Нүүр Өгүүллэг АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 28-Р ХЭСЭГ

АНХНЫ ХАЙР /ӨГҮҮЛЛЭГ/ 28-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
419

Батхуягын эхнэр нас барсны улмаас Увсаас ирсэн Доржсүрэн Дэнсмаа хоёр ажил явдлыг нь дуусгаад нутаг буцахаар зэхэж байв. Нэг өдөр Мядагмаа тэр хоёрыг дагуулан зах гарч ойр зуурын юм бэлдээд гэртээ

ирэв. 3 сар орчим давхар биетэй болохоор тэр үү Мядагмаа бас ч гайгүй хөдөлж байлаа. Энэ хооронд Наранчимэг амаржиж хүүтэй болов. Нарангэрэл Батболд хоёр ч сайхан тохижиж гэр орноо өөд нь

татахаар Батболд нэгэн хувийн компанид ажиллаж эхлэв. Нарангэрэл ч мөн ажлаа хийж байв. Наранбаяр бэр нь бурхан болсонд гүнээ харамссан ч Батхуягийг зоригжуулж бас тайвшруулж байлаа. Гурван

хүүхэдтэйгээ үлдсэн ч Батхуягт үр хүүхдүүдийнхээ төлөө гэсэн чин эрмэлзэл дүүрэн амьдрахаар шийдэн өөрийгөө дайчилахаар бодож байв. Мядагмаа нэг өдөр 10 р ангийнхаа хэсэг хүүхдүүдтэй уулзахаар

болцгоож товлосон өдөр ирэхэд нь ангийнх нь нөхдүүд бүгд цуглан уулзацгаав. Ойрд уулзалдаагүй ангийнхан хоорондоо тэврэлдэн уулзалдаж бөөн баяр хөөр болцгоов. Тэгээд хэдүүлээ нэг бааранд ороё

гэж тохиролцоод баруун дөрвөн зам орцгоож нэг бааранд сууж цэнгэн хөгжилдөнө. Мядагмаа бие давхар болохоор ундаа уун сууна. Бусад нь пиво архи захиалж ууж суув. Ариунаа , Балжинням , Мядагмаа гурав биесээ мэдэх юм хойно хамт сууцгааж хоорондоо ярилцана. Мядагмаа дотроо – Хөөрхий дөө Ариунаа минь ганц эгчээ алдчихсан гунигтай байлгүй яахав. Гэсэн ч тавилан юм хойно яалтай билээ. Хаа очиж манай Балжинням сайн ч залуу юм. Ханийгаа зовоохгүй сайхан хайрлаж амьдарч байгаа нь сайшаалтай хэрэг. Ийм л үед Ариунаагаа зөв ойлгож түшиж тулж зовлонг нь нимгэлэх хэрэгтэй шүү дээ гэж бодож суув. Ариунаа ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд явсны хойно Мядагмаа – Балжаа чи минь эхнэрээ сайхан хайрлаж яваарай. Хайртай ганц эгчээсээ хагацаад цаадах чинь их л гунигтай байгаа шүү. Ийм л үед сайн ханийн түшиг тулгуур хэрэгтэй юм шиг надад санагддаг гэхэд Балжинням –

Тэгнээ найз минь. Бид гурав хоорондоо ах дүүс мэт дотно холбоотой хүмүүс шүү дээ. Тэгээд ч Батхуяг ах намайг үргэлж дэмжиж тусалж байсан хүн шүү дээ. Бид хоёрын амьдралыг өдий зэрэгт хүргэсэн хүн чинь Хуягаа ах Болороо эгч хоёр шүү дээ. Энэ хоёр ачтанаа би хэзээ ч мартахгүй ээ. Тэгээд ч ханьдаа үргэлж хайртай байдаг юм шүү дээ би чинь гэв. Түвшин Энхцэцэг хоёр суужээ. Ангийн дарга байсан Энхцэцэг нилээн оворжиж бас л бие давхар болсон байгаа нь харагдана. Жаргалсайхан одоо болтол ганц биеэрээ яваа гэнэ. Мядагмаа ийн хүүхдүүдтэй ярилцаж суутал утас нь дуугарав. Утсаа хартал Тамираа нь чатаар залгаж байлаа. Мядагмаа дуудлагыг хүлээн авч ангийнхантайгаа уулзаж сууна аа хайр аа гээд тэнд байсан нөхдүүдтэйгээ яриулж байв. Жаргалсайхан Тамираатай яриад – Чи ч овоо сэргэлэн эр шүү. Сайн ч хүүхэн сайхан ч эмэгтэйтэй сууж байгаад чинь баяр хүргэе. Ангийн маань хамгийн хөөрхөнийг нь авчихсан шүү дээ гэж магтав. Мядагмаа – Би тийм хөөрхөн гэж үү гээд инээхэд Жаргалсайхан – Тэгэлгүй яадаг юм. Чи бол ангийн маань ганц чимэг болсон согоо нь шүү дээ. Ангийн хөвгүүд нэгэн дуугаар батлана даа гэхэд Мядагмаа ичингүйрч – За боль доо. Энхцэцэг надаас хөөрхөн шдээ гэхэд Жаргалсайхан –

Царай зүсний хувьд Энхцэцэг илүү лдээ. Чи бол ухаанаараа илүү шүү гэв. Балжинням – Жагаагийн зөв шүү. Ангийн хөвгүүд бид тэр үед ярилцдаг л байлаа. Манай ангийн гоц ухаантан чинь Мядагмаа шүү дээ гээд инээв. Ариунаа түүнийг нудраад – Чи тэгээд яагаад намайг эргүүлчээв гэж гомдонгуй хэлэхэд Балжинням – Чи минь наддаа л үнэнч сайн хань сайн ээж ухаалаг хүн шдээ. Би чамтай сууснаа аз гэж боддог шүү. Харин тэр жилийн уулзалтаар…. гээд дуугүй болоход Ариунаа – За уучлаарай ханиа. Тэрийг дурсаад юухэв. Тэгээд ч чи минь надаас илүү ухаантай шүү гээд энгэрт нь толгойгоо наан эрхэлнэ. Эрчүүд тамхилахаар гадаалав. Хүүхнүүд хоорондоо ангиа дурсцагаан инээлдэж байлаа. Энхцэцэг – Би энэ Түвшинг тоохгүй л байлаа шдээ. Гэтэл төгсөх шалгалтанд цаадах чинь тэнцэж гарч ирчихээд намайг тэврээд – Чинийхээ ачаар тэнцлээ шүү дээ. Чи миний авралын бурхан минь гээд л сүйд болсон доо. Тэрийг бодсоны үндсэн дээр л нэг өдөр Түвшин надад цэцэг өгөөд гэрлэх санал тавьж билээ гэв. Мядагмаа – Хөөх юун гоё романтик юм бэ? Гэтэл манай Тамираад тийм мэдрэмж байхгүй ээ. Намайг авна гээд ахынд хадаг сүй тавиад аавынд очиж золгоод л өнгөрсөн дөө гэхэд

Энхцэцэг – Хүн хүний тавилан гэдэг өөр өөр байх юм даа гээд шүүрс алдав. Ариунаа – Миний найз зовлон гуниг байвал бидэнд хуваалцаач. Бид чинь бүгд л амьдрал үзэж яваа эх хүмүүс шүү дээ гэхэд Энхцэцэг – Та хоёрт хэлбэл их зовлон байна аа. Түвшин их хартай. Ямар ч гэмгүй гудамжны хүнтэй хүртэл хардахыг нь яана гээч. Ярих ч юм биш гэв. Эрчүүд орж ирээд тэдний яриа тасалдав. Жаргалсайхан микрофон аван – за энэ дууг ангиас төрсөн хосууддаа зориулъя. Та хэд минь аз жаргалтай эрүүл энх сайхан амьдраарай гээд – Дурласан сэтгэл дундрахгүй ээ Дуулим хорвоод чамтайгаа амьдарнаа .. Хөөрхөн алаг үрээ хөтлөөд Хотоор гурвуулаа зугаалах болно оо Хос залуус гэдэг аз жаргалтай Хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт минь Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад Хорвоод амьдрах жаргалтай … гээд дахилтаа давтахад бүгд даган дуулаад алга ташив. Түвшин босоод – Та нартаа баярлалаа. Мядагмаагийн ачаар би Энхцэцэгтэй сууж жаргаж явна аа. Хүний амьдрал гэдэг сонин л юм. Сурагч ахуйдаа хулгай хийж сахилгагүйтэн дүрсгүйтэж явсан ч найзынхаа ачаар үүрдийн ханьтайгаа учирсандаа баярлаж явдаг шүү.

Сая гадаа ярилцаж байгаад Балжинням намайг ажилтай болгоё гэж тохиролцлоо. Энэ өдрөөс эхлэн хардах зангаа хаяж илүү сайхан амьдарна аа. Ханиасаа уучлал хүсье. Ямар ч шалтгаангүй чамайгаа хардаж зовоож байсанд уучлаарай хань минь. Би зангаа заавал засна гэж андгайлав. Жаргалсайхан үүнийг сонсоод уур нь хүрч – Чи ханиа зовоож байсан хэрэг үү гэхэд Түвшин – Тийм ээ. Миний адын зан хөдөлж харддаг байсан юм аа гэв. Жаргалсайхан ширээн дээр байсан бялуу зүсэж байсан хутгыг шүүрэн авч – Чамайг алаад өгье лдөө гээд түүн лүү дайрав. Түвшин тэр хоёр ноцолдож байтал Балжинням ухасхийн босож дээр нь байсан Жаргалсайхныг татан босгоод нэг цохиод автал хутгатай байсан Жаргалсайхан цааш эргэж унахдаа Мядагмаагийн зүрхэнд нь хутгаа зоогоод унах нь тэр. Мядагмаа нэг орилсноо нугдайн унав.

Энхцэцэг Ариунаа хоёр орилон босож – Хүн алчихлаа шдээ чи гэж чарлахад Жаргалсайхан айсандаа болоод – Би … би биш ээ гэж ээрч мууран хэлэхэд Түвшин түүнийг нэг өшиглөж унагаад – Муу алуурчин чамайг цагдаад өгчихье лдөө гэнгүүтээ утсаа гарган цагдаа руу дуудлага өгөв. Мядагмаа аль хэдийн амьсгал хураажээ. Баарны зохион байгуулагч орж ирээд – Та нар яагаад орилоод байгаа юм бэ гэснээ хутга зоолгосон бүсгүйг хараад айсандаа гарч гүйв. Удсан ч үгүй цагдаагийн тэрэг дохиогоо хангинуулсаар ирлээ. Эмнэлэгийн тэрэг ч зэрэг шахуу ирэв. Жаргалсайханыг цагдаа нар гавлан авч явлаа. Ариунаа Мядагмаагийн цээжийг тэврэн уйлж суув. Балжинням бүх болсон явдлыг цагдаагийн ажилтанд хэлж өгөөд – Надаас л боллоо. Энэ муу залууг татаж цохиогүй бол энэ бүсгүй амьд байх байсан юм. Би л буруутай гэхэд Түвшин – Үгүй ээ чи биш би буруутай. Эхнэрээ харддаг байснаа хэлсэн би буруутай гэв. Цагдаагийнхан Балжинням Түвшин хоёрыг дагуулан явлаа.

Хүүхнүүдийг гэртээ харьцгаа гэж хэлэв. Балжинням хэдийдээ амжуулсан юм Батхуягыг дуудсан байлаа. Батхуяг яаран давхиж ирэхэд дүү нь аль хэдийн амьсгал хураачихсан эмч нар зүрхнээс нь хутгыг нь сугалж байв. Батхуяг сөхрөн уналаа. Хөөрхий дүүгээ бусдын гарт амь алдсаныг үзээд шоконд орсон Батхуяг гэнэт – Хэн… хэн алчихав аа миний дүүг гэж орилоход гавтай зогсож байсан Жаргалсайхан – Багшаа би … би алчихлаа гээд уйлж зогсов. Батхуяг босож ирэн түүнийг заамдан авахад цагдаа нар ноцолдон байж тавиулав. Батхуяг дүүгийнхээ хөрсөн биеийг эмч нарт өгч явуулахгүй гээд өөрийнхөө машинд оруулан хэвтүүлээд авч явав. Үдшийн 23; 30 цаг болж байхад Доржсүрэн Дэнсмаа нар унтахаар болоод ороо засч байтал хаалганы хонх дуугарав. Доржсүрэн гайхаж байснаа очиж тайлтал Батхуяг Мядагмааг тэвэрчихсэн зогсож байснаа хаалга онгоймогц орж ирээд зочны өрөөнд оруулж ирээд цонхны харалдаа хөвтүүлээд биеийг нь засахад сая учрыг нь ойлгосон Доржсүрэн гэнэт – Эвий үр минь яачих нь энэ вэ гээд сөхрөн суугаад уйлав. Чимээнээр нь орж ирсэн Дэнсмаа мөн сөхрөн суугаад уйлав. Доржсүрэн хүүгээсээ – Яасан юм. Юу болсон юм яагаад дүү чинь… гээд уурсангуй хэлтэл Батхуяг – Би биш ээ аав аа. Та учрыг нь сонс лдоо. Дүү маань ангийнхаа хэсэг хүүхдүүдтэй уулзаж байгаад нэгнийхээ гарт өртсөн байна гээд уйлав.

Доржсүрэн хүүгээсээ учрыг нь ойлгоод – Бурхан минь яана вэ? Охин минь… хайран сайхан үр минь гээд уйлав. Дэнсмаа хэсэг уйлж байснаа – Хань минь чи минь эр хүн шүү дээ. Сэтгэлийн хаттай бай л даа. Чамайг ингээд уйлаад байхаар чинь надад ямар хэцүү байна гээч гэснээ дахиад л уйлав. Энэ бүх чимээнээр цаад өрөөнд унтаж байсан Наранзаяа сэрээд том өрөөнд орж ирэхэд ээж нь уйлж байхыг хараад – Ээж… ээж минь яагаа вэ гээд тэврэн авлаа. Дэнсмаа Мядагмаагийн бие рүү зааж – Дүү чинь… бусдын гарт өртөж гэснээ уйлахад сая учрыг нь мэдсэн Наранзаяа цурхиран уйллаа. Бүгд бөөн уйлаан майлаан болж суутал хаалганы хонх дуугарав. Доржсүрэн гайхан бостол Батхуяг – Би тайлъя Нараа ах байх. Би түрүүн ирж явахдаа хэлчихсэн гэв. Батхуяг босож хаалга тайлтал Наранбаяр эхнэртэйгээ мөн Наранцэцэг Наранчимэг нар гэр бүлтэйгээ бөөнөөрөө орж ирцгээв. Наранбаяр дүү нартаа хэл өгсөн байлаа. Бүгд орж ирэн уй гашуу болон хэсэг уйлалдав. Доржсүрэн –

Нэгэнт охин минь үгүй болсон болсон болохоор яая гэхэв. Охин минь… хайран сайхан үр минь. Амьдрал нь цэгцрэх гэж ядаж явсан юм шүү дээ. Одоо хүргэн болох хүндээ яаж хэлнэ ээ. Хэцүү юм боллоо хүүхдүүд минь гэв. Тэр өдрөөс хойш Мядагмааг хөдөөлүүлэх ажил явдал өрнөж шинэ худ болсон Эрхэмбаярт хэл өгчээ. Дөнгөж бэр болж байсан хүнээ ийм болсныг дуулаад гэргийнхээ хамт ирээд бөөн уйлаан болжээ. Доржсүрэн тэднийг аргадан тайвшруулаад хэргийн учир явдлыг ойлгуулан хэлж өгчээ. Эрхэмбаяр дүүргийн цагдаагийн даргатай танилууд байлаа. Хоёр хоногийн дараа Батхуягыг цагдаагийн газар дуудав. Батхуягыг очиход эрүүгийн цагдаагийн ажилтан ахмад Гэрэлмаа гэх эмэгтэй хүлээн авч уулзаад эмгэнэл илэрхийлснээ –

Талийгчийн биед бид үзлэг хийх хэрэгтэй байгаа тул та бүхнээс зөвшөөрөл авах гэсэн юм аа гэхэд Батхуяг – Би сайн мэдэхгүй байна аа. Аав л мэднэ гэв. – Аавтай чинь уулзая л даа. Та надад байгаа газрыг нь хэлж өгөөч гэхэд Батхуяг – Бид одоо хамт байгаа. Дүүгийн биеийг маргааш хөдөөлүүлэх гэж байгаа. Та надтай цуг очоод уулзаж болно – Өө тийм үү тэгвэл явцгаая даа. Би очиж үзлэг хийх хэрэгтэй байгаа юм аа гээд гарав. Ахмад Гэрэлмаа Батхуяг хоёр ирж Доржсүрэнтэй уулзан гүн эмгэнэл илэрхийлээд учир байдлаа хэлэн дүн шинжилгээ авах гэсэн юм аа гэхэд Доржсүрэн зөвшөөрөв. Гэрэлмаа талийгчийн биеийг үзэж байгаад явлаа.

Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *