Нүүр Өгүүллэг ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 8-Р ХЭСЭГ

ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 8-Р ХЭСЭГ

9 секунд уншина
0
0
376

Бодит зүйлтэй эвлэрч хийсвэр сэтгэл хөдлөл хичнээн урт настай байдаг бол. Магадгүй зарим хүний хувьд нэгэнт л хүссэн бол алхаж байгаа замаасаа гарахыг хүсдэггүй байх. Хичнээн өөрийгөө хүчилж

өөрөө төсөөлж байгаа зүйлээ бодит болгохыг хүссэн ч санаснаар болохгүй зүйлийг яах ёстой вэ??? Энхээгийн хувьд Хадаан дэргэд нь байж хэн хүнээс мэдэрч үзээгүй тэр бяцхан халамжийг л мэдрүүлж

байхад хамгийн жаргалтай байдаг. Гэвч түүний амьдралыг хоёр нугалсантай адилхан амьдарсан хүний сэтгэл, бодож байгаа зүйл тэс өөр аж. Тэр явдлаас хойш хэн хэн нь л хичээж байлаа. Өөрийн гэсэн

бүхнээ золиосолж түүний төлөө байгаа сэтгэлийг нь бодож Хадаан хичээсэн ч болохгүй байсан юм зайлшгүй шаардлагаар хуучин гэртээ очих ёстой болох. Энэ бүхнийг Энхээ яаж ойлгох билээ. Урьд нь

амьдрал зохиож үзээгүй хүн бусдын л адил хэв маягаар амьдрахыг хүснэ. Хадаан бас л явчихаж. Энхээ галзуурахын наагуур л байв. Тэгээд утсаа ухаж байгаад өнөөх урьд нь хийж байсан бичлэгүүдийг үзлээ.

Тэгээд адын бодол төрж өнөөх бичлэгүүдээ Хадааны фэйсбүүк чатруу илгээж гэнэ. Хэрвээ чамайг ирэхгүй бол энэ бүхнийг ил болгоно гэж сүрдүүлж байв. Тэр хоёрын хийж байгаа ажил ч бүтэмжгүй болсон. Баахан түрээс, зардал гаргаж мөнгө төгрөгний асуудалтай болсон ч Энхээ огтхон ч ойшоолгүй зөвхөн түүнтэй л хамт байхгүй бол бачуурч галзуурахын наагуур байлаа. Хадаан ч тэр завшааныг ашиглаж хүүхдийн төлбөр бас бус зүйлийг аргалсан юм. Үнэндээ хэн хэндээ сайн байлаа гээд бүтэхгүй байхад яалтай ч билээ. Тэр орой мессеж ирсэн юм. “Энхээ чи намайг уучлаарай. Яаж ч болохгүй зүйлийг би яах ёстой гэж. Чи ойлгохгүй л дээ.

Тэгэхдээ чи яагаад ийм тэнэг юм хийгээд байгаа юм. Чи залуу хүн чамд олон сайхан охид учирна. Тиймээс одоо боль л доо гэж бичсэн байв. Шинээгээс ч холбоо байхгүй байлаа. Салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг угаас өөрийн биш хүн хэнийг дагах нь ойлгомжтой биз дээ. Хэд хоногийн өмнө Энхээ Хадааны утсаар ярьж байхыг нь сонсоод их бухимдсан юм. Тэрээр ариун цэврийн өрөөнд ороод удахад нь гайхаад ойртож очиход нөхөртэйгөө хэрүүл хийж байсныг нь сонсоод тэсэлгүй ороод алгадаад авч. Тэгээд утсыг нь шүүрч аваад ханаруу савчихаж. -Чи өнгөрснөөсөө салж чадахгүй яаж цаашид амьдрах юм. Миний сэтгэл ямар хэцүү байгааг бодоод үз. -Чи нээрээ арай ч дээ. Чи жаахан ойлгоод дахиад жаахан хүлээчих л дээ. Би зохицуулах хэрэгтэй байна. –

Юу ойлгох гэж. Би энэ байдлыг чинь хоёр жил тэвчиж ирлээ. Нэг бол тэрийгээ авчраад нэртэйгээр нь хамт амьдарчихаач. -Тэнэг новш гээд Хадаан түүнийг цохиж авахад Энхээ биеэ барьж чадахгүй түүнийг хоёр гараараа багалзуурдснаа гараа сулруулаад уйллаа. -Би чиний төлөө өөрийгөө алдаж дууслаа арай ч дээ. Гэхдээ одоо би чамгүйгээр байж чадахгүй. Би чиний өнгөрсөн бүх зүйлийг ойлгож бас нууцыг чинь хүндэлж байхад яагаад ингэж хандаад байгаа юм бэ гэж ориллоо. Хадаан амьсгаа нь давхцан ханиалгаж нүднээс нь нулимс асгарч -Тиймээ би үнэхээр азгүй хүн юм. Чамайг би том хүн гэж бодсон эндүүрсэн байна. Би чамд хайртай гэхдээ… гээд гомдонгуй ширтэж хэсэг хэвтлээ. Энэ бүхний араас үггүйгээр яг л анхных шигээ бие биеэ эзэмдэн хайрын дээдийг мэдэрч огт өөр ертөнцөд очсон мэт жаргалаа. Өглөө сэрэхэд Энхээ ганцаараа сэрсэн юм. Тэрнээс хойш бараг хоёр сар өнгөрлөө.

Энхээ өдөр шөнөгүй нөгөө ресторандаа хүмүүс дуудаж архи уусаар байлаа.Түрээсийн хугацаа ч дуусаж байсан юм. Дотор нь согтууруулах ундаа ч их байсан. Өдөр болгон өөр өөр хүн ирж ууж иднэ. Гэвч хэн ч Энхээд юу тохиолдож байгааг ойлгохгүй. Энэ бүхэн дуусаад гэртээ ирэхэд банкнаас ч маш олон нэхэмжлэл ирж аргагүйн эрхэнд байраа ч өгөхөөр болов. Ингээд хаашаа ч гарцгүй болсон бардам залуу ганц найз Чингүүнрүүгээ ярилаа. -Байна уу? -Байна байна. Хэн бэ? -Энхээ байна. -Хүүшээ чи чинь яасан сонин хүн бэ? Гадаад мадаад явсан юм биш биздээ. -Үгүй ээ. Жаахан асуудал байлаа. -Арай арай. Жил гаран бүр холбоо ч үгүй шүү. -Хаана байна найз. Уулзах хэрэг байна. -За би жаахан завгүй л байна.

Тийм яаралтай юмуу. -За за үгүй дээ. Гаднах ертөнц их өөрчлөгджээ. Энхээ яг ямар цаг хугацаа, ямар нөхцөлд амьдарч байснаа ухаарах сөхөө ч байсангүй. Ингээд яах учраа олохгүй архи л ууж байлаа. Орох оронгүй, олигтой мөнгөгүй, найз нөхөдгүй түүнд очих нэг л зам байгаа. Аав ээжтэйгээ утсаар ярьж хааяа очдог ч ямар нөхцөлд амьдарч байгаагаа бүгдийг нуусан юм. Тиймдээ ч шууд ингээд очиж чадахгүй шаналж байв. Нэг сэрсэн нэгэн байшингийн мухарт унтаж байлаа. Хувцас хунар нь нил хир тоос, бугуйн цаг, түрийвч, гар утас бүгд байхгүй. Ингээд л бүх зүйл орвонгоороо эргэдэг байж. Сэтгэлийнх нь тамир ч барагдсан бололтой өвдгөө тэврэн дэмий л газар ширтэн сууна. Тэр минь намайг ирээд авахгүй байхдаа. Үгүй тэр өөр хүнтэй, намайг бодвол гэр бүлтэй одоо халуун хөнжилдөө жаргалтай хэвтэж байгаа.

Гэтэл намайг хар гэж бодон өөрийн эрхгүй цурхиран уйллаа. Эцсийн эцэст таарахгүй гутал хөл холгож танихгүй зүрх сэтгэл холгодог аж. Амьдрахад хайраас илүү чухал зүйл бол ухаан юм байна. Хэн ч чамайг өрөвдөхгүй, хайрласан ч хайхрахгүй тийм ертөнцөд өөрийгөө хүлэх хэрэггүй, чамаас зугтах бүхний төлөө өөрийгөө хүчлэх хэрэггүй гэдгийг хүмүүс даанч хожуу ойлгоно. Цаг хугацаа гэхдээ бүгдийг биш ч, сэмэрсэн сэтгэлд нөхөөс тавьж аргадах хамгийн сайн эм юмуудаа. Олон хоног бороошвол Одыг л санана, тэнгэр цэлмэнэ Орчлонд надаас одчихвол Орь хоосон ганцаардана, сэтгэлд л үлдэнэ Байгаа бүхнээ хайрлахгүй бол Байхгүйг хайрлавч шаналантай Амьдрахын мянган шалтгаан сэтгэл дүүртэл бодогдох Амь халуун, хүнээ хайрла хүмүүсээ Ай хорвоо Амьтай бүхнийг цэнгүүлэх гэж Адилхан урсдаггүй цагийн шуурганд

Жаргалын эрэлд зовлонг туучиж Жамын өмнө эрхгүй сөхөрнө, үрсээ л бодно Цэцэн мэргэн үгээр зэмлэж тархийг нь цэнэглээд Цэнгэг зөөлөн хайраар эвлэж зүрхийг нь дүүргээд Зогсохгүй хөврөх цагийн хүрдийг зөв эргүүлээд Зоосоор борлогдохгүй үнэ цэнэ хүн чанар хайрлаарай Хүн чанар гэдэг агуулга олон янз Хүтүү хатуу бүхэн зовлон бишийг сана Элэг бүтэн айл хоосон хоносон ч жаргалтай Эгэл жирийн бүхнээс амьдралын тухай суралц Таяг тулсан хүнийг өрөвдөл ус болно Таны мэдэхгүй ертөнцөөр бодож байгааг сана Инээмсэглэлээр л нэг том шагначих Ийм л зүйлээр амьдрал үнэхээр дутаж байдаг шүү Залуухан ханьссан хосууд зовлонд сөхрөх нь олон Замын дундаас шантраад биесээ хэмлэх нь зовлон

Даанч яаруу зангаас амьдралын хэрэм нь нурж Дандаа харуусах өдрүүдээр тархиа сүлж шанална Өөрт байхгүй гэж илүү үзэх нь шунал Өрөөлийн юм бүхэн ч хүний зүйл биш шүү дээ Эхээс төрөхдөө чи юутай ирсэн гэж Эл бие чинь тэгээд нэр чинь л чинийх шүү дээ Гагцхүү амьдрахыг, цаг алдалгүй суралцаж Ганцхан амьдралынхаа үнэт зүйл нэрээ хайрла Гараас чинь үнэнчээр хөтөлсөн бүгдэд халуун хайраа өгөөд Гайхамшигт бүтээл хүн өөрөөрөө бахарх, хайрла… Байгаа бүхнээ хайрлахгүй бол Байхгүйг хайрлавч шаналантай Амьдрахын мянган шалтгаан сэтгэл дүүртэл бодогдох Амь халуун, хүнээ хайрла хүмүүсээ

Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *