Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

48 секунд уншина
0
0
309

Тэмүүжин юм юманд дүйтэй болохоор дарга нарын машин тэрэг засчихна. Тийм болсноороо ч уэргүүдийн ярьдагаар тэр бүр жагсаал сургууль хийж үйлээ үзэхгүй, хашаан дотроо энд тэнд засвар

үйлчилгээ хийж жаалж явна. Нэг удаа жагсаалын талбай дээрхи шонгийн гэрэл шатчихжээ. Түнийг солих даалгавар аваад солих гэрлээ авчирч тавиад эргэтэл дөрөө авчрахаар явсан цэрэг дөрөө

байдаггүй гэсээр иржээ. -За яахав ээ хө болно биз гээд яах ийхийн завдалагүй шууд л шон руу авирахад нөгөө цэрэг нь хориглоод дийлсэнгүй. Салаан дарга нь цонхоор харан зогсож байснаа уначихна

боль гэж хэлэхээр гарч иртэл нь Тэмүүжин хэзээний ажилаа дуусчихаад бууж ирж байжээ. -Үгүй чи чинь ямар сармагчин шиг амьтан бэ? гэхэд нь -Сурчихсан юмаа гээд шилээ маажаад зогсож

байжээ.түүнийг эгч нь Амжига гэж хочилно. Амжига гэхийг олон удаа хурдан хэлээд байхаар майжига болохоор нь тэгдэг байжээ. Нэг удаа тэр найзуудтайгаа нэгэн рестораны цахилгааны засварыг хийж өгчээ.

Тэгээд шон руу авирах гэхэд дөрөө олдсонгүй. Гэтэл найз Отгоо нь: -Майжига хөлтэй хүн л авирах байх даа гэхэд -Би майжигаараа авираад үзье гээд дээшээ гарчээ. Түүнээс хойш дөрөөгүй шон руу авирдаг хүн ганц Тэмүүжин л байлаа. Тангаргийн баярт зориулсан бүхэл гэрлэн чимэглэлийг тэр л гардан хийж албан хаагчидаас их өндөр үнэлгээ авчээ. Түүнээс хойш үргэлж л бахь барьж явдаг тэр байлдагч биш цахилгаанчин болжээ. Тусдаа цахилгаанчны өрөөтэй , нэг удаа өрөөндөө сууж байгаад нозоороод нам унтчихжээ. Нэг сэрсэн чинь харанхуй болчихсон хүмүүсийн пижигнэн гүйлдэх чимээнээр гараад очтол оройн тоо өнгөрөөд хүн дутаж бөөн юм болж байжээ. Өөрийн буруугаа хүлээж унатсан гэдгээ гэлж сахилгын шийтгэл аваад тэр өдрөө сахилгын байранд хоножээ.

Маргааш өглөө нь байж байтал хаалга онгойж: -Чи ч түмэнд хэрэгтэй зайран юмаа. Гарч ажилаа хий. Байлдагчаа даврахгүй шүү. Тооны хашааг галуун цуваагаар гурав тойр гэж ээ. Тооны талбайг тойрч талдаа ороогүй явтал захирагч нь ирээд: -Орхиё Байлдагч явж ажилаа хий. Цаана чинь штаб тэр чигээрээ тоггүй болчихоод байна гэж ээ. Бөн баяр ажил руугаа харайлгажээ. Гэтэл үдээс хойш штаб дээр дуудаж байна гэхээр нь халгасаар очвол эгч Тогоо нь өвөөгийн бие муу байна. Чөлөө авахаар ирлээ гээд зогсож байв. чөлөө ч бүтэж байрандаа очиж хувцсаа солихоор гартал эгч нь түүнийг дуурайн хажууд нь гүйгээд байлаа. -Битгий гүйгээд бай л даа гэж Тэмүүжинг хэлэхэд -Чи өөрөө гүйгээд байна шүү дээ. -Би бол гүйх ёстой энэ талбай дээр алхаж явдаггүй юм чи бол зүгээр л яв гээд гүйхэд: -Чамайг гүйгээд байхаар би зүгээр явж чадахгүй байна шдэ гээд л дагаад гүйгээд л байлаа. Тэд ганц хоёрхон насны зөрүүтэй болохоор бие биеэ чи гэж дуудаад сурчихсан байдаг билээ. Харих замдаа тэр хоёр гэр орныхон ах дүүсээ ярьж хөөрөлдсөөр явлаа.

Тэмүүжин: -Танай хэлгий даадаа яаж байна -Өвөөгөөсөө салахгүй эрхлээд байж л байна -Чи ирхээрээ балай юм шиг хүн барьж авч үнсдэгээ болиоч дээ. хүмүүс шоолоод байх юм -Яадаг юм эгч нь л дүүгээ үнсээ биз яасан гэж шоолдог юм. -Эгч гэж бодохгүй л байхгүй юу. Үеийн юм шиг л харагддаг юм байгаа биз. Дээр тангаргийн баяраар гэнэт ирснээ л үнсэхэд чинь манай салааныхан шоолоод би бүр шараа болсон -Хн дүү нь гэж хэлэхгүй яасан юм -Хэлэхээр ойлгосон л доо мэдэхгүй болоод л тэгж байхгүй юу. Тэгээд ч ямар уулзалгүй хэдэн жил болчихсон биш. Нялуун гэдэг нь -Яадаг юм одоо тэгвэл бүр их үнсэж байна даа. -Энэ ёстой үг мэддэггүй галзуу шулмас шүү гээд хоёулаа бие биенээ шоолон нудчин инээлдсээр гэртээ ирлээ. Цаг хугацаа ч харавсан сум шиг өнгөрөн хал цэрэг болсон тэр заримдаа орой гарч гэртээ харьж хоночихоод л өглөө эрт анги нэгдэхээс өмнө ирчихсэн байдаг болжээ. Тэр мянга есөн зуун ерэн найман оны арван нэгдүгээр сарын нэгэнд цэргийн албанаас халагдан гэртээ ирлээ.

Гэрийнхэн нь түүнийг том эр хүн болсноор хүлээн авч юм болгоныг яахав ийхэв гэж асууж зөвлөдөг болжээ. Эгчийнх нь хүү ч том болж ах нь эхнэр авч хүүтэй болсон байлаа. Тэднийхэнд бүл нэмэгдэж л байлаа. Тэмүүжингийн дүү Божоо жирэмсэн болсныг дуулаад тэр багтарч үхтлээ уурлажээ. Тэр ер нь эгчийгээ болон хоёр охин дүүгээ их хардаж хүн бүрээс харамлана. Нөгөөдүүл нь ч түүнээс эмээдэг байжээ. Тэр халагдаэ ирээд голдуу найз нөхөдтэйгөө нийлэн халтуур олдвол энд тэндхийн баар ресторанд гэрлэн чимэглэл цахилгааны засвар хийж өгдөг байж. Нэг удаа тэд нартай нэг хүн ирж уулзаад: -Граш барьж тохижуулаад өгөөч Ах нь жолооны курст хүн сургадаг юм. Сургалтын машинаа хийх болон өвлийн цагаар түрээслэх граш бариулая гэхэд нь тэд дуртай зөвшөөрч хөлсөнд бүгд жолооны үнэмлэхтэй болохоор тохирчээ. Үнэмлэхгүй ч машин сайн барьж чаддаг тэр найзуудтайгаа граш барих хугацаандаа шөнийн цагаар граш бариулж байгаа ах хүүгийн машиныг ёстой л хорхойгоо дарагдтал барьдаг байжээ.

Ингэж тэр эцэг эхээ ч зовоолгүй өөрийн чадлаар дуртай мэргэжилээ эзэмшжээ. Өсөхбаярын хүүхдүүд өсөж томорч гараас гарч байгаа ч эхнээсээ л ач гучдаа дарагдаж эхэллээ. Сарын цалингаа л харж амьдардаг Өсөхбаяр Тамир хоёр зах зээл эхлэх үед наймаа арилжаа ч хийсэнгүй, чадах ч үгүй болохоор ёстой л өнөө маргаашаа харан амьдарцгаадаг байжээ. Тэмүүжин эх эцэгтээ нэмэр болох гэж өөрийн гэсэн унаа тэрэггүй болохоор хүний машинаар ээлжлэн халтуур хийж хоол унданд нэмэрлэнэ. Дүү Божоо нь удалгүй төрж хүүтэй боллоо. Хүүд нь эгч Тогоо нь Энхбилэг гэдэг нэр хайрлажээ. Харин Божоогийн нөхөр гэж сагсуу хар юм нэмэр болохоосоо болохгүй нь их. Энд тэнд ажилд орлоо л гэнэ хэд хоног явж байгаад гарлаа л гэнэ. Энэ бүгдэд нь тэр бухимддаг ч тэр болгон адлаад байхгүй. Удалгүй эгч нь хоёр дохь хүүхдээ төрүүлж охинтой болжээ.

Хойно хойноосоо дуу дуугаа авалцан ахынх нь эхнэр бас төрөх дөхжээ. Хоногийн хоолоороо тасарахгүй ч хурааж хуримтлуулсан юмгүй байж хүүхэд цувууллаа гэж бодовч тэр ах эгч дүү нарийнхаа хүүхдүүдэд амь. Бүгдийг нь тойруулж суугаад л хошуу дэвсэн эрхлүүлнэ. Эгч нь түүнийг ч: -Манай энэ ч Энх Амгалан хаан шиг л хүүхэд тойруулан хүзүү толгой дээрээ суулган ядарснаа ч мартан эрхлүүж суух юм. Нэг их олон хүүхэдтэй аав болно шүү гэдэг байжээ. Тэмүүжин дотроо бол “юу юу ч үгүй байж яаж ч авгай авах вэ? дээ” гэж боддог байжээ. Юм болгонд түүнгүйгээр юу ч бүтэхгүй, эхнэрээ эмнэлэгт үзүүлье унаа байна уу? гэж ах нь хэлэх эм тарианы мөнгө өгөөч бие өвдөөд байна гэж эгч нь зулгаах, болгонд тэр аль болох уурлаж уцаарлахгүй бүгдийг болгох гээд л явдаг байлаа.

Ямар ч нэмэргүй хүргэндээ дургүйцсэн тэднийхэн дүүгийнх нь нөхөрийг хөөчихсөн байлаа. Тэр ч ямар нэмэртэй биш дээ гэж дотроо явсан ч зөв гэж бодсон ч бас нэг галзуурмаар явдал нь дүү охин нь бас л жирэмсэн үлдчихжээ. Одоо яахав. Нэгэнтэй л зориод зүтгээд хүн болох гэж ядаж яваа амьтныг гарга гарга гээд л төрүүлчихэв. Наадмын үеэр төрсөн дүүгээ маргааш эмнэлгээс гарна гэхэд нь баяраар уулзаж чадаагүй найзуудтайгаа уулзан ганц нэг пиво уужээ. Шөнө нь олигтой унтаж чадаагүй тэр, ах эгчийнхээ хүүхдүүдийг аав ээжтэйгээ суулгаж аваад эмнэлэг орохоосоо өмнө зах орж өлгий худалдан авахаар ортол цагдаа зогсоож үнэмлэхийг нь шалгахдаа: -Чи чинь согтуу байгаа юм биш биз гээд машиныг нь журмын хашаа руу авч явахаар болоход нь тэр: -Манай аав жолооч хүн,, үнэмлэхтэй яваа бид нар төрөхөөс хүн гаргах гэж явна, энэ халуунд та энэ жаахан хүүхдүүдийг машинаас нь буулгаад хаа хүргэх вэ? Уг нь би өчигдөр ганц лааз пиво уусан юм. Та ойлгоод явуулчих л даа гэж гуйснаар цагдаа нэг удаа өнгөрөөе гээд явуулжээ.

Нүүрний буянтай инээмсэглэсэн царайтай болохоор тэр ямар ч хүнтэй ямар ч үед ярьж зохицож чаддаг билээ. -Ингээд л тэр аав ээж гурван дүү, дүүгийнхээ хоёр хүүтэй хоёр идэхгүй ч хоосон хонохгүй инээд хөөртэй амьдардаг байлаа. Дүүгийнхээ бага хүүд Эрхэмбилэг гэдэг нэр өгчээ. Түүнийг Божоогийн хоёр хүү нь Амаа аав гэнэ. Зарим үед өөрийгөө хүүхэдгүй байж аав гэж дуудуулах инээдтэй ч юм шиг санагддаг ч тэр ийнхүү дуудахад нь бас их дуртай байдаг билээ. Дүүгийнхээ бага хүүд тэр арай л илүү Бумбайсан шав шар тэр хүү бандгар бүдүүн болохоор тэр түүнийг Сумо шиг гэж өхөөрдөнө. -Тэмүүжин нэгэн бүсгүйтэй хайрладаг сэтгэлийн холбоо тогтоож уулзаж учирдаг болжээ. Гэвч түүнийгээ эцэг эх ах дүү нартаа ч хэлэлгүй танилцуулаагүй билээ. Тэр бүсгүйг Гэрэлмаа гэнэ. Нэгэн дээд сургуульд сурдаг.

Хоёр эгчтэй нэг эрэгтэй дүүтэй боломжтой айлын охин байлаа. Тэмоа гэж түүнийг өхөөрдөнө. Харин гэрийнхэн болон найзууд нь түүнийг Тэмүүкэ гэж гэнэ. Зарим үед Тэмүүкэ “Энэ бүсгүй яаж намайг тоосон юм бол” гэж боддог байлаа. Тэр хоёр нэгэн өвлийн үдэш танилцжээ. Тэмүүжин бас л таксинд явж хүн олдохгүй болохоор нь харьж унтахаар гэр лүүгээ давхиж явахад нь нэг бүсгүй замын хажуугаар нэг л юмнаас айсан янзтай байн байна эргэн харан хурдан хурдан алхаж явжээ. -Хаа хүрэх юм бэ? явах юм уу ? гэхэд: -Ахаа надад мөнгө байхгүй, Тэр гэнэт дүүгээ бодоод: -За яахав ээ суу гэхэд бүсгүй өөр хүн байгаа эсэхийг тонгойн харснаа суулаа: -Хаа хүрэх юм бэ? ийм орой болсон хойно ганцаараа юугаа хийж явдаг байнаа гэхэд Гэрэлмаа: -Ангийнхаа хүүхдийнд очсон чинь цүнх авч нуучихаад гаргадаггүй арай гэж зугтан гарч ирлээ. Манайх арван гурав дугаар хороололд байдаг арван дөрөвдүгээр байр гэлээ. -Хн яахаараа хүний цүнх цүнх нуудаг байнаа

Аав ээж чинь санаа нь зовж байгаа даа гээд тэр арван гурав дугаар хороололыг чиглэн эргэлээ. Бүсгүй их л даарсан шинжтэй бөмбөгнөтөл чичирч байлаа. Тэр түүнийг өрөвдөн замын хажууд байх цайны газрын өмнө зогсоод: -За буугаад ир. Аяга халуун цай уучих. Хөлдөхөө шахсан байна шүү дээ. за хурдлаа буугаад ир гэж хэлээд хаалга онгойлгон түүнийг түшин буулгаад машинаа түгжин кафе руу орлоо. Тэр шөнө бүр энэ кафед ирж хоол иддэг болохоор тэндэхийн ажилчид түүнийг анддаггүй байлаа. -За манай Тэмүүжин орлого хэр байна гэсээр үйлчлэгч угтлаа. -Юм идэх үү? -Үгүй ээ халуун юм л ууя. Ах аа баярлалаа. Тэмүүжин түүн рүү харснаа Үгүй ер ахаа гээд байх юм харахад миний л үе юм байна даг. Эсвэл би энэнд тийм их овортой харагдаад байгаа юм байх даа гэж бодоод: -Гэрт чинь ямар хүн байдаг юм бэ? одоо загнуулахаасаа айхгүй байна уу? -Аав ээж хөдөө явсан эгч дүү хоёр маань л байгаа. Хэлээд явсан болохоор гайгүй байх аа. Намайг Гэрэлмаа гэдэг бизнесийн дээд сургуульд сурдаг таныг Тэмүүжин гэсэн үү? –

Хн хөлдөж үхэх гэж байж хүний нэр асуухтайгаа, хэдтэй юм ? чи -Би наян нэгэн оных -Аан тэгээд ямар овртой юм надаас хоёр л дүү юм байна. Тэр хоёр өөр юм ярисангүй тэгсгээд тэндээс хөдөлтөл нэг хүн гар өргөж хороолол хүргүүлье гэвэл Тэмүүжин шууд суулгаад л давхилаа. Гэрэлмаа –яанаа харанхуйд хөгшин хүн шиг л харагдаад байсан чинь залуу хүн байсан байна шүү дээ. их ууртай юм шиг байна. Намайг хүргэж өгөхгүй юм байх даа хэлчихвэл уурлаад бүр хөөгөөд буулгачихвал гэрээсээ бүр холдчихно, дуугүй л явахаас” гэж бодон нүднийхээ булангаар залуу руу харвал зүгээр л энгийн замаа харан яваа нь хүртэл инээсэн царайтай нүдэнд дулаахан хүн харагдав. Тэр эхлээд айж байснаа удалгүй айдас нь дарагдаж харин бүр ч буухгүй хамт яваад л баймаар санагджээ. Хэсэг явж байгаад Тэмүүжин Гэрэлмааг хүргэж өгөөд явжээ. Түүнийг буухад: -За баяртай дахиад харанхуй шөнө ганцаараа явбал над шиг хүн таарахгүй л байх шүү гэхэд нь Гэрэлмаа: -Энэ миний утасны дугаар. Та надад утсаа өгчих би дараа мөнгөтэй болохоороо өгчихье их баярлалаа гэвэл тэр инээснээ: -Зүгээрээ минийх гээд утасны дугаараа хэлвэл Гэрэлмаа утсан дээрээ тэмдэглэж аваад –

Одоо шууд харих уу? гэвэл -Нүд анилдаад байна хүн олдохгүй бол харинаа. Эсвэл нэг газар зогсоод дугхийчихнээ гэхэд нь Гэрэлмаа – Даарна шүү дээ гэснээ за за би орлоо баярласан шүү гээд орц руугаа орохдоо эргэн харвал тэр суудлаа хойшлуулаад арагшаа хэвтэж байлаа. “энэ ч ядраад эндээ унтахаар шийдэж дээ” гэж бодоод Гэрэлмаа гэртээ оржээ. Тэр өглөө хичээлдээ явахаар гарч иртэл Тэмүүжин машин дотроо унтаж байлаа. Тэр бүр гайхаад хаалгыг нь татвал түгжээтэй цонхыг нь цохивол сэрэх янз алга. “Ямар аймаар унтдаг амьтан бэ” гэж бодоод утас руу нь залгатал дуудаад л байлаа. Бүр аргаа бараад арай хөлдөөд үхчихсэн юм биш биз гэж бодоод хаалгыг нь өшиглөх холгүй чанга чанга нүдэж байж сэрээвэл хаалгаа онгойлгоод: -Өглөө болчихсон юм уу? хэд болж байна гэж нойрмог дуугаар асуухад нь Гэрэлмаа: -Долоо хагас. Даарахгүй байна уу? Ямар их дуудваа. Хөлдчихсөэ юм болов уу? гэж бодлоо. -Даараагүй ээ гээд машинаа асаагаад -Чи хаа хүрэх юм гэлээ. Гэрэлмаа сургууль дээрээ очиж буугаад үлдлээ. Тэр яагаад ч юм үргэлж Тэмүүжинг бодох болжээ. Ярих болоод уу? гэж их л харлаа. Энд тэнд яваа машины номерыг хадаг болжээ. Нэг удаа дэлгүүрийн гадаа түүний машин зогсож байгааг хараад бөөн баяр болсоор хүлээж зогстол шал өөр хүн ирээд машинд суухыг хараад: –

Ахаа танаас юм асууя -За – Энэ таны машин мөн үү? -Мөн яасан бэ? -Эртээр энэ машиныг Тэмүүжин гэдэг хүн барьж явсан юм. Тэр хүнтэй л уулзах гээд… -Тэмүүкэ орой л надаас авах байх бид хоёр ээлжилдэг юм. Юу гэж хэлүүлэх юм бэ? -Өө зүгээрээ Гэрэлмаа гэж хүн асууж байна лээ гээд дамжуулчихаарай -За за -Утас нь болохгүй байсан яасан юм бол? -Одоо утасгүй байгаа ломбарданд тавьсан гэж байх шиг байсан гээд яваад өглөө. Гэрэлмаа залгаж үзтэл бас л болсонгүй.”Нөгөө жолооч нь надтай таарсан гэж хэлсэн болов уу? Яагаад залгахгүй байгаа юм бол” гээд л ярихыг нь хүлээсэн ч тэр залгасангүй. Ээлжийн жолооч нь Тэмүүжинд -Өө нээрээ мартснаас өдөр нэг хүүхэн чамайг асууж байна лээ. -Ямар -Ямарыг нь чи л мэдэхээс би яаж мэдхэв дээ Гэрэлмаа гэлүү дээ. чиний найз юм уу гэмээр л байсан даа. Машинаар л таниад ирж байна лээ. Чи утсаа авсан уу? -Утсаа авч чадаагүй ээ. Хэд хоногоос л авна даа -Их хөөрхөн охин харагдана лээ чи панаалдаач -Хн яах юм, юу юу ч үгүй над шиг амьтнаар хүн яах вэ? дээ. Ядаж өөрийн гэсэн унаатай болсон хойноо л хүнтэй суухгүй бол юу юугүй нэг шулмастай болчихвол хэцүү биз дээ. -Тэр ч тйим шүү Миний дүү ч ухаантай юм ярина шүү. За өнөөдөр олигтой ч явж чадсангүй. Чамайг дуурайж авгайгаа заримдаа шумка эсвэл шуламсаа гэж дуудаж чимхүүлсээр байгаад энэ гар хөх эрээн.

Тэмүүжингийн сайныг нь дуурайхгүй шумкаг нь дуурайлаа гээд л явж өгөх юм зүгээр… -Ха ха ха юу гэж хүн дуурайдаг юм. Би ч одоо бүр сурчихаж… зарим үед эгчийгээ бэр эгчийгээ ч тэгж хэлчихээд айдаг байсан чинь нөгөөдүүл маань ч сурчихсан байна лээ гээд инээлээ. Ийм яриа болсноос хойш гурав дөрөв хоногийн дараа Тэмүүжин Гэрэлмааг зүүдэлжээ. Тэр сэрээд өөрийгөө ч гайхан “солиотой юм зүүдлэх юм” гэж бодоод л өнгөрчээ. Маргааш нь замын хажуугаар явж байсан хүүхэн түүнтэй их л адилхан харагдаж… “За байз утсыг нь хаана хийлээ. Залгаад үздэг юм уу, тэгээд юу гэж ч ярих юм билээ, мөнгөтэй болсон уу гэх юм уу ярих ч юм олдохгүй” гэж бодож явснаа арван гуравдугаар хороололд хүн хүргэж өгчихөөд гэнэт орцных нь үүдэнд зогсоод л байлаа. Тэгснээ гэнэт “Би чинь юу болоод байнаа” гэж бодоод өөрөө өөрөөсөө ч ичих шиг болж хөдөллөө. Тэрнээс хойш тэр хавиар явах үедээ явж байна уу үгүй юу гэж хардаг, утасны нь дугаарыг нь хаана хийснээ ч олдоггүй машиндаа суусан хойноо ч нэг л жижигхэн цаас хайдаг болчихсон байлаа. Утсаа ломбарданд тавьсан байснаа аваад хоёр хонож байтал орой дуудлага ирлээ. Унтаж байгаад сэрсэн болохоор нойрмог дуугаар: –

Байна уу?… байна уу? хөөе дуугараач ээ -Байна байна Тэмүүжин үү? -Тийм байна хэн бэ? -Аан би өөрт чинь таксины мөнгө өгөх ёстой хүн байнаа. Та хаана байна яаж уулзах вэ? -Би гэртээ байна орой наймаас хойш ярьчих би очоод авчихая гээд тасаллаа. Орой ээлжийн жолооч нь магин авчирч өгөхөд гэнэт утсаар ярьснаа санаад: -Төмөрөө ахаа танд мөнгө өгөх ёстой хүн байгаа юу? -Байхгүй яасан -Над руу нэг эмэгтэй хүн ярьсан. Мөнгө өгөх ёстой гээд байсан даа -Чамд л өгөх ёстой юм байгаа биз надад лав байхгүй -Надад ч бас байхгүй дээ. за яахав ярих байлгүй Гэнэт хотоор явж байхдаа тэр Гэрэлмааг саналаа. “Яг тэр л байх нь за байз машинаа угаалгая. Энэ нүүр царай ямар байгаа бол” гээд толинд харснаа гэнэт өөрийнхөө бодлоос ичиж инээд нь ч хүрэх шиг.

Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *