Нүүр Өгүүллэг БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

9 секунд уншина
0
0
244

Байна уу миний охин. Яасан ч мундаг юм бэ дээ. Ээж аав хоёр нь хөдөөнөөс ирээд л байж байна. Нэвтрүүлгийг нь үзлээ. Фэйсбүүкээр маш олон хүн дэмжиж байна гээд л ээж нь хэзээ ч тийм дотно

ярьдаггүйгээрээ л догдлон ярилаа -Байна байна. Одоо дахиад хоёр шат байгаа. Энд багш нар нь үнэхээр гайхалтай. Одоо удахгүй уулзах байхаа. Хагас шигшээгийн бичлэг дуусаад тэнцсэн тэнцээгүй

хариулна гэсэн. -За за болж дээ миний хүү. Хагас шигшээн шалгаруулалт болохын урьд өдөр юм юм л боллоо. Хишгээ түүнийг оройн хоолонд урьж, хажуудаа суулган элдвийг ярьж бүр гуян дээр нь

хүртэл гараа тавьжээ. Ааваасаа ч хөгшин эрэгтэй байтугаа үеийн бандийн гарнаас ч барьж үзээгүй түүнд маш хүнд цохилт болжээ. Энэ байдлаа хэнд ч хэлж чадсангүй. -Ах нь чамд бүжгээс ч гайхалтай

зүйлийг бэлэглэж чадна. Чи боддоо дотор нь ороод төөрөхөөр байшин, гадаад дотоодын аялал гээд. Чи харин ахдаа нээх зүйл хийж өгөх шаардлагагүй. Энэ тухай харин хэнд ч битгий хэлээрэй за юу гэж

хэлэхэд Цэнгүүн маш их айж, хурдхан шиг л гараад гүймээр санагдлаа. -Би харьж унтаж болох уу. Маргааш шууд бичлэгтэй гэж сулхан хэлээд жаахан зайлсхийхэд -Тэгэлгүй яах вэ. Харин энэ тухай хүмүүс мэдвэл чамайг элдвээр зүхнэ гэж мэдээрэй гээд ёжтой инээхэд тэндээс л хурдхан холдож байвал гэж бодоод гялс гарлаа. Өрөөндөө ороод ариун цэврийн өрөөнд ус гоожуулан хэсэг уйллаа. Яах ёстой юм болоо. Ямар аймар хүн бэ? Надаар яг яах гээд байгаа юм болоо гэж бодон шөнөжингөө шаналж бараг унтаж чадсангүй. Өглөөний цайн дээр нэг л сулбагар байгаа охиныг анзаарсан

Угтах учрыг гадарлаж хөмхийгөө зуун харцаа нарийсган цонх руу ширтэж хэсэг суулаа. Хоолны дараа Цэнгүүнтэй ганцаарчлан уулзлаа. -Цэнгүүн ахын дүү зүгээр үү гэж аль болох мэдээгүй дүр эсгэн тандах маягаар асуулаа. -Би юу би яасан юм. Би зүгээр зүгээр гэж сандран хэлэхэд -Ах нь юу ч гэмээр юм бэ дээ. Чамд нэг зүйлийг ярьж өгмөөр санагдаад. Чи бүжигт үнэхээр хайртай юу? -Тиймээ гэж сулхан хэлээд нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. -Би ч гэсэн. Чи намайг бүжигчин байсан гэж мэдэх үү? Яг үнэндээ бүжигчин болох маш том мөрөөдөлтэй байлаа. Яг л чиний насан дээр сургуулийнхаа шилдэг, цаашлаад дүүрэг, тэгээд улсын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргаж маш том урам зоригийг авч байсан юм.

Гэхдээ намайг маш том бэртэл бүжгийн ертөнцөөс хөөсөн юм. Гэвч би найман жилийн дараа өөрийн мөрөөдлөө та нараас, Цэнгүүн ээ, бүр чамаас олж харсан юм. Энэ төслийг ч би тийм зорилготой хийсэн. Бэртэл намайг бүжгээс холдуулсан ч хүсэл мөрөөдөл намайг буцааж авч ирсэн. Би чамайг энэ тэмцээнд түрүүлээсэй гэж бодож байна. Хоёулаа чадах ёстой. Чи ахдаа итгэ ах нь чамайг хамгаална. Өнөөдөр бүжгээ хийчхээд надтай хамт яваарай. Би эхнэртээ хэлсэн учраас хоёулаа манайд очно. Өнөөдөр чи ялах ёстой. Харин түүний дараа дахиад ялахын төлөө тэмцэх хэрэгтэй. Ойлгосон уу гэхэд толгой дохин нулимсаа арчин доош харан суух Цэнгүүний сэтгэл бага ч гэсэн тайтгарлаа. Би болоод байгаа зүйлийг мэдэж байгаа. Энэ бүхнийг хоёулаа зохицуулах ёстой.

Эхлээд шоугаа дуусгацгаая. Ээж аавдаа юу ч хэлэх хэрэггүй дэмий л санааг нь зовоочихно. Угтахын яриа түүнийг хурцалж тайзан дээр яг л мэргэжлийн бүжигчин шиг л бүжиглэж шүүгчид болоод үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж финалын шатанд үлдэж чадлаа. Тоглолт дууссаны дараа Хишгээ Цэнгүүнийг дуудуулсан байв. Угтах Цэнгүүний өмнөөс орлоо. -За Угтах дүү шоу гайхалтай болж байна баяр хүргэе. -Баярлалаа. Танд хэлэх зүйл байна. Та Цэнгүүнийг зүгээр орхи. Би танаас гуйж байна.

Тэр чинь хүсэл мөрөөдөл нь дөнгөж ноцож байгаа арван зургаахан настай охин. -Аа чи тэр талаар явна уу? Энд би юу хийхээ чамаар заалгахгүй. Хүсвэл би чамайг ч худалдаад авчихна. Би тэр охиныг өвөртөө оруулахдаа л оруулна. Чи яаж ч чадахгүй. -За яах вэ. Та тэгж байгаа бол би ч бас зүгээр суухгүй шүү гээд нилээн зориг гарган хэлээд гарлаа. Тэр өдөр бүх охид гэртээ харьсан юм. Угтах Цэнгүүний аав ээж хоёрыг нэг амралтын газар амруулъя гээд түүнтэй тохирсон юм. Түүний аюулгүй байдлыг бодолцон энэ бүхнийг хийж байгаа. Гэвч өөрт нь ч бас аюул ирж байгааг тэр мэдэхгүй. Мөнгөний өмнө сөхөрдөг хөгийн нийгмийн дунд шудрага ёс хаана нуугдаж байгаа вэ. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *