Нүүр Өгүүллэг БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
276

Угтах хэд хоногийн дараа ирсэн юм. Нүд нь бага зэрэг хөхөрсөн, кремээр нуусан ч охид шууд л анзаарсан юм. Юу болоод байгааг мэдэхгүй ч Угтахад дор бүрнээ санаа зовниж л байлаа. Оройн хоолны

үеэр Угтах урьдын адил инээмсэглэн ирж -За охид минь их амжилттай байгаа гэж сонслоо. Сайн байна гэхэд түүний энэ яриа тийм ч сонин байсангүй Халиун хамгийн түрүүнд ам нээж -Наад нүд

чинь… гэж түгдчин нүд нь бүлтэгнэн хэлэхэд -Аа энэ үү санаа зоволтгүй. Жаахан осол гараад. За тэгэхээр бэлтгэл нөгөөдөр дуусна. Тэгээд шууд бичлэгтээ орно. Ерөнхий дөө өрсөлдөөнтэй тэмцээн байх

боловч телевизийн шоу гэдэг утгаараа тодорхой зохиомжтой болно гэсэн үг. Гэхдээ шүүлт бол шударгаар явагдах болно. За за эрт амарцгаа.Цэнгүүн үлдээд бусад нь өрөө өрөөрүүгээ яв гэхэд охид

дурамжхан босоод өрөө өрөөрүүгээ орлоо. -Угтах ах та хаана байсан юм. Ямар нэгэн зүйл болоо юу? -Би онцын асуудалгүй. Жаахан эрүүл мэндийн асуудлаар явж ирсэн. Харин ах нь чамаас асуух зүйл байна.

Намайг байхгүй байхад ямар нэгэн ноцтой зүйл болоогүй биздээ. -Үгүй… Яг ямар зүйл гэж? -Жишээ нь хэн нэгэн хөтөлбөрөөс гадуур хооллох ч юм уу? – Аа тийм хэд хоногийн өмнө нөгөө ивээн тэтгэгч ах ирж бүх охидтой ганцаарчилсан уулзалт хийсэн. -За тэгээд яг юу ярьсан ахдаа нэгд нэгэнгүй хэл энэ их ноцтой шүү. Гэхдээ өөр хүнд энэ тухайгаа битгий ярь. Ах нь та нарыг хамгаалах болно. -Онц юм яриагүй. Гэр бүлийн байдал, дуртай зүйл гэх мэтчилэн… -За за амардаа.

Угтах Цэнгүүнийг үлдээж ярилцсан учир нь сая хотод хэд хонохдоо сургуулиас нь судалгаа авч охидыг судлахад түүний амьдрал бусдаасаа ядуу буурай байсанд ингэж санаа зовнисон юм. Мэдээж шоу дуустал гайгүй байж магад ч, дуусах мөчид энэ жаахан охид тэр шантаажийн золиос болох байх гэж баахан эмээж. Тэр өдөр Хишгээ Угтахыг зодож гэмтээгээд дараа нь эмнэлэгт очиж уучлалт гуйжээ. -Ахыгаа уучлаарай. Би согтсон байж. Энэ бүхнийг нууцлаад аятайхан зохицуулчих. Энэ төсөл бол чиний хувьд ч, миний хувьд ч том алхам юм. Ийм жижиг сажиг зүйлээс болж бүгдийг балламааргүй байгаа болохоор хурдхан эдгэрээд очиж ажлаа хийгээрэй. –

Гэхдээ таныг тэр үгийг худлаагаасаа хэлсэн гэж бодохгүй байгаа болохоор одоо ч итгэхэд хэцүү л байна. -Чи зүгээр л ажлаа хий. За за баяртай гээд жижиг гар цүнхтэй мөнгө шидчихээд гараад явчихсан юм. Угтахын хувьд энэ бүхэн түүний дотор нуугдсан хорслыг сэрээх шиг л болсон юм. Хэдийгээр хэцүү байсан ч энэ хүртэл тэр ямар замыг туулснаа бодохоор шүд зуун тэвчиж эргэж ирсэн юм. Зураг авалт эхэлж эхний шатны бүжгийн тэмцээн болж арван хоёр бүжигчингээс зургаа нь хасагдах ёстой гэв. Эхний шатанд бүгд нэг төрлийн драма тавих бөгөөд бүх хүний мэдэх хунт нуурыг бүжих бөгөөд эндээс ур чадвар онцлогийг харж шалгаруулах аж. Хүүхдүүдийн ар гэрийнхэн энэ өдөр ирж жижигхэн заалны үзэгчдийн суудалд суужээ. Цэнгүүний аав ээж дахин самранд явсан учраас ирээгүй байв.

Тодролын аав охинруугаа гар даллан байн байн инээж сууна. Тайзан дээр охид нэг нэгээрээ гарч бүжгээ хийлээ. Гоёмсог зассан тайзан дээр арван хоёр удаа нэг агуулгатай драма болсон ч өөр өөрсдийн онцлогоор найруулан тависан нь сонирхолтой аж. Энэ удаагийн шалгаруулалтад Цэнгүүн, Халиун хоёр тэнцэж нөгөө сургуулиас дөрвөн охин тэнцсэн гэв. Хасагдсан охид бүгд гэртээ харихаар боллоо. Тодрол Цэнгүүн дээр гүйж ирэн хүзүүгээр нь тэврэн -За найз минь амжилт хүсье. Чиний ачаар би дахин төрсөн юм шиг л болсон. Чи надад амьд байгааг мэдрүүлж, аз жаргал бэлэглэсэн. Бүх зүйл дуусахаар сургууль дээр уулзъя гэж баяр догдлолын нулимсаа арчин гүйж одлоо. Энэ шатанд тэнцсэндээ маш их догдолж байсан ч нэг л гунигтай хоосон оргиж байв.

Угтах тэнцсэн хоёр дээрээ ирээд -За мундаг байлаа. Өрсөлдөөн одоо л эхэлнэ. Одоо хагас шигшээ тоглолт болоод гурван оролцогч үлдэж финалын шатанд өрсөлдөнө. Тэр хүртэл та хоёрыг явж түрүүлнэ гэж найдаж байгаа шүү. Өнөөдрийн бичлэг маргааш, нөгөөдөр хоёр гарна. Хагас шигшээгийн бичлэг арав хоногийн дараа. Одоо сайн бэлдэх л хэрэгтэй. Та хоёр цуг баймаар байна уу тус тусдаа байх уу? гэхэд Халиун маш их догдлон -Цэнгүүнээ хэдийгээр тайзан дээр өрсөлдөгч байж болох ч хамт байя тэгэх үү гэж инээлээ. Цэнгүүн юу ч хэлэлгүй үл ялиг инээмсэглэн толгой дохилоо.

Угтахын нэг санаа зовж байгаа зүйл бол Цэнгүүн байлаа. Хишгээ түүнд ямар нэгэн юм хийж баллачихвий гэж бодохоос айж байв. Тэр өдрөөс хойш Хишгээтэй үг дуугараагүй юм. Дээрийн болсон явдлыг Үржин захиралд хэлэхэд тэрээр -Угтах аа миний дүү зарим нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ Хишгээ бол аюултай хүн. Бидэнд гай ч тарьж магад. Тиймээс энэ бүхнийг дуустал эвтэйхэн харзнах хэрэгтэй -Ер нь анхнаасаа яах гэж хамтран ажиллахаар сонгосон юм бэ. Би энэ охидын ирээдүйд санаа зовж байна.

Миний энэ урлагын төлөө хийж байгаа ажил ингэж балрах гэж бухимдахад -За тайвшир тайвшир. Ах нь учрыг нь олно. Чи хүлээж бай. Хишгээ тэнэг хүн биш болохоор улаан цайм бүгдийг хийхгүй нь ойлгомжтой. Харин шоугаа л яаж ийгээд дуусгах хэрэгтэй гэж хэлсэн юм. Магадгүй Үржин захирал Хишгээгийн шантаажинд орсон байх. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *