Home Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

8 second read
0
2
1,215

Хөгшин цавидарын алхаа нэгэн хэмээр урагшилсаар газар хороох нь хурдан аж. Амараа элдвийг бодож явсаар өдрийн хагаст Сандагийн ойролцоох толгод дээр гарч ирлээ. Оройтсон ч гэсэн нэгэн эгэл бус

хүнийг замд нь оруулж өглөө дөө гэж бодон сэтгэлээ тайтгаруулавч өнгөрсөн амьдралаа бодоход хоолойд аргах шиг л болно. Сандаг зайлуул одоо ч тартагтаа тулахвий хөөрхий. Уг нь эндээ үлдэж

хэсэгтээ энэ хоёрыгоо харсан бол ч зүгээр л байсан юм. Гэвч тэр хүний сэтгэлийг хорьж цагдвал өдийг хүртэл зүтгэсэн зүтгэл талаар болж ч мэднэ. Одоогоор чадвар мэдрэмжээ бүрэн эзэмшиж амжаагүй залуу

өөрийн дураар, гүй дураар ч юу байх вэ зөнгөөр нэг амьдраад үзэгдээ. Ямартаа ч учир явдлыг Сандаг аа дуулгая байз. Гэрийн гадна нь ирэхэд хүн гарч ирсэнгүй. Шууд л яваад орлоо. Сандаг гэртээ

байсангүй. -За сайн байна уу Сайхан зусаж байна уу гэж мэндлээд хоймроод өгсөхөд сая юм оёж суусан Цэрмаа хүн орж ирснийг анзаарч харааны шилэн дээгүүрээ нэг нүдээ анин амандаа зуусан утасдаа

тээртэн хэлэх үг нь бөөрөнхийлдөнө. -Сайн сайн байна уу. Энэ чинь яасан сонин хүн явж байх юм гэж инээд алдан өвдгөө дарж босон уярсан хөлөө хөдөлгөөд эргэнэг өөд алхлаа. Цай аягалж бариад араас нь өрөм боорцог гаргаж тавиад ширээний ард ирж суугаад ямар нэгэн юм ярих байх гэсэн шиг ойртлоо. -Танай хүн хаачив? гэж асуунгаа пар пар ханиалгах өвгөн лам хоолойд тээглэсэн цэрээ хаяхаар үүдрүү босож очлоо. -Тантай л уулзах гэж явсан. Өчигдөр яваад ирээгүй л байна. Манайх гэдэг айл гар хөлөө хугалуулчихсан юм шиг л боллоо. Сураг сонсох нээ тантай хамт л явсан бололтой. Тэгээд л тосож аваад ирэх гэсэн юм байлгүй –

Надтай явах нь ч явсан гээд санаа алдсанаа. Их л олон зүйл ярих хэрэгтэй байна шүү Цэрмаа минь гэж дахин амаа дарж ханиалаа. -За тэгээд бараг сар хаагуур явав даа. -За тэгэхээр хаанаас эхэлье дээ байз гэж хэсэг мунгинаад аягатай цайнаас хэсэг ойчлоод. Ер нь бол Гармаа дахиж ирэхгүй л болов уу? За та нар учир ойлгох хүмүүс миний яриаг сайн сонсоод ав гэж болсон бүх зүйлийг нэгд нэгэнгүй ярихад итгэж ядсан Цэрмаа авгай хэсэг бодлогширон суулаа. – Гүй тэгээд өдий олон жил бид чинь хатавчиндаа бурхан нууж явсан байх нээ. Эвий дээ хаанаас гарвалтай ямар учиртайг нь ч мэдэхгүй. Тэр жил гэрт ирчхээд л үг ч дуугарахгүй ажилд тус болж гүйгээд, тэгээд гадаа хоноод байхаар нь илүү гэрт хонуулдаг болсон. Гэтэл нэг л мэдэхнээ өдий хүрч ижилдэн дассан байсан юм сан.

Тийм л хувь тавилантай амьтан байж. Одоо тэгээд хаана толгой хоргодох гэж явсан юм болдоо. Та эрт мэдэж байсан юм бол хэлэхгүй дээ. Бид наана уу цаана уу гэх л байсан. Өдий олон жил биднийг өдий зэрэгтэй амьдрахад тэр л том тус дэм болсон. – Хүмүүс ийм зүйлийг гэнэт хэлэхэд итгэх нь хэр билээ. Яг үнэндээ танай саахалтын Доржид болсон харамсалтай явдлыг урьдчилж харж сануулах гэсэн боловч гуйлгачин, зарцын үгийг хэн тоох билээ. -Дорж муу туучий гэж Цэрмаа амандаа үглэн суухад гаднаас ганц хүү Энгүүн нь орж ирлээ. -Ээж ямаагаа саах уу гэж их л төлөвшингүй байдалтай болсон хүү хэлэхэд. -Миний хүү ундаа уучихаад саахаа нийлүүлээд ирдээ. Өнөөдөр хэдэн хайдаг аа шувтраад болгочихъё –

Энгүүн ч сүрхий тусд оржээ гэж Амар хэлээд алив нааш ир ах нь нэг үнэрлэе гэхэд толгойгоо илэн ойртон ирэхэд өвгөн лам хоёр шанаанаас нь тарган гараараа зөөлөн барьж духан дээр нь үнэрлээд. Миний хүү одооноос аав ээждээ илүү сайн тус болдог юм шүү гэж хэлэхэд хүү толгой дохин ээжийнхээ хажууд очиж суулаа. Боорцог өрөм хольж идээд гарч одлоо. За би ч явъя даа гэж Амар лам өндийн дээл бүсээ янзлаад гэрээс гарч одлоо. Цаг орой болсон ч зуны орой урт тул хатирч ергүүлсээр тоонотын талын өөрийн гэртээ очлоо. Аав ээжээ хүлээсэн хүүхэд шиг тунирхсан төрхтэй Сандаг гэрийнх нь баруун хойморт завилан сууж байна. Тэр оройжингоо болсон бүх зүйлийг ярихад Сандаг толгой сэгсрэн -Бид ч яаж мэдэх вэ дээ уг нь эртхэн хэлсэн бол. Хүний үгээр болохлоор нь маанаг хойлог юм болов уу гэж боддог байсан.

Гэтэл ийм айхтар хүн байсан гэж бодохоор илүү сайн хандаж өгөх байсан юм шиг сэтгэлд хөндүүртэй юм. Дахиж уулзаад энэ олон жил биднийг хамгаалж бүгдийг хийж байсанд нь талархлаа илэрхийлмээр санагдах юм. Хөөрхий бидний хатуу ширүүн харьцаанд зүдэрсэн л байхдаа. Тэр гайхал нээрээ бороонд нордоггүй байсан тийм л учиртай байж гэж ярилаа. Гармаа өөрийн гэртээ байгаа юм шиг л сайхан байгаа бололтой. Бурмаагийн хүү Тогтохтой тоглож гартаа чулуу таалцаж, хамт морь аргамжиж, бас ямаа холбож аз жаргалтай инээж байлаа. Энэ бүхнийг харсан бүсгүй өөрийн эрхгүй уярч төдийлөн үг хэлээр ярилцахгүй байгаа ч сэтгэлээрээ ойлголцож байгаа юм шиг л байлаа. Орой бүх ажил дууссаны дараа Гармаа гадаа гарч суухад Бурмаа ч даган гарч ирлээ. Хажууд нь ирээд суухад Гармаа түүнрүү харж инээмсэглээд -Танд хэсэгтээ л төвөг удах бололтой гэхэд энэ үгэнд дурамжхан хандаж –

За яалаа гэж дээ харин ч өөрийг чинь энд байхад бид хоёр дуртай байгаа. Би таныг явсаны дараа маш их санасан гээд гараас нь атгаад авахад эгдүүцэж сандрахдаа золтой ч буцаагаад шидчихсэнгүй. Энэ үед Гармаагийн бие яг л цахилгаан гүйдэл гүйж байгаа мэт мэдрэгдэж босож гүйгээд морь хармаар ч юм шиг санагдлаа. Илт сандарч байгаа нь харагдах тул түүнийг шоолонгуй инээж эгдүүцэн бүр ойртон налан суулаа. Хамаг биеэ чангалан дуу нь ч гарахаа больсон эр дэмий л хавь ойрыг эргүүлдэж харна. Тогтох хаалганы завсраар сэмхэн харж дотроо тиймээ гэж баярлан мэдчихвий гэсэн шиг орлуу гүйж очин суулаа. -Би урьд нь огт эмэгтэй хүнтэй ийм ойроос харьцаж байсангүй гэж хоолой нь чичрэн хэлэхэд Бурмаа урт санаа алдан түүний гараас тас атган юу ч хэлэхгүй нүдээ анин суулаа.

Хэсэг хугацаа өнгөрхөд сая нэг дасав бололтой биеэ суллаж байгалийн өгөгдлөөрөө эмэгтэйн биеийг хүсэмжилж буйгаа мэдэрлээ. Гараа алгуурхан явуулж цээжийг нь тэмтрэн хоёр хөхийг нь дээлнийх нь гаднаас барихад өдийг хүртэл шээхдээ л ашигладаг байсан нууцлаг ичимхий бор нь дэр дор агсам тавьж байгаа мэт чангарч үзүүрээр нь гижиг хүрч даавар ялгарч байгаа нь мэдрэгдсэн юм.

Бүсгүй түүний нүүр өөд эгцлэн хараад уруул дээр нь эв хавгүй үнсэхэд яахаа мэдэхгүй чичрэх эр дэмий л уруулаа дагаж толгойгоо хөдөлгөнө. Хөндлөнгөөс хүн харж байдаг бол шоолж инээхээр л дүр зураг харанхуйлж буй үдшийн дунд учрыг эрэн догдолно. Энэ үед бүсгүй босож гараас нь татан гэрээс зайдуу сэмээрхэн хөтлөн алхлаа. Энэ хоёр хүмүүний эрхлэхийг сонсох гэсэндээ орчлон бүх дуугаа намдааж аниргүйн дунд амьсгалаар хэлэлцэх янаг амрагийн зохиол ододоор гэрчлүүлж эхэлж байна.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…