Нүүр Лайфстайл Учиртай гурав утсаар нэг талд гарав.

Учиртай гурав утсаар нэг талд гарав.

8 секунд уншина
0
0
175

ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай асуудал 20 гаруй жилийн турш дуншиж Оросын тал шилний цаанаас чихир долойлгосоор дуусах гэж байна гэх болсон нь

нууц биш. Гэхдээ асуудлын зангилаа зөвхөн Орос улсаас дан ганц хамааралтай биш юм. Худалдан авагч тал буюу БНХАУ-ын ашиг сонирхол үүнд давуу байр суурь эзэлнэ. Удтал дуншсан уг асуудал 2019

онд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар тодорхой болж хоёр талаас ажлын хэсэг гарч албажиж эхэлсэн боловч ОХУ-ын тал БНХАУ-аас шалтгаалах асуудлуудаа бүрэн шийдээрэй гэсэн албан бус

зөвлөмжийг У.Хүрэлсүхэд дамжуулсан байдаг. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарруу ээлж дарааллан утас цохисноор уг асуудал бүрэн

шийдэгдлээ гэж үзэж болохоор байна. Учир нь БНХАУ-ын дарга Ши Жинь Пинь утсаар ярихдаа “Миний хувьд хийн хоолойн асуудлыг бүрэн дэмжиж байна. Гурван улсын удирдагч нар санал нэгдсэн гэж

ойлгож болно. Одоо үлдсэн асуудал бол ОХУ-ын “Газпром” компани болон БНХАУ-ын “CNPC” компаниуд нарийн судалгаа шигжилгээгээ дуусгаж, хамтын ажиллагааны шийдлүүдээ олох явдал юм” гэх үгийг хэлсэн байна. Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бий. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга,

ОХУ-ын Засгийн газраас “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх чухал ач холбогдолтой. Үүний дагуу хий хоолойн төсөл хэрэгжсэн тохиолдолд манай улс транзит төдийгүй хэрэглэгч орон болно. Цаашдаа байгалийн хий нь манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр болох давуу талтай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *