Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 29-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 29-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
380

Байцаагч Гэрэлмаа хэргийн ул мөртэй танилцан мөн уг уулзалтыг хэн зохион байгуулсан эсэх талаар судалгаа явуулжээ. Яг үнэндээ энэ уулзалтыг Мядагмаа злхион байгуулсан байв. Учир нь эгчийгээ

алдсан Ариунааг бодож шаналж явахад нь бага ч болов сэтгэлийг нь нимгэлэх юм сан гэсэн санаа агуулж байсныг Балжиннямаас бусад нь хэн ч үл мэднэ. Уулзалт болохын урьд орой Балжинням руу залгаад –

Хоёулаа Ариунаад туслая. Эгчийгээ алдсан түүний сэтгэлийг бага ч болов нимгэлмээр санагдах юм. Ангийн хэдхээн хүн нийлээд жаал сууя гэж ятгасаар зөвшөөрүүлсэн байв. Балжинням мэдүүлэгтээ энэ

бүхнийг хэлж өгчээ. Ангийнхан тэр тусмаа хань нь мэдрээсэй гэж тэр хүсчээ. Мядагмаагийн ажил явдал дуусч Доржсүрэн яахаа мэдэхгүй хэсэг хонолоо. Тэгтэл удсангүй түүнийг шүүх хуралд ирж оролцооч

гэж дуудуулав. Үрээ алдсан эцгийн сэтгэл ямархуу байгааг нь ойлгож байгаа ч хэргийн учрыг ойлговол илүү дээр болов уу гэж шүүгч үзсэн байлаа. Шүүх хурлын танхимд хэрэгтнүүд болон Ариунаа мөн

Энхцэцэг ар гэрийнхэн гээд олон хүн цугларсан байв. Эрхэмбаяр ч иржээ. Тэрээр хүүдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй шаналж яваа билээ. Хэлчихвэл шууд давхиад ирнэ аягүй бол буцаж очихгүй гэх байх гэж айж байлаа. Шүүгч хүмүүсийг суулгаад – За хэрэг гарсан өдөр хамт байсан хоёр эмэгтэй гарч ирнэ үү гэхэд Энхцэцэг Ариунаа хоёр босов. Шүүгч – Ариунаа гэж хэн нь бэ гэхэд би гэж Ариунаа хэлээд урагш нэг алхав. Шүүгч – Та саяхан эгчээсээ хагацсан байна тийм үү гүн эмгэнэл илэрхийлье – Тийм ээ арваад хонож байна – Аан зөв. Сэжигтэн Жаргалсайхан та яах гэж хутга шүүрсэн юм Жаргалсайхан босоод – Энхцэцэгийн нөхөр болох Түвшин эхнэрээ хардаж байснаа хэлэхэд нь уур хүрсэн юм аа.

Тэгээд нэг мэдэхэд хутга барьчихсан түүнтэй ноцолдож байтал Балжинням миний араас татаж эргүүлэнгүүтээ цохисон. Би савж унахдаа талийгчийн зүрхэнд хутга зоогдсоныг хараад тэр үедээ шоконд орсон. Би хүн алъя гэж алаагүй санаандгүй үйлдлээс болсон юм. Гэтэл танхимд байсан хүмүүс шүүрс алдацгаав. Шүүгч – Тэгээд яасан юм гэхэд Жаргалсайхан цааш нь – Түвшин чи хүн алчихлаа новшоо гээд намайг хоёр гурав өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирж биднийг баривчилсан гэв. Шүүгч – Иргэн Балжинням та бол зодооныг салгах гэж оролдсон байна тийм үү гэхэд Балжинням босоод – Би ийм хэрэг болно чинээ санаагүй. Тэр хоёрыг ноцолдож байхад нь Жаргалсайхны гарт хутга байсныг хараагүйн улмаас ийм хэрэг гарсанд машид харамсалтай байна. Уг нь энэ уулзалтыг талийгаач бид хоёр зохион байгуулсан юм шүү дээ. Шүүгч – Яах гэж уулзалт зохион байгуулсан юм – Миний хань Ариунаа эгчээ алдаад шаналж байхыг нь би мэдэрч л байсан. Гэтэл талийгч хэрэг гардагийн урьд орой над руу залгаж хоёулаа Ариунаагийн сэтгэлийг бага ч болов нимгэлэхийг бодоё. Ангийнхантайгаа уулзаад жаахан ч болов сэтгэл нь өөдрөг байх болов уу гэж над руу ярьсан юм. Би ч зөвшөөрч ханийнхаа зовлонг бага ч болов хөнгөлөхийг хүссэн юм аа. Шүүгч – За ойлгомжтой та сууж болно.

Шүүгдэгч Түвшин та яагаад гэр бүлээ хардаж дарамталж байсан хүн бэ? гэхэд Түвшин босоод – Тийм ээ энэ бүх хэрэг миний буруугаас болсон. Би гэр бүлээ хардаж дарамталж байснаа хүлээн зөвшөөрч тэр орой ханиасаа уучлал хүсэж цаашид дахиж хардаж сэрдэхгүй гэж амлаж зогссон. Гэтэл Жаргалсайхан – Чи муу эхнэрээ хардаж зоддог гэнэ ээ. Балиар новш минь гээд над руу дайрахдаа хутга байсныг нь хараад хутгатай гарнаас нь барьж аваад ноцолдож эхэлсэн. Гэтэл Балжинням түрүүн ярьсны дагуу түүнийг татан босгоод цохиж байхыг нь би харсан. Гэтэл дараа нь яанаа чи хүн алчихлаа шдээ гэж эхнэр Ариунаа хоёр орилохоор нь хартал талийгчийн биед хутгатай байхыг хараад уур хүрч Жаргалсайханыг хоёр гурав өшиглөсөн нь үнээн. Би тэр үед дуугүй өнгөрсөн бол энэ бүх хэрэг гарахгүй байсан. Тиймээс би буруутай гэв. Хүмүүс дахиад л шүүрс алдацгаав. Шүүгч – Иргэн Доржсүрэн талийгч таны хэд дэх хүүхэд вэ? гэхэд Доржсүрэн босоод – За би хүү охин хоёртой амьдарч байсан юм. Амьдралын шаардлагаар сүүлд энэ ханьтайгаа нийлж аяга цайгаа хувааж уун амьдарч байгаа билээ.

Охин минь бусдын гарт санаандгүй өртсөнд туйлын харамсалтай байна гээд уйлагнав. Шүүгч – Танд гүн эмгэнэл илэрхийлье. Юутай ч зодоон хийсэн нөхдүүд ялтай гэдгийг хуулийн байгууллагад ажиллаж байсан та мэдэх биз ээ гэв. Иргэн Энхцэцэг та Түвшинтэй амьдраад хэдэн жил болж байгаа билээ. Энхцэцэг босоод – За би ханьтайгаа 5 жилийг үзэж байна аа. Энэ хугацаанд хань маань их л хардаж заримдаа зоддог л байлаа. Бид хоёр нэг охинтой. Охин маань одоо 4 нас хүрч байна. Ангийн найзад маань ийм зүйл тохиолдсон явдалд машид харамсаж байна гэв. – Та нөхрөө аргалаад уулзалтанд очихгүй байсан бол өнөөдөр талийгч амьд байх боломжтой тийм үү гэхэд – Тийм ээ боломжтой. Гэхдээ Балжинням заавал ирээрэй гэж гуйсан болохоор очсон юм. Харин надад учрыг нь хэлээгүй сая л сонслоо. Найз минь бусдын зовлонг нимгэлж сэтгэлийг нь жаахан ч болов хөнгөлөхийг хүсэж. Гэтэл манай нөхөр гэж нэг юм босож тийм зүйл хэлээгүй бол бас л болох л байсан. Найздаа машид харамсаж байна гээд уйлав. Хүмүүсийн зарим нь уйлж байлаа. Шүүгч – За тэгэхээр иргэн Мядагмаа нь бусадынхаа сэтгэлийг бага ч болов хөнгөлөхийг хүссэндээ энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. Гэтэл хартай нөхрийн улмаас зодоон болсон байна.

Санаандгүй зодооноос болж амиа алдсан иргэний төлөө бүгдээрээ гүнээ мэхийе гээд босож малгайгаа аван бөхийв. Хүмүүс бүгд босон мэхийв. Хэсэг зогсож байснаа шүүгч За сууцгаа. Тэгэхээр энэ хэргийг эхлүүлсэн нь тодорхой тул иргэн Түвшинд 2 сар хорьж албадан ажил хийлгэх шийдвэр гаргалаа. Хэргийн учир ийм тул бусдыг дарамтлан сүрдүүлэх гэж мэс барьсанд нь иргэн Жаргалсайхан нь санаатай биш санаандгүй үйлдлээс болон хүний тэр тусмаа гурван сартай жирэмсэн эмэгтэйн аминд хүрчээ. Гэхдээ аг омгондоо эрдэж хутга барьсанд нь буруутай мөн хүний амь хөнөөсөн нь буруутай тул шүүхийн зүгээс түүнийг 10 жилийг чанга дэглэмтэй хорихоор боллоо. Иргэн Балжинням нь бусдын зодооныг салгах гэсэн биш ийм үйлдэл болно чинээгүй санаагүй тул түүнийг 3 сар тэнсэн харгалзах ялаар шийтгэв. Хоёр бүсгүйн хувьд хийсэн гэм үгүй тул хурал ингээд дууслаа гэж хэлэв. Доржсүрэн босоод Эрхэм шүүгчид болох уу гэхэд шүүгч за танд хэлэх үг байвал хэл дээ гэлээ. Доржсүрэн босоод; – Хэдий миний охин амь эрсдсэн ч бусдын төлөө сэтгэлээ зориулж байсныг нь бодоод гомдох эрх надад алга даа. Тиймээс хутга барьсан ч санаандгүй үйлдсэн ч залууг ялаас нь хөнгөлж өгнө үү? Ядаж 5 жил болгоод өгчих тэгэх үү эрхэм шүүгч ээ.

Мөн тэр Түвшин нь цаашид гэр бүлээ хардаж зовоохгүй байж чадвал болох биз. Түүний ялыг тэнсэн харгалзах ялаар хөнгөлж өгнө үү? Охиноо гэх миний сэтгэл машид хэцүү байгаа ч миний охин амьд байсан бол ийм зүйл болохгүй л байсан байх. Охины минь сүнс амгалан байг гэсэндээ энэ бүхнийг танаас хүсье гэв. Хүмүүс түүнийг өрөвдсөн нүдээр харан нулимс унагана. Шүүгч – Сэжигтний ар гэрээс хүсэх зүйл байна уу гэв. Жаргалсайханы аав гэгдэх 70 гаруй насны хөгшин босож – За би хүүгээ өмөөрч чадахгүй ээ. Ангийн хүүхдүүд учраа олох биз дээ. Харин талийгчийн аавд машид баярлаж бас гайхаж сууна. Үрээ гэсэн эцгийн сэтгэл ямар байдгийг би мэднэ ээ. Урьд нь энэ хүүхдийн ( Жаргалсайханы зүг таягаараа заагаад ) ах нь бусдын гарт амиа алдаж байсан юм. Та ял хөнгөлөх гэсний хэрэггүй биз дээ. Хүний алтан амь шүү дээ. Тэр тусмаа хоёрын хоёр хүн шүү дээ. Хөөрхий минь гээд санаа алдав. Шүүгч хоёр өвгөнийг ээлжлэн харж байгаад -За ойлголоо.

Тэгэхээр иргэн Доржсүрэнгийн хүсэлтийг хүлээн авч Жаргалсайханы ялыг 7 жил болгож Түвшинг 6 сар тэнсэн харгалзахаар болголоо гэв. Шүүх хурал дуусч хүмүүс гадаалав. Түвшингийн аав Дорсүрэнтэй гар барин мэндлээд – Манай хүү л болдоггүй байхгүй юу. Энд тэнд явахдаа дандаа хэрэгт холбогдох юм. Харин танд гялайлаа. Охины тань төлөө гүнээ харамсаж байна гэв. Доржсүрэн – Зүгээр дээ. Охин минь дээд тэнгэрээс хараад баярлаж суугаа биз дээ гэснээ амандаа маань уншин залбирав. Наранзаяа ирж Доржсүрэнг түшин шатаар уруудав. Нарангэрэл ээжийгээ түшин явна. Бадмаараг гадаадад яваа тул Балжиннямын ар гэрээс Ариунаагаас өөр хүн байсангүй. Аав нь бие муутай тул ирж чадаагүй билээ. Балжинням Ариунаа хоёр сугадалцан машин руугаа алхав. Ариунаа нөхрөөрөө бахархаж байв. Машинд суусан хойноо Ариунаа –

Хань минь дээ надад эртхэн хэлэхгүй дээ. Би ч бас хүн шүү дээ. Мядагмааг болиулахгүй яав даа чи минь. Аавд нь ямар хэцүү байгаа бол зайлуул. Бэрээ өвчнөөр алдаж охиноо бусдын гарт алдсан хүн сэтгэлийн түмэн зовлонтой яваа шүү дээ гээд уртаар санаа алдав. Балжинням – Харин тийм ээ. Талийгчийг хэлэхэд би дараа болоё оо гэж байсан лдаа. Талийгч маань өөрөө зүтгэсээр байгаад л уулзсан юм шүү дээ. Чи минь тайвшир даа гээд машинаа асаан явав. Доржсүрэн тэд нар гэртээ ирэн охиныхоо зурагны өмнө зул асаагаад – Охин минь аав нь зөв шийдвэр гаргасан гэдэгтээ итгэлтэй байна. Чи минь амгалан нойрс доо Ум ма ни бад ми хум гэж алга хавсран залбирав. Дэнсмаа нөхрийнхөө энэ үйлдлийг хараад тэссэнгүй нулимс бөмбөрүүлэв. Доржсүрэн – Хань минь битгий уйл даа. Охины минь замд үер болж саатуулдаг юм гэнэ лээ шүү гэж аргадав. Дэнсмаа нулимсаа арчаад – Хөөрхий дөө. Чинийхээ ухаанд би бүр биширч гүйцлээ. Чи минь яасан ч сайхан сэтгэлтэй юм бэ гээд хоолой нь зангирав. Батхуяг өөрийнхөө байраа түрээсэлчихээд хүүхдүүдтэйгээ энд ирж амьдардаг юм уу гэж яриа цухуйлгавал аав нь – Миний хүү өөрөө л шийд дээ. Д

үү чинь байсан бол хөөрхий минь гэснээ санаа алдав. Тэднийг дагаж ирсэн Эрхэмбаяр Гүнсэлмаа нар юм хэлэхгүй дуугүй сууж байв. Батхуяг гэнэт санасан юм шиг – Наранзаяа энэ хүмүүст цай аягалаач гэж дуудав. Доржсүрэн сая Эрхэмбаярыг анзаарч – Уучлаарай та нарын бэр миний охин ийм дээрээ тулсан юм чинь сүйгээ цуцлах юм уу гэв. Эрхэмбаяр эхнэр лүүгээ харж байснаа –

Үгүй ээ бид цуцлахгүй. Ямартаа ч манай хайртай бэр минь байсан болохоор хүүд маань л хүнд цохилт болох байх. Гэсэн ч миний хүү одоо Америкт байгаа ч учрыг нь дуулаагүй л байна. Яаж хэлэхээ мэдэхгүй л сууна даа гэв. Гүнсэлмаа – Тэртэй тэргүй сонсож л таарах байх. Харин бэр мөн ачыгаа алдсандаа машид харамсаж байна даа. Юу ч гэхэв дээ худ минь. Түвшин гэх хүүгийн л буруу бололтой юм. Харин өөрийг тань сүүлд хэлсэн үгийг тань бодоод ихэд өр өвдөж суулаа гээд нулимсаа арчив. Доржсүрэн – Одоо яая гэхэв дээ. Охин минь арай л хурдан сэтгэж дээ гэв. Наранзаяа халуун савтай цай барин орж ирээд хүмүүст аягалаад тавагтай идээ авчран ширээн дээр тавив.

Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *