Нүүр Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
423

Цаг хугацаа өнгөрч хүүхдүүд өсөн торниж, хүмүүс нас нэмсээр л. Энгүүн арван жилээ төгсөөд хотруу оюутан болохоор явчихсан. Намар нэлээн оройхон болж Гармаа хоёр гэрээ өвөлжөөндөө буулгаад байх

үед сагсуу Дорж их яарангуй давхин ирж машиныхаа хаалгыг ч хаалгүй гэрлүү нь яаран ороод -За Гармаа гээд л байдгаараа амьсгаадан гүйгээд ирсэн хүн шиг цухалдан ярьж ядлаа. -Сайн явж

ирэв үү Доржгуай гайхсан царай гарган асуухад -Сайн сайн. Балраад байна. Бага хүү маань хоёр өдөр бие нь тавгүйрхэж байгаад ухаан алдаад уначихлаа. Сумруу явах гэснээ болиод арай ойрхон болов уу

гээд давхиад ирлээ гээд л амьсгаагаа давхцуулан арай ядан хэллээ. Гармаа ч олон юм шалгаасангүй хоёул үйлдлээрээ ойлголцон шууд л машинд нь ороод суучихлаа. Хар хурдаараа талын тоосыг босгон

давхиулсаар Доржийн гэрт ирлээ. Гэрлүү нь ороход өөрийн Уудмаас арай том хүү орон дээрээ унтаж байгаа мэт хэвтэж байв. Шууд л хажууд нь суугаад судсыг нь барьж үзлэг хийлээ. Бие эрхтний хувьд

ноцтой өвдсөн, доголдсон зүйл мэдрэгдэхгүй тул есөн зоосоо гүйлгэн төлөг тавилаа. Маш муу ёрын зүйл мэдрэгдэж үрдээ хоргодсон эхийн сүнсний хорлол болсон байв. Эдэлж хэрэглэж байсан ямар нэгэн зүйлийг нь санаандгүй олж авснаас үүдэлтэй ад чөтгөрийн дайрлага болж. Учир явдлыг сураглан сүүлийн өдрүүдэд хаагуур явсан яасан ийсэн гэхэд -Ах эгч нар нь сургуульдаа явчихсан. Энэ бяцхан амьтан хаа л холдов гэж хэмээн ээж нь уйлагнахад – Харин тийм. Өдөрт хэдэн тугал тууж ирдэг. Тэр тугалнууд нь энэ урд хөтлөөс хэтрэхгүй. -За тэгвэл тэр замдаа л ямар нэгэн зүйл олсон байна. Даруйхан тэр зүйлийг ол.

Амины гарзтай хэрэг болох учир том ёслол үйлдэнэ. Ээж нь хүүхдийнхээ хувцсыг нэгжин гэртээ баахан үзлэг, нэгжлэг хийтэл баруун орны гудсан дороос өрөөсөн алтан ээмэг олдох нь тэр. -Ээ бурхан минь энэ мөн үү гэж чулуудах шахам Гармаад өгөхөд авч атгаад амандаа тарни хэлэн нүдээ аниж хэсэг бясалгасанаа -Мөн байна. За тэгэхээр би амины гарлагатай зүйл болно гэж хэлсэн. Хүүгийн амийг аврахын тулд танай гэрээс заавал нэг амь гарздах учиртай. Адуу мал золигт гаргах юу л байна гэрийн ойролцоо авчрахтун. Надад гурил зуураад аль гэлээ. Доржоо мотоциклоо асааж унаад ойр байсан хонь адуугаа бүгдийг тууж ирлээ. Энэ хооронд Гармаа дахин дахин төлөг тавьж зуурсан гурилаар хүний дүрс, морины дүрс хийж тавилаа. Тэгээд гэрийн өрхийг бүтээж өдөржин ном уншиж гурилаар хийсэн хүнээ хадаганд ороож, моринд нь өнөөх ээмгийг шигтгээд –

Морийг баруун зүгт аваачаад бул, хүнийг зүүн зүгт аваачаад бул гэж хэллээ. Өдөржин үйлдсэн зан үйл дуусах мөчид хүү гэнэт ухаан орон уух юм нэхлээ. Уйлж уцаарласангүй зүв зүгээр босоод -Шөнө болчихсон юм уу гэхэд ээж нь учиргүй баярлаж нулимсаа арчин хүүгээ тэвэрч үнслээ. Дорж ч урт амьсгаа аван хоёр алгаа хавсран хэсэг суухад -Одоо өрхөө тат даа гэж хэллээ. Хэсэг юм ярилгүй цай идээ болон суулаа. Гармаа дахин мэргэ тавин бодлогошрон сууна. -За ямартай ч амийг сольж адууг золигт гаргалаа. Энэ удаа ингээд өнгөрөх ч танайх энэ нутагт гурван жил байж болохгүй. Нутаг сэлгэн нүүж гурван жилийн дараа ирж болно. -Үгүй тэр чинь гэснээ санаа алдах Дорж хүүгээ харан сэтгэл нь тайвширч маргааш нүүнээ.

Гармаа чи нэг морь аваарай. -За гялайлаа. Харин таны хайртай азарга золигт гарсан шүү гэхэд Доржоо гүйж гараад адууруугаа давхин очтол хар азарга нь тэс хөндлөн хэвтсэн харагдана. Яг энэ мөчид хүчтэй салхи сэвэлзэж үхсэн азарганы урт дэл өтгөн сүүл хийсэж сэтгэлийнх нь дотор түймэр өрдөх шиг л боллоо. Хөөрхий дөө надад заяасан бурхан хүлэг байж дээ. Үхэхдээ хүртэл үнэтэй байж чадлаа хэмээн нулимсаа барьж дийлсэнгүй. Үрийг минь надад үлдээхийн тул өөрийн амиа зольж дээ. Муу ёрын ад зэтгэр заавал миний хайртай бүхэнд санаархсан байж.

Хар азарганыхаа толгойг таслан дэл хайрханы овоон дээр орхижээ. Уйтгарт намрын салхи тал дээгүүр уйтай эгшиглэж, түүн дээр нь зэллэн нисэх шувууд хоршин дуулна. Гурван намар дахиж ирэхгүй нутгаа орхин сэтгэл гонсгор ч элэг бүтэн үлдсэндээ талархан алсыг зорих нэгэн Монгол айлын нүүдэл энэ өдрийн гоёмсог зураг аж. -Хөөрхий Доржгуай сэтгэл хөөрөлтэй хүн гайгүй л байгаа даа гэж Бурмаа эр нөхөртөө цай барингаа хэлэхэд -Алзахгүй дээ хө. Хүн гэдэг цаг хугацаанд өөрчлөгдөж амьдарч байгаа газраа амархан дасчихна. Гурван жил юухан байх. Миний энэ хүүг харалдаа. Өчигдөр л төрсөн шиг санагдах юм гэтэл дөрөв өнгөрөөд явж байна гэж инээхэд -Тогтох удахгүй сургуулиа төгслөө. Нээрээ л хурдан байна шүү. Муу Энгүүн яаж яваа бол хот газарлуу харж хандах хүнгүй ганцаараа л явсан. Цэрмаа эгч хот явахгүй байхдаа -Энгүүн ухаантай хэрсүү хүүхэд гайгүй биз. Харин Цэрмаа эгч л хөөрхий бэтгэрэх байх даа. Хот яв гэвэл даанч явахгүй.

Насаараа амьдарсан газраасаа өөр газар дасаж чадахгүй хөгшин хүн. Яах вэ бид дэргэд нь байгаа юм чинь болно биздээ гэхэд Цэрмаа ч гаднаас ороод ирлээ. -За юу ярьж байна гэж сураг чимээ сонсох гэсэн шиг орж ирлээ. Хэдий нас нилээн дээр гарсан ч хаа ч очиж хөнгөн шингэн энэ хөгшин одоо ч гэсэн зүгээр суухгүй хавийн хүний дээл хувцас урлаж л сууна. Бурмаа ч гэсэн энэ хүний хажууд ирээд их зүйл сурсандаа. -Өө сонин гэвэл их л байна гэж инээд алдан хэллээ. Болсон зүйлсийг ярьж хөгшний сонорыг мялаахад уйдаж уймарсан эмгэн түр ч гэсэн сэтгэл нь зугаацаж авлаа. Гармаа сумын төв орон шинэ содон зүйл сураглаж яваад Цэрмаа хөгшинд тохирч болохоор нэг зүйлийг олж мэдлээ. Жи мобайл гэдэг компани малчдад зориулсан гэрийн суурин утас зарж байгаа бөгөөд худалдан авбал гэрт нь очиж суурилуулж өгнө гэжээ.

Яг хэдэн жилийн өмнө өнөөг олон сувгийн телевиз гарсан шиг. Холбоо ороод асуухад үнэ нь ч боломжийн байсан тул захиалга өгчихлөө. Мөн Энгүүнээс захиа ирснийг нь аваад гэрийн зүг шогшлоо. “Сайн байна уу ээжээ! Энэ захиа очих өдрийн мэнд. Хүү нь хичээлдээ яваад сайн байгаа. Миний ээж хүүдээ санаа зоволгүй биеэ сайн бодоорой. Хот хүн ихтэй, ааш зан сайтай юмаа. Би нээрээ гар утас авсан. Миний дугаар энэ шүү. Сумын төв орохоороо холбоон дээрээс яриарай. Эсхүл нөгөө Бурмаа эгчийн ах Бадарчгуайд утас байдаг тэрүүгээр яриарай. За дараа уулзалтаа баяртай ээжээ! ” гэсэн захиаг уншаад сэтгэл нь догдлон нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. Гараа өргөсөн морьтой баатрын хөшөөний өмнө зургаа авахуулсан хүү нь өндөр ч болчихсон юм шиг. Хэд хоногоос холбооны хүн ирж утас суурилуулж өгөхөөр хүүтэйгээ ханатлаа ярина биздээ. Хорвоо дэлхий эргэж нэгэн хүмүүний хувь тавилан зөв замруу орж амьдрал үргэлжилсээр.

Хорин жил айлын хатавчинд амьдарч ертөнцийг танилгүй амьдарсан Гармаад нэг л өдөр аз жаргалын үүд хаалга нээгдэж есөн зоосны төлгөөр тэр хаалга руу алхан орсон нь өнөөдөр олон олон хүний амьдралыг залах агуа их хүч чадал болон хувирсан юм. Олон хоног бороошвол Одыг л санана, тэнгэр цэлмэнэ Орчлонд надаас одчихвол Орь хоосон ганцаардана, сэтгэлд л үлдэнэ Байгаа бүхнээ хайрлахгүй бол Байхгүйг хайрлавч шаналантай Амьдрахын мянган шалтгаан сэтгэл дүүртэл бодогдох Амь халуун, хүнээ хайрла хүмүүсээ Ай хорвоо Амьтай бүхнийг цэнгүүлэх гэж Адилхан урсдаггүй цагийн шуурганд Жаргалын эрэлд зовлонг туучиж Жамын өмнө эрхгүй сөхөрнө, үрсээ л бодно Цэцэн мэргэн үгээр зэмлэж тархийг нь цэнэглээд Цэнгэг зөөлөн хайраар эвлэж зүрхийг нь дүүргээд

Зогсохгүй хөврөх цагийн хүрдийг зөв эргүүлээд Зоосоор борлогдохгүй үнэ цэнэ хүн чанар хайрлаарай Хүн чанар гэдэг агуулга олон янз Хүтүү хатуу бүхэн зовлон бишийг сана Элэг бүтэн айл хоосон хоносон ч жаргалтай Эгэл жирийн бүхнээс амьдралын тухай суралц Таяг тулсан хүнийг өрөвдөл ус болно Таны мэдэхгүй ертөнцөөр бодож байгааг сана Инээмсэглэлээр л нэг том шагначих Ийм л зүйлээр амьдрал үнэхээр дутаж байдаг шүү Залуухан ханьссан хосууд зовлонд сөхрөх нь олон Замын дундаас шантраад биесээ хэмлэх нь зовлон Даанч яаруу зангаас амьдралын хэрэм нь нурж Дандаа харуусах өдрүүдээр тархиа сүлж шанална

Өөрт байхгүй гэж илүү үзэх нь шунал Өрөөлийн юм бүхэн ч хүний зүйл биш шүү дээ Эхээс төрөхдөө чи юутай ирсэн гэж Эл бие чинь тэгээд нэр чинь л чинийх шүү дээ Гагцхүү амьдрахыг, цаг алдалгүй суралцаж Ганцхан амьдралынхаа үнэт зүйл нэрээ хайрла Гараас чинь үнэнчээр хөтөлсөн бүгдэд халуун хайраа өгөөд Гайхамшигт бүтээл хүн өөрөөрөө бахарх, хайрла… Байгаа бүхнээ хайрлахгүй бол Байхгүйг хайрлавч шаналантай Амьдрахын мянган шалтгаан сэтгэл дүүртэл бодогдох Амь халуун, хүнээ хайрла хүмүүсээ Төгсөв.

Зохиолыг минь шимтэн уншсан та бүхэндээ маш их баярлалаа… Дараа дараагийн зохиолоор дахин уулзталаа баяртай.(Урамшууллын данс :5025438133)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *