Нүүр Өгүүллэг ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

27 секунд уншина
0
0
304

Гурав дахь өдөр нөгөө л зургаар хөвөрч уйтгарт голын дунд ямар ч дуу гаргахгүй холхих ногоон хувцастай хүмүүс нойрмог залуугийн сэтгэлийг хөдөлгөх үл таних бүсгүйн тухай төсөөлөл зэрэг. Мацүшита

тээр доор их чанга орилж байв. Бодвол загас барьсан бололтой. Бас л хоёр цаг гаран холхисон. Энэ хэдийн ийм үйлдэл Энхээ гийн хувьд их уйтгартай санагдаж байв. Бүгд Мацүшитагийн зүг очиход уурга нь

бараг хугарах гэж байгаа юм шиг л харагдаж -Болгоомжтой, алгуурхан гэж өнөөх хоёр нь дэмнэн хэлэхэд -Эдний уурга гэж хариучгүй нарийхан юм байх юм. Тэгээд энэ нь том загас барьчих юм аа гэж

Баатар толгой сэгсрэн инээнэ. Мацүшитагийн барьсан тул энэ гурван өдөрт барьсан хамгийн том нь байв. Метр гаруй урттай байв. Өргөхөд ч хүнд аж. Баатар толгой сэгсрэн -Гүй мөн айхтар хүнээ. Энэ голд одоо

энүүнээс том тул байхгүй болсон. Урьд бол том байдаг л байсан. Мундаг гэж эрхий хуруугаа гозойлголоо. Үүнийг нь цааш орчуулан хэлэхэд хагартлаа баярласан Мацүшита -Сайн хөтөч, сайхан Монгол

гэж уулга алдсанаа машинаас нэг лааз пиво онгойлгон нэг амьсгаагаар залгилаад. Аа сайхан байна аа гэж их сэтгэл дүүрэн байгаа нь илт байлаа. -За за өнөөдөр ингээд бууцгаах уу гэж Хирона инээмсэглэн хэлэхэд бүгд тэгье тэгье гээд явлаа. Өдрийн хоол идэж пиво уун элдвийг хуучлан инээлдэж хөөрөлдөнө. -Монголд дагуулж ирсэнд баярлалаа гэж Мацүшита Хиронад хандан хэлэхэд -Японд очихоороо хоолонд даана биз гэж хошигнолоо Харин Энхээ өнөөх бүсгүйг ажиглан нөгөө хэдийнхээ яриаг хальт хульт л сонсоно. -Энхээ ядарч байна уу гэж Хирона асуухад -Үгүй дээ зүгээр харин та нар гайгүй биздээ –

Бид харин ч сайхан амарч байна -Хэдэн цаг гол дотор холхих хэцүү биш үү? -Нөү нөү огтхон ч тийм юм байхгүй. Харин ч цаг маш хурдан өнгөрдөг. Чи өөрөө оролдож үзвэл магадгүй ойлгох байх. Ингэхэд Энхээ гэр бүлтэй юу? -Хараахан болоогүй байгаа гэхэд Хирона нүдээ ирмэн өнөөх бүсгүй рүү эрүүгээрээ дохиж -Энэ байгаа юм биш үү гэж аль хэдийн ажигласан бололтой хэлэхэд Энхээ ичингүйрч -Харин л дээ гээд инээлээ. Тэр орой Энхээгийн уруул жаахан хатсан байсан болохоор түүгээр шалтаглан өнөөх бүсгүйтэй ярих боломж олдлоо. -Уучлаарай гээд хаалганых нь урд очоод хэлэхэд өнөөх бүсгүй энэ удаа маск шилгүй ориг нүүрээрээ гарч ирлээ -Аан за яасан гал түлүүлэх үү гэхэд -Өө үгүй үгүй харин би хотоос гарахдаа яараад зарим нэг зүйлээ орхичихож.

Уруул өнгөлөгч байна уу уруул хагараад гэхэд -Аан гээд үл ялиг инээвхийлэн гэрлүүгээ ороод хэсэг байж байгаад гараад ирлээ. Май энэ жаахан л үлдэж чи бүгдийг нь хэрэглэ гээд нэг өнгөгүй уруул өнгөлөгч өглөө -За баярлалаа. Намайг Энхээ гэдэг гээд гараа сарвайхад -Хадаан гэж гараас нь хальт барьчхаад яваад орчихлоо. Буцахын өмнөх орой Энхээ ямар нэгэн шалтаг үүсгэн Хадааныг ширээндээ суулгалаа. Нилээн ууж идэж бүгд л халлаа. Энхээ Хадааны ойрхон наалдан сууж тэр хоёрыг анзаарах хүн ч байсангүй. Сэмхэн гараа явуулж царай руу нь ч харалгүй гуянд нь хүрч орхилоо. Урт юбкыг нь хуруугаараа эмхэрдэн дээшлүүлж доод үзүүр нь дээш ирэхэд гараа бүр лавшруулж дотоожных нь гадна талаас хуруугаараа зөөлхөн илэхэд Хадаан хөдөлж чадахгүй хөшсөн мэт боллоо. Яг үнэндээ хажууд хүмүүс байхад босоод гүймээр санагдсан ч тэгж чадаагүй юм. Гэтэл Хадаан сэмхэн нэг хөдөлгөөн хийхдээ Энхээгийн гарыг авч шидлээ. Бүгд ууж идэж дуусаад гэр гэрлүүгээ явахад бүсгүй сав суулга угааж гал тогоонд үлдсэн байв. Энхээ явж ороод -Чи надад маш их таалагдаж байна Хадаан аа гэж хэлээд шууд очоод тэврээд уруулыг нь озон үнсэхэд бүсгүй хоёр гараараа цээжрүү нь түлхэн нэг холдох гэснээ болин өөрийн ирэхгүй сөрөн озож эхэллээ.

Үг яриа үгүй янаглах дуугаар ойлголцон бие биенийхээ хувцсыг тайчин өлсгөлөн араатан олзондоо шунах мэт хэн хэнийгээ эзэмдэж бүсгүйнхээ хөхийг базлан доодох хэсэгт нь хуруугаа хийж нааш цааш хөдөлгөн сэрэл дээд цэгтээ тулахад эрхтэнээ шургуулан хэн хэн нь дуу алдан тачаадаж гарлаа. Уусан архи оргилсон хүсэл төгс оршил энэ шөнийн сэрүүн байгаа бүхэн атаархахаар цэнгэл болж байлаа. Хоорондоо юу ч ярьсангүй. Өглөө нь Хадаан ичингүйрч өнөөх л нүүрээ баглан гарч ирж үдэж өгөхөөр иржээ. Энхээ ч хүмүүсийн дэргэд санаа нь зовон танихгүй янагаа орхиод явахдаа сэтгэл нь дэнсэлж хүмүүсийн нүд хариулж хуруун дээрээ үнсэн даллаад явлаа. Хотод ирэхэд Чингүүн их дэлгүүрийн урд талд нэгэн жижигхэн хятад хоолны газар ширээ захиалан бэлдээд хүлээж байв. Урьд нь скайпэйгээр танилцсан

Япон танилтайгаа эртний танил шиг найрсаг уулзалдан угтаж авлаа. -Үнэхээр гайхалтай. Би Монголд дахиж ирнээ гээд Хирона инээхэд өнөөх хоёр нь би ч бас, би ч бас гэлцэж байв. -Баярлалаа та бүхэнд. Цаашдаа олон зүйл дээр хамтарч ажиллая гэж санаагаа хэллээ. Тэр оройжингоо юм ярилцаж Энхээ Чингүүн хоёр ч ерөнхий санаагаа хэлээд авав. Хирона -За би та хоёрын саналын тухайд бодож үзнэ. Мэдээж судалгаа хэрэгтэй гээд инээмсэглэв. -Баярлалаа танд найдаж байгаа шүү гэж Чингүүн ч угийн овжин болохоор хэлсэн үг болгонд найрсгаар тал засан ярьж байв. Маргааш өглөө нь Энхээ эрт нисэх онгоцны буудал руу өнөөх гурвыг хүргэж өглөө. -За та бүхэнд маш их баярлалаа. Манай Монголд дахиад заавал ирээрэй. -Тэгэлгүй яах вэ. Гайхалтай үнэнийг хэлэхэд одоо ч буцмааргүй байна гэж Хирона үл ялиг гунигтай хэлээд. Баярлалаа Энхээ гээд өнөөх л дугтуйгаа өглөө… Энхээ гэртээ харьж үд болтол унтчихаад бостол Чингүүнээс арваад дуудлага ирсэн байв.

Бие засаж нүүр гараа угаачхаад залгалаа. -Байна уу анд за ёстой нэг боллоо шүү. Цаадах чинь сэтгэл ханамж зуун хувь. Дөнгөж сая очлоо гэж мэйл ирлээ гээд л үгийн зөрийгүй дуржигнатал ярьлаа -Аа тийм үү би өглөө гаргаж өгчхөөд гэртээ ирээд хэвтэж байсан нам унтчихаж. -За за тэгвэл одоо босоод над дээр гэж командлахад -Чи хаана байгаа юм -Нөгөө газраа хүрээд ирээ Ажисэн -За за удахгүй очлоо. Хоёр найзын ажил бүтэмжтэй дуусаж эхний алхмаа амжилттай давлаа. Энхээ санаандгүй учирсан аниргүй бодол халуухан дурлалаа маш их үгүйлэх аж. Үнэхээр ийм юм байж болох уу гэж бодон инээмсэглэнэ. -За цаад Хирона чинь хэд хоногоос хариу өгөх байх. Нааштай л санагдсан шүү гэж Чингүүн хагартлаа баярлан догдолж байв. -Их энгийн сайхан хүн байна лээ шүү. –

Мхн. За тэр яах вэ. Энэ удаагийн ажлын хөлс ч бас чамлахааргүй шүү. Гурван хүнээс тус бүр дөрвөн мянган доллар авсан. Гуч гаруй сая төгрөг болсон. Онгоцонд таван сая. Унаа жолоочийн хөлс сая төгрөг. Баазын хөлс дөрөв аравны таван сая тэгээд үлдсэн нь чи бид хоёрынх ш дээ. -Нээрээ надад тиф өгсөн ш дээ. Нийт мянга найман зуун доллар -Паа чи алаад өгчээ. За за тэрийгээ миний хөгшин өөрөө ав. -Би нөгөө бааз дээр нэг юмаа орхичихож чи менежерийнх нь дугаарыг өгөөч -Өө юу юм би хэлээд өгье. -За яах вэ хөгшөөн би өөрөө бас хэлэх юм байна -За за гээд дугаарыг нь хэлж өглөө. Тэр орой Энхээ баахан бодол болж мессеж бичлээ

“Хааны авралт хүн хатан болоогүй Хадаан бүсгүй минь сайн уу” гэж бичээд явууллаа. Хэсэг хугацааны дараа хариу ирлээ. “ХЭН БЭ” “Сайн сууж байна уу? Би танай бааз дээр нэг зүйлээ үлдээчихлээ” “Аан, Энхээ юу, санаа зовмоор юмаа намайг уучлаарай” “юунд санаа зовдог билээ” ” Зүгээр л таних ч үгүй байж… Өө нээрээ юу үлдээсэн юм бол?” “Зүрх сэтгэл” “Би ч тийм зүрх сэтгэл булаах хүн биш дээ”.. Энэ орой тэр хоёр удтал мессеж бичлээ. Хорвоо дээр сонин хачин зүйл маш их. Огт уулзаж байгаагүй хүнд хоромхон зуурт татагдаж дурлах, бүр үгүйлэх тэр мэдрэмж бол гайхамшиг юм..

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *