Нүүр Өгүүллэг ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

ХҮСЭЭГҮЙ ХҮСЭЛ /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

17 секунд уншина
0
0
576

Залуу нас ямар алдаанд цадах биш. Зам зуурын тохиол ч мундах биш. Алдахдаа гутарч жижигхэн амжилтанд сэтгэл ханаж эргээд хөл алдах зэрэг зарим хүний амьдрал нэг л тогтворгүй байдаг билээ. Энхээ яг л

ийм замаар алхаж байгаа. Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшиж даруй таван жил болсон ч тогтвортой ажиллаж төлөвшөөгүй нэгэн. Яг үүнтэй нь адилхан хувийн амьдрал, тодруулж

хэлбэл эсрэг хүйстэнтэй үүсгэх харилцааны асуудал ч ярвигтай. Мөнгөтэй өөдтэй явахаар зүрхэнд нь багтахгүй олон хайр, мөнгөгүй хүчгүй болохоор нь зүгээр л зугаацах сэтгэл олон. Хэн хэнээ дэмжээд

амьдрал үүсгэх хүн ч гарч ирсэнгүй. Магадгүй байсан ч юм билүү. Зугаа цэнгэлд сохрох доо холдуулаад явуулчихсан ч байж магад. Ямартай ч яах учраа олохгүй нэгэн залуу хархүү хорвоогийн хоног

өдрийг мөрөөдөлд умбан өнгөрүүлнэ. Мэргэжил нь улиралын чанартай болохоор өвөлдөө ажилгүй гиюүрэх нь их. Энэ үе бол хаврын улирал. Энэ удаад тогтвор суурьшилтай ажил олж хийе гэж

бодоод сонин худалдаж авлаа. Гэвч яг өөрт нь тохирох ажил олдсонгүй. Өөрөөр хэлбэл сэтгэлд нь таарсангүй. Яая даа гэж бодон гарч нэгэн пабд орж ганцаар пиво ууж суулаа. Энхээ нуруулаг, цагаан царайтай, өндөр хамар хүнхэр нүдтэй европ төрхтэй нэгэн. Хүсвэл хаана ч ажилд орох ч боломж бий. Гэвч яг юу хүсэж мөрөөдөөд байгаагаа өдий хүртэл олоогүй юм. Англи хэлний мэдлэг ч сайн. Тэр жил их сургуулиа төгссөний дараа хөтөч хийж байж. Энэ тэнүүгээр тэнэж явдаг ажил түүнд маш их таалагдсан. Тийм дээ ч өдий хүртэл тогтвортой ажил хийж чадаагүй байх. Нэг пиво уугаад гаръюу гэж бодоод сууж байтал найз

Чингүүнээс нь дуудлага ирлээ. -Байна уу за юу байна аа анд -Нам тайван байх юм. Гиюүрээд л байж байна гэж Энхээ чангахан хэлэхэд -Ааяаяа хэлдэггүй ганцаараа уугаад гээд инээлээ -Чи чинь далдыг хардаг болоо юу даа -За чи наад ярьж байгаа хоолойн өнгөө өөрөө сонсдог ч болоосой. За тэр ч яах вэ. Нэг сайхан мэдээтэй. Би нээрээ Японоос хөрөнгө оруулагч бараг олчихлоо. Удахгүй Монголд загасчлахаар ирнэ. Тэр үед нь л судсыг нь атгах хэрэгтэй байна. За тэгээд болчихвол миний найзын мөрөөдөл биелэх нь байна ш дээ. – Нээрээ юу мань чинь яах ёстой вэ? -Чи хамт явж тусла. Бас орчуулга хий. -Юу вэ миний Япон хэл ч муу даа. Англиар ярьдаг уу? -За зүгээр дээ би чамайг мэдэлгүй дээ. Ер нь тийм айхтар орчуулга хэрэггүй дээ. За за бэлтгэлтэй байгаарай.

Ирвэл шууд л явна шүү. -Ок ок. Хаашаа явах бол. -За тэрийг удахгүй шийднэ. Хаана зөвшөөрөл гарна тийшээ л явна даа Чингүүн бол том компанийн маркетингийн менежер ажилтай Японд боловсрол эзэмшсэн сүүхээтэй эр. Энхээ Чингүүн хоёр аялал жуулчлалын чиглэлээр хувийн компани байгуулна гэж олон жил ярьж байгаа. Гэвч нөхцөл боломж таараагүйгээс өдий хүрсэн гадаад спонсор олчихвол дорвитой хөдөлнө гэж байнга ярьдаг байж. Энхээ айлын ганц хүүхэд. Аав ээж нь боломжийн амьдралтай. Хэдийгээр чинээлэг айлын хүүхэд ч огтоос тийм зан ааш үгүй юм.Түүнд амьдрах байрыг нь хүртэл авч өгсөн ч амьдралаа өөрөө болго гээд тусламж энэ тэр үзүүлдэггүй л юм. Гэвч хүний эцэг эх л болсон хойно олон жил ийм байхыг нь хараад сэтгэл нь сэмэрсэн биз.

Аав нь өөрийн компаниа өвлүүлэх тухай яриа гарсан ч Энхээ тэгэхийг хүссэнгүй. Аав нь -Миний хүү одоо хэдий болтол ингэж амьдрах гэсэн юм. Энд тэнд ажиллаад гавьж гийгүүлсэн ч юм байхгүй ингэж байхаар одоо аавынхаа компанийг удирдаад ажилла. Эсвэл дахиад сургуульд сур л даа. – Та хоёр ч надад их санаа зовох юм даа. Их сургуульд орох гээд зөвлөх ч хүнгүй ганцаараа эргэлзэж байхад хаана байчхаад ингэж яриад байгаа юм. Намайг боддог байсан бол тэр үед хамт байх хэрэгтэй байж. Би нэгэнт сонгосон замаараа өөрөө явна. Өөрөө бүгдийг бий болгоно. Тэгээд ч бий барилгын салбарт хэзээ ч ажиллахгүй гэж зөрсөн юм. Аав ээж нь дураар нь байлгаж арван жил төгсөх үед нь хэсэгтээ гадаадад амьдарч байж. Тэр үед Энхээ нагац эгчийнхээ гэрт амьдарч байж. Одоогоос есөн жилийн өмнө. Харин энэ үе бол 2018 он юм.

Хорин зургаан нас хүрсэн ганц хүү нь ингэж яваад эцэг эх нь ямар л сайн байх вэ. Урьд нь нэг охинтой үерхэж бараг л сууна энэ тэр гээд хамт амьдарч байсан ч гурван сар хөдөөгүүр ажлаар яваад ирэхэд нь өөр найз залуутай болчихсон байсан. Тэр үеэс хойш эмэгтэй хүнийг харах өнцөг нь өөрчлөгдөж харилцаа үүсгэсэн эмэгтэйтэй ихдээ гурав дөрвөн удаа л уулздаг болж. Хэд хоногийн дараа Чингүүн уулзъя гэж ярилаа. Хоёул нэгэн ресторанд уулзахаар боллоо. Шинээр баригдсан гэгээнтэн цогцолборын Ажисан рамэн хоолны газар гэв. Чингүүн энэ газар бас давхар менежер хийж байгаа учраас хөнгөлөлттэй хоол нь тасархай гэж хэлсэн юм. –

За хорвоогийн хамгийн сэргэлэн залуу ажил төрөл нь гялалзаад байна уу гэж Энхээ дотно инээмсэглэж гараа сарвайлаа. -Зүтгээд л байна анд минь гэж гар барин цохиод ширээндээ суулаа. -Хэзээ дээ бас ийм газар нээгдчихвээ. -Удаагүй. Энд их гоё хоолтой шүү. Монголд байгаа Япон хоолны газруудаас Япон амтанд хамгийн ойрхон нь гэж бодож байгаа шүү -Хахаха чинь нээрээ Японоо санаад хэцүүдэж байгаа байх л даа гээд шоолонгуй инээлээ. Үүдээр нь ороход л үйлчилгээний соёл мэдрэгдсэн энэ газар Энхээд ч таалагдсан юм. Урьд Японд гурван сар гаран болоход ордог байсан мэдрэмж ч төрөх шиг. Үүдний угтагчаас зөөгч үйлчлэгч бүгд л орж ирэх зочид бүхнийг “ИРАШШАЙМАСЭ” гэж орилон угтах нь яг л Япон. Тавтай морил гэсэн үг л дээ. -За тэгээд нөгөөх ажил юу болов. -Юу юу болов гэж бүх юм ок. Хуулиараа загасчлах сар улирал бүр тогтсон газар ч байдаг юм байна. Энэ тэр бичигийг нь хөөцөлдөөд нилээн удчихлаа. Хэнтийн Биндэр гэж мэдэх үү. -За тийм. Бас л хол ш дээ.

Тэр жил нэг очиж байсан. Тэнд чинь жуулчны бааз энэ тэр байдаг билүү? -Мхн. Тэгэхээр сумаасаа арваад километрын зайтай нэгэн бааз байна. Онон голынхоо эрэг дээр. Тэнд нь газарчлах нутгийн хөтөч, бас баазын захирал нь хамт загасчлах юм байх. Одоо сарын дараа явна шүү. -Өө за за болж болж. Гэснээс нэг л хүн юм уу? -Гол хүн нь нэг өвгөн байгаа. Японы аудитын газрын ажилтан. Нилээн чинээлэг хүн. Хамт хоёр Япон ирнэ. Энд ирээд шууд явна. Буцахад нь би уулзана. Тэр болтол миний найз сайн халамжлах хэрэгтэй байна. -За за хичээе ээ. Хоёр найзын ажил бүтэмжтэй эхэлж байлаа. Мэдээж энэ бүхнийг Чингүүн хийсэн юм. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр Хирона гэсэн бичигтэй самбар барин зогсох Энхээ ямар хүн гарч ирэх бол гэж бодон бага зэрэг сандарч байлаа. Гэтэл дугуй малгайтай, хамар дороо Хитлер шиг сахалтай дугираг харааны шилтэй хаанаас нь ч харсан Япон өвгөн инээмсэглэн ирлээ. Түүнийг дагалдан Энхээгээс ч өндөр махлаг дөч гаруй насны нэг залуу, бас нэг өтгөн хар үстэй нуруулаг залуу хамт ирлээ.

Японд бас ийм нуруутай хүмүүс байдагаа гэж бодон инээмсэглэн. -Монголд тавтай морил. Намайг Энхээ гэдэг. Та бүхэнд хөтөч хийх болно гэхэд өнөөх өвгөн их л найрсаг гар барин инээд алдан. -Энхү ээ дэсүка? (Энхээ гэсэн үү?) гэж асуулаа. –Тиймээ Энхээ гэж давтан хэлэхэд. -Намайг Хирона гэдэг. Энэ хүн бол Мацүшита, аа харин энэ бол Кимүра гэж танилцууллаа. Төсөөлж байснаас маш энгийн эелдэг байсан нь маш таатай байлаа. Хамт явах ёстой жолооч нь түгжрэлээс болоод хараахан ирж амжаагүй байсан тул өнөөх гурваа бие засах газар оруулж мөн мөнгийг нь солиулж байтал жолоочоос дуудлага ирж ирснээ мэдэгдлээ. Ингээд л Япон Монгол нийлсэн таван эр замдаа хөдөлж хоёр цаг гаран давхиад Цонжийн болдгийн ойролцоох нэгэн бааз дээр хонохоор боллоо.

Өрөөнүүдэд нь ачааг нь оруулж өгчхөөд ойр зуурын тайлбар хийчхээд гарах гэтэл -Энхээ аригато гээд дугтуйтай зүйл өглөө. Энхээ өрөөндөө ороод унтахын өмнө өнөөх тугтуйгаа задлаад үзтэл гурван цаасанд боосон мөнгө байв. Хирона гэсэн цаасанд таван зуун доллар, Мацүшита, Кимүра гэсэн цааснуудад тус бүр хоёр зуун доллар байлаа. Энхээ мэл гайхаж ингэвэл ч өөр шүү гэж өөртөө хэлэн хагартлаа баярлалаа. Хирона бол Японы аудитын компанид удирдах зөвлөлийн ажилтан бөгөөд улс дамнасан хянан шалгалтаар ч их явдаг нэр нөлөө бүхий хүн аж. Загасчлах сонирхол их бөгөөд Японд голоос загас барихаас илүү Монголд загас барих маш сонирхолтой гэж Чингүүн хэлснээр ирэхээр болжээ. Чингүүний Япон танилынх нь танил бөгөөд скайпэйгээр холбогдож олон удаа ярилцсан гэсэн.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *