
Шоронд ял эдлэхдээ сайн хүмүүжиж даалгасан ажил төрлийг сайн хийж байсан Батболдод ерөнхийлөгч өршөөл үзүүлэн хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. Хорихын дарга нэг өдөр хоригдлуудыг
жагсаагаад тушаалыг сонордуулж Батболдыг суллахаар болсноо мэдэгдэв. Батболд чихэндээ итгэсэнгүй. Зүүд биш байгаа даа гэж бодон өөрийгөө чимхэж үзэв. 15 жилийн ялтай орсон тэрбээр өршөөлийн
буянааар 10 жил болоод суллагдаж байгаадаа машид баярлаж байлаа. Орой нь түүнийг нэг бага дарга дагуулан ерөнхий даргатайгаа уулзуулав. Хорихын дарга хурандаа Шаравжамц гэгч өндөр эр байх
агаад түүнийг орж ирэхэд нь сандалд суулгаад – За дүү чи ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж байгаад чинь баяр хүргэе. Ахиж алдаа гаргахгүй сайхан амьдраарай гэв. Батболд – Би ахиж муу
муухай зүйл хийхгүй ээ. Намайг аав , ээж бас хань үр минь хоёр хүлээж байгаа. Тэднийгээ зовоохыг хүсэхгүй байна гэхэд – Зөв хө ёстой зөв шийдвэр гаргаж байгаад чинь бахархууштай байна. Май энэ
утсаар ар гэрийнхэнтэйгээ холбоо бариад өршөөлөөр суллагдаж байгаагаа хэл гээд гар утсаа өгөхөд – Зүгээр ээ дарга аа. Би гэрийнхэндээ гэнэтийн бэлэг барихаар шийдсэн. Намайг очвол тэд ч баярлах болно гэв. Шаравжамц түүнд суллагдсан зөвшөөрлийн бичиг өгөөд – Маргааш өглөө 7:30 цагийн суудлаар явуулна. Саяны авчирсан ахлах ахлагч Ганбаяр чамайг гаргаж өгнө. Сайн хүмүүжиж байсны чинь шанд сүүлийн оройн хүсэлтийг чинь биелүүлье. Юу хүсэж байгаагаа хэл гэв. Батболдод хүсэх зүйл байгаагүй ч өрөөнийхөө хэдийг баярлуулъя гэж бодоод – Би өрөөнийхөө хэдэн залуусыг баярлуулахыг хүсэж байна. Тэд ч мөн сайн хүмүүжигчид билээ. Бид хамтдаа өнөө орой гоё хоол идэхийг хүсэж бас кино үзэхийг хүсэж байна эрхэм дарга аа гэхэд –
За оройн хоолоор уулзъя даа. Одоо өрөөндөө очиж явах бэлтгэлээ базааж ав даа. Ахиж битгий хэрэг төвөг хийгээрэй гээд гаргав. Батболдыг камертаа эргэж ирэхэд хамт хоригдож буй таван залуу түүнийг гаргаж өгөхөөр тавгийн идээ засан угтаж авав. Сүрэн гэх арай ахмад нөхөр – За Болдоо минь гарчихаад бид хэдийгээ мартав. Ахин хэрэг төвөг хийхгүй нартын амьдралдаа жаргаж яваарай гэж хэлээд хаанаас олсныг бүү мэд шилтэй архи гарган ирж хундагалаад түүнд өгч – Сайхан амьдралын чинь төлөө үүнийг тогтооё гээд урдах аягатай архиа өргөн барихад бусад нь ч аяагатай архиа барьцгаан – Батболдын сайхан ирээдүйн төлөө гэцгээгээд ууцгаав. Оройн хоолны бүрээ дуугарч хоригдлууд хоолондоо орлоо. Батболд ширээнийхээ хэдтэйгээ сууж байтал тэдэнд тогооч тавагтай бууз барин ирж ширээн дээр тавиад – Хорихын даргын тушаалаар өгч байгаа юм шүү. Тавтай хооллоорой гэчихээд явав. Удсангүй зэргэлдээх ширээний атаман гэгдэх Дамбий гэх нөхөр босож тэдний ширээнд ирээд Батболдын мөрөн дээр цохиод – За чи ч сайн эр юм даа. Нартын амьдралд чинь аз жаргал хүсье гээд өврөөсөө шил архи гарган ирж түүний аяганд хийв. Яг энэ үед хорихын дарга орж ирснээ тэднийг харж зогсов. Үүнийг анзаараагүй өнөөх Дамбий гэгч эр – Гартаа уртай дүйтэй болоод гоё гоё зүйл хийж бидний нүдийг баясгаж явсан чамд их баярладаг шүү гэв. Батболд тэнд хоригдож байх хугацаандаа чулуугаар шатар болон элдэв зүйл хийж сурчээ.
Хурандаа тэдний ширээнд хүрч ирээд шилтэй архийг харснаа – Хэн архи гаргасан бэ? гэхэд Дамбий гэгч босоод – Хүмүүжигч Дамбий би гаргасан юм аа. Бид бүгдээрээ Батболдыг гаргаж өгөх үдэлт хийсэн юм даргаа гэж хэлэв. Хурандаа – За яахав ганцхан удаа зөвшөөрье дахиж ийм зүйл хийхгүй шүү нөхөр Дамбий гэхэд – За ойлголоо даргаа гэж Дамбий хэлэв. Хурандаа хоолонд орж буй хоригдлуудыг тойруулан харж байснаа – Хоолноос гараад бүгдээрээ зааланд ороорой. Та бүхэнд сүүлд гарсан шинэ кино үзүүлнэ гэж хэлэв. Хоригдлууд бүгд баярлан хоолоо идэцгээв. Зааланд хоригдлуудыг цуглуулаад ахлах ахлагч Ганбаяр хоригдлууд бүгд цугласан гэж хурандаад илтгэв. Хурандаа том дэлгэцээ ажиллуулан кино гаргахыг тушаав. “Зүрхэнд шивнэсэн үг” гэдэг кино гарч дуусахад хоригдлууд бүгд уйлсан байлаа. Маргааш өглөөний 06:00 цагт ахлах ахлагч Ганбаяр Батболдыг сэрээн авч гараад Баян сум орж билет авч өгөн гаргаж өгчээ. Батболд нар жаргах үест хотод орж ирээд вокзал дээр буугаад автобус хүлээж байгаад унаанд суув. Хоёр автобус дамжин явсаар гэртээ ирлээ. Яг энэ өдөр Нарангэрэл хүүгээ дагуулан Дэрмээгийнд ирж тэд хамтдаа бужигналдан өвгөн эмгэн хоёр ачаа тэврэн хөөр баяр болж байв. Хүү 9 нас хүрсэн бөгөөд одоо 4- р ангид сурч байлаа. Батболд хашааныхаа хаалгыг онгойлгон орж иртэл том банхар нохой түүн лүү хуцан дайрав. Хуучин байсан нохой нь алга болж өөр нохой байсанд нь Батболд гайхсан ч юм бодсонгүй явсаар гэрийнхээ хаалгыг татан орлоо. Үүргэвч үүрсэн залуу орж ирээд –
Сайн байна уу ааваа ээж ээ гэхэд Дэрмээ сая хүүгээ таньж – Ишш хүү минь чи минь мөн үү гээд хүүгээ тэврэн авч үнслээ. Батболд ээждээ үнсүүлээд Нарангэрэлийг харж байснаа – Уучлаарай ханиа чамайгаа зовоосонд түмэнтээ хүлцэл өчье гээд түүний өмнө сөхрөн суув. Хүү ээжийнхээ араар орон нуугдахад Нарангэрэл – Миний хүү аавтайгаа золго гээд гарнаас нь татан эцэгт нь ойртуулав. Дашхүү гайхаж байснаа – Аав аа гээд Батболдыг тэврэн авлаа. Батболд хүүгээ учир зүггүй үнсэн эрхлүүлээд – Миний хүү ямар том болоо вэ? Одоо хэд дүгээр анги билээ гэхэд хүү – Дөрөв гэж товчхон хариулав. Дэрмээ дотроо “Миний хүү арай оргочихоогүй байгаа даа ,, гэж айж суув. Батболд аавыгаа харж сууснаа гэнэт санасан юм шиг хүрэмнийхээ халааснаас бичиг гаргаж ирээд аавдаа өгөөд – Хүү нь ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаад ирлээ шдээ. Одоо та нарыгаа ахиж зовоохгүй ээ. Нараа миний хайр намайг дахин хүлээж аваач. Аав ээжийгээ баярлуулж энэ дэлхийд чамтайгаа хүүтэйгээ гурвуулаа жаргалтай сайхан амьдаръя лдаа. Тэгэх үү гэж хэлэв. Нарангэрэл хэсэг дуугүй сууснаа –
Чи бид хоёр сүй тавилцсан хосууд шүү дээ. Хойшид харж л байя. Дахиж чамтай нийлэхийг хүсэхгүй байсан ч хүний тавилан юм хойно хүүгээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна гэв. Хүүгээ өршөөлөөр суллагдаж ирсэнд аав ээж нь баяртай байлаа. Дэрмээ – Миний хүү яармагт байх хашаа байшин чинь хэвээрээ байгаа шүү. Та хэд минь тэнд хэсэгтээ амьдарч байхгүй юу. Одоо нэгэнт гарч ирсэн юм чинь ажил төрөл олж хийсэн нь дээр байх гэхэд Батболд – Хүү нь шоронд байхдаа чулуугаар юм хийж сурлаа. Тэгэхээр аав минь өөрийнхөө авъяасаар амьдардаг юм уу гэж бодож сууна гэв. Ээж нь хүүгээ харснаа – Юм хийдэг чулуу нь үнэтэй байх даа гэхэд Батболд – Өө ээж ээ санаа зоволтгүй. Шоронд байх хугацаандаа олон бүтээл хийж зарсны шанд хүү нь овоо мөнгө цуглуулж амжсан шүү гэснээ түрийвчээ уудлан карт гаргаж ирээд энд 10 сая гаруй төгрөг бий. Бидэнд надад хангалттай хүрэлцэнэ. Ханиа хүүхдээ тэжээх аргаа би олно оо гэв. Нарангэрэл түүний энэ үгэнд баярлаж суулаа. Энэ маань үнэхээр сайн хүмүүжжээ. Гэтэл би гэдэг хүн ахиад зовоох вий гэж айж суух ч гэж дээ гэж бодоод – Заза анх чамайг надтай танилцаж байсан тэр үеэ бодоод хамтдаа амьдаръя даа. Хүү маань ч овоо том боллоо. Яг үнэндээ би чамайг л хүлээж байсан юм. Сайн хүмүүжиж дээ чи минь гэж хэлэв. Тэр шөнө Нарангэрэл Батболд хоёр тэврэлдэн хэвтэж байхдаа Батболд – Хайрт минь чамайг би маш их санасан шүү.

Гайтай тэр өдөр яах гэж зодоон хийснээ бодохоор л өөртөө гомддог доо. Одоо та хоёрыгоо би зовоохгүй ээ амлая гээд үнсэв. Нарангэрэл – Би ч гэсэн чамайг их санасан шүү. Хүүгээ сайн өсгөж аав ээжид хааяа авчирч эрхлүүлдэг дээ. Энэ хоёр маань ч гэсэн ачаа үзэхээрээ ямар их жаргалтай байдаг гэж санана аа. Хөл алдаад хошуу дэвсээд о эрхлүүлдэг шдээ гээд Батболдыг үнслээ. – Чи миний анхны бөгөөд сайн хань минь юм шүү гэж Батболдыг хэлэхэд – Чи ч гэсэн миний анхны минь хайр шүү гэж Нарангэрэл хэлэв. Маргааш өглөө нь Дэрмээ хүүдээ машины түлхүүрийг нь өгөөд грашинд машин чинь байгаа. Эхнэр хүүхдээ дагуулаад яв даа хүү минь. Одоо л хүн шиг сайхан амьдарвал аав ээж нь баярлана шүү гэж хэлэв. Батболд эхнэр хүүхдээ аван машиндаа сууж яармаг явлаа.
Хашаандаа орж ирээд байшингаа онгойлгон ороод Батболд нүдэндээ итгэсэнгүй. Хоосон шахуу байсан байшин нь дүүрэн тавилагатай байлаа. Нарангэрэл – – Чамайг эргэж ирээд биднийгээ авна гэж бодоод би энэ байшинг тавилгажуулсан шүү гэв. Батболдын нүдэнд нулимс цийлэгнэж баярласандаа Нарангэрэлийг тэврэн үнсээд – Баярлалаа хайрт минь. Энэ бүхнийг хийх гэж чи минь ямар их зовсон бол доо. Одооноос би бүр илүү гоё болгож тохижуулна аа гэв. Хүү аав ээж хоёрыгоо харж зогсохыг харсан Батболд – Миний хүү хичээл номондоо сайн сураарай за юу.

Аав ээжийнх нь ганц хүсэл л тэр байна гэхэд Дашхүү – За аав аа би угаасаа онц сурч байгаа гэв. Наранцэцэг – Миний хүү чинь мундаг шдээ. Сургуулийнхаа шилдэг сурагчаар тодорсон хүү дээ гэхэд Батболд хүүгээ үнсээд – Мундаг хүү болжээ миний хүү чинь гэв. Наранцэцэг – Чамайг байхгүйд бид хоёр энд хааяа ирж хоноглодог байлаа шдээ. Одоо гурвуулаа сайхан амьдарна аа. Тийм ээ ханиа гэхэд Батболд – Тэгнээ ханиа. Юутай ч би хэд хоног сайхан амарч авъя. Тэгээд дараа нь ажил төрөл бодно оо гэж хэллээ.
Үргэлжлэл бий…..