Нүүр Гоо сайхан BlackPink хамтлагийн Женни “Calvin Klein” брэндийн халуухан нүүр царай болжээ

BlackPink хамтлагийн Женни “Calvin Klein” брэндийн халуухан нүүр царай болжээ

14 секунд уншина
0
0
262

Өмнөд Солонгосын BlackPink охидын хамтлаг зөвхөн Ази тив төдийгүй, дэлхий нийтээр сая сая залуу үеийнхний хайрыг татсаар өнөөдрийг хүрсэн билээ. Хамтлагийн охидоос Жэнни Ким (Jennie Kim)

хамгийн алдартай гишүүнээр нэрлэгддэг болох нь олон зүйлээс илэрхий харагддаг. Тэрээр 2018 оны нэгдүгээр сард “Chanel”-ын нүүр царайгаар сонгогдож байсан бол өдгөө Calvin Klein брэндийн албан

ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Ингээд та бүхэнд Жэннигийн Calvin Klein брэндтэй хамтран ажилласан “халуухан” зургуудаас хүргэж байна.

BlackPink хамтлагийн Женни “Calvin Klein” брэндийн халуухан нүүр царай болжээ

Айлын ганц охин Жэнни 1996 оны нэгдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрсөн бөгөөд есөн настайдаа гэр бүлийнхний хамтаар Шинэ Зеланд улсыг зорьсон учир солонгос хэлнээс гадна англи хэлтэй.

Хамгийн хүчтэй шүтэн бишрэгчидтэй Жэнни YG энтертайнментийн гүнж гэх хочтой. Үүгээр зогсохгүй түүний инстаграм сүлжээн дэх бараг 50 сая орчим дагагч нь Жэнниг хамгийн олон дагагчтай Өмнөд Солонгосын эмэгтэй алдартан болгодог.

Түүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагуудын санал тасардаггүй нь илэрхий ч Жэнни тоотой хэдэн брэндтэй албан ёсоор хамтарч байсан аж. 2018 оноос эхлэн Францын алдарт Chanel брэндийн нүүр царай болсон түүний өмссөн хувцас тэр дороо зарагдаж дуусдгаараа алдартай.

Энэ удаад Жэнни Calvin Klein брэндийн Япон дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Calvin Klein Japan 7-р сарын 14-.д өөрсдийн цахим хуудаснаа түүний сурталчилгааны зургуудыг нийтэлсэн байв.

Хөөрхөн зургууд

Хөөрхөн зургууд

Хөөрхөн зургууд

Load More Related Articles
Load More By admin
Load More In Гоо сайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *