явж байх үед тэр бодол нь

хаашаа ч юм хийсэн арилна. Тэр ямар ч байсан хүнтэй суухдаа өөрийн гэсэн оронтой унах унаа идэх хоолтой байж л сууна гэж боддог зарим үед найзуудтайгаа нэг хоёр зуу татсан үедээ толгойдоо бодолтой тогоондоо хоолтой унах унаатай байвал л амьдрана даа гэж хэлэх дуртай. Найзууд нь одоохондоо эхнэр хүүхэд авч тусгаарласан нь үгүй боловч бүгд найз бүсгүйтэй болцгоожээ. Нэг удаа унаагүй явсан болохоороо ганц нэг лааз пиво уун найзуудтайгаа сууж байтал Гэрэлмаа залгажээ.

Тэр хоёр уулзаад ярилцаж байхдаа жаахан маргаан дэгдээгээд авав. -Тэмка хоёулаа хэзээ тусдаа гарах юм бэ? -Болоогүй ээ -Чи яагаад яарахгүй байгаа юм бэ? эсвэл надад хайргүй… гээд хэлэх гэтэл Тэмүүжин: -Балайраад бай юу юу ч үгүй байж яаж тусдаа гарах гээд байгаа юм бэ? уусан пивондоо халамцсан тэр ийнхүү бухимдуу хэлэхэд нь -Чи ер нь яачихаад байгаа юм бэ? чамайг хүлээсээр байгаад хөгширч үхэх юм байна л даа. Танай найзууд манай Тэмүүкэ гуч хүртлээ хүнтэй суухгүй гээд байсан нь үнэн л юм байна л даа гээд Гэрэлмааг босон харайхад: -Тэр болтол хүлээвэл хүлээнэ л биз чадахгүй бол тэр л биз гээд хойноос нь гаралгүй суугаад үлджээ. Тэр дотроо өнөөдөр ч хамаагүй түүнтэй хамт амьдрах хүсэл их байвч хүний үрийг хоёрын хооронд амьдралаар зовоож яахав гэж бодоод тэсээд өнгөрчээ.

Түүнээс хойш тэр Гэрэлмаа руу залгасан ч үгүй Гэрэлмаагаас түүний утсанд дуудлага, мессеж ирсэн ч тэр залгасан чүгүй хариу ч явуулсангүй. Тэр зарим өдөр, өдөр нь унтаад шөнө нь таксинд явна, тийм болохоор ч Гэрэлмаатай уулзах зав гардаггүй байлаа. Зарим үед найзуудтайгаа энд тэндхийн рестарон баарны цахилгааны болон гэрлэн чимэглэлийн халтуур хийнэ. Өдөр хоногоо л аргацаан өнгөрөөх амьдрал утгагүй санагдах үе чулам л нэмэгдэх болжээ. Гэрэлмаа Тэмүүжингийн найз Шинээгийн суух гэж буй Цэнгэлээс түүний тухай сураглаж асуувал. -Зарим үед халтууртаа яваад заримдаа явахгүй л байгаа юм шиг байна лээ. Сүүлийн үед уугаад байдаг болсон байна лээ. Чамтай муудалцаад л тэр юм болов уу. тэгээд ч цаадах чинь уусан үедээ гэртээ үнэртүүлж орох биш, Шинээгийнд ороод л унтчихдаг юм байна лээ. Ойрд Шинээгийнхэн байхгүй тэднийхийг эзгүйчлээд тэнд л цуглацгааж байдаг болсон байна лээ. –

Тэднтйхэн хаачаав? -Хөдөө явсан юм байх аа. Өнөө орой намайг ирээрэй гээд байсан чи хамт очих уу? -Харин ээ цаадах чинь байх болов уу? -Байнаа байна машин нь мотор цохисон янзлана гэж байсан. Одоо ч байж магадгүй. Тэгээд яах юм бэ? хамт явах юм уу? -Тэгмээр л байна. Намайг очвол уурлах болов уу -Уурласан ч яадаг юм. За би очих болохоороо чам руу залгая за юу -За за. Түр баяртай “Жаахан юман дээр маргалдсан байж өдий болтол ярих ч үгүй гүрийгээд өөдгүй амьтан бэ? одоо тэрнээс хойш бараг сар болох гэж байхад бараа сураг ч үгүй. Тэгээд архи уугаад байгаа юм байх даа. Өнөөдөр л уулзаж учраа олъё. Хүн санаад үхэх гээд байхад” гэж Гэрэлмаа бодоод Цэнгэлийн ярихыг хүлээж суулаа. Оройхон хэрд Цэнгэлийг залгангуут тэр шуудхан явж очлоо. Тэр хоёр явсаар Шинээгийн гадаа очиход Тэмүүжмин Шинээ хоёр найзуудтайгаа тэдний хашаан дотор машинаа задлачихаад их л хөгжилтэй юм ярин хөхрөлдөж суув.

Тэр хоёрын ирэхийг ч мэдсэнгүй. Гэтэл Шинээ: -Тэмүүкэ уржигдар чамд ямар бацаан таарсан гэлээ. Чи тэгээд тааруулсан уу? ха ха ха гэхэд -Харин тиймээ. Манай Дөлгөөнөөгийн үеийн банди ах аа шууд хүргүүлье гэж суучихаад гэрийнхээ үүдэнд очсон хойноо: -Ах аа дүүд нь мөнгө алга. Та таван зуун төгрөгөндөө тааруулаад зодчих гэж хуцдаг юм. Харахаар л инээд хүрээд болдоггүй -За уур хүрэхээс өмнө хурдан алга бол гэсэн чинь баярлалаа ах аа гээд байгаа юм даа. Хөдлөөд холдсон хойно хүртэл инээд хүрээд ганцаараа зогсож байгаад элэг ээ хөшөөчих шахсан гэхэд найзууд нь пижигнэтэл инээлдэн дөрөв таван эрчүүдийн инээд тэр хавийг бараг доргиох шахав. Цэнгэл Гэрэлмаа хоёр ч элэгээ даран инээн зогсохыг харсан Шинээ: -Хүүе Гээгээ ямар сонин хүн бэ? гээд Тэмүүкэг нудрав. -За сайн байцгаана уу? гэхэд бүгд л -Сайн сайн ямар сонин хүн хүн хаанаас гараад ирэв гэхэд Тэмүүжин л ганцаараа дуургараагүй ч их баярласан шинжтэй хийж байсан юмаа орхиод босов.

Гэтэл найз Отгоо нь Цэнгэлийг Шинээ рүү хяламхийхийг хараад: -Шинээ чи өөрийнхөө шуламсыг алгасаж давж харж байж маажуулах вий дээ гэхэд бүгд хөхрөлдөн Шинээ хошуу цорвойлгон Цэнгэл рүү дөхөн: -Би шумкагаа ирэхийг мэдэж байсан юм чинь тиймээ гээд үнсэхэд Цэнгэл түүнийг инээд алдан түлхээд: -Та зүгээр шумка мумкагаа болимоор юмаа. Муухай юм гэхэд: -Дандаа л тэгж байдаг Тэмүүкэгээ л хэлэхгүй юу гэв. Тэмүүжин Гэрэлмаад дөхөж очсоноо эргээд Шинээгийн гэр лүү нь ороход Гэрэлмаа голдоо ортол гомдох шиг болж нүдэнд нь нулимс цийлэгнээд хашааны хаалгаар гараад явчихав. Түүнийг харсан Отгоо Тэмүүкээ рүү гүйж очоод хэлэхэд: -Би хувцсаа солиод гараа угаах л гэж орлоо шүү дээ Оогий миний хөгшин битгий явуулаарай. Би тосноосоо салаадхая. Би одоохон гэлээ. Тогоо гүйж гараад Гэрэлмааг бариад авлаа. -Гээгээ Дөнгөж ирчихээд хаачих гээд байгаа юм бэ? –

Тавиадах л даа. Хэрэггүй ирлээ гээд Отгоог түшээд уйлж эхлэв. -Чи чинь ямар ч эмзэг юм бэ? дээ. цаадах чинь тостой гараа угаах гэж орсон юм байна шүү дээ. сандраад одоо гарч ирж байна гэхэд Тэмүүкэ хэзээний дэргэд нь ирчихсэн -Тостой пад хар гараараа яах гэж хүн тэврээд байгаа юм гэж Отгоог түлхэн холдуулаад: -Тээр цав цагаан цамцыг бөөн тос болгочихож ингэж тос болчих вий гэж гараа угааж хувцсаа сольж байхад гээд үглэхэд нөгөө уйлж байсан Гэрэлмаа, Отгоо хоёр Тэмүүкэг шоолон инээлээ. Дөнгөж сая л хав халтар байсан Тэмка нь хувцсаа сольж гар нүүрээ угаасан байхыг харсан Гэрэлмаа их л уярч түүнд наалдлаа. Буцаж ороод бөөн инээдэм болоход Отгоо: -Гээгээ Тэмүүкэ хоёр ч энэ жилийн сүпер онигоонд орлоо доо гэхэд -Дэмийрээд байлгүй тэр цамц янзлаж өгөөрэй гэж Тэмүүжин хэлээд бас л бөөн инээдэм боллоо. Тэд хоол идэн хөгжилдөцгөөгөөд зассан машинаа асааж шалгаж үзээд гарах гэж байтал хашааны хаалга онгойн нэг эмэгтэй орж ирж

Тэмкатай уулзахыг харсан Гээгээ энэ одоо хэн юм бол гэж бодоод очих гэхэд нь Шинээ: -Тайван бай Гээгээ наадах чинь Тэмүүжингийн эгч Тогоо гэхэд Гэрэлмаа бас л эд нарт шоолуулах нь гэж бодоод бушуухан орлоо. Орой явах болж Тэмүүкэ Гээгээг хүргэж өгөхөөр уруупдаж яваад зам дээрээс нэг хүүхэнг гар өргөөгүй байхад нь суулгаад хөдлөв. Хэсэг чимээгүй явсны дараа Тэмүүкэ: -Чи хэр удах юм бэ? -Нэг их удахгүй байхаа чи оройтох юм уу? -Энэ мотор хэр явах нь вэ? мэдэхгүй байна. Энд тэнд аваачаад зогсчигүй бол хэсэг явнаа. -Би ээжтэй хамт харинаа. Тэмүүлэн чам руу ярьсан уу? бие нь ямар байгаа бол? Өнөөдөр өдөр ч бас их халлаа шүү гайгүй байгаа? -Өдөр ярьсаан. Бие нь гайгүй гэсэн. Би завандаа ороод гарнаа. За чи энд буугаад гүйчих. Би энэ хүнийг хүргэж өгчихөөд шууд явлаа. Гээд зогслоо. Буухдаа тэр: -Битгий их оройтоорой -За за гээд хөдлөөд явахдаа Гээгээ рүү -Танай энэ хадам шулмас ядаргаатай шүү гэхэд Гээгээ –

Тогоо эгч чинь байсан юм уу? өдөр их өөр харагдсан шүү дээ. чи суулгахаасаа өмнө хэлэхгүй яасан юм бэ? -Яахнав. Танихгүй юм шиг л байсан нь дээр -Яагаад чи ингээд байдаг юм бэ? гэж гомдонгүй хэлэхэд Тэмүүкэ: -Өө ядаргаа ядаргаа. Манай энэ гэж хүний хэл ам сугалчих гэсэн хэцүү хүн -Мэдсэн бол танилцаж аваад чамайг ховлодог байж. -Хөөх одоо бүр алах нь. Тэгж ч гэнэдэхгүй шүү гээд өрөөсөн гараараа Гэрэлмааг тэврэн үнсээд: -Хичнээн их санав аа гэхэд -Худлаа хэл тийм л юм бол хүрээд ирэхгүй, ядаж утсаа чавахгүй л байсан даг гэж гомрохлоо. Тэр хоёр бие биедээ улам л дотносон хайрлаж байсан ч Тэмүүкэ нэг их шамдахгүй Гээгээ ч нэг их шаардахаа больжээ. Нэг удаа Гэрэлмааг хүргэж өгөөд эргэтэл зам дээр нас тогтсон эрэгтэй эмэгтэй хоёр гар өргөжээ.Тэр хоёрыг суулгаад хөдлөтөл эмэгтэйн утас дуугарч ярьж дуусаад: -Гэрэлмаа дөнгөж сая ирлээ хамт явах байсан юм хүлээж байхгүй л гээд байна. -За яахав ээ гэртээ л байж байг. Овоо эрт ирж дээ. -Харин тийм ээ.

Ойрд үргэлж л эрт ирж, хичээл нотоо ч хийгээд сүрхий байгаа. Тэр ангийнхан нь гээд хэдэн юмнууд бүтэлгүй л улс шиг санагдах юм. Овоо тэд нараасаа хөндийрөөд гайгүй хүнтэй нийлсэн юм шиг байна лээ. -Чи тэрийг нь дахиж сайн хараа юу. Ямархуу хүн юм бол -Өөрөөс нь хоёр ах юм гэсэн. Чи бид хоёр нэг л хальт хараад өнгөрсөн биз дэ. Тэрнээс хойш хараагүй ээ. Нүдэнд дулаахан л хүү байна лээ. -Одоо төгсүүт нь нэг дороо орж ажил төрөлд ор гэх юмсан. -Мөд тусдаа гарахгүй юм гэсээн -Яасан юм -Олон дүү нараа авч явдаг хэцүүхэн л юм шиг байна лээ. Өөрийн гэсэн юмтай болж байж сууна гэсэн юм гэнэ лээ. -Одооны хүүхдүүдэд овоо бодолтой юм байдаг л юм байна. Хоорондоо л болж байвал яахав дээ. хоосон байж байгаад л хоолтой залгана биз. Гэж ярихад нь Тэмүүкэ айх баярлах зэрэгцэн нүд нь эрээлжлэх шиг болжээ. Гэрэлмаагийн эцгийнх нь үгэнд баярлавч эхийнх нь олон дүү нараа авч явдаг хэцүүхэн гэдэг үг үнэхээр юмаар цохиод авах шиг л болжээ. Гэрэлмаагийн аав ээжийг хүргэж өгчихөөдГэрэлмаа руу залгалаа -Байна уу? -Байнаа Тэмка байна -Яасан миний хайраахоёулаа хамт явах уу? -Хэрэггүй ээ сая чамайг буулгаад аав ээжийг чинь Амгаланд хүргэ өгчихөөд зогсож байна. -Өө тийм үү чамайг таньж байна уу? –

Үгүй ээ чиний тухай ярихаар нь танай аав ээжийг гэж мэдлээ. -Юу гэж ярьж байна? -Юу гэхэв дээ миний охины үерэхдэг залуу нь олон дүү нартай өрөвдтөөр хэцүү амьдралтай л гэж ярьж байна лээ. -Юу яриад байгаа юм бэ? юу гэж тэд нар тэгж ярьдаг юм -За за би шууд харилаа. -Өнөөдөр явахгүй байсан юм уу? ийм эрт буух гэж байгаа юм уу? -Эртхэн харьж унтлаа дийд дийд. Гэрэлмаа эргээд Тэмүүжин рүү залгатал утсаа унтраачихсан байв. ээж рүүгээ залгаад асуух гэснээ ирхээр нь болоё гэж бодоод болилоо. Дахин дахин Тэмка руугаа залгасан ч утас нь салгаатай л байгаад байлаа. Аав ээж хоёр нь ч ирлээ.

Тэр ээжтэйгээ өрөөндөө ороод: -Та хоёр эндээс явахадаа ямар машинд суусан бэ? -Хэн мэдхэв ямар ч юм байлаа. Яасан? -Та хоёр Тэмүүжингээр хүргүүлсэн байна лээ. -Өө ямар ч залуу байсныг нь анзаарсангүй. Сайн харж авдаг байж л дээ. -Та хоёр юу ярьсан юм бэ? -За яачихав, юу л ярив гэж -Та олон дүү нартай ядарсан ядуу гэсэн юм бишүү. -За хэн мэддэг юм. Тэрийг чинь байна гэж яаж мэддэг юм. Тэгээд уурлаад байна уу? үнэн байж үхсэнд нь уурладаг юм. -Та зүгээр… ямар сонин юм бэ? юугаа ч мэдэхгүй байж. Тэмка маань тиймэрхүү юманд ямар эмзэг гэж бодноо гээд л уйлагнаад орон дээрээ унаад өглөө. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *