Нүүр Өгүүллэг ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

ЛУСЫН НҮД /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

10 секунд уншина
0
1
496

Гармаа багадаа нутгийн нэгэн лам өвгөнд шавь орж хэсэг суралцаж байсан юм. Айлын ганц хүүхэд гэхэд эрх дураараа зан үгүй цаанаасаа л хүлцэнгүй, энэрэнгүй тийм хүүхэд байсан. Багш нь өөрийн мэдэх

зүйлээ бүгдийг заасан ч түүнийг ашиглаж, хүмүүст үйлчлэхийг харж чадалгүй бурхны орондоо одсон юм. Тэр цагаас хойш ард мэт амьдарч аав ээждээ тус дэм болж хэдэн малаа адгуулдаг байсан ч золгүй явдал

тохиож аав ээж хоёр нь ч хамтдаа тэнгэрт одсон юм. Хамаатан садан гэх ганц хоёр хүн байсан ч хамаг хөрөнгийг нь хамаад хатавчиндаа ч зай үлдээгээгүй бөгөөд түүнд очих орон ойчих аяга ч үлдээгүй юм. Нэг

нутаг давж хэрэн тэнүүчилж яваад Сандаг гэх айлд толгой хоргодон өдий хүрсэн ч өр зөөлөн нигүүлсэнгүй түүний дотор өчнөөн олон шаналан байгааг хэн мэдэх билээ… Дэл хайрханы оройд хэсэг сууж

байгаад өнөөх зүйлээ задлан өвгөн багшийн өвлүүлсэн жижиг судар, хажууд нь боолттой есөн зоосыг задалж харлаа. Зүүн алгаа дэлгэн зоосоо гүйлгэн дахин нэг атгаад амандаа тарни шивнэн үлээж нүдээ

анин алгандаа сэгсэрч гарлаа. Зоосны мэргэнд нь зорьсон үйл нь саадгүй бүтэх ч ямар нэгэн сэтгэл зовниосон зүйл мэдрэгдэх шиг болов. Яагаад ч юм тэр зүг нь адуу нь байгаа зүгээс эсрэг байсан ч заавал очих ёстой юм шиг санагдана. Толгойгоо гашилган хэсэг суугаад мориндоо мордлоо. Адуу байгаа зүгтээ алгуурхан алхуулахад ар талаас нь зулгаагаад байх шиг жигтэй мэдрэмж түүнийг өмчилнө. Хэсэг яваад дахин дахин бодлоо. Сандаг өвгөн хуруу даран тоолохдоо тав хоног гэсэн. Тиймээ угаасаа шинийн найман чинь тав хоногийн дараа юм байна. Тиймээс мэргэнд гарсан тэр зүгт яваад үздэг хэрэг гэж өөртэйгөө яриад өнөөх зүгт хөдөллөө. Яваад л байлаа. Эзгүй хээр амьтан ч таарахгүй бараг өдөржин явлаа.

Нар нилээн доошилж үд хэвийх мөчид гаднаа ганц морьтой, ганцхан гэр харагдлаа. Яаран очиход том халтар нохой түрий зулгаачих гээд хавьтуулахгүй байв. Гэрээс нэг хижээл насны авгай гарч ирэн. -Хойлог яв чи яв чи гэж газраас чулуу самардан хөөхөд гүйж одлоо. Уяатай морины дэргэд очин морин дээрээсээ -Сай… Сайн байна уу та. Сай… Сайхан зусаж байна уу гээд мэндэллээ. -Сайн сайн байна уу та. Сайхан зусаж байна – Но… Нохой яах бол? -Зүгээрээ та орооч гээд өнөөх бүсгүй урилаа. Гэрт яваад ороход орон дээр нэгэн хүү их л шаналсан царайтай хэвтэж байх юм гэнэ. Айлын авгай бор цай аягалан хэдэн боорцог таваглалаа. -Энэ хавиар өөр айл байгаа юу гэж Гармаа гэрийг нь тойруулж харангаа хэлэхэд -Манайхаас өөр айл байдаггүй. Би гэдэг хүн энэ хүүхдээ хараад мал хуйгаа ч олигтой харж чаддаггүй. Аваад явж ч болдоггүй. Та хаана хүрч явна.

Сумын төв орвол хэл хүргээд өгөөч -Би эндээс холдохгүй. Сумын төв чинь эндээс бараг тавин километр байхаа. -Яах вэ байз. Моринд дүүрээд явчихвал замын аян даахгүй болов уу хүйтэн алчуураар халууныг нь дарж, өлөнгөө өгөөд л байж байна гэхэд -Хэзээнээс ингэчихэв. Яг яаж байна. -Гурав хонож байна. Гэнэтхэн л халуураад доош гүйлгээд байгаа. Одоо бүр тамир нь тасарч байна -Алив би болох уу гэж судсыг нь бариад толгой дээр нь алгаараа дарж нүдээ анин хэсэг суулаа. Дотор халуунтай байна. Ходоод гэдэс нь л маш их хямарч дээ. Танд эм, цай, ургамал юу байна? -Эм тан юу ч байхгүй -Хоолны хордлого, дээр нь гаршсан байна. Та санаа зоволтгүй. Усаа өгч байсан чинь маш сайн. Усыг удаан буцалгаж ширгээгээд уулга… би мэддэг хэдэн тарниа хэлье, бас хүн амьтан дайралдвал хэл дуулгая гээд амандаа тарни хэлэн хэсэг суугаад миний зөн үнэн бол хүү чинь удахгүй зүгээр болчихно гээд инээмсэглэлээ. Энэ үед Гармаа тэс өөр хүн болчихсон юм шиг л яриа хөөрөө тэгш болсон байв. Өөрөө ч үүнийгээ анзаараагүй юм.

Оройтсон болохоор хонохоос өөр арга байсангүйд тэр айлдаа хоноглолоо. Айлын хүн Бурмаа гэх ганц бие ээж бөгөөд арван настай хүүтэйгээ амьдардаг юмсанж. Хүү ч оройдоо толгой өндийн царай нь гэрэлтээд ирлээ. Хоол идэж инээж байхыг нь хараад хаанаас ч юм гараад ирсэн ноорхой дээлтэй энэ хүнд ээж нь маш их талархан бас хүндэлж авдар дотроосоо нэг жижигхэн мөнгөн тагш, хуучин цэнхэр хадаг гарган барилаа. -Танд маш их баярлалаа энэ миний өчүүхэн сэтгэл, хотон дотроос минь шилээд хамгийн тарган хонийг аваарай гээд сарвайлаа энэ үед Гармаа сандарч юу хэлэхээ мэдэхгүй -Би би би гэж хэсэг ээрч муураад одоо энийг чинь авч чадахгүй. Та авдартаа хийгээд хадгалж бай.

Хоёр сарын дараа дахин ирээд авъя гэлээ. Учрыг гадарлах бүсгүй бүгдийг ёсоор болгож буцаан авдартаа хийлээ. Маргааш өглөө нь эртлэн босоод өдрийн талд замаа туулж адуугаа олоод гэрийн зүг явлаа. Гэрийн ойролцоо орхиод давхин очиход Сандаг тосон гарч ирээд -Өө чи чинь яачихав… Бүр санаа чилээчих юм гэж зандрангуй хэлэхэд гэмшсэн царай гаргасан ч дотроо маш их баярлан сэтгэл хангалуун байлаа. Тэр шөнө Гармаа маш их зүйлийг эргэцүүлэн бодов. Тэнгэрт одсон аав ээж, элбэг хангалуун хүүхэд нас, энэ хүртэл явж ирсэн бүхэн гээд… Гэвч огт муухай санагдсангүй. Тэрээр энэ хоёр өдөр болсон зүйлээ дахин дахин тунгааж өөрийнхөө хийх ёстой зүйл юу болохыг ойлгох шиг л болов. Бороонд яагаад шалба нордоггүй юм бол. Би үнэхээр өвгөн багшаасаа сурсан зүйл байгаа юм байна. Мэргэнд хөтлүүлж орсон тэр шинэ хаалганы цаана ахиад хичнээн хаалга бий бол?

Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *