
Эцсийн шалгаруулалт долоо хоногийн дараа болно. Шалгарсан гурван хүүхэд гэр гэртээ хоёр хоноод дахин цугларч хотын нэгэн буудалд байрлаж тэндээ дахин дөрөв хоног бэлдээд финалын тоглолтонд
оролцоно. Энэ гурван хүүхэд аль хэдийнээ олон нийтийн сүлжээгээр ярианы сэдэв болж тус бүрдээ дэмжигч нартай болжээ. Цэнгүүн ээж аавтайгаа амралтын газар очжээ. Хоёр хоноод Угтах очиж авна гэсэн ч
ирсэнгүй. Гайхаад утасруу нь залгаж үзэхэд болсонгүй. Надаас өөр хүнээс дуудлага ирвэл битгий аваарай гэж хэлсэн болохоор бусад тохиолдолд байнга утсаа унтрааж байлаа. Юу болоод байгааг мэдэхгүй
ч тэрээр ямартай ч хүлээе гэж бодлоо. Хоёр оролцогч аль хэдийнээ буудалдаа байрлаж өдөр бүр телевизийн ярилцлаганд оролцож байв. Шар мэдээний гол сэдэв Цэнгүүн болж хувирлаа. “Цэнгүүн охин
хаачсан бэ?” “Тэмцээнийг орхиод зугтсан охин.” “Арван зургаан настай охиныг хорин дөрвөн настай залуу дагуулан алга боллоо” гэх мэт янз бүрийн мэдээ сошиалаар тархлаа. Хишгээ Цэнгүүнийг хайж
олдохгүй болохоор нь Угтахад өсөрхөж түүнийг нэг газар хорьж тамлаж байв. – Чи намайг басах хэрэггүй л байсан юм. Чи байтугаа .Чамаас цаадах нь намайг барж иддэггүй юм шүү. Хуулиар намайг айлгана гэж бодоо юу?Горьдсоны чинь гарз муу өт минь гэж түүнийг өшиглөхөд – Та миний болоод түүний хүсэл мөрөөдлийг хэзээ ч зогсоож чадахгүй. Технологи хөгжсөн гэдгийг санах хэрэгтэй. Би таны талаар хангалттай нотлох баримт цуглуулсан. Би энд үхэх байсан ч бүгд ил болно гэж арай ядан янцаглан хэллээ. – Би ганц чамаас болоод тэр жижигхэн охиноос болж бүгдийг баллаж чадахгүй болохоор тэмцээнээ чи бас тэр охингүйгээр дуусгана. Тэгээд та хоёрын тэр мөрөөдлийг чинь харъя л даа. –
Дураараа л бол. Тэмцээн болох өдөр хүртэл Угтахаас сураг гарсангүй. Хэдий бүдүүн баараг юм шиг боловч Цэнгүүний аав ээж хоёр ямар нэгэн юм болоод байгааг гадарлалаа. Ээж нь Цэнгүүний байдлыг ажиглан хэсэг дуугүй сууснаа -Миний охин өнөөдөр тэмцээн болох ёстой бишүү? Гэтэл чамайг яагаад ирж авахгүй байгаа юм гэж асуухад Цэнгүүн юу ч хэлэхгүй газар ширтэн хэсэг суулаа – Мэдэхгүй. Биднийг энд авч ирсэн Угтах ахад ямар нэгэн зүйл тохиолдсон байх. Би сайн мэдэхгүй байна. – Тэгээд өөр хүн ирж авчч болдоггүй юмуу ? -Мэдэхгүй мэдэхгүй. Би яаж мэдэх юм гэж уурлан босоход нүднээс нь нулимс асгарч байлаа. Охиныхоо бүжиглэхийг хүссэн сэтгэлийг ойлгож байгаа ч бас ямар нэгэн зүйл болоод байгааг эхийн зөнгөөр ойлгосон ээж нь түүнийг дагуулан гарч ойрхон байдаг нэг хадруу хамт авиръя гээд хөтлөөд алхлаа. -За миний охин чи ээждээ яг юу болоод байгааг хэл.
Яагаад бид нарыг энд авч ирсэн юм. Яагаад одоо хүртэл чамайг ирж авахгүй байгаа юм. – Ээжээ би айгаад байна гээд ээжийгээ тэврэн уйллаа. – Аливээ ээждээ хэл л дээ гэхэд хэсэг уйлсаны дараа тайвширсан Цэнгүүн болсон явдлыг эхнээс нь нэг нэгэнгүй тоочлоо. – Энэ шоуг ивээн тэтгэж байгаа Хишгээ гээд ах байдаг юм. Их мөнгөтэй хүн гэсэн. Тэгээд нэг өдөр намайг дуудаж уулзаад сонин сонин юм ярисан. Намайг бүжиглэхгүй байсан ч болно. Бүгдийг ах нь өгье. Надаа ганцхан зүйл хийж өг гэж дарамталсан. Угтах ах энэ бүхнийг мэдэж байсан. Хаанаас яаж мэдсэнийг мэдэхгүй ч өөрөө надад ярин бас өмөөрч өгсөн ганц хүн болохоор өөр би хэнд итгэх юм. Яг үнэндээ би энэ тэмцээнээс ингээд хасагдсан ч болно. Гол нь тэр хүнд ямар нэгэн зүйл тохиолдсон яанаа – Муу ухна. Хаа газар нэг тиймэрхүү новшнууд байх юмаа.
Чи тэгээд бүжиглэхгүй байж чадах уу? -Яг үнэндээ би энд маш их зүйл сурсан. Угтах ахын хэлсэн үгийг бодохоор бүжиглэмээр байвч одоо ингээд зогсоосон ч харамсахгүй гэхэд ээж нь түрийвчээ гарган нэг зураг гаргаж ирлээ. – Май гээд түүнд өглөө. – Энэ чинь эмээгийн зураг байна ш дээ. Яагаад нугалчихсан юм гээд нугалаасыг эргүүлэхэд ээжийнх нь балетын хувцастай хэзээ ч харж байгаагүй зураг байв. Нэг зураг байдаг ч бүр багынх нь зураг юм. Энэ нь харин яг өөрийнх нь насны үе болов уу гэмээр байлаа. Энэ чинь та юу? Та бүжиглэдэг байсан гэж үү? -Тиймээ би. Яг одоо би өөрийнхөө энэ үеийг чамаас хараад сууж байна. Хэрвээ би бууж өгөөгүй байсан бол магадгүй бүжигчин болох байсан байх.
Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Ээж минь бүжигчин болоосой гэж хүсдэг байсан ч охинтой байхыг илүүд үзсэн учраас намайг болиход хорилоогүй дээ. Жаахан ч байж тэнэг ч байж: Би ааваас чинь өмнө нэг хүнд ухаангүй дурлаж, тэр хүн бүжиг хоёрын аль нэгийг сонгох сонголтын өмнө ирсэн юм. Учрыг ярьвал их урт л даа. Эцэст нь би бүжиг ч үгүй тэр ч үгүй бас мөрөөдөл ч үгүй болсон. Тэгээд аавтай чинь учраад чи төрсөн. Магадгүй миний шалтгаан хямдхан боловч чамайг би бүжгээ битгий хаяасай гэж хүсэж байна. Миний охин бүжгэндээ оролц. Бүгдээрээ эндээс явцгаая. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчидээ. Үндэстэн телевизийн санаачлан явуулж буй БҮЖИГЧИН шоуны финалын шатны тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Улаанбаатар паласын танхимд цугласан мянга мянган үзэгч болон цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үзэгч та бүхэндээ дахин дахин талархал илэрхийлье. Манай шоунд нийт гурван оролцогч шалгарч үлдсэн ч нэг оролцогч маань тодорхойгүй шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадахгүй болсон учир хоёр оролцогоос шилдгийн шилдэг бүжигчид шалгарч
Оросын холбооны улсын балетын их сургуульд суралцах болно. Ингээд эхний бүжигчин Халиуныг тайзнаа урья. Яг энэ үеэр хотод орж ирж амжсан ч түгжрээнд яваа Цэнгүүн байж ядна. Ээж аав нь ч гэсэн хажууд нь догдлон сууна. -Алив арай жаахан хурдан явах арга байна уу жолоочоо – За би хичээж л байна. …Энэ үед шоуны тайзан дээр хоёр бүжигчин гарч ирсэн Хишгээ, Үржин нарыг хөтлөгч тайзруу урихаар зэхэж байв. Анх сургууль дээр шалгаруулалт дээр шүүгч хийж байсан хүүхэн тайзан дээр гарч ирэн хөтлөгчийн чихэнд ямар нэгэн зүйл хэлэхэд тэрээр нүдээ томруулан гайхаж -Тийм ээ эрхэм хүндэт үзэгчидээ өнөөдрийн шоу гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Манай шоуны шилдэг оролцогч олон олон фенүүдийнхээ хүслийг дүүргэн Цэнгүүн энэхүү тайзнаа буцан ирлээ. Дахиад үргэлжлэх боллоо гээд орилход Хишгээ инээд алдан алга ташиж харагдав. Цэнгүүн Улаанбаатар паласын гадаа ирэн хойд хаалгаар гүйж очиход хамгаалагч оруулахгүй байв.

Энэ үед өнөөх хүүхэн тамхи татах гэж гарч яваад таарсан нь аз болжээ – Хүүшээ Цэнгүүн чи чинь хааччихдаг хүүхэд вэ? Чамруу өчнөөн залгасан ч холбогдохгүй байсан. – Харин тиймээ Угтах ах байгаа юу? – Мэдэхгүй ирээгүй. Бас л утас нь холбогдохгүй байсан. Захирал намайг хариуц гээд. Яанаа одоо дуусч байгаа гялалзъя гээд гүйж ороод хэлсэн нь тэр байж. Тайзан дээр гурван охин гарч ирж дүнгээ сонсох гэж догдлон зогслоо. Үзэгчидийн болон шүүгчидийн дүн нэгтгэхэд Халиун Цэнгүүн хоёр тэнцсэн гэв. Энэ үед Хишгээ тайзан дээр гарч ирэн сэмхэн Цэнгүүнрүү нүдээ ирмэлээ. Цэнгүүн сэрдхийн цочиж нүдээ анин жаахан тайвширтал – Эрхэм хүндэт үзэгчидийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Ийм сайхан шоу зохиож залуу охидын мөрөөдлийг асааж өгсөн Үржин захиралтай Үндэстэн телевизийн хамт олонд талархал илэрхийлье. Ингээд би энэ хоёр оноо нь тэнцсэн охиныг хоёулаа
Оросруу яваарай гэж хүсэж байна аа. Баяр хүргэе гэхэд танхим дүүрэн нижгэнэсэн алга ташилт боллоо. Хөтлөгч: – Гайхалтай гайхалтай за баяр хүргэе охидоо. Мөн ивээн тэтгэгч Хишгээ танд баярлалаа. За бүгдээрээ охидын сэтгэгдлийг сонсгооё Халиун чамд одоо ямар байна. – Би маш их баяртай байна. Энэ боломжийг нээж өгсөн бүх багш нар болон, зохион байгуулагч нартаа баярлалаа. – За одоо харин Цэнгүүний сэтгэгдлийг сонсгооё гэхэд Цэнгүүн юу ч хэлж чадахгүй зогсоод л байв. За Цэнгүүн минь баярлахдаа сандраад байх шиг байна гэлээ. Цэнгүүн гэнэт гүйж очин микрофон аван. -Энэ хүртэл олон зүйл зааж өгсөн багш нартаа баярлалаа. Би гэхдээ Орос явахгүй. Энэ хүн надаас их зүйл шаардах байх. Та Угтах ахыг гаргаад ир. Та л тэрэнд ямар нэгэн зүйл хийсэн гэхэд – Ачлалгүй зулбасага. Алив наад микийг нь хаа гэж ориллоо. Энэ үеэр цагдаа нар аль хэдийн ирчихсэн Хишгээг сэжигтнээр баривчилж явлаа. Цэнгүүний ээж охиныхоо яриаг бүрэн ойлгосон болохоор энэ бүхнийг хийжээ. Зуны амралт эхэлж Цэнгүүн аав ээж хоёртойгоо ийш тийш явдаг ажилд нь хамт явж хаа явсан газраа салахаа болив. Тэд ногоо үрсүүлэх ажилд явчихаад буцаад ирэхэд үүдэнд нь нэг машин зогсож байв. Дотроос нь нэг л дотно эрхэм хүн бууж ирсэн нь Угтах байлаа. –
Хүүшээ Угтах ах сайн уу ?Ямар сонин хүн бэ гэж гүйж очин тэврэхэд – Сайн сайн чамайг чинь хаашаа явсан юм болоо гээд гайхаж байсан аялалаар яваа юу? – Үгүй ээ. Аав ээж хоёртоо туслахаар явсан. – Аа зөв зөв. Май энийг ав гэж нэг хавтастай зүйл өгөхөд гайхаад -Энэ юу вэ? гэж нүдээ бүлтийлгэн асуулаа. – Нээгээд үз Үндэстэн телевизийн бүжигчин шоуны шилдэг оролцогч Б.Цэнгүүнд ОХУ Санкт Петрбургийн балетын сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулсугай. Гүйцэтгэх захирал : Х.Угтах гэсэн гэрчилгээ байв. Нүдэндээ ч итгэж чадахгүй бүх зүйл дууссан гэж бодож байсан тэрээр өөрийн эрхгүй баярлаж Угтахыг чанга тэврэн баярлалаа баярлалаа гэж дахин дахин хэлсэн юм. Тэр үед цагдаа нар Хишгээг байцааж Угтахыг хаана байгааг илрүүлжээ.

Түүнээс үүдэн угтах урьд хийсэн яриаг бичиж авсан баримт, бас бус гэмт хэргийн шинжтэй баримтуудыг ил болгожээ. Үүн дээр олон олон нууц ноёнтонгууд ч баримт илгээж Хишгээ маш олон хэргээр шалгагдаж ял сонссон юм. Угтах Үндэстэн телевизийн гүйцэтгэх захиралын албанд томилогдож дараагийн том ажилдаа шамдан оржээ. Тодрол харин ирэх өвлөөс АНУ явж суралцахаар болсон. Аав нь охиноороо бахархаж байгаа гэсэн. Тэгээд энэ зун Цэнгүүнтэй хамт зусланд хүүхдийн хувиар сүүлчийн удаа амрая гэсэн урилга мессеж ирсэн.
Цэнгүүний ээж балетын туслах багш хийхээр сургалтын төвтэй гэрээ хийсэн гээд бүх зүйл л сайхан болж байна даа. Амьдрал гэдэг өчүүхэн зүйл дээр нурж өчүүхэн зүйл дээр босдог цаг хугацааны зохиол юм шиг. Ургаж байгаа тархинд хар бараан сүүдэр тусчихвал удаан он жилүүдэд шаналж зовох нь ч бий. Гэхдээ хүмүүс хүмүүсээ өөрсдөө эдгээдэг эм шүү дээ. Төгсөв
Та бүхэндээ баярлалаа бүх зохиолоо бүтэн оруулсан гээд уншигчдаас данс асуугаад байна. Энд биччихье 5025438133