Нүүр Өгүүллэг ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

ЭРТ ЖАРГАСАН НАР /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

8 секунд уншина
0
0
381

Эрт жаргасан наран “Зүүдний бурхан дүүдээ” Цэцгээр хорвоо бялуурахын цагтаа Санаагүй байж мэднээ ээжээ Цээжнээ гуниг үерлэхийн цагт нь Таныгаа л үгүйлдэг шүү ээжээ” Урьд нь энэ дууг

сонсож байсан ч арай л өөр сонсогдох юм. Өөр дуучин дуулсан юм болов уу? Гэтэл гитар хөгжмийн ая эгшиглэн: “Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ Төрүүлсэн эхийн чинь

намба шингээд Танхил чамайг энхрий болгожээ” хэмээн эрдүү сайхан хоолойгоор дуулж эхлэхэд анзаарч харахад хөгжимд кассет эрнэж байлаа. Дараагийн дуу эхлэхэд мөн л нөгөө залуугийн дуулсан дуу.

Дууг сонсонгоо яриан завсраа: -Тогоо энэ хэн гэдэг дуучин бэ? урьд нь сонсож байгаагүй юм байна. Тогоо инээмсэглэн жолоогоо чадмаг залангаа: -Дуучин хүн биш ээ. -Тийм үү? Дуучин биш гэхэд ямар

сайхан хоолойтой юм бэ? гитар дарна гэдгийг ч ёстой уйлуулж байх шив -Тиймээ энэ миний дүү байгаа юм. -Хөөх тэгээд авъяасыг нь хөгжүүлээд цааш нь явуулахгүй яасан юм бэ? чиний бага дүү

Дөлгөөнөө мөн үү? -Биш ээ миний удаах дүү -Чи юу яриад байгаа юм бэ? чиний дараагийн дүү Божоо биз дээ. гэтэл энд эрэгтэй хүн дуулж байна шүү дээ. -За би чамд дараа учрыг нь яринаа. Би энэ кассетыг дуустал нь сонсмоор байна. Сонсож байхдаа юм яримааргүй байдаг юм. -За за ойлголоо гээд Алтангорол дуугаа хураалаа. Тогоо бодол болон дууг сонсч явахдаа нүдэнд нь нулимс гялтганахыг хараад Алтангэрэл “энэ маань урьд ер ийм байдаггүй сэн. Их л гүн бодолд автаж дээ. энд миний мэдэхгүй нэг учир байна даа” гэж бодоод урд замаа ширтэж явлаа. Алтангэрэл Тогоо хоёр таван жилийг өмнөөс л танилйан дотноссон хамтран ажиллагч найзууд билээ. Тэр хоёр нэгэн компанид ажиллана.

Тогоо ерөнхий захирал Алтангорол дэд дарга нь. Гэр бүлээрээ найзлан нөхөрлөдөг болохоор хоёр биенийхээ аж амьдралыг сайн мэднэ. Алтангэрэл нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг, Тогоо нөхөр хоёр охин нэг хүүтэй. Алтангэрэл айлын ганц охин. Тогоо бол нэг ах гурван дүүтэй айлын том охин хотоос гучин километрын зайд байрлах компанийхаа амралтын газар луу данс тооцоо, ажилыг хариуцлага шалгахаар хоёр бүсгүй явж байгаа нь энэ. Тогоогийн ах дүү нар нь компанид ажилладаг болохоор Алтаа тэднийг таньдаг байлаа. Харин саяын яриа болон хөгжимд уяртал дуулж байгаа залуугийн тухай л мэдээгүй байлаа. Эмэгтэй хүн л болсон хойно дурлан элдвийг бодож явахдаа “манай Тогоо эхээс аравуул байсан зургуулаа өссөн гэж ярьж байсан шүү дээ. тэр дүү нь л байж таарлаа. Багад нь хүнд өргүүлчихсэн юм болов уу? Яагаад урьд нь ярьж байгаагүй юм бол? Үгүй тэгээд тийм юм ярих зав боломж ч гарах биш дээ” гэгчлэн элдвийг бодож явсаар ирэх газраа иржээ. Буцах замдаа ч Алтаа тэр талаар асууж ярихаа ч мартаж орхижээ. * Өсөхбаяр Тамир хоёр, гурван охин гурван хүүтэй.

Том хүү нь Тэмүүлэн тэгээд Тогоо, Тэмүүжин тэгээд Божоо, Үжин, Дөлгөөн. Өсөхбаяр жолооч, Тамир нэгэн сургуульд ажиллана. Хүүхдүүд нь хоёр гурван насны зөрүүтэй. Тэдний хоёрдахь хүү Тэмүүжин дуу хөөрхөн дуулчихдаг, “Хүргэн хүү” киноны Жамц баяныг дуурайн, “хорь гучхан шарыг минь хоёр гуравхан хулгана идчихээ юу” гээд л хоолойгоо шахан дуурайн хамаатан, садан, ах дүү нараа инээлгэн баясган үргэлж л инээж явдаг,өрөвч зөөлөн сэтгэлтэй тусч цайлган зантай, бов бор дугуй царай, оч гэрэлтэж гялалзсан нүдтэй, хэн чхарсан цовоо сэргэлэн хүү байлаа. Сургуульд байхаасаа л машин техник сонирходог хүү аавынхаа өвөр дээр суун машин барих дуртай, ээжийнхээ дүү болох нагац ах Хүрлээтэй ажилд нь дагаж явсаар дөрөвдүгээр ангидаа л ямар ч жолоочоос дутахгүй жолооч болсон байв. ямар нэг тоглоом, тоглоомон машиныг заавал задлаж үзэж байж санаа нь амран буцаж эвлүүлэх дээ ч гаргуун сониуч нэгэн. Айлын хүүхдүүдтэй эвтэй, настанд хүндлэлтэй хар бор ажилд сайн айлын сор болсон хүү болон өсчээ.

Юм юманд сонирхолтой вуг ч хийж чаддаг хүү ар гэрийнхээ жижиг сажиг ажилд ах эгч дүү нараа хүргэлгүй ус зөөх, түлээ түлшээ бэлтгэн зэхчихнэ. Хүн бүрийн магтаал саашаалыг хүртсэн хүүг магтахаа азнан гол сэдэв рүүгээ ороход хүү эрийн цээнд хүрч эр цэргийн албанд татагдах болжээ. Тэмүүжинг арван найм хүрэх үед эгч Тогоо нь тусдаа гарч, хүүхэдтэй болсон байлаа. Бага дүү нь арван хоёр настай, ах нь гэр бүлтэй болоогүй байжээ. Цэргийн зарлан дуудах хуудас аваад явна гэж нэг их хүчлээгүй байсан ч тэр, үеийнхээ залуусын дарвиж хөөрцөглөхөд нь дагаж хөөрөөд л гэнэт явлаа гэж гэрийнхэнийгээ сандаргажээ. Түүнийг гаргаж өгөхөөр гэрийнхэн нь бүгд цуглаж циркийн хажууд байрлах нэгэн арван жилийн сургууль дээр ирцгээв. Хол газар хөдөө аймагт хуваарлигдах вий гэж айж байтал ашгүй хотод хуваарлигдахад нь ирж очиж байхад ч амар боллоо гэж гэрийнхэн нь баяртай байлаа.

Цэрэгт татагдаж байгаа залуусын үсийг хусаж эрүүл мэндийг нь үзээд ар гэрийнхэнтэй нь уулзуулаад ачааны машинд суулгаад явах болоход Тэмүүжингийн аав ээж, ах эгч, дүү нар болон найз нөхөд, өвөө нь ч ирсэн байлаа. Бүгд л захиж хэлэх үгээ хэлэн байж байтал цэргийн дарга нь гарч ирээд нэрс дуудаж эхлэв. -Өсөхбаярын Тэмүүжин гэхэд эгч Тогоо нь сандрахдаа -Би байна гэхэд тэнд байсан улс инээлдэн нөгөө цэргийн дарга нь -Эмэгтэй хүн юм уу? гэхэд Тэмүүжин их л ичин эгчдээ үнсүүлээд машинд хурдхан суугаад гар далалсаар эр цэргийн албаа хаахаар явж одлоо. Цэргийн алба гэдэг ард хүмүүстэй юуны л адил байх вэ? дээ. эхний өдөр

Толгойтын цэргийн ангид нэгдэн, нэг хоног өнгөрүүлээд тус тусын хуваарилсан анги руу нь явуулав. Ямар ч байсан хүнд дээрлхүүлэхгүй хүнийг дээрлхэхгүй гэсэн бодолтой Тэмүүжин Амгаланд байрлах цэргийн ангид иржээ. Бүгд ангиасаа тавиж өгсөн цэргийн хувцсаа авснаар цэргийн ёс горимд орж эхлэжээ: эхний гурван өдөр өглөө эрт босож гүйхэд их хэцүү, ядахад арван нэгэн сард татагдсан болохоор бэрх л санагдаж байлаа.

Хөл гараа олж алхаж чадахгүй байгаа цэргүүдээс болж бүгдээрээ дэглүүлэх ч үе гарна. Нэг жилийн цэргүүд болохоор таюан сард ирсэнүүд нь хал болж арван нэгэн сарын шинэ цэргүүдээ дэглэх аяс гаргана. Шаландаа гэхэд бүгд ор орныхоо дор эвхэж тавьсан шалны алчуураа бариад шаланд суун гялалзтал арчина. Ирээд сар ч болоогүй байж л хурдхан таван сар болоосой гэж хал болох юмсан гэж мөрөөдөцгөөнө.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *