Нүүр Өгүүллэг ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

21 секунд уншина
0
0
331

Энхээ тэр өдрөөс хойш гэрээсээ бараг гарсангүй орой болгон Хадаан руу мессеж бичдэг болов. Хааяа ганцаараа пиво ууж халахаараа шөнө дунд хүртэл утсаар залгахад аваад ярьдаг болж. Хэн хэндээ хэрэгтэй

байгаа хүмүүс шиг маш сайн ойлголцоно. Хадаан нөхрөөсөө салж тэнд очсон. Нэг хүүтэй юм гэнэ. Тэр нь Энхээд огт хамаагүй. Чамтай би дотно байхыг л хүсэж байна хурдан ир л дээ гэж байнга хэлнэ. Нээрээ

чиний нас гучин гурав уу гэж тулгаж асуухад Хадаан тулгамдаад тийм гэсэн юм. Үнэндээ бодит байдал дээр зөрүүтэй зүйл олон л байлаа. Хэд хоногийн дараа Чингүүнээс дуудлага ирсэн юм. -За анд минь ойрд

яасан нам гүм байх юм юу хийгээд байна даа. -Өө гэр зуур л байна чиний ажил сайн биздээ. Нөгөөх юу болж байна даа. -Харин тэр талаарх ярих гээд. Хашир жаахан хаширлаад байх шиг байна. Монгол

сайхан, та нар сайн хүмүүс. Ганц л зүйл санааг минь зовоож байна гээд байна. -За юу гэсэн үг үү? -Монгол зах зээл жижигтэй ийм газар тавин сая иенийн хөрөнгө оруулалт хийх үнэндээ чанга байна гэнээ.

-Тийм үү уг нь тодорхой л төсөл байгаа даа. Өөр санаа байна уу – За ёстой мэдэхгүй. Гэхдээ шантрахгүй шүү. Ер нь ингэж гадаад хүн амьтан гэж байхаар чи аавдаа л хэлчих л дээ. Ядаж барилга байгууламж нь ч зүгээр ш дээ -За за энэ тухай дараа ярья. Өөр сонин юу байна -Чи нээрээ сонин хүн шүү. Өөр тайвандаа. За за тэгж байгаад нэг тааръя анд гээд утсаа салгалаа. Чингүүн Энхээ хоёр нэг тэрбумын хөрөнгө оруулалт авчихвал нэг жуулчны бааз нээж гараагаа эхлүүлэх гээд байгаа юм. Энхээ аав ээжээсээ авахгүй гэх шалтгаан нь өөрөө хийж чадна аа гэдгээ харуулах гэсэн санаа байж. Яг үнэндээ одоо бол энэ нэг их сонин биш байлаа.

Түүнд ганц удаа учирсан мессеж бичиж, утсаар ярьдаг нэг хүн л чухал байж. Тиймдээ ч найз нөхөдтэйгөө холбогдох нь багас ч ихэнх цагийг мессеж бичиж ярьж өнгөрөөдөг болсон. Гэтэл хэсэг хугацаанд Хадаан холбоогүй боллоо. Залгаад ч утас нь холбогдохгүй, мессеж бичээд орхисон ч хариу ирэхгүй. Энэ нь маш шаналантай байлаа. Энхээ өдөр хоногийг плэй стэшион тоглож сатаарч өнгөрөөдөг болов. Нэг өдөр танихгүй дугаараас дуудлага ирэхэд автал хүсэж мөрөөдөж байсан бүсгүй нь байлаа. -За сайн уу хатан болоогүй бүсгүй минь гэхэд -Сайн сайн уу. Хаана байгаа юм. -Сайн сайн. Чамайг таг болчхоор нь гайхлаа ш дээ. Гэртээ л байна -Аа харин нэг асуудал гараадаа. Түр гарч ирж чадах уу? -Юу чи ирчихсэн юм уу. Тэгэлгүй дээ гэж үсэрч босоод утсаа толгой мөрнийхөө завсар хавчуулан сандарч хувцсаа онгичин байтал -Мхн. Ирчихсэн байна.

Хоёр хоногоос буцна. Тэгээд хальт уулздаг юм билүү гэж бодлоо. Би хотын төвд байна. Чи хэр удах вэ? -Хорин минут. Шангрилагийн хоёр давхарт уулзъя. -За ойлголоо хүлээж байя гээд утсаа тасаллаа. Шангрилагийн хоёр давхарт гаран ийш тийш хартал олж харсангүй. Гэтэл нэг хар шилтэй урт шар үстэй, шар цувтай өндөр өсгийттэй нэг бүсгүй гар даллан ирэхийг харвал Хадаан байлаа. Хөдөөгийн баазад ажиллаж байсан бүсгүйгээс ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байв. Хоёул уулзан тэр давхартаа нэг хоолны газар орж хооллонгоо ярилцлаа. -Би бүр чамайг таг болчхоор нь маш их гайхлаа. -Харин ар гэрт жаахан асуудал гараад. Гэхдээ одоо зүгээрээ гээд инээмсэглэв. -За за гайгүй бол яамай даа. Гэснээс хоёулаа нэгэнт энд байгаагийнх кино үзэхүү. -Өөрөө л мэд -За тэгье гээд хоолоо идчихээд аймакс кино театр орж ямарч хамаагүй нэг киноны тасалбар аваад орлоо. Танхимын хамгийн хойд талын суудалд суулаа. Нээх хүн байсангүй. Хүмүүс суудалдаа суун том дэлгэцээр сурталчилгаа гарч дуусаад гэрэл унтран кино эхэллээ.

Хосууд бие биедээ налан гараа тас атгалцан сууна. Энхээ бүсгүйнхээ гэдсээр гараа явуулж левчигнийх нь доогуур оруулж хөхийг нь базлаа. Тэгээд уруул дээр нь үнсэв. Олон нийтийн газар хэтрүүлж болохгүй учир чихэнд нь гарах уу гэж шивнэлээ. Бүсгүй ч долгой дохиж сэмээрхэн алхаад гарч явлаа. Энхээгийн гэрт ирж шууд л ажилдаа орлоо. Хэсэг хийсний дараа бие биерүүгээ харан хэвтлээ. Энхээ босон хөргөгчөө онгойлгон -Өө чамайг ирнэ гэсэн бэлтгэлгүй байсан болохоор юу ч авч амжсангүй. Виски уухуу -Би ч нээх ууж чадахгүй л дээ. Гэхдээ өнөөдөр чамд зориулж ууя гээд цээжээрээ ванны алчуур ороон босож ирлээ. – За тэгвэл ууцгаая гээд хуурай виски тулгалаа. Хэсэг ууж дундуур нь үүлэн борооны ажлаа хийсээр нэг мэдэхэд Энхээ нам унтчихлаа. Өглөө нь сэртэл Хадаан байсангүй. Гайхан утсаа аваад залгатал холбогдохгүй байв.

Сонин бүсгүй юмаа. Гэнэт гарч ирэн гэнэт алга болоод л гэж бодон өндийгөөд суутал толгой нь гаван гаван гэж байв. Хэсэг базлаад босож ус залгилтал дахин дотор нь халуу шатаж эхэллээ. Эргээд орондоо ороод хэвтэж байтал хаалга тогшлоо. Дотоожоо өмсөөд халаадаа хальт углаад үүдэнд очоод -Хэн бэ гэтэл -Хадаан байна гэв. Яаран хаалгаа онгойлгоод -Чи илбэчин юмуу гэж хэлээд уруул дээр нь үнсэхэд -Пүү наад үнэр танар чинь авах юм алга гэж хэлээд.

За чи усанд орж бай би хоол хийе гэв. Хоёр гартаа тор дүүрэн хүнс цуглуулаад иржээ. Энхээ усанд орчхоод гараад иртэл мөөгтэй шөл хийчихсэн хүлээж байв. Хийсэн хоол нь үнэхээр амттай байв. Өөрийн эрхгүй нялхарч энэ халамж түүнийг улам бүр хайлуулж орхилоо. -Чи ч сахиусан тэнгэр юмаа гээд хүзүү чихийг нь үнсэхэд -Аливээ наад хоолоо ид. Би маргааш явах болохоор одоо харьж бэлдэх хэрэгтэй байна. -Ээ л дээ дахиад ганцхан хоночих тэгэх үү л дээ гэж жаахан хүүхэд шиг гуйлаа.

-Болохгүй ээ. Хүүтэйгээ ганц хонох хэрэгтэй. Ойлгоорой за гээд уруул дээр нь үнсэхэд -За ойлголоо. Тэгвэл одоо хоёулаа тоглоом тоглоно гээд түүнийг сэвхийтэл өргөөд орон дээрээ тавиад хувцсыг нь тайлж эхэллээ. Энхээ энэ бүсгүйд ухаангүй дурлажээ. Яг л хар тамхинд донтсон хүн шиг түүнд татагдаж, түүнийг үгүйлж, бас хүсэмжлэх ажээ…

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *