Home Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 30-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 30-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,141

Доржсүрэн Дэнсмаа хоёр Увс явж хэдэн мал ахуйгаа цэгцэлчихээд эргэж хотод ирж амьдрахаар шийдэн явлаа. Батхуяг гурван хүүхдээ үйлчлэгч Насанжаргалд харуулчихаад ажилдаа явж байлаа. Тэрээр

өглөө гараад оройхон гэртээ ирдэг байв. Насанжаргал яг л өөрийн үр хүүхдээ харж байгаа юм шиг гурван хүүхдийг чин сэтгэлээсээ харж хандаж байлаа. Ганц бие чинээлэг залуугийн хүүхдүүдийг харах бүрт

түүний сэтгэл нэг хэсэг шаналдаг байсан боловч яагаад ч юм энэ хүнтэй нийлчихвэл аав ээжийгээ мөн дүү нараа ч өөд нь татаж болмоор юм шиг түүнд санагддаг байлаа. Нэгэнтээ гэртээ оччихоод

аавыгаа байхгүйд ээждээ өөрийнхөө бодлыг хэлж насаар хэдий ах ч гэсэн хол зөрүүгүй тиймээс аав та хоёр л зөвшөөрөх шаардлагатай байна гэж хэлжээ. Охиноосоо тухайн айлын байр байдлыг сонсож

мэдсэн ээж нь – Миний охины заяа буян нь л мэдэж дээ. Аав чинь ч ингэж хэлэх биз. Ямартаа ч үйлчлэгч асрагч хийгээд нэг хэсэгтээ харзнахгүй юу даа охин минь. Тухайн хүний чамд хандах хандлага

яаж ч эргэж мэднэ шүү дээ. Тиймээс ганц хоёр жилдээ түр байзна гэж хэлжээ. 5 сар шувтарч байх үеэс Америкаас Тамираа сургуулиа алтан дипломтой төгсөөд эх орондоо газардав. Эрхэмбаяр Гүнсэлмаа хоёр хүүдээ Мядагмаагийн явдлыг учирлан байж тайлбарлан хэлэхэд Тамираад маш хүнд цохилт болсон ч эр хүн юм болохоор сэтгэлээ хатамжлан байж сургуулиа дүүргэжээ. Монголд ирснийхээ дараа гэртээ гурав хоноод дөрөв дөх өдрөө тэрбээр хайрт ханийнхаа шарил дээр очиж баглаа сарнай цэцэг тавиад баахан уйлж суув. – Хайрт минь хэсэгхээн хугацаанд хүлээж байхгүй яав даа. Очиж очиж тэр уулзалтыг зохион байгуулдаг нь ч юув дээ гээд баахан уйлж байгаад иржээ. Доржсүрэн Дэнсмаа хоёр Увсад очоод ах дүү нартаа учир байдлаа хэлээд мал хуйгаа таслан гурван айлд тасалж өгөөд “Хожим бидэнд хэрэг болно шүү.

Мал хунарыг минь өсгөөд байж байгаарай ,, гэж захиад ирсэн байлаа. Тамираа Доржсүрэнгийнд очиж эмгэнэл илэрхийлж – Бид хоёр урьд нь ярьж байсан юм. Аав ээж хоёртоо шинэ байр авч өгнө гэж тохирч байсан юм. Хэдий тэр маань байхгүй ч гэлээ ханийнхаа тэр хүсэлтийг биелүүлж өгөхийг машид хүсэж байна гээд гурван өрөө байр авч өгөн оруулжээ. 3 жилийн дараа…. Батхуяг дотроо би хэдий ганц бие амьдрах билээ дээ. Анхны хайртай учирч амьдарч явсан ч бүтэлгүйтсэн нь бүгд миний алдаа болсон. Анхнаас нь хайртынхаа биед анхаарал хандуулж эмчилгээг сайн хийлгэж авсан бол ийм байдалд орохгүй л байсан байх. Хүнд хоёр дох боломж байдаг гэдэг. Дараагийн боломжоо олж гурван хүүхдээ сайн ээжтэй болгож элэг бүтэн л явъя гэж шийдсэн байлаа.

Ингээд өнгөрсөн жилийн зун гэрийнх нь асрагч байсан Насанжаргалд аажим аажмаар дассаар байгаад эхнэрээ болгож авчээ. Насанжаргалын аав нь гурван хүүхэдтэй гэж анх сонсоод дургүйцсэн ч эхнэр нь ятгасаар байгаад зөвшөөрүүлжээ. Ингэхээс ч өөр арга Батхуягт байсангүй. Гурван хүүхэд нь Насанжаргалд машид дасан дотноссон байлаа. Насанжаргалыг гэр лүүгээ явах бүрт цуг явъя гэж Ганбат Ганболд хоёр шалдаг байлаа. Ийнхүү Батхуяг эхнэрээсээ хойш хоёр дох жилдээ дахин гэрлэж тэдний амьдрал аз жаргалаар бялхан байлаа. Наранбаяр Мичидмаа хоёр нэг удаа айхтар маргалдаж салсан ч эргэж эвлэрч нийлж суусан бөгөөд

Наранбаяр улс төр лүү орж МАХН – ын гишүүн болж улмаар нийслэлийн засаг дарга болтлоо дэвшжээ. Батболд ШУТИС – д сурч мэдлэгээ дээшлүүлэн эхнэр хүүхдүүдээ тэжээн амьдарч хашаа байшингаа заран 2 өрөө байранд орж амжив. Мөнхболд Наранчимэг хоёр энэ хугацаанд дахин хоёр хүүхэдтэй болж тэд 5 хүүхдийн эцэг эх болон өнөр олуулаа амьдарч байна. Наранзаяа мөн нөхөртэй болж нэг охин төрүүлжээ. Наранбат Наранболд хоёр ч эхнэртэй болцгоож ажил хийн амьдарч байлаа. Батхуяг ханийнхаа сүүлчийн захиасыг марталгүй

Ариунаа Балжинням хоёрыг өөрийн төрсөн дүү мэт санаж тэр хоёрыг дэмжиж ажил төрөлд нь тусладаг байлаа. Энэ бүхэнд нь Насанжаргал жаахан дургүйцэж байсан боловч гурван хүүхдийн нагац нь гэдгийг сонсоод яаж ч чадалгүй сүүлдээ Ариунааг хүлээн зөвшөөрч хуурай эгч дүүс болжээ. Доржсүрэн гэр бүлийнхээ бүх хүмүүсийн хамтаар охин болон бэрийнхээ шарил дээр 2 жил дараалан ирж ёслол үйлдэж буян хийжээ. Түүгээр ч зогсохгүй хоёр хүүхдийн нь ээж байсан анхны эхнэрийнхээ шарил дээр мөн хоёр жил очиж буян хийжээ. Батхуяг Насанжаргал хоёр сууж тэр хоёрын дундаас охин төржээ. Охиныг Долгормаа гэх бөгөөд царай зүсээрээ яг л талийгч охин Мядагмааг дуурайсан байлаа.

Үүнд Доржсүрэнгийн сэтгэл хөнгөрч хайрт охины минь гэгээн сүнс нь ирж дээ гэж боддог байлаа. Насанжаргал ч ажилд орж хүүхдүүд өвөө эмээ хоёр дээр байнга ирдэг болов. Ийнхүү 50 иад жилийн өмнө анх танилцан ижил дасал болж байсан хоёр хөгшин өдгөө үр хүүхдүүдийнхээ ачаар аз жаргалтай амьдарч явна. .

Төгсөв. 2021 он Зохиогч Д. Магсар

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…