Нүүр Өгүүллэг БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

13 секунд уншина
0
0
240

За яасан гэнэ гэж Цэнгүүний аав нүдээ нухлан хэлэхэд. -Яах юу байх вэ. Чи бид хоёр ч ёстой бүтэхгүй. Хүүхдээ том болж байгааг анхаарах сөхөөгүй явах гэж. -Тэгээд яачихсан гээд байгаа юм бэ. Бүр санаа

зовоочихлоо – Күй ерөө одоо л санаа зовлоо гэнэ шүү. Яахав дээ. Шоу моу ч гэнэ үү нэг юм яриад л байна. Сургуулиас нь шалгаруулсан бүжгийн уралдаанд шалгарсан юм байх. Тэгээд бараг хоёр гурван сар

л ирэхгүй бололтой. -Би чамайг сүүлийн үед охиндоо анхаар үлд гэж хэлээд л байгаа. -Үгүй яахав наад толгой чинь бас юм боддог л бололтой гэж хэрэлдэх ч юм шиг хэлэлцэх ч юм шиг яриа болж

өнгөрлөө. Идэх хоолыг нь бэлдэж өгөөд л ганцааранг нь орхиод хэд хоногоор явчхаад ирэхэд алзахгүй л байдаг. Гэвч өсөж яваа хүүхдэд олон асуудал байдгийг эцэг эхчүүд төдийлөн анхаардаггүй байх.

Эхний шөнө нойр нь хүрэхгүй хэсэг л хөрвөөлөө. Тодрол ялгаагүй унтаж чадахгүй л байх шиг байв. -Тодрол оо! Унтаж байна уу гэхэд хэсэг дуугүй хэвтсэнээ -Тиймээ унтаж байна гэж хэлээд инээлээ.

Инээдийг нь сонсоод сая тайвширч юм ярихаар зэхэн доошоо харж хэвтээд цээжээ өндийлгөн эрүүгээ туллаа. -Чи эхээс хэдүүлээ вэ? -Ганцаараа гээд ганц үгээр хариулж санаа алдсанаа. Хэсэг дуугүй хэвтээд Цэнгүүн рүү харж хэвтээд харин чи? -Би ч гэсэн ганцаараа. -Чи бүжиглэх тийм дуртай юм уу? -Тэгэлгүй яах вэ дуртай. Бүр маш их дуртай. Тийм дээ ч энд байгаа юм. Чи яагаад тэгж асууж байгаа юм?? -Харин би дургүй гээд дахиад л санаа алдлаа. Энэ бүхнийг гайхсан ч юу хэлэхээ мэдэхгүй Цэнгүүн дэмий л дуугаа хурааж эргэж дээшээ харж хэвтлээ. Тодрол яагаад ч юм нэг л гунигтай санагдаж учрыг мэдэхийг хүссэн ч асууж чадаагүй юм. –

За за сайхан амраарай өглөө долоон цагт цайтай гэсэн гээд хоёул унтах гэж дор бүрнээ нүдэн анин элдвийг бодлоо. Өглөө цайндаа орсны дараа хоёр сургуулийн хоёр багт бүжгийн эрэгтэй эмэгтэй хоёр хоёр багш тус бүр хуваарилагдан бэлтгэлдээ орлоо. Өглөө сунгалтын дасгал хийж өдөр нь бүжгийн техникүүд заах аж. Сургууль дээр заадаг техникээс илүү хүнд байсан тул маш их ядарч байлаа. Угтах өглөө өдөр орой байнга хамт хооллох бөгөөд бүжгээс гаднах заавар зөвлөгөө болон бусад хэрэглээний асуудлыг зохицуулж өгдөг байв. Нэг сургуулиас ирсэн зургаан охин хоорондоо дотно танилцаж өдөр бүр л бие бие дээ туслаж дэмжинэ.

Нэг долоо хоног өнгөрхөд бие нь илүү уян налархай бас хөнгөн болсон мэт мэдрэмж төрж байв. Цэнгүүн Тодрол хоёр ч бүр илүү дотно болжээ.Цэнгүүний ээж сургуулийн удирдлагатай очиж уулзахад бүх зүйл өндөр хяналтад байгаа гэсэн болохоор тайвширсан юм. Тэд орой бүр л утсаар ярина. Харин Тодрол хэнтэй ч ярьдаггүй нь сонин. Тэр орой нэг л баргар царайлж, бас их ууртай байсан юм. -Тодрол оо яасан бэ? -Яагаа ч үгүй ганцаараа баймаар байна. Битгий юм шалгаагаад бай гэж уурлаад ариун цэврийн өрөө рүү орчихлоо. Үе үе нусаа татах нь уйлж байгаа бололтой. Цэнгүүний сэтгэл зовниж хэсэг хүлээгээд -Тодролоо миний найз гараад ир л дээ гэж хаалганы завсарт амаа нааж аяархан хэлэхэд чангаар цурхирч уйлжээ. Хүн сонсчихвий гэж бодоод зурагтны дуугаа чангалаад дахин очиж хаалгыг нь тогшиход онгойлгон гарч ирээд

Цэнгүүнийг хүзүүгээр нь тэврээд мөрөн дээр нь нүүрээ нааж уйллаа. Хэсэг уйлсны дараа сая тайвшрав бололтой орон дээрээ очоод суулаа. Юм ярихыг нь хүлээж Цэнгүүн дуугүй л харсаар байлаа. -Би залхаж байна. Эндээс бүр мөсөн явмаар байна гээд урт санаа алдсанаа Цэнгүүн рүү инээвхийлж харлаа. -Миний найз ярь л даа. Би юу ч мэдэхгүй болохоор чамд юу гэж зөвлөхөө мэдэхгүй байна. -Яг юу ярихаа мэдэхгүй л байна. Чамд хамаагүй болохоор. -Тэгвэл би ярих уу? гэснээ ширээн дээрээс аягатай ус авч балгаснаа түүний хажууд очиж суун. Би маш их мөрөөдөлтэй энд ирсэн. Эмээ шигээ алдартай биш ч маш сайн бүжигчин болох юмсан гэж боддог. Манайх их ядуу. Би магадгүй энэ сургуульд явдаг хүүхдүүдээс хамгийн ядуу айлын хүүхэд. Та нарын өмссөн хувцас, барьсан цүнх, бас өдөр болгон гуанзанд иддэг хоол минийхээс хэд дахин илүү. Гэвч би сургуульгүй болчихвол бүр л ядуу амьдарна.

Тиймээс олон зүйлийг тэвчиж ирсэн. Хуучин гуталтай байна гэж охид шоолно. Муу хувцастай гэж бүгд шивэр авир ярина. Энэ бүхнийг сонссон ч сонсоогүй юм шиг царайлж явдаг. Харин энэ надад маш том боломж болсон шиг санагдаж одоо ч гэсэн баяртай л байна гэж ярихад Тодрол инээд алдан. -Ядуу гэсэн үү? Ядуу гэж яг юуг хэлдэг юм бэ? Харин би бол жинхэнэ ядуу хүн. Аав надад хайргүй. Чи намайг эхээс хэдүүлээ вэ гэж асууж байсан даа. Би эхээс ганцаараа ч эцгээс бол гурвуулаа. Ээж маань намайг аравтай байхад бурхан болчихсон. Надад маш хэцүү байсан ч аав хоёр жилийн дараа л хүнтэй сууж би хоёр дүүтэй болсон.

Эхэндээ авч үмхчих гээд байсан хойд ээж сүүлийн хоёр жил байнга л дарамталдаг болсон. Тэгээд би тэсэж чадахгүй энэ бүхнийг аавд хэлэхэд итгээгүй. Тиймээс гадагшаа явж сурмаар байна гэж хэлэхэд аав зөвшөөрөөгүй. Хэрвээ миний ээж байсан бол гэж бодохоор гээд л хэзээ язааны том хүн шиг ярих түүний яриаг сонсоод өөрийн эрхгүй уйлж түрүүчийн ярьсан зүйлээсээ баахан зовнилоо. Тодролыг ирж налан нурууг нь илэн тэвэрч юу ч хэлэлгүй хэсэг суулаа. Тодрол үргэлжлүүлэн –

Тэгсэн аав намайг ямар нэгэн зүйлээр амжилт гарга. Тэгвэл чамайг бие дааж чадах юм байна гэж ойлгоод хүссэнээр чинь явуулъя гэж хэлсэн. Тиймээс л би энд байна гэж ярьсан юм. Энэ өдрөөс хоёр охин бүр дотносож бие биенээ сэтгэлээр дэмжин инээмсэглэх өдрүүд олон болсон байв. Хүүхдийн сэтгэл гэдэг агуу том ертөнц байдгийг томчууд ойлгохгүй ч хоорондоо ойлголцож өөрсдийгөө бүтээж байдаг юм. Гэвч тэдэнд мэдэхгүй зүйл маш их. Зөв буруу аль нь болохыг хэн ч мэдэхгүй ч амьдрал өөрөө дэнслээд өгдөг шалгуур юм даа.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *