Нүүр Өгүүллэг БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
236

Өдөр бүр цагийн хуваарьтай бэлтгэл хийж байгаа хүүхдүүдэд цаг хугацаа өнгөрөх нь маш хурдан санагдаж нэг л мэдэхнээ хорин хоног өнгөрсөн байв. Энэ өдөр тэдэнтэй оройн хоолон дээр ивээн тэтгэгч

болон телевизийн захирал гэх мэт хэд хэдэн хүн ирж уулзлаа. Хишгээ гэгч намхан махлаг эрийг сайн танихгүй ч олон хүн рекит Хишгээ гэж хочилдог гэсэн. Хууль бус бизнесменүүдийг шантаачлан хөрөнгөжиж

одоо бүр хэдэн тэрбумын хөрөнгөтэй гэгддэг аж. Телевиз нь дэлхийн олон олон шоуны франчайз эрхийг авч амжилттай хэрэгжүүлж сүүлийн үед нэрд гарч байгаа. Энэ удаагийн Бүжигчин төсөл нь

зөвхөн өсвөр насны охидын хооронд явагдах бөгөөд шинээр санаачилсан модерн балет гэсэн агуулгатай маш их найдлага тээсэн, үзэгчдийн хүлээлтэд орсон контент юм. Тиймдээ ч олон олон

бизнесмэнүүд ивээн тэтгэх сонирхолтой байсан ч Хишгээ ерөнхий ивээн тэтгэгчээр сонгогдсон нь олон хүний хардалтыг төрүүлж байгаа. Учир нь соёл урлагийн салбарт хар бараан мөнгөний урсгал орж

ирэхвий гэсэн болгоомжлол үүсч шар мэдээ ч хэвлэл мэдээлэл, интернетийн сайтуудаар их харагдах болж. Гэвч хөшигний ард юу болж байгааг хэн ч мэдэхгүй билээ. -За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Яасан сайхан цэцэг шиг хөөрхөн охидууд вэ гэж Хишгээ рестораны жижигхэн тайзан дээр зогсчихсон инээмсэглэн мэндчиллээ. За тэгэхээр ирээдүйд мундаг бүжигчид болохоор, цаашлаад Монгол улсын нэр нүүр болж дэлхийн тайзанд хүрч чадах чадвартай тийм хүүхдүүд энд бэлтгэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Миний зүгээс энэхүү төслийг дэмжин оролцож байгаадаа туйлын таатай байна гэхэд сууж байсан хүмүүс бүгд алга ташлаа. Үргэлжлүүлэн нэг том гүзээтэй цагаан толгойтой цэвэрхэн царайтай өвгөн гарч ирлээ. -За оройн мэнд хүргэе хүүхдүүдээ. Би бол Үндэстэн телевизийн захирал Үржин байна. Манай телевизийн шинэ контентийн шалгаруулалтад нийслэлийн тусгай бүжгийн сургалттай хоёр сургуулиас нийт арван хоёр хүүхэд тэнцсэн. Энэ бол мэдээж эхлэл. Та бүхэн анхны оролцогчид. Тиймээс дараа дараагийн оролцогчдын өмнө шалгуур босго тогтоох үүднээс бид ийм сонголт хийсэн нь буруудаагүй гэдгийг нотолж өгөхийг хүсье. За одоо арав хоногийн дараа нэвтрүүлгийн бичлэг эхэлнэ.

Амжилт хүсье охид оо! гээд эмх цэгцтэй яруу сайхан хэлээд суудалд суулаа. Хүүхдүүд ч сэтгэл нь догдолж гарынх нь алга хөлөрч юу юугүй л бүжиглэх гэж байгаа мэт гэгэлзэнэ. Хооллож дуусаад бүгд өрөөндөө орлоо. Энэ үед Хишгээ Угтахыг дуудуулж нэг яриа хийсэн нь Угтахд огт таалагдаагүй бөгөөд ширүүхэн маргасан юм. Хишгээ нилээн халмаг байдалтай мөстэй виски шимэн -За чамайг чинь Угтах гэдэг байхаа. Энэ төслийн санаачлагч гэж сонссон. Хэрвээ энэ амжилттай болвол чи нэрд гарах нь мэдээж. Тэрнээс өмнө чамд амлах нэг зүйл байна. Чи ахдаа нэг тус болчих. -Тиймээ Угтах. Тэгээд чухам та надаас юу гуйдаг билээ гэж гайхан асуухад. -Уулын мод урттай богинотой Олон хүн сайнтай муутай гэж. Энэ арван хоёр охины дунд ар гэр нь асуудалтай ганц нэг айл байгаа л байх. -Тэгээд… Тэр чинь юу гэсэн үг вэ? -За чи боль л доо.

Эр хүн байж. За за би шулуухан хэлье. Чи ахдаа энэ цэцэгнүүдээсээ ганцыг тасалж өг. Амыг нь хаах мөнгө хөрөнгө хангалттай өгье. -За Хишгээ ах та зүгээр больж үз. Эд нар чинь мөрөөдлийнхөө төлөө энэ шоунд оролцохоор ирсэн жаахан хүүхдүүд. Та ийм санаатай ивээн тэтгэсэн юм биздээ. Ёстой уучлаарай. Хэрвээ тийм дээрээ тулвал би эцсээ хүртэл тэмцэнэ шүү гэж хэлээд үүдрүү алхахад -Хөөш чи муу гөлөг зогс. Би чамайг эр хүн гэж бодсон юм чи чинь харин мал байж. За яах вэ? Энэ хорвоод хэн хүчтэйг чамд харуулна гэж хөмхийгөө зуун хэллээ. -Би ч гэсэн нэг юм хэлье. Өт ч гэсэн оролдоод байвал хөдөлдөг юм шүү гэж хэлээд гарахдаа хамаг бие нь салганан нэг л тавгүй болж орхилоо. Хөшигний ард юу болж байгааг мэдэхгүй охид мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээнэ. Тодрол ч гэсэн анх ирсэн зорилгоо мартаж бүжигтээ илүү дурлаж,энэ хорвоод өөрийг нь ойлгох тийм хүмүүс байгаад талархан Унтарч байсан сэтгэлд нь өчүүхэн ч гэсэн гал ассан юм. –

Цэнгүүнээ чиний энэ балетын хувцас үнэхээр гоё юмаа хуучин ч гэсэн. -Энэ бол миний эмээгийн хувцас. -Чиний эмээ нээрээ ямар хүн байсан бэ? Хэн гэлээ -Миний эмээг Шүрэнцэцэг гэдэг байсан. Намайг жаахан байхад бурхны оронд заларсан ч би эмээгээ санадаг юм. Нүд нь гал шиг цог золбоотой, цэвэрхэн нэг тийм дэгжин нисэж байгаа хун шиг л хүн байсан. Надад энэ хувцсыг өгөхөд нь би маш их баярлаж байсан. Яг одоо эмээ минь намайг хараасай гэж хүсэх юм даа.

Ээжийг маань бүжигчин болоосой гэж их хүсдэг байсан байх. Ээжид бүжгийн хувцас өмсгөсөн нэг зураг байдаг. -Ээж чинь яагаад бүжигчин болоогүй юм бол. -Ёстой мэдэхгүй. Миний мэдэхээр урлагт тийм ч дуртай биш. -За за миний найз мундаг юм чинь эмээ шигээ бүжигчин болж чадна ш дээ. -Тийм гэж үү? Нээрээ бид өрсөлдөнө. Би ялсан ч ялагдсан ч эсрэг талд минь чи байвал гомдохгүй гэж хэлээд инээхэд –

Би сайжраад байгаа шүү чи болгоомжлоорой гэж Цэнгүүнийг гижигдэн хоорондоо ноцолдож эхэллээ. Дараагийн өдөр өглөөний цайн дээр Угтах ирсэнгүй. Түр орлоно гэж өнөөх анх сургууль дээр шүүгч хийж байсан ганган эмэгтэй иржээ. -Угтах ах яасан юм бол? гэж зургаан охин зэрэг шахуу асуухад -Эрүүл мэндийн шалтгаанаар түр ирж чадахгүй. Та нар юу хийхээ мэдэж байгаа болохоор би санаа зовохгүй байгаа ч хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй гээд инээмсэглэв. Бүгд л баргар царайлж нэг л гунигтай бэлтгэлдээ гарлаа…

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *