Нүүр Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

16 секунд уншина
0
0
395

Хэсэг унтаад сэртэл нар ээгээд налайж байв. Амар лам аль хэдийн босчихсон цай чанаж суулаа. -За жаахан дуг хийж чадав уу? -Тиймээ та амарч чадсан уу? – Бие хөнгөн байна. Наашаа суугаад цай уу? -Хэдэн

цаг ямарч зүүд зүүдэлсэнгүй сайхан унтаж авлаа. -Тэгэлгүй яах вэ дээ. Чи өөрийн айдаг зүйлээ мэдэж аваад тэр бүү хэл түүнийгээ айдас биш болгож чаддаг болсон шүү дээ. -Тэгэхээр урьд шөнийн сонсогдсон,

мэдрэгдсэн зүйлс зүгээр л миний айдас гэж үү? -Тэгэлгүй яах юм. Чи жинхэнэ сүнснүүдийг тийм аймар зүйлс байдаг гэж бодоо юу? Яг үнэндээ би чамаас олон насыг илээж, олон газраар явсандаа л мэдэх

зүйл арай илүү ч хүнд оногдсон хувь тавилангийн, бурхны өглөг өөр өөр байдаг юм. Чи надаас хавьгүй илүү гэдгийг би мэдэрсэн. Гэхдээ тэр хүч чадлыг зөв ашиглах гэдэг хэцүү. Монголчууд бид бурхны шашинг

шүтэх дээ хэт буруу туйлширч, хэт автаж нөгөөтэйгүүр яг мөн чанарыг нь олж шүтэж чаддаггүй юм. Харин бид төлөөлж байгаагийн хувьд эхлээд бүгдийг төгс ухаарсан байх ёстой. Хамгийн нэгдүгээрт

сэтгэлийн засал нэн чухал. Чи залуу байна. Сурч мэдэх зүйл ч их байна. Чамайг шидтэй, хүчтэй гэж хэлж байгаа нь үлгэрт гардаг хувилгаад шиг нүдэн дээр хувираад, элдэв ид шидийг үзүүлнэ гэсэн үг биш. Мэдээж тийм байж болох ч тэрнээс илүү чухал нь чи бол хэсэгхэн цаг хугацаанд хэмжээлшгүй үйлийг бүтээх хувьтай хүн гэсэн үг. Тиймээс эхлээд өөрийгөө зөвөөр мэдэр. Маш олон жил чи бусдын адил, тэр ч байтугай зарц барлаг хийн амьдрахдаа хаа нэг газар хорссон, жөтөөрхсөн зүйл гарсан л байгаа. Түүнийгээ мартах биш гэгээлэг талаас нь уучлах өршөөх гэдэг нигүүслийг олох хэрэгтэй. -Та яагаад лам болсон бэ? –

Тавилан л байх даа. Бидний үед цаг төрийн байдал цөвүүн байсан. Лам нар хомроглон устгагдаж харийн түрэмгийлэлд олон олон энгийн иргэд хэлмэгдсэн дээ. Орхимж нөмрөгөн бөөн бөөнөөр нь буудан хороож байсан юм. Багш тэгэхэд надад ард хувцас өмсгөөд гэрт хүргэсэн. Өөрөө гарын дүйтэй хүн байсан болохоор амь аврагдсан. Тайван цаг ирж хүмүүс шашин ном шүтэх эрх чөлөө нээгдэх үед хөөрхий бурхны орондоо заларсан даа. Чи хамгийн сүүлийн шавь нь. Би танай аав ээжийг ч мэднэ гээд амандаа маани хэллээ. -Амар ахаа өнөөдөр ойрхон явах байх яг яана гэсэн бэ? -За тэгэхээр сайн сонс өнөөдөр хамгийн хэцүү өдөр чамайг ганцхан шөнийн дотор айдсаа ялсан гэж найдъя. Хамгийн гол нь чи хувилгаан хүн шиг бод. Сүнснүүд бол хүн гэж бод. Гомдол хорсол тээснийг нь аргадаж, загнаж яг л хүн шиг харьц, махан биегүй л болохоос адилхан л хүмүүс гэж хэлээд өнөө шөнө гал их түлэх хэрэгтэй. Чи мэргийн заасан зүгт аргал ойртуул. -За ойлголоо. -Орой ном уншиж ад зэтгэртэй тулгарахдаа огт зогсож болохгүй.

Миний сэтгэл нэг л тийм байна. Хэрвээ надад ямар нэгэн зүйл болсон ч битгий зогс. Хэрэг бишдвэл хоёулаа баларна. -За ойлголоо. Сандаг морио ч сэлгэж чадахгүй гаднаа сар аргамжсан хүрэн морио унан Тоонотын талруу өдөржин шогшиж очтол уулзах ёстой хүн нь байсангүй. Амар ламын охин хүргэн хоёр нэг зүйлийг нууж байгаа мэт сандралдан ярьж ядан байв. Хашир өвгөн хандыг ойлгож Амар лам Гармаа хоёр нэг зүйлд явсан байж магадгүй. Тэр нь юу байж болох вэ. Арай Гармааг урвуулж хөл гарынхаа үзүүрт зарж байгаа юм биш байгаа гэж хардан хэсэг бухимдлаа. -Амар хаа хүрэхээр явсан юм бол гэж асуухад хүргэн нь юу хэлэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзсэнээ -Аа газар ус тахих гэсэн байх шүү гэж эхнэрлүүгээ харан хэллээ. -Манай Гармаа энүүгээр үзэгдээгүй юу гэхэд –

За ёстой мэдэхгүй би ойрд мал хуй хараад зав жаахан муу байлаа гэсэн юм. Энэ өдрөөс хойш арав хоногийн дараа Сандаг дахиад л Тоонотын талыг зорьсон ч Амар ирээгүй байсан юм. Яг энэ өдөр Амар Гармаа хоёр хамгийн хэцүү шөнийг өнгөрүүлэхээр зэхэж байв. -За миний хэлснийг санаж байгаа биз. Номоо зогсоож болохгүй шүү. Энэ мэргэнд буусан газарт маш хэцүү ад зэтгэр байх нь гарцаагүй. Үүнийг л ялан дийлж гэмээн чиний хүч чадал тогтоно. -Ойлголоо. Бас л нэг тас харанхуй шөнө хоёр лам түүдгийн дэргэд ном уншин суулаа. Энэ удаад бүх зүйл бодитоор мэдрэгдэж галын дөл хийсэж ад зэтгэрүүд урд хойгуур гүйлдэж байлаа. Хоёр лам хонх дамрагаа дуугарган номын дуугаа хадааж шөнө талдаа орох үед маш хүчтэй салхи үлээж галыг унтраалаа.

Бүх биеийг багласан мэт хөшөөж амыг таглах гэж оролдох ад зэтгэрийг номын хүчээр хөөн туусаар байтал Амар өвгөн хажуугаараа унаад өгчихлөө. Гармаа улам чанга номоо уншин хоёр цаг гаран чанга дуугаар дуулахад сая нэг гэрэл цацарч бүх зүйл дууслаа. Төд удалгүй тэнгэр хаяарч зүүн урд хөтлөөр морьтон цэрэг давших шиг сүрлэг улаан нар гарч ирлээ. Гармаа Амар өвгөнийг өргөж гудас дэвсэн хэвтүүлээд судсыг нь барьж иллэг хийн ном унштал төд удалгүй сэрчихлээ. -Хаа арьяабал минь. Чи чаджээ гэж нүдэндээ инээмсэглэл тодруулан хэсэг хэвтсэнээ. Гэртээ харьцгаая даа. Би бүх учрыг Сандагт дуулгах болохоор чи тийшээ очих уу? -Эхэндээ яг л унтах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байснаа номоо илүү тод чанга уянгалаг дуудтал жороо морины явдал шиг бүх зүйл хөнгөрөөд ирсэн. – За ашгүй дээ. Багш чамайг буруу таниагүй нь гарцаагүй байж. -Би өөр газар очвол яах вэ? –

Чамд очих газар бий гэж үү? -Тиймээ байгаа. Харин та Сандаг ахынхаар ороод дуулгачихна биз. -За тэгвэл эндээс хоёулаа салах хэрэгтэй боллоо. Аа тийм. Чи лам хувцас өмсөх хэрэггүй ард мэт амьдар. Энэ судар, хөөрөг бол чиний хэрэглэл. Май энэ эрхийг ав. Чамд эд хэрэглэлээс илүү чиний бие бол тэр чигтээ бурхан. Бусдыг анагааж эдгээх гээд. Сая хүртэл чи намайг аварсан. Эхнэр ав. Болж өгвөл олон газраар яваарай. Чиний зөн совин бүгд үнэн болохоор эргэлзэх хэрэггүй гэж хэлээд өвгөн Амар мориндоо мордон шогшуулж одлоо. Цоо шинээр төрсөн мэт хархүү анх энэ хаалгыг нээж өгсөн тэр газарлуу тэмүүлэн явна.

Түүний хувь тавилан ийм л байж. Гэр дээрээ хүүгээ өргөж гаргаад өрхний оосор янзлуулж байсан Бурмааг ар талаас нь хүн дуудах шиг санагдан байн байн алсыг харна. Тээр холоос нэг морьтой хүн нэг холдож нэг ойртож харагдах нь зэрэглээ гэж ойлгоном. Яагаад ч юм энэ өдөр түүнд ямар нэгэн сайхан зүйл тохиолдох юм шиг санагдана. -Ээж ээж Гармаа ах бишүү гэж хүү гэр дээрээс баярласан харцтай ээжийгээ давуулж гараараа заан хэлэхэд -Юу? Мөн үү гэж нэг л догдлонгуй эргэж харахдаа золтой л гүйчихсэнгүй. Уяан дээр ирээд мориноосоо буун эмээл хазаарыг нь аваад суллан эзэндээ очдоо хүлэг минь гэж шивнэлээ. Анх ирэхэд хормой тасдчих гээд байсан том халтар гийнан эрхэлж, гэр дээрээс хүү үсрэн буугаад гүйж очин хажууд нь зогсоод үнсүүлэх гэсэн шиг яг л аав гэртээ буцаж ирж байгаа айл шиг жаргалтай нэгэн зураглал Монгол айлын гадаа бурхны мэлмийг баясгана.

Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *