
Бүх л амьдралаараа хүнд хар буруу саналгүй, муу зүйл хийлгүй амьдарч ирсэн Гармаа юуны учир хэн нэгний зовлонд ийн шаналан зовно вэ. Нүүр нүдгүй зодуулсан бие нь тэсэхийн аргагүй өвдөж байвч
шүд зуун сэтгэл санаагаа тайвшруулж биеэ засан завилан сууж урьд нь сурсан ном тарниа амандаа нэг бүрчлэн уншиж хөдөлгөөнгүй сууна. Тэрээр бясалгалаараа өөрийн оюун бодлоороо янз бүрийн
ертөнцөөр аялж байлаа. Харин гаднаас нь харахад хуучин муу дээлтэй хөхөрч борлосон царайтай ядуу эр хадан хавцлын хооронд нүдээ анин хөшсөн аятай. Үдшийн бүрий болсон ч тэрээр хөдөлгөөнгүй гагцхүү
хааяа уруул нь л хөдөлж байв. Одод түгж хаа нэгтээ шувууны жиргээ, хорхойны хүрхрэх чимээ сонсогдоно. Энэ бүхэн Гармаад харин үл сонсогдоно. Ямар нэгэн эрдэм гэдэг мэдэж байхдаа гол нь биш
мэргэшсэн байвал л чухал аж. Гурван шөнө гурван өдөр тасралтгүй сууж бясалгасан тэрээр махан бие махбод нь маш ихээр сульдсан байв. Бясалгалын хүчээр сүнс нь хөтөлж түүнийг нэгэн зүгт хөдөллөө.
Алгуурхан алхаж өдрийн турш нэгэн газрыг зорин явав. Аав ээж хоёр нь орон гэрийн үүдээр ээлжлэн орж ирээд огт үг дуугаралгүй толгойг нь илж инээмсэглэн харсаар л байлаа. Би бурхны оронд ирсэн бололтой. Их амар амгалан санагднам. Өвгөн багштайгаа ч бас уулзмаар байна гэж бодоход аав ээжийнх нь дүр замхран одлоо. Гармаа бясалгалаасаа сэрж алгуурхан нүдээ нээхэд Монгол гэрийн унь, эсгий дээвэр нүдэнд нь туслаа. Толгойгоо өргөх гэтэл дийлсэнгүй. Хажуу тийш толгойгоо эргүүлэхэд урьд нь мэргэндээ хөтлөгдөн ирж учирсан ээж хүү хоёр сууж байв. Учрыг үл олон хэсэг нүдээ анихад Бурмаа авгай хажууд нь суугаад -Та сэрчихвүү? Бие нь яаж байна. -Би би яаж… гээд үгээ дуусгаагүй байхад -Өчигдөр шөнө үүдээр орж ирээд ухаан алдаад уначихсан.

Энэ хөөргийг гартаа атгачихсан байсан -Намайг өршөөгөөрэй. Танд төвөг удчихлаа -За хаанаас даа. Ухаан орсон чинь сайн байна. Алив та жаахан шингэн юм уугаад аль гээд модон тагшинд зэлгээн сүүтэй цай аягалж толгойг нь жаахан өргөн уулгалаа. Уруул ам нь омголтож илүүг ярих тэнхээгүй тэрээр хэсэг нүдээ анитал унтаж орхилоо. Бурмаа авгайн гэрт дахин гурав хоносны дараа Гармаа овоо тэнхэрч босож алхаж, идэж уухтай боллоо. -Танд маш их гялайлаа. Надад өгсөн хонь болоод мөнгөн тагшаа өөртөө үлдээ. -Хаанаасдаа Гармаа минь гэж өөриймсөг хэлэхэд сэтгэл нь нэг л содон догдолж золтой л уйлчихсангүй. Нээлттэй хаалгаар алсыг ширтэж нүдэнд цийлэгнэсэн нулимсаа арайхын тогтоогоод эргэж бүсгүй рүү хараад -Би ингээд явъя даа. – Хүсвэл та энд хэсэгтээ байж болно ш дээ. – Үнэхээр баймаар л байна. Гэвч заавал явах ёстой газар байгаа тул явалгүй горьгүй нь гэхэд Бурмаа авдраа уудлан боодолтой зүйл гарган задлаад бараг шинэ дээл, гутал, бүс, малгай тэргүүтнийг барин -Үүнийг өмсөөд яв. Тэгээд хэзээ ч хамаагүй ирж болно шүү гэлээ.
Түүний өгсөн зүйлийг цааргалж буцаасангүй бүгдийг нь авч өмсөөд гарлаа. -Та сайн сууж байгаарай гээд гэрийн гадна байсан нэг шилбүүр модыг барин алхлаа. Ээж хүү хоёр араас нь харан барааг нь бүдгэрэх хүртэл зогслоо. Гармаа алхсаар Тоонотын талд хүрэхэд хоорондоо саахалтын дайтай гурван хот айл харагдлаа. Хамгийн ойрхон гурван гэртэй айлуудад хүрэхэд хүрэн дээлтэй махлаг өвгөн гарч ирэн тоссон нь Амараа лам байв. Учир явдлыг гадарлах лам залууг угтан гэрт орууллаа. Мэнд мэдэлцэн хоймор таллаж суулаа. -За Гармаа хүү яасан ганган болчихов. – Аа энэ үү ярьвал их урт яриа л болох байх -За чи миний хэлснийг бодож үзсэн үү? -Харин энэ талаар л явна. Цаашид яахаа мэдэхгүй таныг зорин ирлээ. Тэр нэг өдрөөс хойш бие болоод сэтгэл зовиур ихтэй боллоо. Би гэдэг хүн яг яах ёстойгоо мэдэхгүй учир ах таныг л зорьж ирлээ. –
Би чамаас гэрэл цацрахыг харсан. Мэдээж энгийн хүмүүс түүнийг чинь олж харахгүй. Чи ч түүнийг мэдрэхгүй. Тиймээс чи эхлээд өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. -Харин яаж вэ ах минь. Та л зааж өг. – Угаас би чамаас хүч чадлаар дутуу ч зааж зөвлөж чадах л байх. Ямар ч чадвартай байсан мөн чанарыг ойлгохгүй бол хэцүү. Хөгшин би биеэ зольж эхний болоод сүүлчийн удаа аянд гарах хэрэгтэй болох нь. – Хол явах уу? -За тэрийг зам, заяа л мэднэ. Чамд багшийн есөн зоос бий юу. Чи мэргэл. Тэр бидэнд зам заана. -Байгаа. … Сар гаруй хугацаа өнгөрсөн ч түүнээс сураг байсангүйд баахан зовинож олон жил хаяа хатавчиндаа байлгаж хамаг ажлаа хийлгэдэг байсан ч өөрийн дүү мэт л дассан сэтгэлээ тэр анзаараагүй аж. -Муу сагсуу зүгээр байсан хүн хөөгөөд явуулчихдаг.
Хаана юу хийж яваа болдоо. Чоно нохойны хоол болчхоогүй байгаа гэж Сандаг өвгөн толгой сэгсрэн шогширлоо. -Муу гэсэн хөөрхий минь хамаг ажлыг минь л нугалдаг байж. Энэ муу сагсуугаас болж бүр нэг баларлаа. Сааль сүү ч авч чадахаа байх нь. Энэ Энгүүнээ мал ч олигтой эргүүлчихгүй ёстой нэг гэж Цэрмаа авгай ч бас халаглав. -Харин тийм ээ. Чи бид хоёрын өдий зэрэгтэй яваа нь муу Гармаагийн минь ач. Одоо яадаг юм байгаа юм. Би ер нь нэг морддог юм уу? -Хаа гэж хайх гээв -Гүй тэгээд яах болж байна аа. Удахгүй намар өвөл гээд бид чинь хэцүүднэ ш дээ. –

Оройтож төрсөн ганц хүүдээ хэдэн хөрөнгө үлдээчих гэхсэн. Гэвч ажилгүй бол хичнээн хөрөнгө байгаад ч хэрэг алга. Чи ер нь Амараа лам дээр очвол ямар вэ -Нээрээ тийм Амараа бидэнд нэг сураг дуулгахвий. Ерөөсөө мордъё. Алив миний дээл гутлыг аваад ир гээд хоёр хөгшин гар хөлөө алдсан мэт гашуудан харуусах сэтгэлээ тайтгаруулах гэж ийн хөөрөлдлөө. Энэ үед Амараа лам Гармаа хоёр есөн зоосны зурсан харгуйгаар даяанчлан аяны замд гарчээ… Худгийн мэлхий далайг мэдэхгүй гэж хичнээн заяагдсан ур чадвар байлаа ч түүнийгээ жинхэнэ өөрийн болгож чадахгүй бол зүгээр л хийсэх хамхуул мэт утга үл оршино…
Үргэлжлэл бий