Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

4 секунд уншина
0
0
312

Уля эгч өглөөнөөс үдэш болтол хөл толгойгүй бужигнасан зах зээлийн газрын бяцхан лангуунд худалдагч хийдэг байв. Оймс, дотуур хувцас тэргүүтэй юухан хээхэн зардаг авсаархан ажлынх нь хөлс үдшийнх нь

ходоод түнтийлгэх зүйлийг өлхөөн дөнгөчихнө… Охиндоо ч ам хөдөлгөх зүйл авч элбэг хүрэлцэнэ. Хань ижлийнх нь ааш аяг улам дордсоор нэг л мэдэхэд охиныхоо дэргэд муу үгээр сүлбэчихдэг басхүү

гар хүрчихдэг болжээ…Олон зүйлд Уля түүнийгээ зөвтгөж боддог байв… Түүний амьдралдаа учирсан цорын ганц эр хүн. Уляг бусдаас өмөөрч хамгаалсан анхны хүн гэдэгт бүрэн итгэдэг учраас түүнийг

хайрлахгүй хүндлэхгүй байж үл чадна. Асрамжийн газрын төмөр орны хөндийд нуугдаад хэн нэгнээс тусламж эрэн бүлтэгнэх даруухан бор охиныг тэндээс сугалж гаргасан хүн нь одоогийнх нөхөр агаад

хүүхдийнх нь эцэг…Басхүү хамтдаа гэрэл гэгээг үзэхэд хөтлөлцөн нарны зүг алхсан эр хүн… Түүнд олон нандин дурсамж байдгаас нөхрөө хайрлах хүндлэх шалтгаан бий болдог байв…Уля дөнгөж арван

гурван настай болж байхад доод давхрын хөвгүүн хүчиндэж орхисон хэрэг… Түүнд гомдох шалтгаан байгаагүй. Эндхийн эмс охид бүгд л тэрхүү эмгэнэлт хувь заяаг тойрч гардаггүй туулж бардаг…Мөнөөх ариун нэртэй газрын ажилчид ажлын цаг дуусахыг хүлээж үүдэнд өлгөөтэй цаг руу ээлжлэн хяламхийсээр тэгсгээд л цувраад явж одно. Тэр өдрийн жижүүр ганц багш эмэгтэй үлдэнэ. Ариун нэрт газрын манаач ахтай хүзүү хошуугаараа хэлхэлдэн энэ тэрийг ярилцан тас тас инээж бохь зажилж сууснаа чанга дуугаар- Хөөш тэр… Тэр… Өнөөдрийн жижүүр шүү хэмээн санаанд орсон хүүхдүүдийнхээ нэрсийг дуудаж орхиод хаашаа ч юм бараа тасрана…

Түүнийг бараа тасрахыг хүлээж байсан мэт хөвгүүд тал талаас манай өрөөнд цуглаж орхино. . . Мэдээж ариун нэрт газрын хамгийн зэрлэгүүд. . . Ингээд би төмөр орон доогуур чихэгдэж орох хэрэг гарна…манай өрөөний нэг эгчийг одоо бодоход ээлжлэн хүчинддэг байжээ… Бараг л үдэш бүрийн дүр зураг ийм. . . Хоолонд орох үед мань мэтээс үл ялиг нуруу өндөр нэгэн хөвүүн миний хоолыг булаагаад цөлмөчихдөг байв. . . Өөрт оногдсон хоолны хувиа цөлмүүлж орхих нь бараг л энгийн зүйл. Тиймээс Уля огт гутрахгүй…Ариун нэрт газрын хөвгүүдтэй тэр бүр нөхөрлөхгүй. Онцгойдуухан сууж ахиухан хооллочихоод үг дуугүй гараад явчихдаг хөвгүүн түүнд нэг өдөр том тус хүргэж билээ…

Доод давхрын ах нар том болсоор зарим нэг нь сураггүй болно. Зүс хараагүй ах нар хаанаас ч юм гараад л ирнэ. Манай өрөөнд тэд цуглаж ёстой юу дуртайгаа хийдэг нь цөөрсөөр л байлаа. Ингэх бүрийд Уля орны хөндийд чихүүлж хононо…Доод давхрын ах нарын нэг нь унтаагаар минь өргөж орон дээр тавихдаа гараараа миний цээжийг барилж үзээд- өө хөөрхий хөх нь ургачихаж манайхны сахиусан тэнгэр болох нь дээ хэмээн даажинтай инээснээс хоёр өдрийн дараа ямар нэгэн баярын өдрүүд эхлэж нам жим болох нь тэр. Хиам талх тэргүүтэй үдшийн зоогоо барьцгаасаар ирэгсэдийн дунд миний төрсөн дүү байсан юм. Энэхүү үдэш тэд намайг төмөр орны хөндийд чихэж тохуурхсангүй нь айдас төрүүлж байв… Төрөл садангийн хууль энд үйлчилдэггүйг мэднэ биз дээ хэмээснээ-

дүүгийн минь зүгт хандан төрсөн дүүгээ сахиусан тэнгэр болгох зөвшөөрлийг чи бидэнд өгөх хэрэгтэй гэж хэлсэнд тэрбээр ихэд дургүйцэн нүүрээ хоёр гарынхаа алгаар дараад гараад хаалга саваад зугтчихсан хэрэг… Төрсөн гэх халуун сэтгэл ариун нэрт газрын манаач эрийг хөтлөж ирж тухайн өдрийн цэнгүүнийг тараагаагүй бол би доод давхрын эр сүвтэй бүхэнд хүчиндүүлэх зовлон хүлээж байсан юм… Мэдээж шөнөжин бөгсөн бие шархирч цус нөжиндөө холилдож уйлж ёолж дээд орны охиндоо хэд хэдэн удаа алгадуулж үүрийн гэгээтэй золгон орноосоо өндийлөө. Шөнийн туршид шээс хүрсэн ч Уля биеэ дааж өндийж чадсангүй. –

яасан сүртэй жингэр вэ…ажил нь багадаж алаад өгнө гэх дээд орны эгчийн заналхийлэл дунд өглөөг угтлаа. Үзэн ядсан өнгөөр үглэж байсан ч нэг ширхэг ариун цэврийн хэрэгсэл гарт атгуулан ариун цэврийн өрөөний зүг дохьсон юм…Өглөөний цай орж амжаагүй тул дэл сул ус уучих санаатай хөл чирч ядан догонцож явтал-Хоолыг минь хээв нэг цөлмөчихдөг ах араас минь гүйцэн ирж тэвэрч өрөөндөө оруулаад хаалгаа түгжин- ахаас ичих хэрэггүй шүү. Чамд тусламж хэрэгтэй болж хэмээн орны булан дээр суулгаад банзлыг минь сөхснөө шогширч- хмм…

эд бас л бузарлачихаж…хэмээн шогширсноо цүнхээ уудлан даавуу гаргаж эвтэйхэн нугалж дотуур өмдөнд минь хийж өгөөд эмчийн өрөөний зүгт хоёр гар дээрээ өргөн алхаж билээ. Анх удаа хүнээс халамж гэдгийг мэдрэхдээ хоёр нүдний минь нулимс халуунаар урсан чихний омгийг норгож байсан юм. Нулимс халуун гэдгийг тэгэхэд мэдэрч билээ.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *