Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛТАЙ ЗОВЛОН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

2 секунд уншина
0
0
443

Надад итгэж амьдралын түүхээ яриад удалгүй хорвоог орхисон САЛИДА охины гэгээн дурсгалд зориулав. /Жич бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн зохиол юм. Үүнд тэр ариун нэрт газрынхан эмзэглэж

өөрсдийгөө өмөөрөх хэрэггүй. Хэн нэгнийг буруутгах гээгүйг зохиолын төгсгөлөөс харж болно. Баярлалаа/ Энэ бол маш аз жаргалтай зовлон…Би хэн нэгэнд хайртай болоод түүнийхээ төлөө уйлж сууна. Магадгүй

олон хүн үхсэн хагацсан үгүйрсэн өнчирсөн зовлонгийнхоо хирийг угааж уйлж суугаа биз ээ… Гэтэл би… Эр хүнд хайртай болоод түүндээ бяцхаан гоморхоод уйлж суунам…Энэ бол аз жаргалтай зовлон… Ээж…

ээж… Энэ үгийг би бараг л хэлдэггүй. Гэтэл бусад хүүхдүүд өдөр болгон бараг өдрийн туршид шүү…Намайг мэдээ ороход л аав …аав хэмээх үг л анх их олонтоо хэлэгдэж байснаас болоод аав гэдэг үгийг одоо ч

бурхны сургааль эс бөгөөс тэнгэрийн үг л гэж итгэдэг. Гэтэл миний хамгийн дотнын найз ээжтэй байлаа.Тэр үед ээжтэй хүнд атаархсангүй. Би өөрөө ээж болсныхоо дараа энэ ертөнцийн ээжтэй

бүх хүнд атаархаж эхлэсэн хэрэг… Найз минь арван зургаан настай болох үед ээж нь бурхны оронд одсон юм. Үргэлж л усан нүдлэж газар ширтэж уйлж явах болсон найзыгаа -их л дотнын хүн нь байж дээ ээж нь гэж бодоод л тоодог ч үгүй байв…Намайг хүүгээ төрүүлээд нээх удаагүй байхад найз минь эргэж ирлээ. . . Өмнө нь би түүнийг ээжийнхээ тухай ярихад огт тоодоггүй байснаа тэгэхэд мэдэрсэн… Түүний ээжийг Уля эгч гэж би дууддаг байсан юм. Уля эгчийг зургаан настай байх үед гэр бүлээрээ хөдөө явж байгаад осолд орж эцэг эх нь тэр чигтээ бурхны хитэгт хальж орхижээ. Өөрөөсөө гурван насаар бага дүүтэйгээ хэдэн хоног сараар гэмтлийн эмнэлгийн орон дээр уйлж ээж аавыгаа нэхсэн гэдэг.

Дүүтэйгээ хөтлөлцөөд эмнэлгээс гарч гэртээ ирээд хэд хонож байтал хамаатных нь эгч ах нь ирж – танай аав ээж хоёр банкинд их хэмжээний өртэй байсан юм. Бүх өрийг нь дарахын тулд байр орныг чинь зарахаас өөр аргагүйд хүрлээ гэснээр хоёр цүнхтэй хувцсаа үүрсээр айлын нэг буланд очсон. Сургуульд орох цаг ойртлоо гэх хүмүүсийн ярианаар дүүтэйгээ хөтлөлцөөд нэг сургуулийн дотуур байранд очлоо. Хожмоо учрыг нь мэдвэл сургууль биш хүүхэд асрах газар байсан юм. Аз жаргалтай хүүхэд нас минь ердөө зургаахан жилээр хэмжигдснийг биднийг огт харж үзэхээ мартсан бурхан л гэрчлэх биз. . . Мэдээж дуулдах нэр хаяг нь гоё авч түүний цаана юу болдгийг тэнд өсөх насаа өнгөрөөсөн хүүхдүүд л мэднэ… Мэдэхгүй бусдад мэдүүлмээр сайхан зүйл тэнд нэг их болдоггүй тиймээс бүгдийг мартах нь л хавьгүй дээр гэж боддог.

Амьд биет учраас өдөр шөнө ээлжлэх жамыг үүрсээр өсөж арван найман насыг үзлээ. Уля энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байсан нь тэд эрх чөлөөтэй болох явдал байв. Асрах газарт хамт өссөн бусдаас арай илүү халамж үзүүлдэг нэг залууд би хайртай болсон байв.Хүүхэд асрах газраас гараад бид хөтлөлцөөд инээлдээд л эргэж ч харалгүй хичнээн баяр жаргалтайгаар явсан гээч. Биднийг үдэх нөхдийн дуу, хэлэх үг хэнд ч хамаагүй зүйл болж хувирлаа. Албан ёсны тамгатай бичгээ заалгасан хаягийнхаа дагуух хорооны засаг даргад сарвайтал их л тоомжиргүй аваад харах ч үгүй нугалаастай цааснуудын дундуур шургуулж орхив… Даргын өрөөнд ажлын цаг дуустал суусны хойно сая нэг шарвагнасан шар хүүхэн биднийг дагуулан нэлээд хэдэн гудамжны цаадах айлын хашааны үүдийг балбалаа. Энэ айлд бараг долоо орчим хоног амьдрах хэрэгтэй гэсэн утгатай зүйлийг хэлж үлдээсэн юм.

Орон гэргүй хүмүүст улсаас нийгмийн халамжийн дагуу олгодог гэрийг задгай газарт барьж бууснаар бидний амьдрал дориун болоод явчихлаа.Аз болоход манай ойр хавийн айлууд дажгүй сайн хүмүүс таарч айлд хэрэгтэй бүхий л зүйлсээ илүүчилж товхийсэн айл болсон.Үүлэн чөлөөний нар гэж үүнийг л хэлнэ. Нөхөр маань зах зээлийн газраар наймаачдын гар хөлийн үзүүрт хөдлөж хөөрхөн амьдралаа болгочихно.

Миний гэдэс томорч бараг л худалч хүнд эрүүнд тулах дөхсөн тул нөхөртөө дэм болохоо азнаж гэр зууртаа байх болов. …..Охиныгоо хоёр нас хүртэл эхнэрээ ажил хийлгэхгүй гэж үглэх нөхөртөө хатуу үг тун чиг шидлэж чадахгүй байлаа. Охиноо хоёр нас хүрэх өдөр тэр минь гэртээ ирж хоносонгүй. Охиноо тэврээд орон гаран үдшийн турш хүлээлээ.Охиноо унтуулчихаад шөнөжин хүлээлээ. Уйллаа. Юунд ч юм залбирлаа.

Зах эхлэхийг хүлээсээр охиноо тэврээд алхаж хүрэв. Сураг ажиг огт гарсангүй. Сүүлийн жилд архи уух нь аажмаар нэмэгдэж ааш зан нь хувирах болсонд Уля – ганцаараа амьдралын төлөө зүтгээд ядарч байгаа даа гэж зөвтгөдөг байлаа… Ганц хүн яаж ч хөдөлмөрлөөд гэрээ тойруулаад хашаа барьчихаж дийлэхгүйд өөрийгөө буруутган охиноо цэцэрлэгт өгөөд үтэр түргэн ажилд орохоор зэхэв. Хоёул хамтдаа зүтгэвэл бүх зүйл болно гэсэн итгэл өдрөөс өдөрт нуран унах эхлэл эндээс хөвөрсөн юм…

Гэхдээ түүнийгээ буруутгаж зэмлэж чадахгүй байв… Тэрхүү асрамжийн газар хэмээх ариун нэртэй газрын хамгийн сайн хүн тэр хэмээн багаасаа итгэж өссөнд л хамаг учир оршино.

-үргэлжлэл бий-

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *