Нүүр Өгүүллэг ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

7 секунд уншина
0
0
338

Хүмүүс унтсан хойно Энхээ бие засахаар гэрээсээ гарлаа. Энхээгийн байрлаж байгаа гэрээс хойш хоёр зуу орчим метр газар жорлон байдаг юм. Гэтэл замдаа нэгэн гэрийн хаалга хагас нээлттэй байж таарлаа.

Тэнд үнэхээр зүрхийг нь зүссэн дүр төрхийг олж харсан юм. Дугираг шар Орос шиг царайтай шар үстэй хүүхэн толиныхоо өмнө нүүрээ цэвэрлэн сууж байх юм. Дөнгөж сая усанд орсон бололтой урт

юбкатай дээгүүрээ цээжээрээ банны цагаан алчуур ороосон байв. Бие нь гуалиг, царай зүс сайтай тэр бүсгүй насны хувьд ч ойролцоо санагдав. Үнэхээр догдлолд хүлүүлж тэр шөнө зүүдэндээ хүртэл

жаргаж хонолоо. Өглөө таван цаг гучин минутад -Энхээ босоорой загасандаа явах хэрэгтэй байна. Баатар хаана байна гэж Хирона Энхээгийн гэрт ороод ирчихсэн дуудаж байв. – Өглөөний мэнд

Хиронасан за одоохон гээд нойрмог чигээрээ гарч Баатар өвгөнийг дуудахаар очиход аль хэдийн босчихсон -Сайхан амарсан уу Энхээ. За яасан бэлэн үү? -Өглөөний мэнд. Би харин нам унтчихаж. Нөгөө хэд

явах гээд л гараад ирсэн байна. -За яг тэгнээ. Би мэдээд харин эрт боссон юм. За чи түргэл. Дулаан хувцсаа өмсөөрэй. Голын эрэг хүйтэн байгаа. Ингээд дахин нэг голын эрэг дээр очлоо. Энэ удаагийнх арай зайтай байсан юм. Хоёр машинтай явсан юм. Баазын эзэн Хүдэр бас хамт явжээ. Нөгөө хэд урьдынхаас хувцаслаж бэлтгэх нь ч хурдан байв. Баатар нөгөө гурвыг хуваарилж гол руу орууллаа. Хоорондоо бараг километрийн зайтай аж. Гурвуулаа нэг нэг хүнээ хариуцаж харгалзхаар болов. Энхээ нойр нь хүрээд тэсэж чадалгүй унтчихлаа. Голын эрэг дээр шаргал үст гүйж ирээд хувцсаа тайлаад гүйгээд орчихлоо. Далд орж шумбаж байснаа уснаас цухуйж юу ч дуугарахгүй гараараа нааш ир гэж дохиж байв.

Энхээ ч хувцсаа тайлахгүй гүйгээд ортол цэв хүйтэн оргиод явчихав. Шалба норсон залуу нойрноосоо сэрээд маш их ичлээ. Загас барих гэж байсан Хирона санаа зовнин -Энхээ яаж байна аа зүгээр үү гэхэд үг хэлж чадахгүй байдгаараа чичрэн шалба норчихсон биеэ арай ядан хөдөлгөн машин руу орлоо. Доороос Хүдэр машинтайгаа давхиж ирснээ жолоочид хандан – Наад залуугаа аваачиж хувцас хунарыг нь солиул би энүүгээр харж байя гэв. Бараг нар гарах дөхжээ. Бааз дээр очоод гэртээ ортол өнөөх зүүдний эзэн чинь энэ удаад нүдний шилгүй явж байв. Харц мөргөлдөхөд ичсэндээ золтой л нүдээ аньчихсангүй. Шар үст гал түлчхээд шоолонгуй инээгээд гарч одлоо. Хувцас хунараа сольж сая нэг дулаацаж аваад буцаад очиход Кимура нэг жаран сантиметр тул загас, Мацүшита нэг жижигхэн ленок загас барьсан байв. Харин Хирона хараахан бариагүй ч усандаа байж л байв. Гүй мөн тэвчээртэйеэ.

Бүхэл бүтэн гурван цаг усан дотор алхчихдаг. Дур л байхдаа гэж бодон түрүүний үйлдлээсээ ичин холоос харан сууна. Хиронагийн сатурк чангараад уурга нь нумалзаад ирэв нөгөө хэд орчихож зөөлөн зөөлөн гэж байв. Хирона ч сурамгай ч нямбай ч сатуркаа эвхэж байв. Энэ л оргил үе бололтой. Үнэхээр том тул загас байв. Энхээ ер нь ийм загас харж байгаагүй юм. Метрлэж үзэхэд ерөн сантиметр байв. -Хөөх гайхалтай гэж зэрэг зэрэг дуу алдана. Хирона ч энэ өдрийн хамгийн томыг баричихсан галаас хүн аварсан баатар шиг л царай гаргана. -Азтай байна шүү. Хэр барагтаа хүмүүс ийм загас барьж чадахгүй гэж Хүдэр тал засан хэлэхэд Энхээ ч орчуулав. -Өө наис наис гэж Хирона дуу алдан энэ өдөр сэтгэл нь ханав бололтой камераа гарган ирж бүгд ээлжлэн урдаа барьж зураг даруулаад буцаагаад голд тавилаа.

Хэсэг хөдөлгөөнгүй байж байж сая нэг зугуухан хөдлөөд аажим аажмаар хөдөлгөөн нь хурдсан алга боллоо. -Гүүд Гүүд гэж Баатар нэг нүдээ анин эрхий хуруугаа гозойлгон сайшааж байв. Олон жил орон орны жуулчидтай биеийн хэлээр яриад дадсан Баатараа санаагаа сайн ойлгуулахад мөнөөх гурав түүний мөрөн дээр алгадан – Гүүд гаид. Аригато гэж хэлэв. Мань хүн ч магтаалыг ойлгон инээд алдана. Ингээд л алгуурхан нар дээшилж халуун өдөр эхэллээ. Хийх юмгүй хүмүүс цагтаа хоолоо идэж орж гаран пиво ууна. Энхээ ямар нэгэн шалтаг хайн өнөөх бүсгүйтэй ярилцахыг бодно. Гэвч онцын шаардлагатай зүйл ч байсангүй ер болж өгөхгүй л байлаа. Оройн хоолны дараа бүгд гэр гэртээ оров.

Энхээ нөгөө бодсоор л. Хоёр пиво бариад гэрийнх нь ойролцоо очоод гараад ирэхгүй байхдаа гэж горьдон хэсэг хүлээлээ. Гарч ирсэнгүй. Төдийлөн зориг хүрэхгүй байсан болохоор урам муутайхан гэртээ ороод хэвтлээ. За өнөөдөр эрт амрая. Өглөөнийх шиг юм болвол балрана гэж бодоод хүчлэн унтахаар хэвтлээ. Дөнгөж дуг хийх шиг болсон чинь -Энхээ босоорой. Цаг болчихлоо гээд өнөөх Япон өвгөн зогсож байх нь тэр.

Хмм би нээрээ гэж амандаа үглэн. -Өглөөний мэнд гээд нүдээ нухлан босоод яаран хувцаслалаа. Ганцхан тод од орой дээр гялтганаж голын шуугих чимээ, шувуудын жиргээ, үе үе исгэрэх өглөөний жаварт салхи голд холхих гурван ногоон хувцастай харь хүмүүс бас нэгэн шинэ өглөөг сэрээж өөр өөрийнхөөрөө үзэгдэнэ.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *