Нүүр Лайфстайл Гадаад хүмүүсийн хамгийн их үзсэн монгол кинонууд

Гадаад хүмүүсийн хамгийн их үзсэн монгол кинонууд

10 секунд уншина
0
0
2,399

Дийлэнх монголчууд улсынхаа кино урлагийг “Цогт тайж”, “Ардын элч”, “Тунгалаг Тамир”, “Мандухай цэцэн хатан” “Говийн зэрэглээ”,

“Гарын таван хуруу” зэрэг БНМАУ-ын үед гарсан бүтээлүүдээр төсөөлдөг гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Гэхдээ XXI зуунд олон

улсад Монголыг ямар киногоор төсөөлдөг болсныг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Тэгвэл та бүхэнд тэрхүү орчин үеийн Монголын

кино урлагийг төлөөлөх болсон бүтээлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1.Бүргэдтэй Анчин Охин (2016)
Дэлхий дахинд “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд гарсан байдаг. Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд ирж, бүргэдийн баярт оролцжээ.

Тэрээр энэ үеэр Айшолпан охины зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн аж. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN” зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлснээр найруулагч Отто Белл Монголд хүрэлцэн ирж, охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийх зөвшөөрөл авсан гэдэг.

АНУ-д болсон Sundance кино наадмын үеэр нээлтээ хийсэн даруйдаа л энэ кино дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан билээ. Тус кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд олон жил нутаглан амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Кинонд эмэгтэй хүн ан хийж чаддаг гэдгийг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буй охиныг харуулсан байна.

2.Шар Нохойн Там (2005)
Шар нохойн там нь зохиолч, найруулагч Д.Бямбасүрэнгийн 2005 онд бүтээж, дэлгэцнээ гаргасан Монгол, Германы хамтарсан баримтат драм төрлийн уран сайхны кино юм. Дэлхийн хэмжээнд багагүй шуугиан тарьсан эл бүтээл Оскарын кино наадамд “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд өрсөлдсөн ч сүүлийн шалгаруулалтад үлдэж чадаагүй ажээ. Энэхүү бүтээл гарснаас хойш манай орныг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн гэдэг судалгаа хүртэл бий.

Энэ кино Нансал хэмээх охин гэнэн цагаан сэтгэлээр тэнэмэл нохой тэжээхээр шийдэх бөгөөд түүний энэ үйлдэл нь эргэн гэр бүлд нь хэрхэн нөлөөлж, хорвоог үзэх үзэл нь хэрхэн өөрчлөгдөхөд хүргэж буй тухай өгүүлнэ.

3.Ингэн Нулимс (2003)
Кино найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл болох “Ингэн Нулимс” нь гадны үзэгчдээс өндөр үнэлгээ авсан баримтат кино билээ. Бүр Оскарын кино наадамд “Шилдэг баримтат кино” төрөлд өрсөлдөж байсан гэдгээс нь ямар чанартай бүтээл болох нь илт.

Малчин ардын мэргэн ухааны тухай өгүүлдэг агаад ингэ хөөсөлж гологдсон ботгын хувь заяаг эргүүлж байгаа талаар энэ кинонд гардаг юм.

4.Хадаг (2006)
Бельги, Дани, Герман, Монгол гэсэн дөрвөн орон хамтарч бүтээсэн энэ киноны төсөв барагцаагаар 3 сая еврогоор хэмжигдэж байсан гэнэ. Энэ уран бүтээл Монголын тухай өгүүлдэг бусад киноноос нийгмийн асуудлыг илүү тусгаснаараа онцлог гэгддэг.

Киноны найруулга болон зохиол дээр Белгийн кино найруулагчид болох Петр Бросес, Жессика Хопе Вүүдворт нар ажилласан байна. Монгол зохиолчдын олж хараагүй өнцгөөс манай орныг үзүүлсэн гэдгээрээ алдартай уг кино нүүдэлчдийг хэрхэн суурин ертөнцөд амьдарч, тэр нь эсрэгээрээ соёлыг нь хэрхэн үгүй хийж байгааг тун өвөрмөц маягаар тусгасан байна.

5.Алсын Удирдлага (2013)
Найруулагч С.Бямбын энэхүү бүтээл 2014 онд нээлтээ хийснээс хойш Нидерландын Вант улсын ханхүү Клаусын нэрэмжит тусгай шагнал, Роттердамын олон улсын кино наадмын дэргэдэх Хуберт Балс сангийн шагналыг тус тус хүртсэн. Мөн Мельбурны олон улсын кино фестивалд шалгарсан анхны монгол кино болсон юм.

Нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдардаг Цог хүү гэрээсээ зугтан хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө. Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирна. Тэдний дундаас нэгэн бүсгүй түүний анхаарлыг их татна. Түүнийг Цог өөртэйгөө адил ганцаардсан, бас нисэх дуртай хэмээн гэнэхэн төсөөлнө. Харин бүсгүй өндрөөс ухаангүй айдаг. Улмаар Цог зурагтын удирдлага хулгайлж, хүүхний телевизийг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлснээр үйл явдал өрнөнө.

6.Алтан Судал (2020)
Монголын кино найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан судал” нь Женев хотноо болсон хүний эрхийн “FIFDH” кино наадмаас хошой шагнал хүртсэн юм. Тус кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртжээ. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон анхны тохиолдол болсон байна.

Уг кинонд Монголын нүүдэлчин амьдралын талаар өгүүлнэ. Гадаадын уул уурхайн компаниуд байгаль орчныг хайр найргүй сүйтгэж байгааг эсэргүүцсэн сүүлчийн нүүдэлчдийн удирдагч болно. Гэвч түүнийг харамсалтайгаар нас барсны дараа 11 настай Амараа хэмээх хүү нь эцгийнхээ тэмцлийг үргэлжлүүлэхээр шийднэ

7.Нохойн Орон (1998)
Нохойн орон нь найруулагч, зохиолч Питер Борсенс, Доржхандын Төрмөнх нарын бүтээл юм. 1998 онд дэлгэцнээ гарсан, Монгол-Бельгийн хамтран бүтээсэн уг кино нь 1998 оны Венецийн кино наадам, Торонтогийн олон улсын кино наадам, 1999 оны Ямагатагийн олон улсын баримтат кино наадамд тус тус оролцсон бөгөөд 1998 оны Visions du Réel кино наадмын гран-при шагналт бүтээл билээ.

Уг бүтээлд хүн төрлийг олж төрөхийг хүсээгүй нохойн тухай өгүүлдэг. Улаанбаатарын гудамжинд буудуулж үхсэнийхээ дараа хөөрхий нохойн сүнс хүн төрөлхтөнд итгэл алдардаг. Түүнийг Басар гэх ба хөдөө талд хоточ нохой байсан үе хийгээд эзэндээ хаягдаж хэрхэн гомдож шаналснаа, нийслэлд золбин нохой болж амьдрах ямар хэцүү байсныг дурсан дахин төрөх эсэхээ шийдэж ядна. Гэвч түүний хувь заяа Ра нэрт луугийн оролцоотойгоор дахин хүний гарт очно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *