Нүүр Өгүүллэг БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

10 секунд уншина
0
0
262

Бүх зүйл богино хугацаанд өрнөж том сэтгэл хөдлөлдөө автан анхныхаа том аянд хөл тависан Цэнгүүнд бүжиг гэхээс өөр ямар ч санаа байхгүй билээ. Арван зургаахан настай охины хувьд өөрийн

гаргасан энэ шийдвэр нь цаашид юу болох ямар замаар алхах гээд маш чухал сонголт, сорилтыг давах тул тэр маш хичээх хэрэгтэй . Гагцхүү өөрөө юу бодож, ямар сэтгэл хөдлөлтэй байгааг хэн ч таашгүй.

Автобусан дотор нэг л аниргүй. Хоёр охин хоорондоо шивэр авир хийнэ. Үе үе камертай залуус ямар нэгэн юм ярьж чанга инээлдэнэ. Гурван охин чихэвч хийн нүдээ анин суужээ. Цэнгүүн цонхоор

ширтэн урьд өмнө нь ийм хол явж үзээгүй түүнд юм бүхэн л сонин байлаа. Хоёр цаг гаруй давхиад нэгэн ой модтой газар том зочид буудлын өмнө ирж зогслоо. Юм бүхэн тансаг аж. Хаа нэгтээ түүхэн

кинон дээрээс харж байсан харуул, эсхүл цэргийн ч юм шиг ногоон хувцастай залуус угтан авч их л найрсгаар хүмүүсийн ачааг нэгэн намхан тэрэг шиг юман дээр овоолж тавиад үүдний хэсгээр ороход

шил толь болсон хаалга хана нь гар хүрэхээс ч хайран цэвэрхэн ажээ. Үүдний хэсэгт бүгд цугларч өнөөх өндөр залуу бүгдэд хандан. -За тэгэхээр энэ бол Хулан зочид буудал. Ерөнхий ивээн тэтгэгч Хишгээ гэж хүний эзэмшил. Энд байршилж нэг сарын бэлтгэл болоод цаашдын шоу ч гэсэн энд болно. Намайг Угтах гэдэг. Та нарыг хариуцаж ажиллана. Оролцогчдын бүх зүйлийг хариуцна гэсэн үг. За тэгэхээр Халиун, Сайханцэцэг хоёр нэг өрөөнд орно. Цэцэг, Ариунаа хоёр нэг өрөөнд, Аа Цэнгүүн, Тодрол хоёр нэг өрөөнд орно шүү. Ерөнхийдөө энэ бол сургуулиас авсан судалгаагаар бид ингэж шийдсэн.

Та бүхэн нэгэнт энэ шоунд оролцож байгаагийн хувьд өнөөдрөөс дүрмийг нягт баримтлах ёстой. Хэрүүл уруул хийж ёс зүй алдвал хатуу сануулга өгч, бүр хасах хүртэл шийдвэр гаргана. Бүх зүйл программын дагуу явагдах бөгөөд та бүхнээс шалтгаалах зүйл бол бэлтгэлээ маш сайн базааж жинхэнэ тэсрэлт хийх ёстой. Энд зөвхөн та зургаан оролцогч оролцохгүй. Бас нэгэн сургуулийн охид байгаа бөгөөд тэд аль хэдийн бэлтгэлдээ орсон. За за амжилт хүсье. Өдрийн хоол нэг цагаас хоёр давхарт цуглаарай гээд өрөөрүүгээ явлаа. Цэнгүүнтэй нэг өрөөнд орсон охин дуугүй боловч их л ширүүн характартай санагдана. Тэр охиноос жаахан бэргэж ямартай хамт өрөөрүүгээ ороход өнөөх охин гар цүнхээ үүдэн талын орлуу шидэж ариун цэврийн өрөө орлоо.

Бодвол энэ минийх гэж илтгэж байгаа бололтой. Цэнгүүн ч үлдсэн ганц ор болох цонхон талын орыг эзэгнэж харалдаа шүүгээнд нь хувцсаа гаргаж хийлээ. Хэсэг хугацааны дараа суултуурын ус дуугарч өнөөх охин гараа сэгсрэн гарч ирлээ. Дэрэн дээр тавьсан цагаан алчуурыг авч гараа арчаад тэр хоёрын голын ширээний ард ирж суулаа. Цэнгүүн түрүүлж дуугахаар шийдэж гараа сарвайн – Цэнгүүн гэдэг гээд инээхэд -Тодрол гэж гарыг хальт атгаад тавилаа. Ямартай ч гар барьж ганц үг хэлсэн нь таатай санагдлаа. Тодрол ч хувцсаа гаргаж шүүгээнд хийлээ. Ингэж тэгж байтал өдрийн хоолны цаг болж хоёр давхарт цуглалаа. Угтах бүгдийг ирснийг нягталж хараад за дагаад яваарай гээд тэр давхрынхаа нэгэн ресторан орлоо. Ороход өмнөөс нь камерын бичлэг микрофонтой хүмүүс угтлаа. Мөн хажуугийн ширээнд бас өөр нэг багийн зургаан охин харгалзагчтайгаа сууж байна.

Нэг л өөр санагдаж байв. Өнөөдөр ирсэн охид биеэ барьж сандрангуй алхахад өнөөх охид харин шоолонгуй харж байв. -За энэ бол бидний хооллох хэсэг. Өдөр бүр өглөө өдөр орой энд хооллоно гэж Угтах инээмсэглэн хэлнэ. Угтах бол нуруулаг царайлаг, бас эелдэг бөгөөд өсвөр насны охидын хувьд шохоорхмоор төрх юм. -Угтах ахаа бид нар бүжгийн бэлтгэлээ хэзээнээс эхлэх вэ? гэж Халиун гэх намхан жижигхэн нүдтэй цэвэрхэн цагаан охин тал засан бусдаас өрсөх гэсэн мэт асуухад -За тэрийг хооллонгоо ярилцана. Бүх юм дараалалтай. Ер нь бол өнөөдөр орчин амьдрах хэсэгтэйгээ танилцах учир заавар өгөөд л болоо.

Маргаашнаас үндсэн бэлтгэл эхэлнэ. Ингээд өдрийн хоолны дараа бүжгийн багш нартай танилцаж, цагийн хувиараа аваад чөлөөт цаг болсон юм. Цэнгүүн хуучин бэлтгэлийн хувцасаа гаргаж орны хажуугийн шүүгээндээ хийгээд зурагт асааж үзлээ. Гэтэл утас нь дуугарав. -Өө ээж байна уу. Яасан босчихсон уу -Сайн сайн босолгүй яах вэ? Миний охин чинь юу яриад байсан бэ вакум закум гээд. -Аа ээж харин манай сургууль дээр бүжгийн шалгаруулалт болоод би тэнцсэн.

Тэгээд нэг шоунд орно гээд тэнцсэн хүүхдүүдийг хотоос зайдуу нэг газар аваад ирсэн. Маш гоё газар -Юу вэ миний охин. Учрыг нь сайн гаргаж хэлэхгүй. Ямар учиртай юманд явчихав даа. Аав чинь уурлах байх даа. -Та хоёр чинь л өөрсдөө мэд гээ биздээ -Гүй нойрмог байхдаа л ярьсан зүйлийг чинь анзаарсангүй. Ангийн чинь багш амарч байгаа гэсэн. -Аа нээрээ тийм Насан багш мэдэж байгаа. Та лавлаад асуучихна биз. -За за миний охин холбоотой байгаарай.

Мөнгө төгрөг яах юм бол. -Бүх юмыг нь эндээс даана гэсэн санаа зоволгүй -За за Насан багштай л ярьж учрыг нь олохоос… Хэдийгээр амьдралд хөл алдаж хоосон зүдүү яваа ч үрт хүний сэтгэл гэж ямархан гэгээн байдгийг бүгд мэдэх буй за. Хэзээ нэг өдөр цаг нь ирэхээр үр хүүхэд л эцэг эхийгээ баярлуулах ёстой гэж бодон байнга мэрийнэ. Гэвч эцэг эхдээ эрүүл саруул энх мэнд байхад л хамгийн том шагнал юм шүү дээ…

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *