Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

7 секунд уншина
0
0
353

Уухаа больсны маргаашнаас бүх зүйл сайхан болох нь мэдээж амаргүй. Мөнөөх нөхдүүд мань мэтийгээ эргэж тойрно. Ганц лонх юм авчихаад -гэрт чинь ороод гялс уучихья гэх нь энүүхэнд. Ахиж уухгүй

байхын тулд хурдан ажилд орох ёстой. Мань мэтэд итгээд ажил тохоох хүн олно гэдэг амаргүй. Зээлийн газрын эгчийгээ зориод очлоо. . .Тэрээр мэндийн хариунаас өөр үг дуугарсангүй. Гурван өдөр

дараалан дэргэд нь зогслоо.-архи л уучихдаг золиг доо гэхээс өөр үг хэлсэнгүй оймс, дотуур өмд тэргүүтэй бараагаа нэгбүрчлэн тоолж хүлээлгэж өглөө. Нөхөр минь хэдэн сараар ор сураггүй алга болох нь

хэвийн зүйл мэт санагддаг боллоо. Ор сураггүй удсаны дараа гэртээ ирж нэг хоноод л ахиад талийж өгнө. Эхнэр нөхөр л болсон хойно эр эмийн асуудал хэвийн үргэлжилнэ.-Энэ хугацаанд эрийн хойноос биш

үрийнхээ төлөө ам зууж аж төрөх ёстойг Уля бүрмөсөн ойлгож амжсан байв. Уля хорин дөрвөн настай хэдий ч даруй хорин насаар үеийнхнээсээ овор суужээ. Түүнд энэ огт хамаагүй асуудал. Нэл сорви,

шарх, нөсөө толбо бүхий муухай царайг нь илээд- миний ээж хөөрхөн гээд үнсэх охин нь л ертөнцийн хамгийн агуу хайр бөгөөд аз жаргал байлаа…хоёр жилийн дараа ажилдаа ороход бүх зүйл урьдынхаас өөр болсон байв. Найз эгч маань ажилд авахдаа -хуучин цалингаараа ажиллана шүү золиг минь -хэмээсэн нь Уля түүний итгэлийг олтол хүлээх хэрэгтэйг илтгэнэ. Зээлийн газраар холхигсодын хөл гарын хөдөлгөөн бүрийг нэгбүрчлэн дагуулж харна. Улягийн авсаархан ажил амьдралыг нь элбэж дөнгөхөө больжээ.

Энэ нь бараа таваарын үнэ хоногийн гол зогоох хүнс төдийхний үнэ нэмэгдсэн явдал байв. Өдрийн турших ажлын багаахан хөлсөөрөө хэсэгчилсэн жижиг гэдэс, хуваасан талх, нэг жинлүүр будаа, хоёр жинлүүр гурил авч л хүрэлцэнэ. Уляг ажиллаагүй ганц нэгхэн өдрийн хөлсийг ч ацаглахгүй өгчихдөг сайн эгчтэй ажээ. Бүсгүй ажлаа л хийхгүй байх аваас охин нь өлсчихнө. Багаахан талимаарсан хар харцанд нь үл ялиг гуниг суусан хэдий ч зальжин адтай охин нь сургуульд орох нас болжээ.

Охинд нь сурагчийн дүрэмт хувцас зохиж донжтой дэгжин харагдуулахад Уля -архинаас татгалзаж чадсан өөрөөрөө нэг удаа бахархсан гэдэг. Охиных нь аав гэртээ хоёрын сар өмне л ирж хоноод явахдаа-ахиж ирэхгүй гэх ухааны юм хальт яриад гараад явчихжээ.-Уля биеийнхээ хир хаагдсныг мэдээд хэрэг бишдэж эхэллээ. Тэгсэн атал шинэ сурагч охин, авсаархан ажил зэрэгтээ л хамаг бүхнээ зориулж байв. …

нэг л өдөр ажиллахгүй бол гал алдчих гээд энэ айлын амьдрал хэцүү…бүсгүй хүний турьхан биед ахадмаар их зориг тэвчээр байвчиг цагаа тулахаар хорвоо ертөнцийн аргыг олоход тунчиг бэрх гэдгийг Уля яс мах, эд эс бүхнээрээ дамжуулан мэдэрч байлаа.Халгаж явсаар нэг л мэдэхэд түүний гэдэс илтэд төмбийж нөгөө муу амьтан чинь хэвлийдээ хэвтэрээ засаж шинжтэй болоод явчихлаа.Сайн эгчдээ хэллээ.-би эмнэлгээр явах хэрэгтэй байна.Та гурав хоног зогсож байгаач гэхэд тэрбээр зөвшөөрсөн… –

үргэлжлэл бий-

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *