Нүүр Өгүүллэг БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

БҮЖИГЧИН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

7 секунд уншина
0
0
564

Өглөөний зургаан цагт сэрүүлэг дуугархад бусад хүмүүсийг сэрээчихвий гэсэн шиг утасныхаа дууг гялс хаагаад сэмээрхэн босож хувцаслаад хуучин бүжгийн хувцсаа цүнхнээс нь гаргаж нэг нягтлаад

буцаан хийлээ. Цэнгүүн өчигдрийн болсон явдалд маш их баярлаж мөрөөдөл нь улам бүр л асаж дүрэлзэх шиг болсон. Сургууль дээр балет бүжгийн шалгаруулалт болж Цэнгүүн тэнцсэн юм. Түүнтэй

хамт таван охин тэнцсэн бөгөөд вакум орчинд тусгаарлан бэлтгэл хийнэ. Цаашлаад телевизийн реалитын шоунд оролцох болно гэсэн бөгөөд энэ нь бүжигчин болох мөрөөдөлтэй олон олон охидын хувьд

алдаж боломгүй боломж юм. Энэ тухайгаа ээж аавдаа хэлэхэд чи өөрөө л зохицуул гэж хэлсэн. Учир нь Цэнгүүн ээж аавтайгаа хамт байдаг ч бүх зүйл хараа хяналтаас гадуур. Ээж аав нь гэртээ байхаасаа

байхгүй нь их. Үргэлж л хаа нэгтээ ямар нэгэн зүйл хийж явна. Энэ удаа самранд яваад шөнө ирсэн бөгөөд тэр тухай яриа ч урт үргэлжлээгүй ядарсан хоёр шууд унтацгаасан бөгөөд яг одоо буун дуу

гарсан ч сэрхээргүй байв. Цэнгүүн ус буцалгагчинд лифтэн цай дүрж буцалгаад хоёр ширхэг боорцог идээд яг долоон цагаас өмнө яаравчлан хуучин чемоданаа чирээд гарлаа. Бараг хорин минут алхаад автобусны буудал хүрлээ. Автобусандаа суун сургуульруу явсаар долоон цаг тавин минутанд очлоо. Сургуулийн хүндэт самбарын хажууханд шалгаруулалт зохион байгуулсан өндөр залуу, ганган эмэгтэй мөн шалгарсан таван охин тус бүрийн эцэг эхтэйгээ зогсоно. Бүгд л боломжийн амьдралтай, барьсан цүнх, өмссөн зүүсэн нь гял цал юм. Цэнгүүн яаран тэдэн дээр очоод -Өглөөний мэнд гэж толгой бөхийлгөн хэлэхэд өндөр залуу түүнрүү эргэж хараад -Аа нэг нь чи билүү!? Эцэг эх чинь хаана байна? -Юу… Би нөгөө… манай эцэг эх ирж чадахгүй байхаа –

Юу ярина вэ? Заавал эцэг эх чинь ирж гэрээнд гарын үсэг зурах ёстой. За чи ч болохгүй юм байна л даа гээд эрүүгээ илэхэд -Ахаа би зүгээрээ манай эцэг эх зөвшөөрнө би явчихья л даа гэж яг л мөрөөдөл нь өөрөөс нь зугтах гэж байгаа хүн шиг өрөвдөлтэй харлаа. Өнөөх өндөр цагаан юу ч хэлэлгүй цаашаа харж ганган хувцастай эмэгтэйтэй ямар нэгэн юм ярина. Хэсэг байж байгаад эргэж ирээд -Чи багштайгаа уулзаад батлан даалгуулж чадахгүй юу. Нөгөө заавал хэн нэгэн харгалзагчийн баталгаа хэрэгтэй юм. Бид удахгүй хөдлөх болохоор шийдвэрээ хурдан гарга гэлээ. Цэнгүүн бүх ачаагаа орхиод багшруугаа гүйлээ. Багш нарын өрөөрүү хаалга ч тогшилгүй гүйн ороод -Туул багш… Туул багш гэж амьсгаадан хэлэхэд тэнд ганцхан тэнхимийн эрхлэгч Насан багш л ганцаар байв. Тэрээр ихэд гайхан шилэн дээгүүрээ харж -За чинь хаалга үүд ч тогшилгүй чононд хөөгдсөн хонь шиг яаж яваа юм. –

Багшаа уучлаарай би ангийн багштай яаралтай уулзах хэрэгтэй байна маш чухал гэж бараг нүдэнд нь нулимс цийлэгнэн хэлэхэд -Алив байз байз юу болсон юм бэ Цэнгүүн битгий хүн айлгаад бай. Багшдаа хэл гэж ойртон ирээд нүүрлүү нь харлаа. Цэнгүүн маш хурдан бүх учраа хэлэхэд -Өө золиг гэж Туул багш өнөөдөр ирэхгүй гэсэн дээ. За багш нь чамайг мэднэ. Би болох болов уу гэхэд -Болноо багшаа болно гээд л гараас нь шүүрч аваад яаран гүйхэд банзландаа тээртэн гүйж ядах Насан багшийн царай нэг хувьсхийснээ эргээд зөөлөрч хүүхдийн мөрөөдлийг хүндэтгэн уярна. Насан Цэнгүүний амьдралыг маш сайн мэдэх учир хөөрхий охинд гарч ирсэн боломжийг нь дэмжих хэрэгтэй гэж бодсон байж. Өчигдөр Цэнгүүн тэнцсэн, явна гэсэн ерөнхий зүйлийг ойлгосон ч эцэг эхээ дагуулж ирж батлан даалгах, гэрээ хийх зэргийг ойшоогоогүй аж. Тиймдээ ч энэ өдөр ингэж будилж явахдаа Насан багштай таарсан нь аз юм.

Яг үнэндээ ээж аав хоёрын хэн нь ч ирэхгүй байсан байх. Цэнгүүний эмээ бол бүжгийн урлагийн мастер нэр төртэй хүн байсан юм. Ганц охинтой ч ганц охин нь түүний мэргэжлийг өвлөх битгий хэл урлагийн тоглолт ч үзэх сонирхолгүй нэгэн болсон юм. Эмээ нь амьд ахуйдаа зээ охиноо бүжигчин болгох хүсэл их байсных уу өөрийнхөө дэлхийн тайзанд өмсөж байсан хувцас хэрэглэлээ өгснийг нь өдий хүртэл хадгалж яг одоо арван зургаан насан дээр ирэхэд биед нь ч таарч, мөн цаашид өмсөн бүжиглэх боломж гарчээ. Хэдий эмээ нь нэр хүндтэй байсан ч түүний уран бүтээл нэр хүнд л дуурсагдахаас түүнээс цааших бүхэн мартагдаж байгаа билээ. Хэн ч Цэнгүүнийг алдарт бүжигчний зээ охин гэж мэдэхгүй.

Зүгээр л нэг гэр хороололд амьдардаг хотын төвийн сургуулийн охин гэх байх. Ээж нь урлагт сүжиггүйн дээр аавтай нь нийлж амьдралыг томоор харж дэвших гэхээс илүү хорвоогийн өдөр хоногийг л хоосон өнгөрөөчихгүй бол гэдэг үзлээр амьдарч байгаа. Тиймдээ ч эмээгээс өвлөгдсөн өв хөрөнгийг зөв зарцуулж чадахгүй үрэн таран хийсэн хоёр. Цэнгүүн хотын төвийн сургуульд сурдаг шалтгааныг ганц л хүн мэднэ. Тэр бол түүний ээж юм. Хэдийгээр үр хүүхдээ хайхрахгүй мэт явж байгаа ч боловсрол дээр нь анхаарах хэрэгтэй тул сургуулийг хөөцөлдөн олж өгсөн юм. Гэвч ахуй амьдралын тухайд яах ч учраа олохоо байж нөхрөө даган элдвийг хийж яваа. Хааяа нүүрсэнд, самранд, бүр алтанд хүртэл явж байсан. Хүний доор ажиллах ч сонирхолгүй учраас энэ амьдралыг өөрийнхөөрөө сэтгэж өөрсдөөрөө амьдардаг хүмүүс.

Харин Цэнгүүн бол нэг гэрт амьдардаг ч тэс өөр ертөнц юм. Сургууль дээр дахин цаг гаруй болсны дараа нэгэн тансаг зэрэглэлийн автосуанд камертай хүмүүс хүлээж байлаа. Хэдийгээр сандарч байсан ч мөрөөдлийнхөө төлөө зориг гарган өөрийгөө хурцалж байлаа. Хамт тэнцсэн охид хоорондоо чухам л дотно харьцаж байв. Цэнгүүн зүс таних охидтой толгой дохиж мэндлээд арын нэгэн суудалд очиж суулаа. Автобус хөдлөхөд өндөр цагаан залуу микрофон аван. -За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Манай бүжигчин шоунд оролцох болсон зургаан охиндоо халуун баяр хүргэе. Яг одооноос та нар бидний нэг боллоо. Нэг сар тусгай бэлтгэл хийгээд шоугаа эхэлнэ. Энэ хооронд гарах зардлыг манай төслийн ерөнхий спонсор Хишгээ гэж хүн байгаа. Тун удахгүй манай ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгч нар та нартай уулзана. За за тэгээд сандарч болохгүй шүү. Одоо бид нар хотоос гарах болно гээд суудалдаа суулаа…

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *