
Суурин газар орчин цагийн соёл нэвтэрч хүмүүсийн хэрэглээ, үзэл бодол тэр аяараа өөрчлөгдөж байлаа. Харин хөдөөгийн алслагдсан энэ хүмүүс л эртний Монгол ёс уламжлалаа дагаж сумын төв рүү жилдээ
ганц хоёр удаа л зүглэнэ. Энд болж байгаа зүйлсийг энэ дэлхийн хүмүүс даанч мэдэхгүй. Шинжлэх ухаан хөгжсөн эрин үед шашны үзэл хэт ихэдсэнээр шүтэх төдий л зүйл болж. Том том гандан
хийдүүдэд олон олон лам хуврагууд хүмүүст ёс төдий засал ном хийж байхад хэн ч мэдэхгүй тал нутагт жинхэнэ шүтэж болохоор бурхан шиг хүн байгааг хэн мэдэх билээ. Тэр ч байтугай айлын хатавчинд
амьдарч хүнд хүчир ажил хийж олон жил болсон. Түүнийг мэдэж илрүүлээгүй бол юу болох байсныг таашгүй. Намар цаг ойртож байгаль дэлхий үе үе хүйтэн салхилж, нарны илч суларч хаа нэг
газарт шарласан өвс харагдана. Гармаа шинэ гэртээ ирээд даруй сар гаран өнгөрч байв. Бурмаа ч дундуур зай нь дүүрч аз жаргалыг өдөр бүр мэдрэн хэн хэндээ хэрэгтэй хүмүүсийн жаргал хонины бэлчээрээс
хот айлын хооронд үргэлжилнэ. Тогтох энэ жил гуравдугаар ангид орно. Сумын төвд Бурмаагийн нагац ахындаа байдаг билээ. Найман настай сургуульд орсон хүү сургуульдаа тийм ч дуртай биш ч ээж нь ганц хүүгээ насаараа газрын мухар сахиад суулгахыг хүсээгүй юм. Одоо гэртээ ханьтай болсон болохоор санаа амарч амьдрал илүү амттай мэдрэгдэх аж. Найман сарын сүүлээр Бурмаа хүүгээ дагуулж сумын төв явахаар боллоо. Гармаа гэрээ даамалдан үлдэж мал хуйгаа харахаар болсон юм. … Тэр шөнө Гармаа анх удаа энэ орчлонгийн нэгэн тансаг жаргалыг эдэлж хоносон юм.
Өдий гучин зургаа наслахдаа нэг ч удаа эр даавраа гадагшлуулж үзээгүй түүнд энэ бүхнийг бэлэглэсэн Бурмаа гэх эмэгтэйд насаараа үнэнч зүтгэх сэтгэлийн тангараг өргөсөн дөө. Бурмаа харин тэр цэнгэлийн жаргалаас илүү түшиг тулгуур болох дотно сэтгэлийг таньж сэтгэлдээ бөхөлж чадсандаа баяртай байлаа. Бурмаа Гармаагаас дөрвөн насаар эгч юмсанж. Энэ бурхны зурхайд ивээл жил тул тун зохистой санагдав. -Би чамайг эргүүлсээр байгаад энд үлдээчихвүү гэж бүсгүй эрхлэн хэлэхэд -Хаанаас даа хувь тавилан л энэ байх. Би анх танайд яагаад ирснийг мэдэх үү? Олон жил өвөртөө хадгалж явсан есөн ширхэг зоосны мэргэ намайг нааш нь явуулсан. Тэгээд яагаад ч юм анх ирэхэд л дотно мэдрэгдэж хаашаа ч явмааргүй санагдаж билээ. -Надад ч гэсэн анх харахад л дотно санагдсан. –

Над шиг олон жил айлын хоол эргүүлсэн өмч хөрөнгөгүй хүнийг тэгж бодож хүлээж авсанд талархаж байна. Би хар багаасаа бурхан шашны мөр хөөж янаг амраг гэдэг зүйлийг ч мэдэх сөхөөгүй явахдаа бүхнээ алдсан. Хар буруу бодол байж болохгүй ухамсар минь хувь тавилангийн замыг минь ингэж зурсан биз. Үүнээс цааш ч амирлах хүртлээ надад хүнд хар буруу санах эрх байхгүй. Магадгүй энэ байдал чамайг зовоохоор бол хэлээрэй. Би мэргийн хүчээр олон зүйлийг мэдэж чадах ч юм бүхнийг харж чадахгүй. -Зүгээр дээ. Би бүгдийг ойлгоно. Олон жил түших хань, тулах баганагүй үртэйгээ амьдарсан надад энэнээс илүү хувь тохиол гэж хаана байх вэ. Айл амьтантай ойр байхыг бодсон элэг барих хүмүүс их учир ингэж ганц гэрээр явсан юм. Одоо чи байхад би юунаас айх билээ.
Ийнхүү ярилцан зүлгэн дээр дэвссэн дээлэн дээр хагас нүцгэн тэврэлдэн ярилцах хоёрын ярианд одод хүртэл уярхаар аж. -За миний хүү эрдэм ном их сураад ирээрэй гэж Гармаа Тогтохыг өргөн моринд нь мордуулаад үнслээ. -За та сайн сууж байгаарай гэж цовоо сэргэлэн хүү энэ удаа аз жаргалтай инээмсэглэн явах гэж байгаа нь өхөөрдөм. -Болгоомжтой яваарай хө гээд Бурмаагийн жолоотой гарыг нь атган хэлэхэд -За сайн сууж байгаарай гээд инээмсэглээд ээж хүү хоёр хөдөллөө. Бурмаа сумын төв хүртэл дөрвөн цаг гаран яваад очлоо. Сумын дэнжийн дэлгүүрүүдэд орж хүүдээ хичээлийн хэрэглэл, ганц нэг шинэ хувцас авч өгөөд нагац ахындаа очлоо. -За сайн явцгааж ирэв үү? Гүй мөн том болжээ энэ тогтох. Алив нааш ир үнэрлэе гэж нагац Бадарч том гүзээгээ зүүн гараараа илэнгээ орон дээрээ сандайлан суулаа. -Сайн сайн сууцгааж байв уу. -Би харин маргааш очиж авъю гэж бодож байлаа.
Мал хуй нь гайгүй юу гэхэд Бурмаагийн нүүр нь улаа бутарч анх аав ээждээ хүнтэй уулзаж байгаад баригдсан үе шигээ сандарлаа. -Мал зүгээрээ гэж гялс хэлээд май энэ жаахан цагаан идээ. Энэ жил ган тайлагдсан сайхан зун байлаа. -Аан за гэж хэлээд сандарч байгаа үеэл дүүгээ ямар нэгэн юм нуугаад байгааг гадарлаж хэрэгт дурласан хорон зан нь буцалж байлаа. Бадарч бол Бурмаагийн ээжийн төрсөн дүү бөгөөд сумын төвд насаараа даргын жолоо мушгисан хүн. Сум орон руу ойртож чаддаггүй дүүдээ хүнс тэжээлийг нь ойртуулж өгдөг юм. Тэрсхэн гурван охинтой бөгөөд зургаа, найм, арван настай. Тиймдээ ч хүү хүүхдэд их сайн. Бурмаа сум дахь хэргээ бүтээгээд хөтөлгөө морьтой гэрийн зүг яаран ергүүллээ. Замаа мэдэх салхи хээр ташуургүй ч ергөж хажууд нь яваа улаан зээрд гүйцэхгүй цогино. Бурмаа харин шинэхэн амраг, гэрийн түшигрүүгээ яаран догдолно. Туулах зам талаас хэтэрч тэнгэрийн нар ч жаргахаа дөхжээ. Гэнэт салхи хээрийн хамар тачигнаж зог тусан цоройж юунаас ч юм үргэж бусгаж гарлаа.
Хэсэг тогтоод нэг зог тусахад нь урагш харуулдан мориноос унахдаа нэг хөлөө салгаж чадсангүй… Бүрий болж гэгээ тасрахад Бурмаа ирсэнгүйд баахан сэтгэл зовнилоо. Борцтой гурилтай шөл тогоон дээр буцалж гэрийн хаа нэг зуухнаас дайвалзах галын гэрэл тусаж анивчна. Гармаа аяга хөмрөн боорцогны тос хөгөл халбаганд дээр тавьж зуухны амаар хийн хайлуулаад том шаазан аяга доош хөмөрч нэг ширхэг хоргол тавиад тосоо хийн асааж гэрэл гаргалаа. Энэ нутгийн хүмүүс хорголон дэн гэж нэрлэдэг юм. -мммммм гэж хуруугаа түлсэн дээ цочин уулгалж өврөө уудлан зоосоо гаргаж ирлээ. Нэг л муу совин татаж есөн зоосоо гүйлгэж үзлээ. Уул гэсэн дүрснээс цааш учир тайлагдаж өгөхгүй нэг л сонин байв. Уул гэсэн дүрс нь саадтай, хөдөө гадаа гэж гарна.

Гэвч яг юуг хэлэх гээд байгааг мэдэхгүй байсан тул нүдээ анин бясалган ном уншиж эхэллээ. Яг л зүүд шиг нүдэнд нь морь тонгочиж, хүн орилж цамнан нилээн хол гашуудан уйлж цурхирах чимээ сонсогдон улам бүр сэтгэлийг нь хямрааж түүнээсээ болж цааш харж чадсангүй. Дахин эхнээс нь бясалгаж ухаан санаагаа цэгцэлж шөнө дунд хүртэл бясалгаад дахин ном уншихад өнгөт дэлгэцээр нүдний өмнө гарч байгаа мэт үйл явдлыг тод харлаа. Моринд чирэгдэн яваа төрхийг нь харав. Тэгээд бушуухан аргамжаа руу гүйн хонины хашин хоншоороо эмээллэж унаад зөнгөөрөө зүг гарган явлаа. Шөнөжингөө хайлаа. Их л ойрхон мэдрэгдэх авч яг тоймтой мэдрэмж төрж өгөхгүй байгаа нь хэт их сэтгэл хөөрөлдөө автсан болохоор тэр аж…
Үргэлжлэл бий