Нүүр Лайфстайл Өнөө цагт халдан довтлоход хамгийн хэцүү 10 орон

Өнөө цагт халдан довтлоход хамгийн хэцүү 10 орон

14 секунд уншина
0
0
178

Эзлэх боломжгүй гэгддэг улсууд дэлхий дээр өдгөө ч бий. Тэдний энэхүү халдашгүй байдал нь янз бүрийн шалтгаантай. Зарим нь газар

зүйн онцлогийнхоо ачаар, зарим нь цэрэг армийн хүчин чадлынхаа ачаар бусад улсуудын хувьд оноход хэцүү “бай” болдог аж. Тиймээс

энэхүү жагсаалтад орсон орнууд зөвхөн цэргийн техник, зэвсэгт хүчний хүчин чадал бус стратегийн байршил, уур амьсгал, газар зүйн онцлог зэргээрээ ийнхүү “халдашгүй” болсон байна.

Өнөө цагт халдан довтлоход хамгийн хэцүү 10 орон

10. Бутан
Жагсаалтын 10 дугаар байрт орсон энэ улс хүчирхэг арми үгүй ч (4000 гаруй цэрэгтэй) маш тусгаарлагдмал бөгөөд аливаа эзлэн түрэмгийлэгчийн хувьд стратеги болон эдийн засгийн хувьд давуу тал олгохооргүй байрлалтай юм.

Тодруулбал Гималайн нурууны өмнөд энгэр дээр, маш өндөрлөг газар оршдог учраас энд армиа хүргэж чадах улс байхгүй. Олон улсын харилцааны хувьд 1971 онд НҮБ-д элссэн бөгөөд Энэтхэг улсын хамгаалалтад оршдог учраас тэдэнд халдаж зүрхлэх орон гарч ирэх нь юу л бол. Эдийн засгийн салбарын хувьд бүх хэрэгцээгээ дотооддоо хангадаг учраас экспорт, импорт дээр санаа зовох зүйл байхгүй. Үүний дээр олон улсын тавцанд маш бага нөлөөтэй учраас бусдын анхааралд бараг өртдөггүй юм.

9. Иран
Ойрхи дорнодын зэвсэгт мөргөлдөөн сүүлийн хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа нь нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал дагуулж байна. Дайны хөлд нэрвэгдэж зовсон хөрш орнуудынхаа хажууд Иран улсын нөлөө, тогтвортой байдал гайхагдахуйц. Турк, Саудын Араб, Израиль, АНУ зэрэг орнууд энэ байдлыг нь өөрчлөх гэж хичээсээр (газрын тостой холбоотой нь ойлгомжтой).

Харин Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө эхлүүлсэн нь олон орны хувьд сайхан шалтаг мэт харагдаж байгаа юм. Гэхдээ энхийн замаар явах нь өөрсдөд нь л өлзийтэй гэдгийг удахгүй ухаарах байх гэж найдах л үлдэж байна.

Ираны зэвсэгт хүчний хувьд асар том. Дээр нь нутаг дэвсгэр нь бараг тэр чигтээ уулархаг. Байлдаж хатуужсан хүчирхэг арми болон газар нутгийн давуу талынхаа ачаар ямар ч улсын эсрэг маш удаан хугацаанд бат зогсож, дайныг сунжруулж чадна. Дээр нь агаарын болон тэнгисийн хүчин нь ч мөн адил чамлахааргүй. Мөн Иран руу хийх халдлагыг ОХУ, БНХАУ болон Европын холбооны улсууд дэмжихгүй. Учир нь Иран дэлхийн газрын тосны гол экспортлогч учраас ийм дайнд эдгээр улсууд маш их алдагдал хүлээх юм.

8. Австрали
Нутаг дэвсгэртэй нь харьцуулвал бага буюу 23 сая хүн амтай Австрали улс нь дангаараа нэг тив дээр оршдог бөгөөд байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа эзлэгдэж байгаагүй дэлхийн цөөхөн улсуудын нэг билээ. Хүн амын 98 хувь нь эрэг дагуу амьдардаг. Газар нутгийн хувьд 7,7 сая хавтгай дөрвөлжин километр тул ямар ч хэмжээтэй арми төвөггүйхэн нуугдаж, гэнэтийн дайралт хийх боломжтой юм. Дээр нь тэсвэрлэшгүй халуун элсэн цөл, эрэг дагуух шүрэн хаднууд нь аливаа дайралтыг маш хэцүү болгоно. Түүнээс гадна Австрали улс руу дайралт хийх хэмжээний хүчтэй, дээр нь хамгийн ойр байгаа ганц улс бол Япон боловч тэр нь бараг 7000 км-ийн зайд оршдог.

Сонирхолтой нь, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы зүгээс Австралийг эзлэх төлөвлөгөөтэй байжээ. Тухайн үед Австралийн зэвсэгт хүчин Европ, Хойд Америк руу илгээгдсэн байсан тул 200,000 цэргээр эзлэх боломжтой гэж тооцолсон байна. Гэхдээ дээрх бэрхшээлийн улмаас Японы арми эзлэх бус АНУ-аас аль болох тусгаарлахыг зорьж, далайгаар бүслэлт хийх гэж хичээсэн байдаг.

7. Швейцарь
Швейцарь улсын төвийг сахих бодлогын талаар мэдэхгүй хүн одоо байхгүй биз ээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас ч хохиролгүй гарч чадсан Альпийн нурууны энэ улсын батлан хамгаалах салбар маш хүчтэй. Уулсын дунд орших Швейцарь 1880-аад оноос хойш Швейцарийн үндэсний бэхлэлт хэмээх нэртэй хамгаалалтын системийг ашигладаг. Уулын гол замууд дээр цайз, бэхлэлтүүд олноор барьсан байдаг. 20-р зууны эхэн үед эдгээр бэхлэлтүүд нь маш үр дүнтэй хамгаалалт болох нь батлагдсан юм. Дэлхийн дайны дараа ЗХУ-аас дайралт ирж болзошгүй гэж эмээсэн Швейцарь хамгаалалтын системээ өргөжүүлж, дэд бүтцээ бүхэлд нь дайны хэрэгсэл болгож бэлджээ. Ингэхдээ зам, төмөр замуудад тэсрэх бөмбөг тавьж, халдлага ирвэл дэлбэлэхэд бэлэн байдалд оруулсан байна. Мөн уул нүхэлсэн тунель, цайзууд, бункерууд ихээр байгуулсан ба ямар ч арми руу бүх талаас нь галлах боломжтой болгосон байна.

Сүүлийн жилүүдэд Швейцарь улс байнгын цэргийнхээ тоог 400,000-аас 100,000 хүртэл бууруулсан ч зэвсэгт хүчний төсвөө 2,4 тэрбум франкаар нэмэгдүүлсэн байдаг. Мөн иргэд хүртэл галт зэвсэгт эзэмшдэг тул (100 хүн тутамд 45.7 галт зэвсэг байдаг) хэдхэн хоногийн дотор асар том арми бүрдүүлэх хүчин чадалтай юм. Дайн боллоо гэхэд 4 сая хүн шууд бэлэн байдалд, 3 сая хүн нөөцөөр бэлтгэгдэх хүчтэй юм.

6. Хойд Солонгос
1950-аад оны Солонгосын дайнд Өмнөд Солонгос, АНУ-ын нэгдмэл арми ч Хойд Солонгосыг буулган авч чадаагүй билээ. Өнөө үед бол технологийн хувьд хоёр Солонгосын зэвсэгт хүчин маш их ялгаатай болсон ч Солонгосын хойгийн дайныг амжилтгүй болгосон гол хүчин зүйлс байсаар байгаа юм. Өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй уг улс Кимийн гэр бүлийн удирдлага дор хүн төрөлхтний эсрэг маш олон гэмт хэрэг гарч байдаг гэсэн шалтгаанаар Ардчилсан Солонгос улс руу дайрах шалтаг мундахгүй. Гэхдээ хэн ч үүнийг хийж зориглохгүй байсаар байна.

Хойд Солонгосыг БНХАУ дэмжихгүй байсан ч олон сая хүн Манжуур руу дүрвэж, Хятадын эдийн засгийг маш хүнд байдалд оруулах эрсдэлтэй. Мөн Өмнөд Солонгос улсын зүгээс ч нэгдмэл Солонгосыг хүсэхгүй байх хандлага их байгаа юм. Энэ нь Берлиний ханыг нурааснаас хойш 30 жилийн дараа ч гэсэн Зүүн Герман барууныгаа бүх талаараа гүйцэх гэж зовж байгаатай адилхан хэрэг. Учир нь өдгөө Өмнөд Солонгосын иргэд Ардчилсан солонгосчуудыг өөрсдөөс нь тэс өөр хүмүүс болсон гэдэгт бүрэн итгээд байгаа юм.

5.Их Британи
Их Британи бол “хатуу самар” гэдэг үгийн бодит жишээ. Хамгийн сүүлд 1066 онд Нормандын эзлэн түрэмгийллийн үеэс хойш нэг ч удаа бүрэн эзлэгдэж байгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийн нацистууд Их Британи руу үр дүнтэй дайралт хийж чадаагүй байдаг. Эх газраас 20-хон бээрээр тусгаарлагдсан бөгөөд Гитлер энэ 20 бээрийг маш их үзэн ядсан нь тодорхой. Хоёр том далай болон маш догшин Умард тэнгисээр хүрээлэгдсэн тул зөвхөн хойд талаас буюу Английн сувгийн дагуу л дайрах боломжтой. Гэвч энэ эрэг нь эгц хадтай тул ямар ч дайсан маш амархан бай болох юм.

Жилд 55 тэрбум ам.долларыг батлан хамгаалан салбартаа зарцуулдаг, НАТО-гийн гишүүн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс цаашид зэвсэгт хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

4. Канад
Газар нутгийн хэмжээгээр ОХУ-ын ард орох хоёр дахь том улс болсон Канад нь маш хүйтэн уур амьсгалтай. Хэдийгээр 35 сая хүн амынх нь дийлэнх нь АНУ-тай ойролцоо амьдардаг ч тус улсыг эзлэх маш хэцүү байх болно.

Зэрлэг байгаль ихтэй, том газар нутагтай тул цэрэг арми нь нуугдах газар хангалттай. Хэрэв АНУ-аас өөр улс Канад руу дайрах юм бол гол холбоотон нь болох дэлхийн хамгийн агуу арми бүхий АНУ-тай хүч үзэх хэрэгтэй болно. Эдийн засгийн байдлаас нь авч үзвэл Канад улс жилд 14,7 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг тул урт хугацаанд армиа тэтгэх чадалтай. НАТО-гийн гишүүн, маш өндөр төвшинд бэлтгэгдсэн цэрэг арми, хамгийн сүүлийн үеийн цэргийн техник хэрэгсэлтэй энэ улс зэвсэгт хүчнийхээ чадлаар дэлхийд 22 дугаарт жагсдаг.

3. Япон
Тус арлын улс руу цэргээ хүргэх маш хүнд (монголчууд батална) байдгийн зэрэгцээ Японы зэвсэгт хүчин маш хүчирхэг. Эдийн засгийн хувьд ч дэлхийд 3 дугаарт ордог энэ улс батлан хамгаалах салбартаа 49 тэрбум ам.доллар зарцуулдаг (дэлхийд 6-д орно). Дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд “бууж өгөх” гэдэг үгийг мэддэггүй юм байна хэмээн Холбоотны арми үзээд АНУ-ын зүгээс хоёр ч том хотод нь цөмийн бөмбөг хаяхад хүрсэн байдаг.

Хүн амын насжилт нэмэгдэж байгаа нь сул тал боловч жил бүр 1.2 сая хүн цэргийн насанд хүрдэг байна. Хятадын тэнгист тайван бус байдал сүүлийн жилүүдэд илэрч буйтай холбогдуулан сүүлийн 40 жилд анх удаа цэргийн хүчээ нэмэгдүүлсэн байдаг. БНХАУ-тай харьцуулахад цөөн цэрэгтэй ч техникийн хувьд хол илүү. Агаарын хүч нь дэлхийд тавд орох хэмжээний том бөгөөд хамгийн хөгжингүйд тооцогддог.

2. ОХУ
ОХУ энэ жагсаалтад байхгүй бол алдас болох биз ээ. Эзлэгдэх боломжгүй гэгддэг тус улс руу 18-р зууны эхэн үед Швед, 1812 онд Наполеоны Франц, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Герман эзлэхээр дайрсан боловч Оросын хүнд хэцүү өвөл хамгийн хүчтэй армиудыг өвдөг сөхрүүлсэн юм.

Түүнчлэн газар нутаг нь 17 сая хавтгай дөрвөлжин км хэмжээтэй дэлхийн хамгийн том улс. Армиа нуух, гэнэтийн дайралт хийх зэрэгт маш тохиромжтой газар нутагтай. Энэ том газраас Оросын армийг хайж олно гэдэг бухал өвснөөс зүү хайхтай л ижил.

ЗХУ бутран унаснаар Оросын зэвсэгт хүчин доройтсон байсан ч одоо эргэн сэргэж байна. Өдгөө жилд 66 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг бөгөөд цэрэг зэвсгийнх нь хүч ямар ч улсыг бут цохихуйц хүчтэй юм. Хэдийгээр АНУ жолоочгүй тээврийн хэрэгслүүдтэйгээрээ Оросын армиас хэдэн алхам урд байгаа ч оросууд удахгүй гүйцэх бүрэн чадвартай юм. Цөмийн зэвсгийнх нь талаар яриад ч хэрэггүй биз.

1.АНУ
Энэ жагсаалтын тэргүүн байранд АНУ орж байна. Газар зүйн байршлын хувьд маш таатай. Домогт улс төрч Отто вон Бисмаркын хэлснээр “Америкчууд маш азтай хүмүүс. Умард ба өмнөд талдаа сул хөрштэй, харин өрнө, дорно талдаа загастай хиллэдэг” юм. Түүнчлэн газар нутаг том бөгөөд уур амьсгалын хувьд эрс тэс. Халуун элсэн цөл, уулархаг газар, ой мод гээд дайралт хийх аливаа улсыг маш их бэлдэхийг шаардахуйц газар юм

Үүн дээр нэмээд цэрэг зэвсгийн хүч нь хамгийн шилдэг бөгөөд жилийн төсөв нь 581 тэрбум ам.долларт хүрдэг. Энэ нь дэлхийн нийт батлан хамгаалах салбарт зарцуулж буй төсвийн 1/3 юм. Түүнчлэн бусад улсаас ялгаатай нь “шилдэг хамгаалалт бол довтолгоо” гэсэн стратегитэй. Дэлхийн хаана ч ямар нэг мөргөлдөөн болоход 10 тохиолдлоос 9-т нь АНУ оролцдог. Дэлхий даяар хэдэн зуун цэргийн баазтай бөгөөд сүүлийн 25 жилийн турш дайны идэвхтэй байгаа улс юм. Бусад улс орныг тогтворгүйжүүлэх, ардчилсан засгийг нураах, цэргийн дарангуйллыг дэмжсэн зэрэг үйлдлүүдээрээ алдартай. Элдэв асуудалд хутгалдсанаар үймээнийг өөрийн газар нутагт бус өөр газарт төвлөрүүлж чаддаг. Түүнчлэн 100 хүнд 112 галт зэвсэг ноогддог учраас хүн бүр зэвсэглээд тэмцэж чадах юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *