Нүүр Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

8 секунд уншина
0
0
365

Хэдэн өдөр хавийн уул хад, мод, агуйгаар хэрэн хэсэж ном уншиж явсаар Гармаа сэтгэл санаа нь ч тэнийж нэг л өөртөө итгэлтэй болж ирэв. Царай зүс нь сэргэж нүдэнд нь оч гэрэлтэх шиг л боллоо. Үргэлж

гэмшсэн мэт царай гаргаж явдаг түүнийг одоо танилууд нь л лав хараад танихгүй байх. Бурмаагийн өгсөн хувцас ч түүнд зориулсан мэт таарч жигтэйхэн зохих аж. Бурмаа нөхрөө үдээд арван жил болж

байгаа билээ. Одоо хүртэл үхсэн амьдыг мэдэхгүй ч нэг удаа осолдож амь үрэгдсэн гэж сонссон юм. Угаас хүний нутгийн хүн ойр дотнын хүмүүсээ ч танилцуулаагүй юм. Хэвлийд нь хайр үлдээчхээд хэзээ ч

ирэхээргүй явчихсан мэт санагдана. Тэр өдөр Гармааг хараад сэтгэл нь догдолсон ч түүнийгээ нууж чадсан юм. Учир нь дүр төрх нь тун төстэй харагдсан аж. Тэгээд бас Гармааг тэднийд очоод явснаас хойш

байнга бодогдож, амьдралд нь гэрэл асах шиг болсон билээ. Гэвч тийм сэтгэлээр хандаж байгааг чухам өнөөх эр мэдэж байгаа болов уу? Гармаа өдий гучин зургаан насыг наслахдаа эмэгтэй хүнтэй дотно

харилцаа үүсгэж үзээгүй тийм л гэнэн бөгөөд хүүхэд шиг эр хүн. Олон жил сэтгэл дотроо өнгөрсөн ижий аав, багшийгаа бодон шаналж хоол олдвол идэж, ор олдвол унтана гэгчээр Санжаа өвгөнийд толгой хоргодон хамаг ажлыг нь хийж өөрийгөө аргацааж амьдарсан нь хайран санагдана. -За тэгэхээр хэд хоног сэтгэл ариусгах богино хугацааны бясалгал хийлээ. Үр нь нүднээс чинь л харагдаж байна хэмээн инээх Амараа өвгөн сэтгэл хангалуун бололтой хамрын тамхиа овоолон чимхэж хоёр хамарлуугаа ээлжлэн хийж тэрүүхэн тэндээ ханиалгаад. -Өнөөдөр эндээ хоноод өглөө мэргэ тавь. Одоо чамд өөрийгөө хамгаалах сорилго хэрэгтэй учир мэргэ чамд газрыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл үхэгсдийн сүнстэй харилцаж ялан дийлэх хэрэгтэй. Тэгж чадаж гэмээн одоо чи зөв зам руу орж байна гэсэн үг. – Ойлголоо. Амар ахаа би лам болчихвол нөгөө…

гээд үгээ залгихад юу хэлэх гэж байгааг гадарласан өвгөн хоолой засан ханиалгаад -Чи бол лам биш бурхан. Гэхдээ бас хүн. Ийм чадалтай хүн хорвоод тийм ч олон төрөхгүй. Санаа зоволтгүй хүү минь. Чи бусдын л адил амьдарна. Шид хүч чадлыг олон түмний сайн сайхны төлөө ашиглаж зөв авч яваасай гэсэн үүднээс өнөөдөр би чамд тэр замыг заахад тус болохоор явж байна. Харин би энэ бүхнийг хийсэндээ сэтгэл амар буцах байх. Өнөө цагт бурхан номыг буруу аргаар ашиглах хүн олширсон. Чамд л гэж хэлэхэд сэтгэл санаагаа үргэлж ариун байлгаж бусдын хар муу санаанд бүү авт гэж их л учирлан ярилаа. Тэр өдөр нээх олон зүйл бодолгүй нам унтаж үүрээр босон есөн зоосоо татаж мэргэ тавилаа. Мэргэнд баруун хойт зүгт наран шингэх нутагт эхний очих газрын төлөв буусанд хоёул хэлэлцэн газар нутгийн байршлаар Амар лам толгой дохин ойлгов бололтой. -Аа яг л бодсоноор боллоо. –

Та мэдэж байна уу. Би одоохондоо сайн ойлгохгүй л байна. -Аргагүй аргагүй. Одоогоос дөчин жилийн өмнө багш өөрийн шидийг олох үүднээс намайг дагуулан явж байсан юм. За за явахад бэлд очоод яахыг чинь хэлж өгөмз гээд гээд босоход аль хэдийн ачаа хөсгөө баглаж мориндоо ачсан Гармаа -За та мордоно уу гээд нэг гараа сунгахад -Алив би өөрөө гэж морины цулбуурыг авч нэгэн овгор хадны хажууд очиж зогсоод хадан дээр гараад мордлоо. Өдөржин мориныхоо алхаагаар гэлдрүүлсээр зорисон газраа хүрлээ. Хөх хайрхан уулын бэлд хүн тавидаг хонхор байв. Гармаа эхлээд сэрдхийн цочсон ч аман дотроо маани хэлэн тайвширлаа. -За ирлээ. Ачаагаа буулга гэж хэлээд мориноосоо буун нуруугаа тэнийлгэн хэсэг зогсоод дороо сууж нэгэн хадан дээр арц унгасгалаа. Тогоо тулгаа угсарч бор цай чанаад тариан гурил зуурч идээд -Өнөө шөнө энд хононо. Чамтай төрлөө олоогүй тэнэмэл сүнс таарах учиртай. Шар шарма нарма ная ий суухаа энэ тарни чиний айдсыг дарах болно.

Бусдыг чи өөрийн шидээр шийдэх хэрэгтэй тун болохгүй бол хөгшин би аргалъя гээд малгайгаа авч толгойгоо илээд буцаад тавилаа. -Ойлголоо. Таны майхныг босгох уу? -Хэрэггүй биздээ өнөө шөнө дуг хийх зав гарахгүй болов уу Гэгээ тасарч харанхуй болоход эргэн тойрон нам гүм. Хаа нэг царцаа дуугарна. Саргүй битүү хар шөнө хажууд байгаа хүн ч үл харагдана. Хоёр лам зэрэгцэн суугаад ном айлдана. Гэнэт л чихүүдэс хүрэм инээд сонсогдох шиг болж уншиж байгаа номоо улам чанга дуудлаа. Үүнээс харахад айдас нь дарагдахгүй байгаа бололтой.

Гармаагийн хамаг хөлс нь цувж дээл нэвтлэх шахам боллоо. Амар өвгөн ташуураар хоёр мөрлүүгээ шавхуурдан зайл, тонил гэж хэлэнгээ номоо уншина. Гармаагийн яг өмнө хүйтэн амьсгал мэдрэгдэж чихүүдэс хүрэм хоолой сонсогдож өвдөг нь хүнд оргиод сүүлдээ дуу нь гарахаа болиод ухаан алдан уналаа. Энэ үед өвгөн багш нь зүүдэнд нь орж ирлээ. -Ад зэтгэр хүний сэтгэл дотор буй. Айдсаар хооллож зовлонгоор жаргадаг хамгийн муухай чанар.

Чи түүнийг өөрөө бий болгоод байвал өөрийгөө ч өрөөлийг ялан дийлж чадахгүй гэсэн үг. Тиймээс бүх айдсаа аз жаргалтай бодлоор сольж сайн сайхан бүхнийг дурс гэж хэлэх мөчид Гармаа эргэн сэргэж үргэлжлүүлэн номоо маш итгэлтэйгээр, аль болох аз жаргалтайгаар хэлэхэд хамаг бие хөнгөрөөд ирэх шиг боллоо. Үүр цайтал хоёул ном уншиж суугаад их л ядарч орхилоо. -Эхний сорилыг давлаа. Сэтгэл санаагаа тайван байлга. Эндээ хэсэг амраад хажууханд дараагийн газар байх ёстой гэж Амар хэлээд суугаагаараа нүдээ анин дуг хийлээ.

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *