Нүүр Лайфстайл Дерек Фишер Кобигийн эхнэр Ванессатай болздог уу?

Дерек Фишер Кобигийн эхнэр Ванессатай болздог уу?

56 секунд уншина
0
0
378

Сагсан бөмбөгийн домогт тамирчин агсан Коби Брайантын бэлэвсэн эхнэр Ванесса Брайанттай холбоотой дахин нэг сөрөг мэдээлэл

цацагдаж эхэллээ. Өнгөрсөн жил “MTO News” сайтын зүгээс нэгэн дуулиантай мэдээллийг цацсан. Тодруулбал, Коби Брайантыг таалал төгссөний дараа Америкийн мэргэжлийн спортын тамирчид тэр

дундаа NBA-ийн алдрын танхимын хоёр ч гишүүн мөн олны танил спортын тайлбарлагч тэргүүтэй хүмүүс түүний бэлэвсэн эхнэр Ванесса Брайант руу мессеж бичиж, болзоонд урьж байсан гэдэг. Гэвч

энэ мэдээлэл үнэн худал нь мэдэгдэхгүй удалгүй намжсан. Тэгвэл өчигдөр/2021.07.17/ дахин нэг мэдээлэл газар авсан нь Коби Брайантын багийн анд Дерек Фишер Ванесса Брайантын хамтаар WNBA буюу

Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолтыг үзжээ. Энэ нь ч цахим орчинд хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна.

Коби Брайант гэр бүлдээ 600 сая ам.долларын өв хөрөнгө үлдээсэн гэдэг.Дерек Фишер өмнө нь багийнхаа андын эхнэртэй учир ургуулж байсан удаатай. Түүнтэй хамт нэг багт тоглодог байсан Мэтт Барнс эхнэрээсээ салаад удаагүй байхад Дерек Фишер түүний эхнэр Глориа Говантай болзож байгаад Барнст баригдаж, зодуулж байв.

Дерек Фишер өдгөө WNBA-ийн Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч, ерөнхий менежерийн үүргийг давхар гүйцэтгэж байна. Багийнхаа андын эхнэртэй явалдсан гэдэг шалтгаанаар түүний нэр хүнд унаж, NBA-д баг дасгалжуулж, удирдах эрхгүй болсон гэж хүмүүс ярьдаг.

Коби Брайнт, Дерек Фишер нар хамтдаа 13 улирал Лос Анжелес Лэйкерс багт тоглож, таван удаа аварга авч байсан түүхтэй.

ORLANDO, FL- JUNE 14: Kobe Bryant #24 and Derek Fisher #2 of the Los Angeles Lakers pose with the trophies after winning the 2009 NBA Championship against the Orlando Magic at Amway Arena on June 14, 2009 in Orlando, Florida. NOTE TO USER: User expressly acknowledges and agrees that, by downloading and/or using this Photograph, user is consenting to the terms and conditions of the Getty Images License Agreement. Mandatory Copyright Notice: Copyright 2009 NBAE (Photo by Ray Amati/NBAE via Getty Images)

ЭХ СУРВАЛЖ: ITSGAME7.COM

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *