
Эмнэлгийн өрөөний хаалганы онгойх хэсгийг түсхийн духаараа мөргөх үест Уля сая ухаан оржээ.Толгой тархи нь дүйнгэтэн хэрхэн юу болоод байгааг цэгнэх чадвар түүнд байсангүй. Аль багадаа аав
ээжтэйгээ аялж зугаалан машиныхаа цонхоор толгойгоо гарган гараа даллан явж буй аз жаргалтай дүрсүүд нүднийх нь өмнүүр жирэлзэн дахиад л таг харанхуй ноёлж эхэллээ…Тэр мөчөөс хойших үйл
явдлуудыг санах гэж хичээвч нэг л болж өгөхгүй байв. …Охиных нь булбарай зөөлөн гар түүний духанд хүрч эс амжина. Уля зүүдлэж байгаа мэтээр өөрийгөө төсөөлж байв. Уля ээжийнхээ дэргэд сууж
хувцсаа өмслөө.-Алий хурдлаарай. Замд гарах цаг боллоо. Чи дүүгийнхээ гадуур хувцсыг…тэр…тэр өлгүүрт… Сандал дээрээ гараад авчихаач дээ—ээжийнх нь ийн адгах дуу сонстоод төрж өссөн орон
сууцны хоёр өрөө байрных нь үүд хаагдчихлаа. …бурхан чинь дандаа зовлон бүтээдэг юм биш үү…тэгвэл хүнийг хэн бүтээдэг юм бэ???…бурхан эсвэл…ердөө л бид зовж зүдрэсээр орчлон ертөнцийг дүүргэдэг
гэж үү…Чиний ээж чинь миний аавыг гэрээс минь дуудаад явчихсан. Бүр гэр минь шүү… Ээж дүү бид гурвын өврөөс сугараад гарч яваад эргэж ирээгүй тэр үдшийг зүхэж би насан туршидаа уйлж явна…-Чи угаасаа эр хүнд хаягдах заяатай төрсөн. Төрсөн аавдаа хаягдсан хүн…Хоногийн зугаа болдог эрдээ хаягдах нь байж болох зүйл гэж тэр хэлээд намайг хаяад явчихлаа…бүр гурав шүү дээ… Гурван удаа хүнд хайртай болж үзлээ.
Тэд намайг зүгээр л хаяж орхисон…гэж цурхирах эмэгтэйн өөдөөс Уля хий дэмий л сарвагнан амаа ангалзуулж байлаа…үг хэлэх гэсэн авч юу ч хэлж чадсангүй… Бурхан минь чи намайг аваад яваач…аваад…аваад яваач… Уля хүүхний солиорлыг -ээжээ таны минь бүх бие бүлээрчихэж…дүү тоосонгүй шинжгүй унтчихаж… Огт хөдлөхгүй байна ээж хар даа… Хар л даа… Өө тийн над шиг чагнаж чадахгүй шүү дээ… Заа тэгсэн ч гэсэн… Унтчихаж… Би түүнтэй ярилцсан тоглосон…Юун бурхан яриад байна даа ээж минь… Бурхан гэж байдаг юм уу хэмээн шулганах охиных нь дуу зөөлхөн гарынх нь алга түүнийг сэрээснээс хойш таван жилийг үджээ… Хоёр охины аав сураггүй болсон…
Хий дэмий л цагдаагийн газрын эрэн сурвалжлах албанд бүртгүүлээд хааяа асууж сураглахаас хэтрэхгүй. Эмч мэргэжлийг эзэмшсэн хүмүүс бол нөгөө л бидний хайгаад байдаг БУРХАН…тусгай асуудалтай хүмүүсийн нэрний хүснэгтэнд бичигдснээс хойш Уля нэг хэсэгтээ л тайвширч чадаагүй. Гэнэтийн балмагдлаас бага ч атугай ангижирсныг эс тооцвол шүү дээ…Тусгайлан товлож өгсөн сувилагчтай хэдэн өдрийн туршид нөхрөө хайлаа. Түүндээ буруу өгөх гээгүй. Тэр бидэн томчуулын асуудлын хувьд хамтрагчид учраас мөнөөх эдгэшгүй өвчнөө бусдад халдаахаас болгоомжилсон хэрэг төдийгүй түүнд минь бас эмнэлгийн тусламж гарцаагүй хэрэгтэй… Бид буруугаа бусдаас ихэвчлэн хайдаг. Би тийм байхыг хүсээгүй.Бараг л сар гаруй уйгагүй хайсны эцэст түүнийгээ оллоо. -зүгээр л хоёулаа эмнэлэгт очьё-гэхэд тэрбээр шууд татгалзлаа…
Мэргэжлийн хүмүүс бусадтай харьцах ур чадварыг авьяас болтол хөгжүүлсэн байдаг юм билээ Уля бүсгүй өөрийгөө толинд харлаа.-Би одоо хэн ч биш…Том охиноо арван найм хүргэчихвэл үхэхийг өөртөө зөвшөөрнө. ..Энэхүү зорилгынхоо төлөө хичээх болно. Түүний амьдрал арав арван жилээр үсрээд цаг хугацааг товчлоод байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болжээ. Архи хэмээх шидэт рашаанаас бүрмөсөн татгалзсан гэж өөртөө найдсан үедээ өөрийгөө нэг тольдсон. Тэр толинд харах дургүй. Хүний амьдралын толь бол түүний хувьд хүүхэд нь…Охиноо л хүний гар харуулахгүй бусдын царайчлуулахгүй цовоо цолгиун амьдруулж чадвал бүрмөсөн болоод явчихна тэр. Ариун нэрт газарт хүн бүхнийг царайчлан өдөр хоногийг өнгөрөөх ямар хэцүү байдгийг тэр буй биеэрээ мэдэрсэн учраас охиноо тийм амьдрал үзүүлэхгүй төлөө аль байдгаа зориулан зүтгэхээр шийдсэн хэрэг. Хүнд төрсөн аав ээж шиг бурхан байхгүй. Бурхан бол ерөөсөө л аав ээж.

Өөр бурхныг хайх хэрэггүй. Хайгаад ч олдохгүй. Аав ээжийгээ хэн ч байсан хайрла. Орон байраа зарсан ах эгчийгээ тэр хайвал олно. Гэхдээ тэр хайхыг огт хүсдэггүй. Хуруун чинээхэн хоёр бөртгөр хүүхдийг орон байрыг нь хээв нэг зарчихаад хүүхэд асрах газарт хөтлөөд аваачаад өгчихсөн тэдэнд хүний чанарын өчүүхэн ч хэлтэрхий байгаагүй Уля сайн мэднэ. Аав ээжийнхээ үр удмыг таслачихаагүй энэ зэрэгтэй үлдсэн хувь заяандаа бүсгүй тунчиг хайртай…аав ээжийнхээ удам судрыг таслахгүйн тулд охиноо элгэнээсээ салгалгүй өсгөхийг эрмэлзжээ…Урин дулааны улирал эхлээд түлээ түлшний асуудал намсаж арай уужуухан амьсгалдаг зун цагт өдрийн ажлын хөлснөөсөө бага өцөөхнөөр цуглуулсаар байж бодсон зүйлээ хийж чадсан гэдэг.
Улсын бүртгэл мэдээллийн газар хэмээх байгууллагын үүдийг охинтойгоо сахин байж аав ээж хоёрынхоо бүх мэдээллийг олоод хөргийг нь зуруулж муу умгар сиймхий гэрийнхээ хойморт залаад сая нэг санаа амарчээ… Яг энэ өдөр Улягийн хайрт ханийг нь тусгаарлан эмчлэх өрөөнд хэвтүүлж хэрэгтэй тусламжийг нь эхлүүлсэн байсан ч түүний сэтгэл зүй нөхцөл байдлаа даван туулж тэвчилгүй энэ хорвоогоос сайн дураараа хальж орхисон хэрэг. Энэ хэрэг хэсэгтээ л дуулиан тарьж тусгай үйлчилгээний эмнэлгийн ажилчдыг сандаргасан боловч тэгсгээд намжчихсан гэдэг. Уля нөхрийнхөө хэвтэж буй цонхон дор очиж өвдөг нугалж суугаад-Миний хань тэвчиж тэсдэг юм шүү. Хоёулаа ахиад л охинтой болно. Хоёр охиноо өсгөөд авбал алзахгүй дээ…Чи минь жаахан л тэсчих гэж олонтоо залбирсан ч тусыг олсонгүй…
Уля гүнжийн нулимс хэмээх цэцэг эмэгтэй хүний зовлонг хаадаг гэж хаанаас ч юм сонсоод тэр цэцгийг тарьж эхэлсэн нь умгар байшинг нь хөөрхөн чимэглэж дөнгөнө. Охиных нь ангийн эцэг эхчүүд дор бүрнээ хөөрхөн хандив цуглуулаад зарим нь элбэлцээд хоёр гурван хүн өлхөөн хоноглочихоор дүнзэн байшин барьж өгснийг бүсгүй аятайхан өөд нь татаад явчих ухаан хангалттай…Ямартаа ч дэл сул архины хүмүүс зоргоороо ороод ирэхгүйгээр хашаатай ч болжээ. Бүсгүйн хайрын нар бөхсөн ч итгэл нь бөхөөгүйг Уля сайтар мэдэрч байлаа. Түүнийхээ араас уйлахыг тэвчиж шүд зуун алхсаар охиныгоо гараасаа хөтлөх дүүтэй болгож амжсан…Ариун нэрт газарт хүргэгдсэн цагаас л өвөр дээрээ суулган хувцаслаж өгөөд хичээлдээ шамдана шүү золиг минь гэх гоё аашт настай багшийн- эмэгтэй хүн чинь уйлж болохгүй. Бүсгүй хүний нулимсыг зовлон дагадаг юм шүү. Энэ хорвоог чинь аргадаж туулахгүй бол ардаж бардаггүй хорвоо гэж хэлсэн үг нь Уля бүсгүйд энэ үест их хэрэг болсон гэдэг.

Уля бүсгүй гучин таван нас хүрсэн хаврын нэгэн өдөр ханиад хүрч хэт их бүлээрсэн хам шинжээ даалгүй бурхны хитэгт хальчихсан юм…Миний муу ээж үргэлж суулгалт өвчнөөр өвдөж, шалтаггүй халуурч, эцэж сульддаг байсны учрыг нас нөгцсөн хойно л бүрмөсөн ойлгож билээ. Ээжийнхээ гэрээслэл бичиг ёсоор сайн эгчийн лангууг үргэлжлүүлэн ажиллуулж арван зургаахан настай өнчирч үлдсэн найз охин минь сөөсгөрхөн дүүгээ чирсээр ямартаа ч ариун нэрт газрын хаалгыг татаагүй юм. Найзыгаа дайлж хөөрөлдөж үдшийг элээчихээд таксинд суулгаж өгөөд буцаж шатаар өгсөж явахдаа их зүйлийг бодож амжсан юм даа БИ…Найзын минь үзснээс бусад зовлон гэж бидний нэрлээд байгаа зүйл бол ердөө л АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН юм гэж итгэсэн хэрэг…
Найз маань бяцхан бизнесээ өргөжүүлж хөөрхөн товхийсэн амьдралтай болсон… Бидний зовлон бүгд буух эзэнтэй буцах замтай. Миний нөхөр өнөөдөр эс юм аа гэхэд маргааш намайг аргадаж нулимсыг минь арчих нь гарцаагүй…Уншигч таныг ч гэсэн зовлон гэдэг зовиурт үгийг өдөр тутмын амьдарлаас авч хаяна гэдэгт найдаж байна…
Танд аз жаргал хүсье Төгсөв-Ч.Дагмидмаа-.2018-2019 он. Красноярск хот