Нүүр Өгүүллэг ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
238

Тэд хамт амьдарч бараг нэг жилийн ард гарлаа. Гэвч Хадаан нэг л тогтворгүй үе үе байхгүй болдог нь хэвээр. Энэ нь Энхээг маш ихээр тарчлааж байв. Шинэ жилээр ч хамт байж чадаагүй юм. Шалтгаан нь

хүүтэйгээ он гаргамаар байна гэж хэлнэ. Гэтэл ийм харилцааныхаа төлөө олон зүйл золиослон байж түүнд итгэж байгаа энэ залуу үнэхээр хөөрхийлөлтэй. -Хайраа намайг уучлаарай. Би чамтай л

амьдарч байгаа шүү дээ. -Тэгээд хамгийн гол үеүдэд дэргэд байж чадахгүй бол энэ чинь юу болох вэ? Ер нь чи тэр нөхөр дээрээ л очоод байдаг юм биш үү? -Чи юу яриад байгаа юм. Чи хүүхэдтэй болвол

ойлгоно. -Тэгээд яагаад болж болохгүй гэж хэмээн Энхээ их л бухимдалтай бас гомдолтой байлаа. -Ер нь би явсан дээр бололтой. Нэг ядаргаагаас салаад өөр нэг ядаргаа дээр ирсэн юм шиг байна гэхэд

Энхээ түүнийг үнэхээр явуулж чадахгүй болохоор хэсэг дуугүй суугаад буулт хийсэн юм. Гэвч асуудал хаана юунд байгааг тэр яаж мэдэх билээ. Нэг өдөр Хадаан түрүүлж харихаар явахдаа текэн дээр хэтэвчээ

орхиод явчихжээ. Энхээ ажлаа дуусгаад ресторанаа хаах гээд цэвэрлэгээ хийж байгаад хэтэвчийг нь олж харлаа. Урьд нь тэр түүний утас, хэтэвч юуг нь ч огт сонирхож байгаагүй юм. Нээж үзээд тэр дотроос нэг зүйлийг олж аваад тэр нүдэндээ ч итгэж чадаагүй. Хүн гэдэг яагаад ийм байдаг юм болоо. Хонины арьс нөмөрсөн чоно гэдэг шиг л. Хадаан 1976 онд төрсөн байв. Бүхэл бүтэн арван тав, зургаа эгч байлаа. Эгчмэд гэдгийг мэдсэн ч тийм зөрүүтэй байсанд үнэхээр мэл гайхаж шоконд орсон юм. Гэрлүүгээ харихад Хадаан хоол хийчихсэн инээгээд угтлаа. Харин Энхээ баргар царай гарган түүний хэтэвчийг гарган ширээн дээр тавилаа.

Ерөнхийдөө бүх зүйл ойлгомжтой болсон болохоор Хадаан ч хачин царайлж дэмий л ширээ арчиж байснаа түүний нүдрүү харан -Яг үнэндээ чи анхнаасаа намайг сонсоогүй ш дээ. Би чамд зөндөө зүйл хэлэхийг хүссэн. -Эхнээс нь бүгдийг хэлсэн бол би ойлгоно ш дээ. Одоо өөр бас ямар нууц байгаа вэ? Шинээ арай?… гэж нүдээ томруулан харахад -Чи намайг ер сонсоогүй би зөндөөн хэлэх гэж үзсэн. Гэвч чи надад сайн хандаж би гэдэг хүн энэ насандаа мэдрээгүй аз жаргалыг чамаас мэдэрч чадсан. Тиймээс холдож ч чадахгүй ийм байдалд хүрлээ. Уг нь би чамд амьдралаа нэг удаа ярьсан. Чи сонсоод ойлголоо, зүгээрээ л гээд байсан. Харин дараа нь чи санахгүй байсан. Согтуу хүн сохор ухаантай гээд бүгдийг мэдэж байгаа л гэж бодсон. -Хммм намайг чөтгөр аваг. Би чамд итгээд бүх зүйлээ золиосолсон. Надад одоо найз нөхөд байна уу.

Надад одоо бараг аав ээж ч алга. Чи л хэрэгтэй болохоор одоо ямар ч асуудал байсан хамаагүй. Өнгөрсөн амьдралыг чинь сонсохыг хүсээгүй миний алдаа байж. Тиймээс бүгдийг ярь. Би чамайг бүрэн мэдчихээд шийдье. Хадаан чимээгүй л буруу харан сууна. Энэ бүсгүй сүүлд хэзээ уйлсан юм бол. Сайн харвал маш их гуниг нүдэнд нь байна. -Чи намайг уучлаарай. Манайх Эрдэнэтэд байдаг байсан. Аав ээж хоёулаа ГОК д ажилладаг. Би эхээс дөрвүүлээ. Арван жил төгсөх жил санаандгүй л нэг бандитай саваагүйтэж анх унтаад хүүхэдтэй болсон. Их сургуульд ч явж чадахгүй хүүхдээ төрүүлэн хүргэн ахындаа хөдөө очсон юм. Булган аймагт. Тэгээд байж байтал нутгийн нэг залуу байнга эргүүлж тэрэнд ч би дасаад амьдрал ч мэдэхгүй дагавар хүүхэдтэй хүний эхнэр болсон.

Тиймээ Шинээ бол миний охин. Намайг жаахнаараа хүүхэдтэй боллоо гээд ээж аав охиныг минь авсан. Бас нэг охинтой болсон. Тэр маань одоо аав дээрээ байгаа гэхэд Энхээ бүр мэл гайхаж нүдээ томруулан харж толгойгоо базлан маш их хорсол тээсэн харцаар түүнийг харлаа. Тэгээд тэр хүн ч надтай таарч тохироогүй болохоор би салсан. Би үнэндээ яах ч учраа олоогүй. Харин энэ хүнтэй таараад би өөрийгөө жаргалтай амьдрах нь гэж итгэсэн. Бид хоёр арван зургаан жил амьдарч байна. Би өдий хүртэл олон зүйлийг тэвчиж ирсэн ч энэ удаа тэсэж чадаагүй. Тэгээд салахаар шийдээд хол явж ажил хийж байхад чи гарч ирсэн. Анх уулзаад чамд татагдаж байсан ч би хичээсэн. Гэвч чи надад үнэхээр жаргалыг мэдрүүлж чадсан юм. Намайг уучлаарай. Бас болох бүтэх ч юм шиг санагдаад. Би буруу бодож чамайг балаллаа. Тиймээс одоо ингээд дуусгая даа гээд босоод хамаг хувцас хунараа цуглуулж гараад явлаа.

Энхээ юу ч хэлж чадахгүй гөлрөн суугаад үлдлээ. Хоёр хоног орноосоо өндийхгүй хэвтэв. Гэвч тэр хүнийг маш их үгүйлж түүний өнгөрсөн амьдрал тийм ч сонин биш санагдаж хамт байхыг л хүсэж байлаа. Босоод залгатал утсаа авсангүй. Ресторан руу очиход хаалттай байлаа. Тэгээд Шинээрүү залгахад утсаа авч байна. -Байна уу ахын дүү хаана байна. -Би би гээд уйллаа. -Яасан бэ ахын дүү Хадаан яасан -Хоёулаа уулзаж болох уу танд хэлэх зүйл байна. -За за чи ажил дээр хүрээд ир. Энхээ тогоочдоо хэсэг ажиллахгүй гэж хэлсэн юм. Ажил дээрээ очиход нээхийг нь хүлээсэн хүмүүс нилээдгүй байв. Энхээ уучлаарай хэд хоног ажиллахгүй гэхэд их л дурамжхан байв. Ойр хавийн оршин суугч нар хоол идэхээс илүү лоунж хэсэгт пиво ууж суух дуртай юм. -За миний дүү яасан.

Хадаан зүгээр биздээ? -Та манай ээжийг уучлаарай. Тэр өдөр ээж гэрт очоод намайг дагуулаад гарсан. Одоо бид хоёр буудалд хоноглож байна. Ээжийн эгч Чехд байдаг юм. Яаж ийгээд хүрээд ир гэсэн. Гэвч бид хоёр яаж явах билээ. Би хүсвэл түүний хүүхэд биш байж чадах учраас түүнийг уучилчих л даа. Би ээжийгээ тийм жаргалтай байхыг огт харж байгаагүй -Шинээ би ч гэсэн бодсон. Тиймээс ээжид чинь би гомдоогүй. Харин ч чи ойлгож байгаа нь сайн байна. Бүхнийг наагуур харсан нь миний буруу.

Би түүнд хайртай. Та хоёр өнөөдрөөс миний гэр бүл. Чи миний дүү. Тэр миний хайртай бүсгүй байх болно. Очоод дагуулаад ир. Амьдрал таашгүй. Тэр таавар шиг тохиолуудыг хүмүүс бий болгож түүгээрээ зовж жаргаж аялах нь амьдрал юм шиг. Арван зургаан насны зөрүүтэй хүмүүс бие бие дээ ингэж татагдана гэдэг бол хэн хүн ойлгохгүй тийм зүйл. Тэд хоорондоо болж бүтэх ч амьдрал тийм зүйлд хэтэрхий шудрага биш… Цаашид амьдрал хэрхэн өрнөхийг хэн ч таашгүй.

Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *